Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Балжинням нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, хохирогч С.Цэрэнбадам, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, ялтан Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Ж.Ганбаяр, ялтан нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, Б.Батгэрэл, Б.Болормаа, Д.Дамдинсүрэн,  М.Мөнхөө, нарийн бичгийн дарга Б.Баясгалан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Балжинням нарт холбогдох эрүүгийн 201520000378 дугаартай хэргийг ялтан Ж.Ганбаяр, Э.Бумцэнд, ялтны өмгөөлөгч Б.Болормаа, Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл, нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн  Өндөрхангай сумын Цалуу багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Шовх овгийн Дамдингийн Балжинням нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн  хажуу талд байрлах цайны газрын цонхоор  2015 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө нэвтрэн орж 3 шуудай буюу 85 кг хуш модны цайруулсан самар хулгайлж 340.000 төгрөгийг хохирол учруулсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө машин, механизм ашиглан 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 30 кг хуш модны самар, эд зүйл  хулгайлж 273700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Тугчин овгийн Хүрэлбаатарын Батдэмбэрэл нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор 2015 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө нэвтрэн  орж 3 шуудай буюу 85 кг хуш модны цайруулсан самар хулгайлж 340.000 төгрөгийг хохирол учруулсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 30 кг хуш модны самар, эд зүйл  хулгайлж 273700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн  Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Таван хар овгийн Баасандоржийн Шинэбаяр нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор 2015 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө нэвтрэн орж 3 шуудай буюу 85 кг хуш модны цайруулсан самар хулгайлж 340.000 төгрөгийг хохирол учруулсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 30 кг хуш модны самар, эд зүйл  хулгайлж 273700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй,  Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Элжигэн жаргал овгийн Эрдэнэгэрэлийн Бумцэнд нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө машин, механизм ашиглан 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр насанд хүрээгүй яллагдагч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Зургаадай овгийн Даваасүрэнгийн Батбаатар нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө машин, механизм ашиглан 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр насанд хүрээгүй яллагдагч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

 

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, Увс аймгийн  Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Бууч овгийн Нямсүрэнгийн Мөнгөндөш нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө машин, механизм ашиглан 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр насанд хүрээгүй яллагдагч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Ураннамжил овгийн Очирын Ганболд нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө машин, механизм ашиглан 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр насанд хүрээгүй яллагдагч Д.Балжиннямд хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын 05 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Мянган хоньт овгийн Жаргалсайханы Ганбаяр нь урьдчилан тохиролцон, бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор орж, 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 30 кг хуш модны самар, эд зүйл  хулгайлж 273700 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр насанд хүрээгүй яллагдагч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарын гэнэн итгэмтгий занг ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ганбаяр, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бууч овгийн Нямсүрэнгийн Мөнгөндөш, Ураннамжил овгийн Очирын Ганболд, Зургаадай овгийн Даваасүрэнгийн Батбаатар, Элжигэн жаргал овгийн Эрдэнэгэрэлийн Бумцэнд нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Мянган хоньт овгийн Жаргалсайханы Ганбаярыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Шовх овгийн Дандингийн Балжиннямыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан, Тугчин овгийн Хүрэлбаатарын Батдэмбэрэл, Таван хар овгийн Баасандоржийн Шинэбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Бууч овгийн Нямсүрэнгийн Мөнгөндөшийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оролцуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Н.Мөнгөндөшид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарт 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар нарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял, шүүгдэгч Ж.Ганбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар, 1 хоног баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Ж.Ганбаяр нарт тус тус оногдуулсан баривчлах ялыг ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.Бумцэнд, О.Ганболд, Н.Мөнгөндөш, Д.Батбаатар нараас тус бүр 945.780 /есөн зуун дөчин таван мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч С.Цэрэнбадамд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямын хууль ёсны төлөөлөгч /иргэний хариуцагч/ Х.Алтанхуяг тус бүрээс 297.500 төгрөг гаргуулж улсын орлогод, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Шинэбаярын хууль ёсны төлөөлөгч /иргэний хариуцагч/ Д.Батнасангаас 160.000 төгрөг, Х.Батдэмбэрэлийн хууль ёсны төлөөлөгч /иргэний хариуцагч/ Д.Оюунаагаас 134.000 төгрөг, Д.Балжиннямын хууль ёсны төлөөлөгч /иргэний хариуцагч/ Х.Алтанхуягаас 153.000 төгрөг, шүүгдэгч Ж.Ганбаяраас 60.000 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Ганбаяр түүний өмгөөлөгч Б.Болормаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр Ж.Ганбаяр нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд биечлэн оролцоогүй бөгөөд гадаа хүн харж байгаад явсан бөгөөд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Ж.Ганбаяр нь насанд хүрээгүй Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарыг 2015 оны 10 дугаар сарын 03-ны орой иргэн С.Цэрэнбадамын "Баянхангай" хүнсний дэлгүүр, цайны газраас самар хулгайлж байгааг мэдсэн мөртлөө зохих газарт нь мэдэгдээгүй нь Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул Ж.Ганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цэрэнбадамыг самар худалдан авч цуглуулж байсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзжээ. Гэтэл самар түүхийг хориглосон үед самрыг худалдаж авч байгааг хууль зөрчөөгүй гэсэн нь өөрөө хууль бус үйлдлийг  өөгшүүлж байна.  2015 оны 10 дугаар сарын 02-нд анх гомдол гаргаж хэргийн газарт хэрэг бүртгэх эрх бүхий хэсгийн төлөөлөгч очиж хэрэгт холбогдогч нарыг 10 дугаар сарын 03-07-ны өдрийн хооронд бүгдийг баривчлан хууль бусаар хорьж саатуулан мэдүүлэг авсан нь Д.Батбаатарын тайлбар болон бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 02-нд гомдол мэдээлэл хүлээн авч бүртгэлд оруулан 11 дүгээр сарын 16-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ нь  1 сар, 14 хоногийн турш хууль бусаар хүнийг саатуулж, зодож эрүүдэн хууль бусаар хэргийг хүлээлгэсний дараа мөрдөн байцаалтыг явуулсан. Энэ хугацаанд авсан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг байцаан шийтгэх ажиллагаа явуулсан баримтуудыг  хэргээс хассан мөртлөө зодож хэрэг хүлээлгэсэн Д.Батбаатарын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тайлбарыг хавтаст хэрэгт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Хэргийн гол гэрч болох насанд хүрээгүй гэрч Д.Батсайхан нь анх хэргийг гэрчлэх үедээ мотоциклоо цагдаад хураалгасан бөгөөд цагдаагийн зүгээс өөрийг нь самрын хулгайн хэрэгт хүчээр холбогдуулах гэхээр нь аргагүйн эрхэнд худал мэдүүлэг өгсөн гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжинням хэрэг үйлдсэн гэх цаг хугацаагаа сайн мэддэггүй гэтэл хэрэг үйлдсэн гэж байгаа цаг хугацаанд гар утсаараа авсан зургаа фесбүүкт тавьсныг А.Мөнхгэрэл гэрчээр  өгсөн  мэдүүлэгтэй  хэлэхэд  мөрдөн байцаагч хавтаст хэрэгт хавсаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд өгөхөд үнэлэхээс татгалзсан. Мөрдөн байцаалт бүхэлдээ хэт нэг талыг буюу яллах талыг барьж явагдсан бөгөөд шүүх шүүгдэгч Д.Балжиннямын мэдүүлгийг үнэлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн мөн мөрдөн байцаалт эхлэхээс өмнө 1 сарын турш хууль бус мөрдөн байцаалт явуулж дараа нь албажуулсан бөгөөд хилс хэрэгт миний үйлчлүүлэгч Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарыг шийтгэсэн гэв.

 

Ялтан Э.Бумцэнд, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт Э.Бумцэнд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох  баримт  байхгүй   байхад ганцхан насанд  хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямын яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэл болгож Э.Бумцэндэд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг зөрчсөн. Хохирогч С.Цэрэнбадамын хулгайд алдсан гэх хуш модны самар нь хулгайн гэмт хэргийн объект болж чадахгүй. С.Цэрэнбадам нь самар түүх, бэлтгэхийг хориглосон хугацаанд бусдын хууль бусаар түүж ирсэн самрыг хууль бусаар худалдан авч бэлтгэн өөрийн цайны газартаа хадгалсан нь хууль бус үйлдэл бөгөөд Ойн тухай хууль зөрчсөн байх тул ойн санд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны 27 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.3-т заасан шаардлагыг зөрчсөн тул тус тогтоолыг хүчингүй болгож мөн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3-д зааснаар Э.Бумцэндэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  хохирогч С.Цэрэнбадам өөрөө хууль бусаар самар бэлтгээгүй бөгөөд өөрийнхөө эд хөрөнгөөр тус самрыг худалдан авсан нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах хохирогч С.Цэрэнбадамын “Баянхангай” хүнсний дэлгүүрийн хажуу талд байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж 3 шуудай буюу 85 кг хуш модны цайруулсан самар хулгайлж 340.000 төгрөгийн,

Мөн 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Ж.Ганбаяртай бүлэглэн С.Цэрэнбадамын цайны газрын цонхоор нэвтрэн орж 30 кг самар болон бусад эд зүйл хулгайлан 273700 төгрөгийн,

Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Д.Балжинням нар бүлэглэж, машин механизм ашгилан 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө С.Цэрэнбадамын цайны газраас 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Мөнгөндаш нь насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулсан  гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн болох нь хохирогч С.Цэрэнбадам, насанд хүрээгүй гэрч Д.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Цэгмэд, Б.Батчөдөр, Ч.Зоригт, Я.Төгсжаргал Г.Хишигжаргал, Д.Батдэмбэрэл, Д.Алтанхуяг, Д.Оюунаа нарын мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Д.Балжинням нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:

1. Ялтан Ж.Ганбаяр түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын хамтран гаргасан “Ж.Ганбаярыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн, Ж.Ганбаяр нь Д.Балжинням нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг лавтай сайн мэдсэн мөртлөө зохих байгууллагад мэдэгдээгүй байдаг тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү “ гэх гомдлын талаар:

Ж.Ганбаяр нь Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Цэрэнбадамын цайны газрын цонхоор нэвтрэн орж 273700 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь удаа дараа өөрийн цайны газраас самар болон бусад эд зүйл алдсан талаараа мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, хохирогч С.Цэрэнбадамын цайны газраас бүлэглэн самар болон зайрмаг, ундаа, еэвэн зэрэг эд зүйл хулгайлж, хулгайлсан самараа худалдан борлуулж, уг мөнгийг хувааж авсан, хулгай хийх үед Х.Батдэмбэрэл, Ж.Ганбаяр нарыг гадна хүн харж зогсож байсан талаараа мэдүүлсэн насанд хүрээгүй яллагдагч Д.Балжинням, Х.Батдэмбэрэл, Б.Шинэбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Ж.Ганбаяр нь хэдийгээр цайны газарт орж хулгай хийгээгүй боловч хулгай хийх үед гадна хүн харах  үйлдлээрээ нэгдсэн төдийгүй самар хулгайлж мөнгө олох гэсэн сэдэлтээрээ мөн нэгдэж,   уг гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг  бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2. Ялтан Э.Бумцэнд түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын “ Э.Бумцэнд нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогч нь хууль бусаар түүсэн самрыг худалдан авсан тул уг самар нь хулгайн гэмт хэргийн обьект болохгүй” гэх гомдол болон ялтан Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “...Цэрэнбадамын худалдан авсан самар нь хууль тогтоомж зөрчиж худалдан авсан тул өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объект болохгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа  эрүүдэн шүүж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Д.Батбаатар, Н.Мөнгөндөш, О.Ганболд нарыг хилсээр шийтгэсэн” гэх гомдлуудын талаар:

Н.Мөнгөндөш, Э.Бумцэнд, О.Ганболд, Д.Батбаатар, Д.Балжинням нар бүлэглэж, машин механизм ашгилан 2015 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө С.Цэрэнбадамын цайны газраас 859 кг, 800 грамм хуш модны цайруулсан самар хулгайлж 4728900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч Д.Батсайханы “...Тэгээд намайг харж байтал Н.Мөнгөндаш ах хамт байсан хүмүүсийнхээ хамтаар Батчөдөрийн цайны газрын хойд талаас шуудайтай зүйл  машин руу зөөж ачиж байсан “ гэх мэдүүлэг, гэрч Х.Алтанхуягийн “...мөн Д.Балжинням нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний орой Н.Мөнгөндөш, Д.Батбаатар, Э.Бумцэнд, Ганаа нарын хамтаар самар хулгайлсан талаараа хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Батнасангийн “...Д.Балжинням нь 2015 оны 09 дүгээр 29-ний орой Н.Мөнгөндөш, Д.Батбаатар, Э.Бумцэнд, Ганаа нарын хамтаар уг газраас дахин самар хулгайлсан талаараа мэдүүлсэн “ гэх мэдүүлэг, гэрч Г.Хишигдалайгийн “...2015 оны 09 дүгээр сарын сүүлчээр Д.Балжинням гэх хүүхэд надад нэг уут самар өгсөн ба уг ууттай самар нь 28 кг байсан “ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Балжиннямын “..2015 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Мөнгөндөш, Бумцэнд, Батбаатар болон тэд нартай хамт явсан танихгүй нэг хүүхдийн хамтаар Мөнгөндөшийн машинтай явж байгаад Батчөдөр, Цэрэнбадам нарын цайны газраас 12 шуудай самар хулгайлсан“ гэх мэдүүлэг зэрэг шууд болон дамжмал нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг  хуулинд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ялтан нар нь бусдын эзэмшлийн цоожтой агуулах саванд хууль бусаар нэвтэрч нууц далд аргаар самар хулгайлж буй өөрсдийн гэмт үйлдэлдээ хандахдаа “хохирогч Цэрэнбадам нь уг самрыг хууль бусаар цуглууж авсан тул бид уг самарыг авах эрхтэй, эсхүл уг самрыг авлаа гэхэд ямар нэг хууль зүйн хариуцлага хүлээхгүй” гэх мэт санаа зорилго агуулаагүй бөгөөд харин бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хулгайн гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ ухамсарласан байдаг.

Нөгөөтэйгүүр хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор бусдын эзэмшлээс нууц, далд аргаар  авахыг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь С.Цэрэнбадамын өмчлөлд байсан эд зүйл болох самрыг нууц, далд аргаар авч бусдын өмчлөх эрхийг зөрчсөн байна.

 

Иймд өмгөөлөгч нарын “хохирогч С.Цэрэнбадам нь самар түүхийг хуулиар хориглосон үед уг самрыг иргэдээс худалдан авч хууль бусаар цуглуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьект байхгүй байх тул ялтан нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүх хууль бус ажиллагаа явагдсан гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шалгуулах эрх нь нээлттэй тул энэ талаарх давж заалдсан өмгөөлөгчийн гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 27  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.