2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03818

 


 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,**** тоотод байрлах, ************** ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Цэндээгийн******* /рд:***/-ийг эрэн сурвалжуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Буян-Эрдэнэ нь манай компанитай 2022 оны 07-р сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,099,000 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 21-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,209,661.35 төгрөг төлөхөөс 384,748.06 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,824,913.29 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 862 хоног хугацаа хэтрүүлсэн. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Сонгинохайрхан дүүрэг 40-р хороо мон лаа 17 гудамж 24 тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүрэг 40-р хороо мон лаа 17 гудамж 24 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул 14824 дугаартай захирамж гарч хэргииг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ц.Буян-Эрдэнийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа боловч зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ц.Буян-Эрдэнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч хаягаа бичиж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ХХК Ц.Буян-Эрдэнийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Буян-Эрдэнэ шүүхэд амьдарч буй хаягийн талаар бичиж өгсөн, хаягтаа оршин сууж буй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжингийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Цэндээгийн*******,  одоо *** тоотод түр оршин сууж байгаа, *** утасны дугаартайг дурдав.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** ХХК Ц.Буян-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ