Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/018

 

*******, *******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан *******, *******, *******, *******, *******

Ялтан *******, ******* нарын өмгөөлөгч *******

Ялтан *******, ******* нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 88/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000231 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт , 1992 оны 5 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, 21-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 9 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, овогт ийн , 1996 оны 11 дүгээр сарын 28-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймаг, Хүрээмарал сум, 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 7 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , 1997 оны 9 дүгээр сарын 2-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, 5-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , 1994 оны 10 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, 54а-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , 1994 оны 8 дугаар сарын 19-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 32-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

******* нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” ахлах сургуулийн орчимд насанд хүрээгүй буюу 16 настай гийн 60.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа С3 маркийн гар утсыг, ын 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг хоппинг маркийн гар утсыг, ын 40.000 төгрөгийн үнэ бүхий Скай вега маркийн гар утсыг тус тус дээрэмдэж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд ******* нь *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

Мөн 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд яллагдагч *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

******* нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2, *******, *******, *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх ******* овогт ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд, овогт ийн , овогт ын , овогт ын , овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил нэг сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарыг тус тус эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил таван сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил нэг хоног хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт оногдуулсан гурван жил таван сар, *******т оногдуулсан таван жил нэг хоног, *******од оногдуулсан таван жил нэг сар хорих ялаас тус тус хоёр жилийг хасч, *******, *******, ******* нарын тус бүр биечлэн эдлэх ялыг нэг жил таван сар, *******ын биечлэн эдлэх ялыг гурван жил нэг хоног, *******ын биечлэн эдлэх ялыг гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан нэг жил таван сар, *******т оногдуулсан гурван жил нэг хоног, *******од оногдуулсан гурван жил нэг сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон гурван зуун арав хоног, *******, *******, *******, ******* нарын цагдан хоригдсон дөчин ес хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүх гаргаж цоолсон цагаан цэнхэр өнгийн алчуурыг устгаж, хар өнгийн СБОС гэсэн бичигтэй хос гутал, урт түрийтэй шар өнгийн хуучин хос гутал, ВОЙТ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хуучин хос пүүз, хагас түрийтэй арзгар ултай хос гутал, хар өнгийн үдээстэй хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн цамц зэргийг тус тус буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, *******гийн эзэмшлийн 31 инчийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, серене маркийн хөлдөөгч, эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, *******ын эзэмшлийн ТиСиЭл маркийн ЛСД зурагт, цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, *******, *******, ******* нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр найз *******, нарын хамт явж байгаад *******той тааралдсан бөгөөд ийм гэмт хэрэгт холбогдоно гэж огт төсөөлөөгүй. Би *******ыг дээрэм хийх талаар бодож байгааг мэдээгүй, надад мэдэх боломж байгаагүй. Тухайн үед хохирогч болох , гэж хүмүүстэй нь ******* 2 зууралдсан байхад би *******ыг аас салгаж, салахгүй зууралдаад байхаар нь цагдаа ирлээ гэж байж салгасан. Хохирогч нарын биеэс 1.000.000 болон 40.000 төгрөг авсан эсэхийг би мэдээгүй. Гэтэл намайг дээрэм хийж, хүнд хүч хэрэглэж зодсон гэж шүүхээс дүгнэн *******той адил ял оногдуулсан. Би хүн зодоогүй харин ч салгасан гэдгийг тэнд байсан хүмүүс сайн мэдэж байгаа. Надад хүний мөнгө авах, хүн зодох тийм муухай хүмүүжлийг эцэг эх маань заагаагүй. Би тийм ёс суртахуунд өсөж хүмүүжээгүй. Гэтэл намайг шүүхээс хийсэн хэргээ хүлээгээгүй гэж өндөр ял шийтгэл өгч байгаад гомдолтой байна. Би ойлгохдоо намайг хүнийг зодсон уу, үгүй юу, бүлэглэж дээрэм хийсэн үү, үгүй юу гэдгийг шүүхийг л тогтоох ёстой гэж боддог юм. ******* миний бие нь ахтайгаа тээвэрт явж ар гэртээ тус дэм болдог байсан. Гэтэл муу хүмүүстэй нөхөрлөж, эцэг эхийгээ зовоож, дүү нартаа муухай үлгэр дуурайлал үзүүлж, торны цаана өдөр хоног өнгөрөөж харамсаж сууна. Би тэр хүмүүст огт гар хүрээгүй, бас түлхээгүй, зодоогүй цохиогүй гэдгээ та бүхэнд батлан тангараглаж байна, та бүхэн миний холбогдосон хэргийг хянаж үнэн зөвийг тогтоож өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч *******ын холбогдсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн хувьд субъектив талын санаа зорилгыг тодорхойлохдоо гэм буруугийн шууд санаатай, шунахайн зорилго, харин объектив талын шинжийн хувьд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэдийн амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдлээр илэрнэ гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад хохирогч нар болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгч ******* нь бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг агуулсан нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, харин *******ын хувьд бусдын бие махбодь, амь насанд аюул учирч болохуйц нөхцөл байдалд байхад нь дундуур нь орж салгаж, цагдаа ирлээ гэж орилсон, бусдын анхаарлыг сарниулснаар зодолдох процесс зогссон байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч , ******* нарыг хоорондоо зодолдож байхад очиж салгасан болохыг харсан гэрчүүд хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас “******* нөгөө хүнтэй барьцалдаад зогсож байсан. Сүүлд нь ******* голоор нь орж салгаж байгаа бололтой байсан”, “******* ганцаараа л зодож байсан, сүүлд нь ******* голоор нь орж салгасан" гэх мэдүүлэг, 175-176 дугаар хуудас *******ын “******* ирээд салгасан” гэх мэдүүлэг 101-102 дугаар хуудас, ийн “уг нь манай хүүхэд ганц ч цохиж аваагүй, хэрэг болох үед хамт л явж байсан гэсэн”, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад намайг ******* нь цохиж зодоогүй гэх хохирогч , нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно.

Хэдийгээр шүүгдэгч нарыг өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөх өгөхгүй байх эрхтэй гэж прокурор, шүүхийн зүгээс тайлбарлаж байгаа ч *******, ******* нар нь *******ыг зодоонд оролцоогүй талаар мэдүүлж байгаа нь бусдын үйлдлийг мэдүүлэн гэрчлэх, гэрчийн мэдүүлгийн шинж чанарыг агуулж байна.

Хэргийн материалд авагдсанаар болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь тогтвортой мэдүүлдэг бөгөөд ямар нэгэн байдлаар дээрэм хийх санаа зорилгыг мэдээгүйгээр барахгүй, тухайн үед зодоон болж байна гэж ойлгож салгах үйлдэл хийсэн, гэрээс бүлэглэж дээрэм хийнэ гэх талаар ярилцаж гараагүй, баавгай алах гэдэг үгний утга агуулгыг мэдэхгүй талаар мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдлаас харахад дээрэмдэх гэмт хэргийн субъектив болон объектив талын бусдын эд хөрөнгийг авах зорилго, сэдэлт тодорхой бус байхад шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүхэлд нь агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасаар байтал объектив, субъектив талын шинж агуулаагүй, өөрөөр хэлбэл бусдын амь насанд аюултайгаар хүч хэрэглэх хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг огт гаргаагүй, довтолгоон эхлүүлээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй байхад Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Хуульд заасан шинжийг агуулаагүй.

Мөн шийтгэх тогтоолд дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэж дүгнэн гэмт буруутайд тооцсон бөгөөд гэмт урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэдэг ойлголтыг Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг агуулаагүй байхыг ойлгоно” гэж заасан байна. Хэрэв миний үйлчлүүлэгч нар ******* нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзвэл энэхүү яриа нь гэрт болсон “баавгай алах” гэдэг үгнээс үүдэлтэйгээр бий болсон, тус хэллэгийг сонссон гэрт байсан хүүхдүүдийн нэг болох ч энэ хэрэгт сэжиглэгдэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл г ямар нэгэн байдлаар шалгаагүй орхигдуулсан атал үйлдэл учир холбогдлыг нь ойлгоогүй, ямар нэгэн байдлаар бусдын амь насанд аюултай довтолгооныг эхлүүлээгүй миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Ер нь “баавгай алах” гэдэг хэллэг цагдаагийн алба хаагчдад тусгайлан заах хэллэг болохоос биш 10 жилийн сургуульд сургалтын программд ч эдгээр үг хэллэгийг заах хуваарь байхгүй тул эдгээр хүүхдүүд тэр бүрчлэн үгийн утгыг ойлгоод байх боломжгүй, огт ойлгоогүй талаараа ч шат бүрт мэдүүлсэн байна. Хэрэв гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцсон байсан гэж үзвэл миний үйлчлүүлэгч гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийн үйлдэл хийгээгүй бусдад учрах аюулыг зайлуулж учрах байсан гэм хорыг үгүй болгосон нь Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн болон завдсан этгээд гэмт хэргээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд нь хүргэхээс сайн дураараа төгс татгалзсан болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд ”Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж заажээ.

Гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно гэж заасаар байтал гэмт хэргээ үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хувьд маргаж байгаа гэдэг үндэслэлээр тухайн үйлдэл, зодоон болоход ямар үйлдэл оролцоотой оролцсон, гэм буруутай байсан эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хуульд байхгүй үг хэллэг буюу гэм буруугаа гэмшээгүй гэсэн үндэслэлээр бусдын амь насанд хохирол учруулахуйц нөхцөл байдлаас салгаж, болзошгүй аюулыг зайлуулсан миний үйлчлүүлэгчийг өндрөөр яллаж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт ял хөнгөрүүлж оногдуулах нөхцөл байдалд гэм буруугаа гэмших, хэргийн зүйлчлэлээр маргахгүй байх гэсэн нэг ч үг, өгүүлбэр ороогүй байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна, гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл холбогдлыг ялгалгүйгээр гэмт хэргийг санаачилсан этгээдэд бага, гэмт хэрэг үйлдэгдэж байхад хэн алиныг нь салгаж учрах гэм хорыг зайлуулсан этгээдэд өндөр ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд харшилж байна. Өнөөдөр Монгол улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхийг нэг бүрчлэн тусгасан, гэтэл иргэн энэ эрхээ хэрэгжүүлж, тэдгээрийн сонгосон өмгөөлөгч хуульд зохицуулсан зохицуулалт буюу мэтгэлцэх зарчмын үндсэнд эрхээ хэрэгжүүлж, шүүх хуралдаанд мэтгэлцээний нэг тал байж хэргийн зүйлчлэлийн талаар саналаа хэлэх эрхээ хэрэгжүүлсэний төлөө гэм буруугаа гэмшээгүй гэдэг үндэслэлээр ял шийтгэлийг бусдаас хүндрүүлж оногдуулах заалтыг хуульчлаагүй билээ. Цаашилбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжтой болно гэсэн нь нэг шийтгэх тогтоолд 2 өөр дүгнэлт хийж, ял шийтгэлийг аль үндэслэлээр ялгамжтай оногдуулсан эсэх нь эргэлзээтэй болжээ. Эдгээр нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлд заасны дагуу Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Ялтан нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь жинхэнэ байдалтай нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл ******* нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” ахлах сургуулийн орчимд насанд хүрээгүй буюу 16 настай гийн 60.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа С3 маркийн гар утсыг, ын 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг хоппинг маркийн гар утсыг, ын 40.000 төгрөгийн үнэ бүхий Скай вега маркийн гар утсыг тус тус дээрэмдэж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******, *******, ******* нартай бүлэглэн, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүрт иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн, уг дээрмийн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

*******, *******, *******, нар нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд *******той бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн , нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь 60.000 төгрөгийн үнэ бүхий Nokia C3, 100.000 төгрөгийн үнэ бүхий Samsung hopping, 40.000 төгрөгийн үнэ бүхий Sky vega маркийн гар утаснуудаа дээрэмдүүлсэн насанд хүрээгүй хохирогч , , /хх-ийн 1-р хавтас 81-82, 88-89, 94-95-р тал/, насанд хүрээгүй гэрч М.Ихтамир, Ц.Шийрэвсамбуу, насанд хүрээгүй хохирогч ын ах гэрч /хх-ийн 1-р хавтас, 116, 117, 118-119-р тал/, хохирогч , /хх-ийн 1-р хавтас 71-73, 75-76-р тал/, гэрч , /хх-ийн 1-р хавтас 97-98, 99-100 дугаар тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн №053 тоот криминалистикийн шинжээчийн “...хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн зураг №6, 8, 12, 13, 15, 16 гутлын улны мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ, зураг №6, 12, 15 дугаар мөрүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ нэг хүний гутлын улны мөр мөн байна, харин зураг №8, 13, 16 дугаар мөрүүд нь өөр өөр хүний гутлын улны мөрүүд байна, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн мөрүүд нь эд мөрийн баримтаар хураан авсан сэжигтэн *******ын баруун, зүүн, баруун, зүүн хөлийн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна, энэ нь ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ буюу элэгдлээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 122-126-р тал/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №373 “...ын биед тархины доргилт, хамрын таславч ясны хугарал, нүүр хэсгийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгарсан шарх гэмтлүүд үүссэн байна, уг гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын А/216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...”, №376 “...ийн биед тархины доргилт, дээд уруулын салстын жижиг язарсан шарх гэмтлүүд үүссэн байна, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна, уг гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын А/216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлтүүд /хх-ийн 1-р хавтас 122, 132-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №6210 тоот биологийн шинжээчийн “...*******ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн джинсэн өмд, урдаа Polaclug гэсэн бичигтэй цэнхэр өнгийн цамцан дээр цус илэрсэн, уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна, *******ын гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна, гэх цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна, *******, ******* нарын гэх цус нь B/III/ бүлгийн харъяалалтай байна, *******ын гэх цус нь AB/IV/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 130-р тал/, насанд хүрээгүй хохирогч , , нарын гар утсыг үнэлсэн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №95 тоот “...Nokia C3 маркийн гар утас 60.000, Samsung Hopping маркийн гар утас 100.000 Sky Viga маркийн гар утас 40.000 төгрөг, бүгд 190.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 141-142-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 7-25-р тал/ болон *******, *******, *******, *******, ******* нарын мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс *******, *******, *******, ******* нарт оногдуулсан ял, ял эдлэх дэглэм нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нийцсэн байна.

Харин прокуророос *******, *******, *******, ******* нар дээрх гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон болох нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон анхан шатны шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тэдний мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байхад прокуророос *******, *******, *******, *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцсон гэж яллах дүгнэлт үйлдэн яллаж, анхан шатны шүүхээс дээрх байдлаар нь гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

Урьдчилан үгсэн тохиролцсон гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн хүчээ нэгтгэх болон гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой бусад асуудлуудын талаар тохиролцсон байхыг хэлэх бөгөөд харин *******, *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэгдэх явцад санаатайгаар үйлдлээрээ нэгдэн оролцож 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд иргэн , нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн ийн 1.000.000 төгрөгийг дээрэмдсэн байх тул тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд дээр дурдсанчлан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хохирогч нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзвэл ******* нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дугуй засварын ард талд зогсож байгаад цагдаа ирлээ хэмээн *******, *******, *******, ******* нар нь хохирогч , нарыг зодож байхад салгаж тухайн гэмт үйлдлийг таслан зогсоосон байгаагаас харвал *******ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд илтэд эргэлзээ төрөхөөр байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн, ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч түүнийг цагаатган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж урьдчилан үгсэн тохиролцож гэсэн болон *******т холбогдох бүх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 88/А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 заалт болгон “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас овогт ийн т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай...” гэсэн, 61 дэх заалт болгон “...******* нь дөчин ес хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...давтан, бүлэглэж...” гэсний дараа “...урьдчилан үгсэн тохиролцож..., ... овогт ын ..., ...урьдчилан үгсэн тохиролцож...” гэснийг, 3 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг, 4 дэх заалтаас “...шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг, 5 дахь заалтаас “...*******т оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг, 6, 10, 12 дахь заалтуудаас “...*******...” гэснийг тус тус хасч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд *******ыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Т.ДАВААСҮРЭН