| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00301/И |
| Дугаар | 137/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2025/00255
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ө холбогдох зээлийн 640,081.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ...-р хороо, .............. байрлах, Т ББСБ ХХК /ХХД:............., РД:..........., утас:............/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А Ө нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 09 сарын 30-ны өдөр 2181978 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах авах зорилгоор зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2181978 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 129,534.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,547.68 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 640,081.93 төгрөгийг хариуцагч А.Ө гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ө холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч А.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 640,081.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ө нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл төлбөр 640,081.93 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх хариу тайлбар болон төлбөрийн үлдэгдэлгүй гэх нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ө холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 640,081.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,852 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 9,926 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б