| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03542/И |
| Дугаар | 191/ШШ2025/04407 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/04407
| 2025 05 16 | 191/ШШ2025/04407 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: МБ ХК
Хариуцагч: Б.Т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,077,614.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Б.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 6000175396 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 18,760,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000175396 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 115 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000175396 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх тоот “Цахим зээлийн гэрээ”-г цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000175396 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 15,770,653.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,257,578.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,382.09 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 17,077,614.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ад холбогдох 17,077,614.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Б.******* нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
1. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг
2. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг
3. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг
4. 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг
5. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг
6. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөо 1,300,000 төгрөг
7. 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг
8. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг,
9. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг,
10. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг,
11. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг
12.2026 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр 2,077,614.29 төгрөгийг тус тус төлж барагдуулна.гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2024.04.23-ны өдрийн MD00021160 дугаартай Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ/хх11/, 2024.04.23ны LD00021160 Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ/хх12-15/, 2024.04.24-ний өдрийн Цахим зээлийн гэрээ /хх16-119/ төлбөрийн баримт/хх20/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,077,614.29 гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,077,614.29 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөо 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр 2,077,614.29 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлжээ.
2. Нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* /рд:*******/-т олгожээ. /хх4/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,077,614.29 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөо 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр 2,077,614.29 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 172,206 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 172,206 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:6207618/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД