| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/03590/И |
| Дугаар | 192/ШШ2025/04845 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04845
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
, ******* дугаар хороо,, ******* байр, ******* тоотод оршин суух, Т******* овогт Д*******гийн Б******* /РД:ПЮ9102*******50/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, П******* хотхон, ******* байр, тоотод оршин суух, Б овогт Бын А /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргасан тул миний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилогдсон бөгөөд шинжээчийн багийн дүгнэлтээр миний хүү Б.Цэгцийг эцэг талын ээнэгшлийг харгалзан үзэж миний асран хамгаалалд,, хүйсийн харилцаа учир холбогдол онцлогийг тайлбарлан ойлгуулах нөхцөлийг нь харгалзан үзэж эх Б.Агийн асран хамгаалалд үлдээх санал гаргасан бөгөөд ах, дүү хоёрыг тус тусад нь салгах нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч би хүүхдүүдээ тус тусад нь өсгөж хүмүүжүүлэхийн эсрэг байгаа ба бид хоорондоо сайн ярилцаад ойлголцоод явбал болохгүй зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Д.Б******* би амьдрал, үр хүүхдүүдээ хамтад нь авч үлдэхийн тулд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаатай холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б******* хариуцагч Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б******* хүүхдүүдээ тус тусад нь өсгөж хүмүүжүүлэхийн эсрэг байр суурьтай, хариуцагч Б.Атай сайн ярилцаад ойлголцвол болохгүй зүйл байхгүй гэж үзэж шүүх хуралдааны өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн,,.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Б*******ын нэхэмжлэлтэй Б.Ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
*******.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН
2025 0 05 192/ШШ2025/04845