2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04463

 


 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** төв байр, ******* банк ХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*** тоотод оршин суух,************** /рд:***/-д холбогдох

16,931,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Үүрцайхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.Энхжин нь 2024 оны 08 сарын 05-ны өдөр № 3023-2024/162 тоот тээлийн гэрээг байгуулж 17,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,236,418.21 төгрөг, үндсэн хүүд 1,003,191.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,218.20 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 09 дүгээр сараас хойш төлөөгүй байна. 2024 оны 08 сарын 05-ны өдөр № 3023-2024/162 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 15,763,582 төгрөг, үндсэн хүү 1,145,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,034 төгрөг нийт 16,931,825 төгрөгийг гаргуулж өгнө үү..... гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ..Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 6 сарын 30-ний өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөгr 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,421,825 төгрөгөөр тус тус нийт 16,931,825 төгрөгийг төлөх хүсэлтэй байна... гэжээ. 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК  хариуцагч Ч.Энхжинд холбогдуулан үндсэн зээлд 15,763,582 төгрөг, хүүд 1,145,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23,034 төгрөг, нийт 16,931,825 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 5 сарын 30-ны өдрөөс 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 11 удаа 1,410,000 төгрөгөөр 15,510,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,421,825 төгрөг, нийт 16,931,825 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Ч.Энхжингийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхжин 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөгr 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,410,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,421,825 төгрөг, нийт 16,931,825 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,609 төгрөгөөс 121,304 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгож, үлдэх 121,305 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ