2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04635

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04*******5

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, *******ийн ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /ХЗ*******093073/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.*******,

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986.05.14-ний өдрөөс 1994.03.01-ний өдрийг хүртэл, Автозамын ерөнхий газрын харьяа зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтан буюу галерейчнаар ажиллаж байсан. Туслах ажилтан нь туузан дамжуулагч дээр явж байгаа шорооноос том чулуу, хог зэргийг түүж, ангилах ажил хийдэг. Тухайн үед цалин нь нэлээн сайн, сард 3,000 орчим төгрөг авдаг байсан. Одоо тэтгэвэрт гарах болтол ажилласан жил маань хүрэхгүй, архиваас шүүлгэхэд ажилд авсан, чөлөөлсөн тушаал, баримтууд олдохгүй байна. Тэтгэвэрт гарахаар хөөцөлдөх үедээ хөдөлмөрийн дэвтрээ олж авсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд авсан, чөлөөлсөн тушаал, шийдвэрийн талаар бичилт хийгдсэн байгаа. Иймд намайг 1986.05.14-ний өдрөөс 1994.03.01-ний өдрийг хүртэл Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт галерейчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2023.10.05-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2025.03.20-ны өдрийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, гэрч *******, нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны хамт олны хамт авахуулсан гэрэл зураг зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

 

 

3.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Тус шүүхийн 2025.04.24-ний өдрийн 18155 дугаар шүүгчийн захирамжаар Үндэсний төв архивын 2025.05.15-ны өдрийн 02/537 дугаар албан бичиг, Нийслэлийн Архивын газрын 2025.05.15-ны өдрийн 01/460 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.16-ны өдрийн 9/6879 дугаар албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, төрөгсдийг бүртгэх анкет, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025.05.20-ны өдрийн 02/1254 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.С.******* нь Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтан буюу галерейчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэр архивын байгууллагаас гарч ирэхгүй байна... гэж тайлбарлав.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.1986.05.24-ний өдөр Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрээс хүсэлт гаргагч гийн *******т хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх бөгөөд уг дэвтэрт Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрийн даргын 1986.05.23-ны өдрийн 88 дугаар тушаалаар 1986.05.14-ний өдрөөс асфальт бетон заводод туслах ажилтнаар авч ажиллуулсан,

1994.03.01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар байгууллагын зохион байгуулалтад өөрчлөлт гарсан тул мөн өдрөөс ажлаас нь чөлөөлсөн талаар тус тус тэмдэглэжээ.

 

Түүнчлэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад *******гийн *******, Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт 1988 онд ажилд орсон, үйлдвэрийн 2 дугаар цехэд галерейчнаар ажилладаг талаар бүртгэжээ.

 

3.Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* ...Би Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт ажилладаг байсан ба С.*******ийг би өөрөө ажилд авч байсан. Улмаар С.******* нь 1993-1994 оны үед ажлаасаа гарсан. Би тухайн үйлдвэрт оператороор ажиллаж байсан, харин С.******* галерейчнаар ажилладаг байсан, галерейчин нь замын шороог замын асфальтын үйлдвэрт оруулдаг, туслах ажилтан байсан, бид хамтдаа 8-9 жил ажилласан нь үнэн... гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Гэрч ...Миний бие Зам гүүрийн матеиал бэлтгэлийн үйлдвэрт 1986.05.14-ний өдрөөс 1994.03.01-ний өдрийг хүртэл С.*******той хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолтыг тус тус шүүхэд гарган өгчээ.

 

3.1.Гэрч *******ын хөдөлмөрийн дэвтэрт ...1975.06.20-ны өдрийн 09 дугаар тушаалаар Зам гүүрийн барилга трейдэд хуваарилсан, 1994.03.01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар зохион байгуулалтад өөрчлөлт хийгдэж, Зам засвар арчлалтын компани болсон тул асфальт, бетон заводын найруулагчаар авч ажиллуулсан ... гэж, гэрч ын хөдөлмөрийн дэвтэрт ...1984.07.09-ний өдрийн 96 дугаар тушаалаар бетон тасгийн цехэд нотариатчаар авч ажиллуулсан... талаар бичигдсэн байх ба, хүсэлт гаргагч С.*******, гэрч *******, нар нь хамт ажиллаж, 1987 оны 04 сард шинэ завод угсарч байх үедээ, ажлын хамт олныхоо хамт гэрэл зураг авахуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны гэрэл зургуудаар хүсэлт гаргагч С.******* нь гэрч *******, нарын хамт Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтан буюу галерейчнаар ажиллаж байсан байдал давхар нотлогдсон.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, С.*******ийг тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтан буюу галерейчнаар ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал шийдвэр Архивын байгууллагад байхгүй, хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, С.*******ийн 1986.05.14-ний өдрөөс 1994.03.01-ний өдрийг хүртэл Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтан буюу галерейчнаар тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

5.Хүсэлт гаргагч С.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар *******гийн *******ийн 1986.05.14-ний өдрөөс 1994.03.01-ний өдрийг хүртэл Зам гүүрийн материал бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтан буюу галерейчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА