| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/03855/И |
| Дугаар | 191/ШШ2025/06528 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/06528
| 2025 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 191/ШШ2025/06528 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байранд байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 2020 оны 10 сарын 10 өдөр ******* ******* ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулж тоот /дүүргийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, улсын комисс хүлээж авснаар гэрээнд тусгасан хаяг нь өөрчлөгдсөн тоот/ орон сууцыг 1мк-г 1.250.000-р нийт 65.537.500-р худалдаж авахаар харилцан тохиролцсон болно.
Гэрээнд заасны дагуу төлбөрийг 2 хувааж төлсөн бөгөөд хариуцагчийн гэрээнд заасан данс руу төлбөрийг шилжүүлсэн. Тухайн орон сууц нь 2021 оны 07 сард улсын комисс хүлээн авч би одоог хүртэл уг байрандаа амьдарч байгаа. Гэвч хариуцагчийн зүгээс миний үл хөдлөхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг одоо хүртэл гаргаж өгөхгүй байгаа нь гэрээгээ зөрчиж байна.
Иймд 2017 оны 10-р сарын 10 өдрийн "Орон сууц захиалгын № тоот гэрээний үүргийг хангуулж улсын бүртгэлийн газарт байр шилжүүлэх шаардлагатай баримт бичгийг хариуцагчаас гаргаж өгөхийг даалгаж, тоот 2 өрөө 52.43 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өнгө үү. гэв.
Нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Хэн аль талууд маргаагүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрээгээр нотлогдож байна гэж үзэж байна. Төлбөрийн хувьд нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаагаар н. гэдэг хүн н. гэх захиралтай хамт байж байхад нь энэ гэрээг хийсэн. Мөн борлуулалтын ажилтан гээд 2 хүн, ын байсан гэдэг. Энэ хүмүүсийн хажууд энэ гэрээг байгуулсан. Гэрээг байгуулаад хэвлээд гарсны дараа н. болон н. нарын хооронд төлбөр тооцооны асуудал яригдаж мөнгөө ямар дансаар авах вэ гэдэг байдлаар хэлэлцсэний үндсэн дээр борлуулагч тал өөрсдөө гэрээ дээр нэмэлтээр гараар н.гийн Хаан банкны дансыг бичиж өгсний үндсэн дээр нэхэмжлэгч энэ данс руу гэрээнд заасан хугацаанд буюу гэрээ байгуулсан өдрөө 50 сая төгрөг, дараагийн төлөлтөө 8 хоногоор хэтрүүлээд үүнийг нь аас нэхэж шаардаж байгаад авсан гэж байна. Түүнээс гадна хорооны засаг даргын тодорхойлолтоор тухайн орон сууц 2021 оны 7 дугаар сард Улсын комисс хүлээж авсан, ашиглалтад орсон баталгааг нотолж байгаа. Ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч уг байранд оршин сууж байгаа гэдэг үйл баримтаар нотлогдож байна. Хоёрдугаар үйл баримт гэвэл хариуцагчийн зүгээс тухайн байрны төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байсан бол яагаад энэ байранд оруулсан бэ, мөн төлбөртэй ч оруулсан гэхэд өнөөдрийг хүртэл яагаад шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүй энэ шүүх хурал хүртэл явсан бэ гэдгээр гэрээний үүргээ нэхэмжлэгч тал 100% төлж барагдуулсан байна гэж үйл баримтаар нотлогдож байна. Тэгэхээр энэ манай данс биш, манай гэрээ дээр заасан данс руу хийгээгүй, бид нар мөнгө аваагүй гэж маргаж байгаа нь илт хууль бус байна. Яагаад гэвэл иргэний эрх зүй дэх итгэлээ хамгаалах зарчим гэж байдаг. Гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгчийн хувьд итгэл төрүүлэхүйц харилцаа үүсэж энэ данс руу хий гээд эрх бүхий этгээд өөрөө хийлгэсэн учраас энэ дээр хэний ч дансаар авсан бай гэрээнд заасан үйлдлээ хэн аль нь биелүүлсэн байна. Байраа хүлээлгээд өгсөн гэдэг нь үйлдлээрээ зөвшөөрч байх тул итгэлээ хамгаалах зарчмын дагуу Д.*******ын хувьд уг байрын шударга өмчлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтуудыг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч "******* Төв ХХК нь иргэн овогтой *******тай 2020 оны 10-р сарын 10-нд тоот болж өөрчлөгдсөн/-ны нутаг дэвсгэр дээр баригдсан байр/тоот байрны "Орон сууц захиалан бариулах гэрээ-г 1 м.кв нь 1,250,000/Нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож нийт 65,537,500/Жаран таван сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгөөр гэрээ хийсэн.
2. Иргэн Д.******* нь тоот гэрээний 2.4 дэх заалтны дагуу байрны төлбөрийг манай компаний Хаан банкны тоот дансанд тушаагаагүй ба нэхэмжлэгчийн байрны төлбөр шилжүүлсэн иргэн н. нь манай компанид холбогдолтой хүн биш.
3. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг гаргаж өгөх, гэрчийн мэдүүлэг авхуулах, шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх зэрэг ажиллагаануудыг хийлгэж өөрсдийн гаргасан хариу тайлбарын үндэслэлээ бататгах болно.
4. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь ******* ******* ХХК Д.******* хоёрын хоорондын дунд иргэн н. гэдэг хүн хууль бусаар залилан мэхлэх арга хэрэглээд тай хамтраад энэхүү хүнийг ч хохироогоод, манай компанийг ч хохироож байгаа асуудал байгаа. Компанийн явцад үйл ажиллагааны алдагдал гарсан гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. 3 блок байр нь цагдаа шүүхээр яваад нэлээн гацаад компанийн үйл ажиллагаа доголдсон. Үүнтэй холбогдуулаад бас компанийн бичиг, баазтай холбоотой мэдээллүүд дутуу, алдагдсан. Байртай холбоотой асуудал дээр тодорхойлон анхаарч чадаагүй гэдэг зүйлийг хариуцагч компанийн менежер хэлж байгаа. Бид нарын гол баримталж байгаа зарчим бол гэрээгээрээ л тухайн асуудлыг шийдэж байгаа. Гэрээн дээр маш тодорхой Хаан банкны ийм тоот дансаар хийнэ гэдэг байдлаар тусгасан байсан. Гэтэл н. гэдэг хүн энэ хүнийг яаж хууран мэхлэх, ямар арга хэрэглээд тухайн мөнгийг авсныг мэдэхгүй байна. Үүнтэй холбогдуулаад залилан мэхлээд тухайн хүн 2 удаагийн гүйлгээ хийсэн байгаа. Гэтэл гэрээ дээрээ бид нар тодорхой үнийг нь бичээд тодорхой данс заачихсан. Тийм учраас нэгэнт гэрээ байгуулж байгаа үндсэн шинжээ агуулж байгаа учраас нэг тал төлбөр төлөх үүрэг хүлээнэ, нөгөө тал нь тухайн төлбөр төлсөн хөрөнгийг хүлээлгэдэг хуулийн зохицуулалтын хүрээнд энэ асуудал шийдэгдэх ёстой. Гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №335, дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №167 тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дотоод илжүүлгийн маягт, Хас банк ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөрийн баримт, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №490 Тодорхойлолт, ХХК-ийн Тодорхойлолт, Төрийн банкны тоот орон сууцны конторын төлөлтийн мэдээллийн хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан тоот, 2 өрөө, 52.43 м.кв орон сууны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-д орон сууцыг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн зураг төслийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь төлбөрийг манай компаний Хаан банкны дансанд тушаагаагүй ба нэхэмжлэгчийн байрны төлбөр шилжүүлсэн иргэн н. нь манай компанид холбогдолтой хүн биш гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Орон сууц захиалан бариулах гэрээ-р тогтоогдож байна.
2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Орон сууц захиалан бариулах гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.2, 2.3, 3-ын 3.1, 3.2, 3.12-т зааснаар хариуцагч нь 52.43 м.кв, 2 өрөө тоот орон сууцыг 2021 оны 1-р улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид 52.43 м.кв, 2 өрөө тоот орон сууцны нийт үнэ 65,537,500/жаран таван сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Орон сууц захиалан бариулах гэрээ-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хөрөнгийн буюу 2 өрөө тоот орон сууцны үнийг төлж, хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тус 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх тул Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлсөн гэх үндэслэлээр орон сууцны өмлөгчөөр тогтоологох, гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь байрны үнийг манай компанийн дансанд тушаагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөч маргаж байна.
Гэрээний 2-ын 2.4-т зааснаар нэхэмжлэгч нь 2 өрөө тоот орон сууцны үнэ буюу төлбөрөөс Гэрээг байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлсөн болох нь Хас банк ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2 өрөө тоот орон сууцны нийт үнийн үлдэгдэл төлбөр болох 15,537,500/арван таван сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2 өрөө тоот орон сууцны үнэд нийт 65,537,500/жаран таван сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг төлсөн болох нь Хас банк ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дотоод шилжүүлгийн маягтаар тогоогдож байна.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд төлсөн нийт 65,537,500/жаран таван сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг иргэн н.гийн нэр дээрх гэх дансруу шижлүүлсэн болох нь Хас банк ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь н. манай компанид холбогдолтой хүн биш гэж маргаж байх боловч Гэрээний 4-ийн 4.2, 4.3-т төлбөрийг барагдуулсан үед түлхүүр хүлээлгэн өгнө, түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс захиалагчид орон сууц өмчлөх эрх шижлсэнд тооцно гэжээ.
Нэхэмжлэгч нь 2021 оноос хойш одоог хүртэл 2 өрөө 18 тоотод оршин сууц, орон сууц ашиглалтын төлбөрийг төлж байгаа болох нь дүүргийн 38-р хорооны Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн № 490 Тодорхойлолт, харш ХХК-ийн Тодорхойлолт, орон сууцны ашиглалтын төлбөрийн талаарх Төрийн банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч нь 2 өрөө тоот орон сууцны түлхүүрийг хүлээн авч, уг орон сууцанд оршин сууж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 2 өрөө тоот орон сууцны өмчлөгч гэж үзэх бөгөөд гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн зураг төслийг хариуцагчид гаргаж өгөхийг даагах үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ыг тоот, 2 өрөө, 52.43 м.кв орон сууны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-д орон сууцыг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг зураг төслийг гаргаж өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 555,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 555,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ыг тоот, 2 өрөө, 52.43 м.кв орон сууны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-д орон сууцыг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн зураг төслийг гаргаж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 555,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 555,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ