Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/04700

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 14 өдөр                   Дугаар 183/ШШ2024/04700                      Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

 6,485,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,485,360 төгрөгөөс татгалзаж, 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр эвлэрсэн байгаа гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Дагвасамбуу овогтой Пунцагноров /УШ93070552/ миний бие Мандал даатгалын нэхэмжлэлтэй Пунцагноровт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2024.11.14-ний өдрийн 13:30 цагт товлогдсон. Талууд нэхэмжлэлтийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Мандал даатгал ХК нь Д.Пунцагноровт холбогдуулан 6.485.360 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.Пунцагноров нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,*******, Паркплэйс оффис, 3 давхарт байрлах, 5473489 регистрийн дугаартай "Мандал Даатгал" ХК, Итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* Утас: 88004176

Хариуцагч: УБ, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол Улс гудамж, 703-р байр 304 тоот хаягт оршин суух УШ93070552 регистрийн дугаартай Дагвасамбуу овогтой Пунцагноров, Утас: 88082106

1. Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Ривер Гардены урд замд 80-85 УНН улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Пунцагноров нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улсын дугаартай "Нандиа" ХХК-ийн өмчлөлийн автомашиныг мөргөж 6.485.360 төгрөгийн хохирол учруулсан.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 6,485,360 төгрөгөөс 1,485,360 төгрөгийг хасаж үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хариуцагчаас дараах хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

3. Хариуцагч Д.Пунцагноров 5.000.000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг талууд харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 380.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг.

4. Хариуцагч төлбөрийг Мандал даатгал ХК-ийн Хаанбанкин дахь тоот дансанд шилжүүлнэ. /Гүйлгээний утга Д.Пунцагноров/ гэжээ.

 

Талууд эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулан тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн олох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Мандал даатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.716 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пунцагноровоос 80.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн    106.5-д зааснаар Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Пунцагноровт холбогдох иргэний хэрэгт талууд:

“Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 6.485.360 төгрөгөөс 1.485.360 төгрөгийг хасаж үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хариуцагчаас дараах хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч Д.Пунцагноров 5.000.000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг талууд харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

2. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

3. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

4. 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

5. 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

6. 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

7. 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

8. 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

9. 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

10. 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

11. 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 420.000 төгрөг,

12. 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 380.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг,

Хариуцагч төлбөрийг Мандал даатгал ХК-ийн Хаанбанкин дахь тоот дансанд шилжүүлэх /Гүйлгээний утга Д.Пунцагноров/-ээр харилцан тохиролцсон” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мандал даатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.716 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пунцагноровоос 94.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүхийн тогтоолд хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                     Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                                                          Г.СОЛОНГО