| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03930/И |
| Дугаар | 191/ШШ2025/04203 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04203
| 2025 05 13 | 191/ШШ2025/04203 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: ГБ ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.М холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 36,603,783.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *******тай ЗГ2025129129 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 11,790,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14,340,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмж авсан. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмж авсан. Мөн В.******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******тай ЗГR000065704 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дижитал буюу цахим зээлээр 2015191778 тоот зээлийн данс үүсэж 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. ЗГ2025129129 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөрт 24,254,315.99 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,904,811.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 43,998.94 төгрөг, нийт 26,203,126.69 төгрөг, ЗГR000065704 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн хүүний төлбөрт 9,653,956.38 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 732,457.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14,243.48 төгрөг, нийт 10,400,657.23 төгрөг. В.******* нь ЗГ2025129129, ЗГR000065704 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 137-198 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,603,783.92 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч В.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.*******д холбогдох 36,603,783.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч В.******* би бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2021.11.17-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ/хх8-10/, 2022.09.02-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/хх11-12/, 2024.04.02-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ/хх13-15/, 2024.03.27-ны өдрийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ/хх16-18/, 2024.04.04-ний өдрийн Дижитал зээлийн гэрээ/хх19-20/ зээл хүүгийн тооцооллын хүснэгт/хх21/ зээлийн дансны хуулга/хх22-26/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт/хх27-30/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 36,603,783.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.*******д холбогдуулан гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.******* нь “*******” ХК-ийн нэхэмжилсэн 36,603,783.92 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******оос тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч В.******* нь “*******” ХК-ийн нэхэмжилсэн 36,603,783.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******оос 170,485 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 170,485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд: *******/-д тус тус буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД