| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00334/И |
| Дугаар | 315/ШШ2025/00259 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 315/ШШ2025/00259
2025 07 31 315/ШШ2025/00259
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02,*******,*******,*******, ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р баг,, 1 тоот хаягт оршин суух, Эрдэнэзуугийн Мөнхтөрд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,935,303.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.Мөнхтөр нь ББСБ ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ2024022409526 тоот гэрээний дагуу Galaxy_Watch_6_40mm, Samsung_S24_Plus_256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг гар утас худалдан авах зорилгоор нийт 3,738,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ2024022409527 тоот гэрээний дагуу гар утас /цаг, чихэвч/-ыг худалдан авах зорилгоор нийт 3,738,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,445,690.53 төгрөг, үндсэн хүүнд 496,669.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,543.09 төгрөг, ЗГ2024022409527 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,441,084.18 төгрөг, үндсэн хүүнд 500,388.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,927.81 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 5,935,303.93 төгрөгийг хариуцагч Э.Мөнхтөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь буруу дата татагдсаны улмаас давхардан очсон нэхэмжлэл байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,935,303.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,915 төгрөгийн тал хувь 54,957.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,935,303.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,915 төгрөгийн тал хувь 54,957.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР