2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/07368

 

 

 

 

 

 

 

 

                           2025         09          05

                      191/ШШ2025/07368

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******т оршин байрлах “М” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин байрлах “МБЭ” ХХК /рд:*******/-д холбогдох,

 

1,675,901,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д., Г. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "" ХХК нь 2023.11.6-ны өдөр "" ХХК-тай дугаартай Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээг 2023.12.31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж тус оны 12.26-ны өдөр гэрээг 2024.12.31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгаж -01 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Мөн тус өдөр дугаартай Тэсэлгээний цооног тэсрэх бодисоор цэнэглэх үйлчилгээний гэрээг 2024.12.31- ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан.

Дээр дурдсан 2 гэрээний дагуу үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг захиалагчаас ирүүлсэн захиалгын дагуу тухай бүр 2023.12 дугаар сараас 2024.5 дугаар сарыг дуустал хугацаанд нийлүүлсэн. Гэтэл захиалагч нь тоот гэрээний 2.3-д "Нийлүүлэгч нь Захиалагчийн баталгаажуулсан захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэл цахимаар хүргүүлэх бөгөөд Захиалагч нь нийт төлбөрийн 100%-ийг барааг хүлээн авахаас өмнө урьдчилж нийлүүлэгчийн дараах төгрөгийн дансанд шилжүүлсэн байна", тоот гэрээний 2.3-д "Гүйцэтгэгч нь талууд хоорондын баталгаажуулсан захиалагчийн сарын ажлын төлөвлөлтийн дагуу тухайн сард хийх нийт ажлын урьдчилгаа 50 хувийн төлбөрийг нэхэмжлэх бөгөөд Захиалагч Гүйцэтгэгчийн нэхэмжилсэн төлбөрийг тухайн сарын ажил эхлэхээс өмнө Гүйцэтгэгчийн дараах төгрөгийн дансанд шилжүүлнэ", 2.4-д "Гүйцэтгэгч нь талуудын сар бүрийн 3-ны өдрийн дотор тухайн сарын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан актын дагуу төлбөрийн нэхэмжлэхийг сар бүрийн 5-ны өдрийн дотор цахим болон цаасан хэлбэрээр Захиалагчид хүргүүлэх бөгөөд Захиалагч нэхэмжлэх хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна” гэж тус тус заасныг зөрчиж, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан тоот гэрээний 7.2, тоот гэрээний 3.15-д тус тус зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алданги тооцох эрхтэй.

2024.8.6-ны өдрийн байдлаар дээр дурдсан 2 гэрээний үндсэн төлбөр 1,303,104,355 төгрөг, алданги 90,638,796 төгрөг, нийт 1,393,743,151 төгрөгийн өр төлбөр үүссэн тул “” ХХК рүү 2024.08.09-ний өдрийн 01/886 тоот “Төлбөр барагдуулах тухай” албан бичгийг илгээсэн боловч хариу ирүүлээгүй ба 2024.10.21-ний өдөр 50 сая төгрөг, 2025.01.03-ны өдөр 40 сая төгрөг, 2025.03.18-ны өдөр 50 сая төгрөгийг тус тус төлсөн. Мөн 2025.03.24-ний өдөр 2024 оны санхүүгийн аудитын тайлан гаргуулах зорилгоор 2024.12.31-нээр тооцооны үлдэгдлийн тулган баталгаажуулалт хийхээр 01/292 тоот албан бичиг явуулахад хариуцагч компани өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй.

болон тоот гэрээний дагуу “” ХХК нь нийт 2,103,104,355 төгрөгийн ажил үйлчилгээг захиалагч “” ХХК-д үзүүлсэн ба төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүр хүргүүлж байсан ч захиалагч нь нийт 940,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу өр төлбөрийг 2025.04.28-ны өдөр хүртэл тооцоход үндсэн төлбөр 1,163,104,355 төгрөг, алданги 512,796,940 төгрөг болж байна.

Иймд “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулсан тоот Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээний 2.3, 7.2, тоот Тэсэлгээний цооног тэсрэх бодисоор цэнэглэх үйлчилгээний гэрээний 2.3, 2.4, 3.15-д тус тус заасны дагуу “” ХХК-иас 1,675,901,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэсрэх бодис нийлүүлэх гэрээг 2 сарын хугацаатайгаар байгуулсан. Улмаар гэрээний хугацааг талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр сунгаж, нэмэлт гэрээ байгуулсан.

Мөн тус өдөр талууд тэсрэх бодис цэнэглэх үйлчилгээг үзүүлэх тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь хариуцагчийн бэлтгэсэн цооногт тэсрэх бодисыг цэнэглэх, өөрөөр хэлбэл, тэсрэх бодисыг газар дээр нь нийлүүлж, ашиглах боломжтой байдлаар суурилуулах үйлчилгээг хамарсан. Дээрх хоёр гэрээний дагуу нийт 2,102,968,260 төгрөгийн үнийн дүн бүхий тэсрэх бодис болон үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэх цахимаар ирүүлсний дагуу төлбөрийг төлсөн байх ёстой боловч нийт үнийн дүнгээс 940,000,000 төгрөгийг төлсөн. тоот гэрээний үлдэгдэл 264,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, харин тоот гэрээгээр 898,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Түүнчлэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаанд хүү, алданги тооцох нөхцөл байгаа бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тооцоход 512,796,000 төгрөгийн алданги үүссэн байна.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэхүүдийг цахимаар хүлээн авч, баталгаажуулж, сар бүр нийлүүлэгдсэн бараа, үйлчилгээг хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд үүнийг тогтмол хийгдсэн цахим баталгаажуулалт, нэхэмжлэхүүдээр нотлох боломжтой. Хэрэв бараа, үйлчилгээ нийлүүлэгдээгүй байсан бол хариуцагч тал төлбөр төлөх ёсгүй байсан. Гэтэл тодорхой хэмжээнд төлбөр хийсэн нь бараа, үйлчилгээг хүлээн авсан гэдгийг нотолж байна. Тодруулбал, 196 дугаар гэрээний хүрээнд нийт 448,136,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа нийлүүлсэн. Энэ дүн нь нэмэлт гэрээний дагуу нийлүүлсэн барааг мөн хамарч буй. Харин 197 дугаар гэрээний хүрээнд нийт 1,654,968,260 төгрөгийн үнийн дүнтэй бараа, үйлчилгээ нийлүүлсэн.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 1,675,764,260 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа бөгөөд төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хариуцагч ямар нэг тодорхой хариу өгөөгүй, мөн төлбөр төлөлт хийгдээгүй өнөөдрийг хүрээд байна.

 

1.2. Тэсрэх бодис нь онцлох бүтээгдэхүүнд хамаардаг бөгөөд түүний тээвэрлэлт нь Цагдаа, тагнуул, онцгой байдал, дотоодын цэргийн хамгаалалтаар хүргүүлдэг. Үүнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн гол нотлох баримт “Маршрут” гэх баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна.

Манай байгууллагад тухайн тээвэрлэлтийн дагалдах хуудас хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр нь Цагдаагийн байгууллагаар баталгаажсан, бүх шаардлагатай мэдээллийг агуулсан байдаг. Бүх дагалдах хуудсыг хараагүй зарим хэсгийг харсан. 196 тоот гэрээний нийт нийлүүлсэн тээвэрлэлтийн маршрутын хуудсыг Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын газраас гаргуулна гэв.ок

 

2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч  М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "" ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны сайдын тоот тушаалын дугаартай "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил явуулах" тусгай зөвшөөрөл эзэмшдэг, уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлт, тэсрэх материалын агуулах угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

"" ХХК-ийн нэхэмжлэлтэй "" ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гаргаж өгнө гэжээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн дагуу бараа нийлүүлсэн гэж үзэн, тухайн нийлүүлэлтийн төлбөрийг нэхэмжилж байна. Гэвч бид уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хэлж буй барааг хүлээн авсан талаар ямар нэг баталгаажсан баримт хэрэгт байхгүй. Тухайлбал, бараа хүлээн авсан тухай акт дээр хариуцагчийн гарын үсэг байхгүй, бараа хүлээлцэж авсан баримт, гэрээний дагуу үйлдэгдэх ёстой тооцоо нийлсэн акт ч хариуцагчийн гарын үсгээр баталгаажаагүй байна.

Мөн хариуцагч нь тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, албан ёсны хаяг дээрээ байгаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа саатах нөхцөл байдал үүссэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нийт 1.6 тэрбум төгрөгийн дотор 940 сая төгрөг нь нэг гэрээний хүрээнд төлөгдсөн байгаа нь тогтоогдож байгаа ч үлдсэн гэрээ, нийлүүлэлттэй холбоотой шаардлага, баримтыг нотлох үүрэг нэхэмжлэгчид байсан ногдох бөгөөд одоогоор ийм нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна. Гэрээний 1.4-т бараа нийлүүлэгч нь тэсрэх бодис нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэж заасан. Гэвч хэрэгт тухайн тусгай зөвшөөрлийг авсан эсэхийг нотлох баримт хавсаргагдаагүй байна. Мөн 1.6-т бараа хүлээлцэх үйлдлийг акт үйлдэх замаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг бөгөөд энэхүү акт хийгдээгүй тохиолдолд бараа нийлүүлэлт хийгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

Гэрээний 1.2-т нэхэмжлэгч өмнөх төлбөр бүрэн хийгдээгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг хийхгүй байх эрхтэй гэж заасан. Гэтэл энэхүү зохицуулалтыг үл харгалзан, дараагийн гэрээг байгуулсан нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд маягтын дагуу бараа хүлээлцсэн акт үйлдэх ёстой бөгөөд энэ нь хуулиар зохицуулагдсан, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой онцгой журам юм. "" ХХК нь тухайн үед тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нь мөн тодорхойгүй байна.

Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөлтэй этгээд л худалдаа хийх эрхтэй бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлд энэ төрлийн бодисыг тээвэрлэхдээ хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага оролцсон байх шаардлагатай. Харин нэхэмжлэгчийн зүгээс эдгээр хууль зүйн үндэслэлүүдийг биелүүлсэн, мөрдсөн талаарх ямар ч баримт хэрэгт гаргаж ирээгүй. Сүүлд хийгдсэн 196 дугаартай гэрээний хүрээнд бараа нийлүүлэлт хийгдээгүй бөгөөд хариуцагч бараа хүлээн аваагүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг нотлох баримтаар хангаж өгөөгүй нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Мөн хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар нэгэнт 1.6 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийгдэж, үүнээс 940 сая төгрөгийн төлбөр хийгдсэн нь тодорхой байгаа ч, үлдсэн төлбөрийг төлөх тухай тохиролцоо, холбогдох баримтууд тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагч талууд тооцоо нийлсэн тухай ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 3.7-д зааснаар “хууль мэдэхгүй байсан нь хууль хэрэглэхээс зайлсхийх үндэслэл болохгүй” бөгөөд уг хуулийн 38.9-д зааснаар, зарим хүсэлтийг зөвхөн шүүх шийдвэрлэдэг болохоос хэргийн оролцогчид шууд эдлэх боломжгүй гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хурал эхлэхэд хүсэлт гаргасан боловч дээрх үндэслэл, баримтуудаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

 

3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а.Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3/, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ /хх6-10/, нэмэлт гэрээ /хх11/, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэсэлгээний цооног тэсрэх бодисоор цэнэглэх үйлчилгээний гэрээ /хх12-15/, албан тоот 2 ширхэг /хх16, 17/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх18/, нэхэмжлэх 67 ширхэг /хх27-93/, нэхэмжлэх 6 ширхэг /хх141-146/, Голомт банк дахь өөрийн дансны хуулга /хх147-160/

3б. Хариуцагчаас: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх129/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 714,968,260 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,163,104,355 төгрөг, алданги 512,796,940 төгрөг, нийт 1,675,901,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь худалдах худалдан авах 2 гэрээ байгуулснаас нэг гэрээний төлбөрийг төлсөн, нөгөө гэрээгээр бараа хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.                   Зохигч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх дугаар гэрээ байгуулж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээний нэмэлтээр -01 дугаар гэрээ байгуулсан. /хх6-9, 11/

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэсэлгээний цооног тэсрэх бодисоор цэнэглэх үйлчилгээний дугаар гэрээ байгуулсан байна. /хх12-15/

Нэхэмжлэгч нь дугаар гэрээгээр тэсрэх бодисыг хариуцагчийн бэлтгэсэн цооногт байрлуулж бэлэн болгохоор тохиролцсон гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд тэсрэх бодис болон түүнийг ажилд бэлтгэх үйлчилгээ худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

5.                   Нэхэмжлэгч нь дугаар гэрээгээр нийт 448,136,000 төгрөгийн, дугаар гэрээгээр нийт 1,654,968,260 төгрөгийн үнэ бүхий гэрээний зүйл болох тэсрэх бодис нийлүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч нь дугаар гэрээгээр тэсрэх бодис хүлээн авсан талаар маргаагүй, зөвшөөрсөн боловч дугаар гэрээгээр ямар нэг зүйл хүлээж аваагүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

5.1.             Талуудын хооронд байгуулагдсан дугаар гэрээний 3.3-т зааснаар бараа хүлээлцсэн акт үйлдэж, хүлээлгэн өгснөөр нийлүүлсэнд тооцохоор тохиролцжээ. Гэрээний хавсралтаас үзэхэд бараа хүлээлцсэн акт үйлдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу тэсрэх бодис хүлээлгэн өгсөн гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. /хх10/

Тодруулбал, тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй тул зохигч энэ талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Мөн төлбөр шаардсан нэхэмжлэхийг шаардаж буй буюу нэхэмжлэх өөрөө үйлдэх тул энэ нь хариуцагчийн төлбөр төлөх үүргийг нотлохгүй юм. /хх18, 27-93/

Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. нь хүлээлгэн өгсөн гэх барааны  дагалдах хуудасны зарим хэсгийг харсан бөгөөд зарим хэсгийг хараагүй талаар тайлбарлаж байна. Улмаар цагдаагийн байгууллагаас тэсрэх бодис тээвэрлэх талаар батлагдсан маршрут гаргуулах тухай тайлбарыг хэргийг хуралдаанаар хэлэлцэж дуусах шатанд гаргасан.

Дээр дурдсанаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь  эд зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр тээвэрлэх маршрут баталсан байж болох боловч нь энэ нь хариуцагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгснийг шууд нотлохгүй юм.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагатай эсэхийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй.

Дээрхээс үзэхэд дугаар гэрээний дагуу тэсрэх бодис хүлээлцсэн акт үйлдэгдээгүй, нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд өөрийн тайлбарыг нотлох үүргээ биелүүлээгүй тул энэ гэрээнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.                   Нэхэмжлэгч нь дугаар гэрээгээр 1,654,968,260 төгрөгийн үнэ бүхий тэсрэх бодис хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй боловч хариуцагч нь энэхүү үйл баримтыг зөвшөөрсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагддаг тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Улмаар хариуцагч нь гэрээний үүрэгт 940,000,000 төгрөг төлөгдсөн болох нь Голомт банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх147-160/

Зохигч энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь илүү төлбөр төлсөн талаар баримт ирүүлээгүй. Иймд үлдэх 714,968,260 төгрөг төлөх үүрэг биелэгдээгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй. Өөрөөр хэлбэл энэ мөнгөн дүнг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

7.                   Зохигчийн байгуулсан дугаар гэрээний 3.15-д алдангийн талаар тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцогддог.

Гэвч нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу бараа нийлүүлсэн хугацааг нотлоогүй. Тодруулбал гэрээний 2.4-т зааснаар сар бүрийн 3-ны өдөр тухайн сарын гүйцэтгэлээр баталгаажуулсан актын дагуу 5-ны өдөр нэхэмжлэх үйлдэж, хариуцагчид хүргүүлэх бөгөөд хариуцагч нь 5 хоногийн дотор төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт төлбөрийн нэхэмжлэх авагдсан боловч нэхэмжлэгч нь үүнийг хариуцагчид хүргүүлсэн гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. Цаашлаад сар бүрийн гүйцэтгэлийн талаар холбогдох баримт буюу бараа хүлээлцсэн актыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд алданги тооцох, өөрөөр хэлбэл алданги шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй.

 

8.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “” ХХК-с 714,968,260 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 960,933,035 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,632,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,732,792 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 94,749 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД