2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01674

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24 191/ШШ2025/01674

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ын /РД: *******, утасны дугаар , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын утасны дугаар / нэхэмжлэлтэй

ХХК-ийг /РД: / болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь Мянганы сэргээлт ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч ХХК нь бүртгэлтэй хаягтаа байхгүй, хаяг нь тодорхой бус байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/27983 дуграар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

Иймд ХХК-ийг болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Ганболд нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягийн талаарх лавлагаа,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/27983 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2189 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн /РД: / итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа, хуултйн этгээдийн хаяг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 01 сарын-ны өдөр ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ХХК-ийг /РД: / болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 27983 дугаар шүүгчийн захирамжаар ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,000,0000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлтэй хэрэгт ,,*******-р байр, тоот хаягт хариуцагч ХХК байрладаггүй, хариуцагийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2189 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн /РД: / итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа, хуултйн этгээдийн хаяг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнж 30, 488 тоот хаягаар Их мянганы сэргэлт ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Эрдэнэдалайн Чинзориг /РД: ХЙ83082674/ нарт шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны засаг даргын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн лавлагаанд Мянганы сэргээлт ХХК тус хорооны Дэнж 30-488 тоот хаягт бүртгэлгүй, үйл ажиллагааг явуулдаггүй,

Мөн даргын 2025 оны 02 сарын 04, 11-ний өдрүүдийн тодорхойлолтод Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнж 30-488 тоот хаягт Эрдэнэдалайн Чинзориг бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэжээ.

/ХХ-ийн 9-27 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мянганы сэргээлт ХХК-ийн /РД: / болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Эрдэнэдалайн Чинзориг /РД:ХЙ83082674/ нарын хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Мянганы сэргээлт ХХК-ийг /РД: / болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Эрдэнэдалайн Чинзоригийг /РД:ХЙ83082674/ тус тус эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Мянганы сэргээлт ХХК-ийг /РД: / болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Эрдэнэдалайн Чинзориг /РД:ХЙ83082674/ нарыг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН