Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 85

 

М.О-т холбогдох захиргааны

зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч Махбалын Отгонбаярын давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо группт байдаг, ам бүл 4, нөхөр. 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 1а байрны 56 тоотод оршин суух, Б овогт М-ын О /РД **********/

М.О- нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Од цогцолбор сургуулийн байранд байрлаж байсан Улсын Их Хурлын сонгуулийн 44 дүгээр тойргийн 6 дугаар хэсгийн хороонд очиж сонгуулийн санал өгөхдөө саналын хуудасныхаа зургийг гар утсаараа дарж авсан зөрчилд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийтгэврээр:

-Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.16-т зааснаар зөрчил гаргагч Б овогт М-ын О-т 14 /арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл ногдуулж,

-3ахиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийн хувийг М.О-т гардуулахыг
дурдаж. түүнд ногдуулсан шийтгэлийн арга хэмжээг нэн даруй биелүүлэхээр,

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
М.О-т ногдуулсан баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймаг дахь
Цагдаагийн газарт хариуцуулахаар... тус тус зааж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Н.Ц давж заалдах гомдолдоо:

...Б овогт М-ын О би гомдолтой байна. Ямар нэг далд санаа агуулж ийм үйлдэл хийгээгүй. Ямар нэг намын гишүүн ч биш. Хэн нэг хүний явуулгаар ч биш. Ер нь санаатай хийгээгүй. М.О- миний гомдлыг хүлээн авахыг хүсье гэжээ.

Тодорхойлох нь:

Зөрчил гаргагч М.О- нь нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Од цогцолбор сургуулийн байранд байрлаж байсан Улсын Их Хурлын сонгуулийн 44 дүгээр тойргийн 6 дугаар хэсгийн хороонд очиж сонгуулийн санал өгөхдөө саналын хуудасныхаа зургийг гар утсаараа дарж авсан зөрчилд холбогдсон болох нь 44 дүгээр тойргийн 6 дугаар хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Э.Сарантунгалагийн тайлбар, саналын хуудасны гэрэл зураг, илтгэх хуудас, зөрчил гаргагчийн тайлбар болон зөрчлийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Зөрчил гаргагч М.О-ын давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлын дагуу зөрчлийн материалыг шинжлэн судлаад “...санаатай хийгээгүй ...” гэх гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, анхан шатны шүүхээс М.О-ын гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь тохирсон, хуульд нийцсэн тул шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, баривчлах шийтгэлийг энэ өдрөөс эхлэн биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Магадлалын хувийг зөрчил гаргагч болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                     Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                      Б.МАНЛАЙБААТАР