| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00336/И |
| Дугаар | 191/ШШ2025/01044 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/01044
| 2025 02 05 | 191/ШШ2025/01044 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Х байрлах, ******* ХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,930,423 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, ******* нартай 2017.11.07-ны өдөр ЗГ/201843786656 тоот зээлийн гэрээ болон, БГХ201743283861 тоот барьцааны гэрээг байгуулж, 7,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 19.2% хүүтэй, 48 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг тус тус барьцаалуулсан. 2018.01.12-ны өдөр ЗГ/2018011203 тоот зээлийн гэрээ болон БГХ2018011203 тоот барьцааны гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл болох 7,265,650.65 төгрөгийн цалингийн зээлийг 19.2% хүүтэй, 48 сарын хугацаатай нэмэн зээлсэн. Зээлийн барьцаанд гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ЗГ/201843786656 тоот, ЗГ/2018011203 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024.12.05-ний байдлаар Үндсэн зээлийн төлбөрт 4,142,836 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,034,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,534 төгрөг нийт 7,184,621 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргах 2024.12.05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,857,164 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,021,604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 986,656 төгрөг, нотариатын зардалд 65,000, нийт 17,930,423 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 17,930,423 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025.02.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.03.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.04.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.05.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.06.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.07.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.08.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.09.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.10.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.11.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.12.26-ны өдөр 700,000 төгрөг, 2026.01.26-ны өдөр 10,230,423 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Миний бие хуульд заасан үр дагаврыг ойлгосон бөгөөд энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 17,930,423 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага буюу 17,930,423 төгрөгийг хариуцагч бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025.02.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.03.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.04.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.05.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.06.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.07.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.08.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.09.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.10.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.11.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.12.26-ны өдөр 700,000 төгрөг, 2026.01.26-ны өдөр 10,230,423 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,602.12 төгрөгийн 50 хувь болох 123,801.06 төгрөгийг улсын орлогоос, 123,801.06 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага буюу 17,930,423 төгрөгийг хариуцагч нь 2025.02.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.03.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.04.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.05.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.06.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.07.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.08.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.09.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.10.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.11.26-ны өдөр 700,000 төгрөг, 2025.12.26-ны өдөр 700,000 төгрөг, 2026.01.26-ны өдөр 10,230,423 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,602.12 төгрөгийн 50 хувь болох 123,801.06 төгрөгийг улсын орлогоос, 123,801.06 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА