2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06224

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06224

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Иийн хариуцагч М.Мт холбогдох хүүхдийн эцэг тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч О.И нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2017 онд танилцан хамт амьдарч, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин И.Сыг төрүүлсэн. 2022 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд ...охины эцэг нь М.М мөн болохыг тогтоолгож, эцгээс нь хуулийн дагуу тэтгэвэр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагч нь Бид 2017 онд танилцан хамт амьдарч, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин И.С төрсөн, ээжээрээ овоглодог. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2022 оноос тусдаа байгаа. И.С миний охин мөн тул тэтгэлэг төлнө. Би охиндоо хайртай, байнга биш ч сардаа 1-2 удаа уулздаг гэж тайлбарлажээ.

 

3.Нэхэмжлэгч, хариуцагч нь 2017 онд танилцан, хамтран амьдарч, эр эмийн харилцаатай байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин И.С төрж, эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхэд эх О.Иээр овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

4.Мөн охин И.С эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, Био-Асралт өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба хүүхдийн эцэг мөн болохыг болон хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М нь зөвшөөрч, маргахгүй байна.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж,

21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг,

мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

6.Иймд охин И.Сын эцэг нь хариуцагч М.М мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч М.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ит олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин И.Сын эцэг нь хариуцагч М.М мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч М.Маас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин И.Сыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ит олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.БАТЧИМЭГ