Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 106/2016/0563/Э |
Дугаар | 563 |
Огноо | 2016-09-01 |
Зүйл хэсэг | 215.4., |
Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 563
Н.Цэдэнпүрэвт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Оюунгэрэл,
ялтан Н.Цэдэнпүрэвийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Шаравжамц,
хохирогч Ц.Баттөмөр, Б.Далхжав, С.Одсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэг, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр,
иргэний нэхэмжлэгч Д.Баянзул, Ч.Батболд,
иргэний хариуцагч Л.Даваажаргал,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Цэдэнпүрэвт холбогдох 201524000857 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Пугануйч овгийн Нэнжвандангийн Цэдэнпүрэв, 1952 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, дүү, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Оргиход оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ПЖ52031514/,
Нэнжвандангийн Цэдэнпүрэв нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 52-ын давааны урд замд 71-05СЭА улсын дугаартай “MITSUBISHI-L200” загварын автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Баянзулын жолоодож явсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эзэмшлийн 20-65ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашиныг мөргөж зорчигч Г.Мөнх-Оргил, Б.Ариунбат нарын амь нас хохирч, Б.Далхжав, Ц.Баттөмөр нарын биед хүнд, С.Одсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Цэдэнпүрэвийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Пугануйч овогт Нэнжвандангийн Цэдэнпүрэвийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөнөөс хоёр хүний амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Н.Цэдэнпүрэвт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,
хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2015.12.18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохиролд тооцуулахаар АЯ0195510 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Н.Цэдэнпүрэвийн №497377 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж,
Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Н.Цэдэнпүрэвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэдэнпүрэвээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10.068.741 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгт, 6.316.012 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалд, 1.637.450 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Далхжавт, 627.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Одсүрэнд, 6.043.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 084-р анги, Ч.Батболдод тус тус олгож,
хохирогч Б.Далхжав, С.Одсүрэн болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалд олгуулж,
шүүгдэгч Н.Цэдэнпүрэвт урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан Н.Цэдэнпүрэв гаргасан давж заалдах гомдолдоо: “...2015 оны 8 дугаар сарын 21-ний орой 52-ын даваа өгсөөд явж байхад маш хурдтай, хурц гэрэлтэй автомашин өөдөөс ирж мөргөсөн. Намайг тоормоз гишгэж зогсоход нөгөө автомашин замаас гарсан. Уг автомашин 5-15 метр зайд зогсолт хийх боломжтой байсан. Зогсолт хийгээгүйн улмаас уг автомашиныг унасан гэж үзэж байна. Би огт урсгал сөрөөгүй бөгөөд хэрэв уг автомашинтай урсгал сөрөх үйлдэл хийх үедээ мөргөлдсөн бол миний автомашины дээгүүр гараад явчих байсан. Миний автомашиныг мөргөсөн Соната загварын автомашины талаар байцаагч Ганболдод хэлэхэд “...тэр жижиг тэргийг мөргөсөн гэж битгий хэлээрэй, болохгүй шүү” гэж хэлсэн. Яагаад хэлж болохгүй талаар асуухад “...тэр хэмжилт хийсэн цагдаа чинь байхгүй болсон, үхчихсэн шүү дээ” гэж надад хэлсэн. Ямар учиртай битгий хэл гээд байгааг шалгуулах хүсэлтэй байна. Уг “Зил 131” автомашин нь цэргийн цуваанд явж байсан атлаа таних тэмдэг, дарцаг зүүгээгүй, урд, хойд талдаа хамгаалалтын автомашин явуулаагүй мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоо бариулж, 23 хүн ачиж, сахилга бат, дүрэмгүй явж байсныг гайхаж байна. Миний бие Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчөөгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Ялтан Н.Цэдэнпүрэвийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналт зэрэгт хэргийг тал бүрээс бодитой судлаагүй, хэт нэг талыг барьсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж явагдсан. Ослын шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, ноорог фото зургууд зэрэг илт зөрүүтэй байгаа. Хэргийн газрын үзлэгт 2 жолоочийг оролцуулж анх мөргөлдсөн “А” цэгийг заалгасан гэж тэмдэглэсэн боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй оролцогч нарыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд фото зурагт авагдсан замаас гарж явсан “Зил 131” машины үзүүлэлтүүд байхгүй. Мөн схем зургийн хэмжээснүүд нь хэргийн газар үйлдсэн гар зурагтай зөрж байдаг. Схем зураг байхгүй байсан учир хүсэлт гаргаж хавтаст хэрэгт нөхөн хийлгэсэн. Схем зургийг мөн хэргийн оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Эдгээр байдлууд нь хэргийн үнэнийг тогтоох үндэслэл болохгүй байна гэсэн үндэслэлийг манай зүгээс прокурорын буюу мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тавьсан. Гэтэл хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байгаа схем зурагт 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Н.Цэдэнпүрэвээр мөрдөн байцаагч хүчээр гарын үсэг зуруулсан. Ослын газраас зорчих хэсэг дээр гарсан машины тормозны мөрний хоорондын хэмжээг авсан. Сүүлд энэ нь “Зил 131” машины мөр биш, Соната загварын машины мөр байна гэдгийг шинжээч тогтоосон. Гэтэл фото зурагт энэ машины гулссан, шарвасан мөрийн хоорондын хэмжээг аваагүй, энэ нь схем зурагт тэмдэглэгдээгүй. “Зил 131” загварын машин мөргөлдсөн “А” цэгээс цааш замаас гарч 42 метр яваад онхолдсон. Ингэж онхолдсоноос болж хүн нас барсан. Энэ хооронд жолооч зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл “Зил 131” машины жолоо аюулыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй. Зайлуулж дарна гэсэн ойлголт байж болохгүй. Иймд тухайн машин замаас гарснаас болж тухайн осол болсон гэж үзэх үндэслэл байна. Эдгээр байдлуудаас үндэслэн манай зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх хүсэлт тавьсан. Гэтэл хэргийн газрын үзлэгийг дахин хийхдээ талуудыг оролцуулаагүй, прокурор оролцоогүй, өвлийн улиралд очиж зураг аван хэрэгт хийсэн. Гэрч Мягмаржав “Миний машины урдуур Булган аймгийн дугаартай Соната 6, Орхон аймгийн дугаартай Приус явсан” гэж мэдүүлсэн байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар Орхон аймгийн дугаартай Соната-6 загварын машин байсан нь тогтоогдсон. Тухайн цэргийн ангийн цуваа Жанжин штабын А273 гэсэн тушаалтай хээрийн сургууль хийж явсан. Гэтэл тухайн цувааг ахалж явсан Дамба гэгч цувааны журмыг өөрчилж урд явах ёстой байсан хүн ард явж байсан нь Дамбын өөрийнх тайлбарт авагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч “Энэ тушаалыг өөрчлөх эрх танд байгаа юу” гэж Дамбаас асуухад “Байхгүй” гэж хариулж байсан. Цэргийн цуваа явж байгаа тохиолдолд цувааны журмыг дагах ёстой. Гэтэл энэ цувааны журмыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн Баянзулын “Би эхлээд өөр машин барьж сургалтын төв дээр очсон. Гэтэл барьж очсон машин нь эвдэрсэн тул 2065 гэх өөр машиныг сүүлд нь барьсан” гэх мэдүүлгийг харахад түүний жолоодож явсан 2065 дугаартай машинд ямар нэг үзлэг шалгалт хийгээгүйн харагдаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 99-114 дүгээр хуудаснуудад жолооч Баянзулын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гаргасан захиргааны зөрчлийн материалууд авагдсан байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт хүн тээвэрлэхээр зориулсан тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3 жил жолоодсон дадлага туршлагатай жолоочоор жолоодуулахаар заасан байдаг. Гэтэл Баянзул нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг мөн зөрчсөн. Учир нь фото зургийн үзүүлэлт, хохирогч нарын мэдүүлгээс тухайн тээвэрлэгдэж явсан хүмүүс пүүгээндээрээ сууж явсан нь харагддаг. Энэ сандал байсан тухайн тээврийн хэрэгслийн урт 3.60 метр байсан. Иймд энэ тээврийн хэрэгсэлд тээвэрлэгдэн явсан 23 хүний тоо энэ сандалд дүрэмд зааснаар сууж явах боломжгүй юм. Эдгээр хүмүүсийг хүн тээвэрлэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн нь харагдаж байна. Шинжээчид нэг хүнийг дунджаар 80 кг гэж үздэг. Хүн нь хамгийн аюултай хүндийн төвийн шилжилт хийдэг ачаанд тооцогддог. Иймд даац хэтрүүлж явсан нь тухайн осол гарахад шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл байна. Мөн миний хувийн бодлоор тухайн осолд холбогдсон цуваа цэргийн ангийн цуваа байсан. Иймд зөвхөн Цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийсэн нь учир дутагдалтай байна. Хэргийн газрын үзлэгийг дахин хийж, хөндлөнгийн буюу эрдэмтэн профессороор дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Ялтан Н.Цэдэнпүрэвийн өмгөөлөгч Б.Шаравжамц гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад энэхүү зам тээврийн осолд дан ганц шүүгдэгч Н.Цэдэнпүрэвийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь буруу болсон. Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт Д.Баянзулыг зөвхөн автомашин жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч яваагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 21.3 дахь заалтыг зөрчсөн, жолооны эрхээ хасуулсан, В ангилалтай байсан нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эзэмшлийн 20-65ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашиныг жолоодож явсан Д.Баянзул нь мөн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, түүнчлэн ангийн захирагч буюу сургалт хариуцсан хурандаа Б.Дамба, орлогч хошууч П.Дэлгэрмөрөн нар гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай, бүрэн тогтоогдож байна. “Зил 131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь ангилалгүйгээр том оврын, тусгай зориулалтын автомашин жолоодсон /хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодож дадлагажсан байх/, ард яваа Соната загварын автомашинаас өмнө урдаас ирж яваа тээврийн хэрэгслийг харсан мөртлөө жолоодож явсан автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй /Ахлах ахлагч Д.Баянзул нь анх ажилд орохдоо жолоочоор томилогдсон хэдий ч Авто засвар тээврийн салаанд засварчин хийж байсан, автомашин жолоодож байгаагүй/, ийнхүү Д ангиллын автомашин жолоодох эрхгүй хүнээр тусгай зориулалтын автомашин жолоодуулж, ингэхдээ үнэмлэх бичиг баримтыг шалгаагүй, Цэргийн анги байгууллагын хувьд шат дараалсан албан тушаалтнууд хяналт тавих үүрэгтэй. Ангийн захирагч болон авто тенхик, хуягт техник, жолооч болон мэргэжлийн албан тушаалтанг авто хуягт техникийн офицер, харин хээрийн сургалтанд гарсан тохиолдолд хээрийн сургалт хариуцаж байгаа албан тушаалтан болон доод албан тушаалтан хариуцах үүрэгтэй байна. Тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан Ч.Түмэндэмбэрэл, тухайн үед хээрийн сургуулилтыг хариуцаж явсан хурандаа Б.Дамба, орлогч, хошууч П.Дэлгэрмөрөн, авто хуягт техникийн офицер Б.Бат-Эрдэнэ нарын үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан гэм бурууг тогтоох зайлшгүй шаардлагатай. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэлэх зүйлсээ хэлсэн. Одоо хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Б.Далхжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаргүй.” гэв.
Хохирогч С.Одсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаргүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр уг хэрэг нотлогдон тогтоогдсон. Н.Цэдэнпүрэв өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа ба талийгаачийн ар гэрээс уучлалт гуйгаагүй. Бид хүүгээ алдсандаа маш их харамсаж, гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэг миний бие ялтан Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Б.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Нас барсан хоёр хүүхэд хоёулаа айлын ганц хүү байсан бөгөөд бидэнд юугаар ч сольж болохгүй их гай гарз тохиолдсон боловч Н.Цэдэнпүрэв нь хүн ёсоор уучлалт гуйгаад бага ч гэсэн бидний уй гашууг хуваалцсан бол энэ настай хүнийг заавал орон шоронд оруулах сонирхол бидэнд байгаагүйг хэлэх нь зүйтэй. Гэтэл Н.Цэдэнпүрэв нь өөрийн буруутай үйлдлийн улмаас эсрэг урсгал сөрж, өөрийн эгнээндээ чигээрээ яваа автомашиныг мөргөж 2 хүний амь насыг хохироож, хэд хэдэн хүний биед гэмтэл учруулчаад өнөөдрийг хүртэл уг үйлдэлдээ дүгнэлт хийж, биднээс уучлалт гуйх нь бүү хэл бусдад буруугаа чихэж, өөрийгөө зөвтгөж ярьж байгаад маш их гомдолтой байгаа бөгөөд түүнд оногдуулан ял шийтгэл хөнгөдсөн юм уу гэж бодогдож байна. Энэ хэрэг Н.Цэдэнпүрэвийн буруутай үйлдлээс болж гарсан нь аль эрт тогтоогдсон боловч түүний болон өмгөөлөгчөөс нь болж хэрэг маш удаан шалгагдсан, одоо тэдний хэлж ярьж байгаа шиг хэрэгт хийгдэх ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр жолооч Д.Баянзул нь эрхийн үнэмлэхгүй байсан ч гэсэн хэрэв Н.Цэдэнпүрэв урсгал сөрж орж ирж зам тээврийн осол гаргаагүй бол бидний хүүхэд амь насаа алдаагүй, өнөөдөр амьд мэнд, эрүүл саруул эцэг, эх бидэнтэйгээ сайхан амьдарч байх байсан. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шудрагаар үнэн зөв шийдвэрлэсэн, ялтан Н.Цэдэнпүрэв болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгийн өмгөөлөгч Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүдээр ялтан Н.Цэдэнпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан, мөн Н.Цэдэнпүрэвийн автомашиныг Соната 6 загварын автомашин мөргөөгүй болох нь тогтоогдсон байна. Техникийн шинжээчийн дүгнэлтээр болон мөрдөн байцаалтаар “Зил 131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон боловч энэ нь уг зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй, захиргааны шинжтэй зөрчил юм. Учир нь жолооч Н.Цэдэнпүрэв нь эсрэг урсгал сөрж явсны улмаас чигээрээ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулснаар уг зам тээврийн осол хэрэг гарах шууд шалтгаан болсон. Жолооч Н.Цэдэнпүрэв нь эсрэг урсгал сөрж яваагүй бол уг зам тээврийн осол хэрэг гарахгүй байсан. Иймд жолооч Д.Баянзулын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, түүнийг ажилд гаргасан Дамбын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул тэдэнд захирагааны арга хэмжээ ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан баримтууд бөгөөд хэмжилтийн бүдүүвч нь гар зургаас зөрсөн зүйлгүй байдаг. Мөн жижүүрийн бүрэлдэхүүнд явсан техникийн байцаагч нь хэргийн газарт гар зураг үйлдээд түүнийгээ жолооч нарт танилцуулдаг. Энэ талаар ялтан Н.Цэдэнпүрэв нь мэдүүлэгтээ болон давж заалдах годмолдоо дурьдсан байгаа болно. Техникийн байцаагч нь үзлэг дууссаны дараа ажил дээрээ гар зургаа албан ёсоор схем дээр буулгаж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргаж өгдөг бөгөөд энэ үед жолооч нарт танилцуулах боломжгүй байдаг тул мөрдөн байцаагч нөхөн танилцуулж гарын үсэг зуруулдаг. Мөн мөрдөн байцаагч, прокурор нь ялтаны өмгөөлөгч Х.Даваахүүгийн хүсэлтээр хэргийн газарт үйлдэгдсэн хэмжилтийн бүдүүвчийн гар зургийг хэрэгт хавсаргаж, зам тээврийн осол, хэрэг гарсан газар, орчны нөхцөл байдлыг тогтоох зорилгоор гэрэл зураг авсан байдаг. Иймд уг хэмжилтийн бүдүүвчийг Н.Цэдэнпүрэвт танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэсэн үндэслэлээр хэргийн газарт нөхөн үзлэг хийх шаардлагагүй юм. Ялтан Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Б.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан, анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтанд тулгууралсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Баянзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.
Иргэний хариуцагч Л.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 084 дүгээр ангийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж байна” гэв.
Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн нөхцөл байдал, цуглуулбал зохих нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн хэмжээгээр авсан. Шүүхээс эдгээр нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийг хөндлөнгийн 2 гэрчтэй, хяналтын прокурор Оюун-Эрдэнэ ээлжийн прокуророор оролцож, Замын цагдаагийн бүрэлдэхүүн очиж хийсэн. Ийм хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд осол гарсан “А” цэгийг 2 жолоочоор заалгав гэж тэмдэглэсэн байна. Гэтэл ялтны өмгөөлөгч нар Н.Цэдэнпүрэвээр “А” цэгийг заалгаагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мэргэжлийн бүрэлдэхүүн очиж осол хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийн ул мөр, тогтсон үлдэгдэл зэргийг харгалзаж, түүнчлэн 2 жолооч нараас тайлбар авч “А” цэгийг тогтоодог. Түүнээс зайлшгүй Н.Цэдэнпүрэвээр “А” цэгийг заалгах хууль дүрэм байхгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл ойлгомжгүй, гаргагдахгүй байна гэсэн ялтны өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөн байцаагчаар дахин тэмдэглэл үйлдүүлсэн. Хэргийн газрын үзлэг нь схем зурагтай тохирохгүй байна гэсэн хүсэлтийг ялтны өмгөөлөгч нар мөн гаргасан. Түүнийг хүлээн авч схем зурсан анхны нооргийг хавтаст хэрэгт авч хийсэн. Осол 21 цагийн үед болсон 22-23 цагийн үед хэргийн газрын үзлэг хийсэн. Иймд хэргийн газрын үзлэгийг дахин хийх үндэслэл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр осол хэрэг гарахад Н.Цэдэнпүрэвийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэнжвандангийн Цэдэнпүрэв нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “52”-ын давааны урд замд 71-05СЭА улсын дугаартай “MITSUBISHI-L200” загварын автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар Д.Баянзулын жолоодож явсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эзэмшлийн 20-65ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашиныг мөргөж автомашинаар зорчиж явсан нийт 23 цэргийн албан хаагчаас зорчигч Г.Мөнх-Оргил, Б.Ариунбат нарын амь нас хохирч, Б.Далхжав, Ц.Баттөмөр нарын бие махбодид хүнд зэргийн, С.Одсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цувааны хойноос буюу манай ард автобус явсан, түүний хойноос бусад автомашинууд явсан, хамгийн ард Дамба хурандаа Ландтайгаа явсан. Би автомашин дээр унтаж явсан, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ямар осол аваар болсон талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /хх1, х132-133/,
хохирогч Б.Далхжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний орой 19 цагт хоолондоо ороод 20 цагийн орчимд Дугана хаднаас Улаанбаатар хотын Хужирбулангийн сургалтын төв орохоор 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины ачаан дээр 20 алба хаагчийн хамт суугаад хөдөлсөн. Би ачаан дээр баруун талдаа хөнжил, гудас дээрээ суусан байсан. Автомашин берзентин теньтэй байсан. Шороон замаар явж байгаад засмал руу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ манай цуваа явсан. Бид нар тэвшин дээрээ дуулж явсан. Нэг сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн би гэмтсэн байсан. ...Хаана яаж байгаад осолд орсон талаар мэдэхгүй байна. Сүүлд сонсоход машинтай мөргөлдөөд миний сууж явсан автомашин замаас онхолдсон гэж байсан. Миний сууж явсан автомашин зөөлөн явсан.” гэх мэдүүлэг /хх1, х96/,
хохирогч С.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд Дугана хаднаас Улаанбаатар хотын Хужирбулангийн сургалтын төв орохоор 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины ачаан дээр 20 алба хаагчийн хамт суугаад хөдөлсөн. Би ачаан дээр голд нь пүүгээн дээрээ суусан байсан. Автомашин берзентин бүхээгтэй байсан. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явсан. Бид нар дуулаад явж байсан, нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Хаана яаж байгаад осолд орсон талаар мэдэхгүй байна. Сүүлд сонсоход машинтай мөргөлдөөд миний сууж явсан автомашин замаас онхолдсон гэж байсан. Их хурдтай яваагүй.” гэх мэдүүлэг /хх1, х99/,
иргэний нэхэмжлэгч Ч.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр орой 21 цаг 30 минутын орчимд утсаар мэдэгдсэний дагуу ЗХ-ны 084 дүгээр ангийн автын дарга Бат-Эрдэнэтэй хамт осол хэргийн газарт 22 цаг 10 минутын орчимд очсон. Тухайн орой түгжрэл их байсан. Намайг очиход түргэн ирчихсэн гэмтсэн хүмүүсийг үзэж байсан. Дараа нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн.” гэх мэдүүлэг /хх1, х105/,
иргэний нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ертөнцийн зүгээр бид нар баруунаас зүүн тийшээгээ явсан. 40 орчим км/цагийн хурдтай явж байхад замаар машины хөдөлгөөн бага байсан. Манай автомашины урд автомашин байхгүй байсан. Тэгтэл хар бараан өнгийн Жийп загварын автомашин эсрэг урсгалаас урсгал сөрөөд манай машины өөдөөс ороод ирэхээр нь манай жолооч тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дараад замаас гарах үед нөгөө автомашин зүүн хажуу талаар зөрөхөөр нь жолооч бид хоёр зүүн гар талынхаа толиндоо харахад зүүн хойд дугуй орчимд шууд ирж мөргөсөн. Тэгээд цаашаа юу болсоныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороод харахад манай автомашин замаас гараад онхолдсон байдалтай, алба хаагч нар талаар нэг тарчихсан ёолж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х107-109/,
иргэний нэхэмжлэгч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний орой 20 цагаас 21 цагийн хооронд манай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги нь Дугана хаднаас эргээд Хужир буланд байдаг хээрийн байрлал руугаа бүгд автомашиндаа камондаар сууцгаагаад явж байсан юм. Тухайн үед би унтаж байсан. Тэгтэл гэнэт автомашин донсолж ирээд замын хажуу руу өнхөрсөн. Тэгээд би нэг ухаан орсон чинь замын хажуу тал руу шидэгдээд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х112-113/,
иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай зэвсэгт хүчний 084 дүгээр анги нь уулын бэлтгэлээсээ буугаад бүгд нэгдээд автомашинд командаар бүлэг бүлгийнхээ автомашинд сууцгаагаад нийт 6 автомашин нь Хужир булангийн хээрийн байрлал руугаа цуваагаар явсан. Энэ үед ойролцоогоор 20 цагаас 21 цагийн хооронд бид нар дуулцгааж байтал гэнэт автомашин аль нэг тал руугаа эргэх шиг болоод “түс тас” гэх чимээ гараад миний сууж явсан талын эсрэг тал нь босож ирээд л ухаан алдсан юм. Ингээд бид нэг ухаан орсон чинь автомашинаас шидэгдээд газарт хэвтэж байсан. Тэгтэл манай цувааны автомашинууд зогсоцгоогоод бид нарт туслаад сандралдаад наашаа цаашаа гүйлдээд байсан. Тэгээд би арай гайгүй болоод найзыгаа хайгаад явж байтал Г.Мөнх-Оргил маань газар хэвтэж байхаар нь эмч дуудаад үзүүлсэн боловч түүнийг нас барсан гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх1, х115-116/,
иргэний нэхэмжлэгч Ц.Пүрэвдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ангийн цэрэг, ахлагч нарыг зөөвөрлөн ачихаар нийт 6 автомашин байсан. Ингээд 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашинд би, 22 алба хаагчийн хамтаар суусан, би автомашины тэвшний хойд хэсэгт нь суусан. Тэгээд бид нар замын хөдөлгөөнд оролцоод тэвшин дээр явж байсан ахлагч нар дуу дуулж байсан, цаашаа юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ухаан орсон.” гэх мэдүүлэг /хх1, х118/,
иргэний нэхэмжлэгч Н.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины тэвшиний гол хэсэгт сууж явсан. Ингээд явж байтал гэнэт донслох болсон, тэгсэнээ автомашин хөмрөөд, газар уначихсан. Автомашин өнхөрч унасны дараа дотор байсан ахлагч нар бүгд энэ тэнд шидэгдсэн. Би босох гэсэн боловч босч чадахгүй байсан тул намайг хамт сууж явсан Барсболд татаад гадаа гаргаад, гудсан дээр хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х120/,
иргэний нэхэмжлэгч Т.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” автомашины тэвшин дээр сууж явсан. 21 цаг өнгөрч байхад бид хөдөлгөөнд оролцоод явж байтал гэнэт автомашин бүтэн 2-3 удаа эргэсэн. Автомашин унасны дараа тэвшин дээр байсан ахлагч, цэрэг нар орилолдоод, дотор нь байсан ахлагч нар бүгд ийш тийш шидэгдэж унасан байсан. Тэр дундаас дэслэгч Батсайхан орилж байхлээр нь босоод очсон чинь Батсайхан: “хөдөлж чадахгүй байна, нуруу хугарчихсан юм шиг байна” гэсэн. Тэгтэл араас явж байсан цувааны автомашины ахлагч нар ирж биднийг автомашинаас гаргасан. Бид нар түргэн иртэл хэвтэж бай гээд газар хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х122/,
иргэний нэхэмжлэгч Г.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...21 цагийн үед бид нар автомашиндаа дуулаад явж байтал гэнэт автомашин дайвалзах шиг болоод л автомашин бүтэн 2-3 удаа эргэсэн. Автомашин унасаны дараа тэвшин дээр байсан ахлагч, цэрэг нар орилолдоод ийш тийшээгээ шидэгдээд унасан байсан. Тэгээд би нэг ухаан ороод босож ирээд ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг ухаан ороход госпиталд ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх1, х124/,
иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эхний автомашин “Зил 131” загварын автомашины ачаан дээр ахлагч нарынхаа хамтаар явсан. Сууж явсан автомашиныхаа дугаарыг мэдэхгүй байна. Бид нар дуулаад явж байсан. Гэтэл гэнэт нэг юм мөргөх шиг болоод автомашин хажуу тал руугаа онхолдсон. Нэг мэдэхэд би газар дээр уначихсан байсан. Дахиад юу болсоныг мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх1, х127/,
иргэний нэхэмжлэгч Б.Буян-Өлзий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нарыг ногоон өнгийн “Зил 131” загварын автомашины ачаан дээр суулгаад хөдөлсөн ба тэр ачаан дээр нийт 21 хүн, харин машины кабин дотор жолооч мөн автомашины ахлагч хошууч Дэлгэрмөрөн нар суугаад хөдөлсөн ба бид нар цувааны хамгийн эхэнд гарч хөдөлж явсан. Харин хойноос автобус, болон манай цувааны автомашинууд хөдөлсөн юм. Хамгийн хойд талд Дамба дарга Ланд 80 загварын автомашинтай хянаж явж байсан. Тэгээд би ачаан дээр гараад суугаад ядраад байсан учраас зүйрмэглээд явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь түс тас гээд явсан ба манай машин онхолдсон. Тэгээд минь би ухаан манараад нэг мэдсэн чинь хойд талд явж байсан автобусанд ухаан орж сэргэсэн ба гадаа юу болж байсыг би мэдэхгүй, санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х129-130/,
иргэний нэхэмжлэгч Д.Адьяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эхний ногоон өнгийн “Зил 131” загварын 20-65 ЦАБ дугаартай автомашины ачаан дээр ахлагч нарынхаа хамтаар явсан. Бид нар дуулаад явж байсан тэгтэл нэг донслох шиг болоод нэг мэдэхэд би газар дээр уначихсан байсан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Сүүлд нь харахад миний сууж явсан автомашин онхолдсон байдалтай эвдэрсэн байсан. Хүнд гэмтэл авсан хүмүүс түргэний автомашинд суугаад гайгүй гэмтсэн хүмүүс нь өөрсдийнхөө автобусанд суугаад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хх1, х135/,
иргэний нэхэмжлэгч Г.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...20-65 ЦАБ дугаартай “Зил 131” загварын автомашины ачаан дээр 20 алба хаагчийн хамт суугаад хөдөлсөн. Би тэвшин дээр баруун урд талдаа хөнжил, гудасан дээрээ суусан байна. Автомашин берзентин теньтэй байсан. Бид нар дуу дуулаад явж байсан. Нэг мэдэхэд автомашины ар талын дугуйны хажууд сэрсэн. Автомашин замаас гараад онхолдсон байдалтай эвдэрсэн байсан. Хүмүүсээ шалгахаар өндийхөд нуруу, цээж, гар хэсгээр өвдөөд доошоогоо суусан. Тэгээд ухаан алдсан. Нэг сэрэхэд эмнэлгийн автомашинд суучихсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х137/,
иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Төв аймгийн Дугана хадны сургуулилтын газраас 6 автомашинд тус тусын бүлгийнхээ алба хаагч нартайгаа автомашинд сууцгаагаад Улаанбаатар хот руу хөдлөөд явсан. Тэгээд бид нар автомашиндаа дуулаад явж байтал гэнэт автомашиныг нэг юм мөргөх шиг болоод шуугилдаад орилолдож байгаад автомашин бүтэн эргэх шиг болсон юм. Тэгээд нэг ухаан орсон чинь намайг нэг хүн тэврээд сэгсэрч сэрээгээд ослын газраас холдуулж газар хэвтүүлсэн тэгээд эмч нар ирж үзээд байсан. Ингээд гайгүй хүмүүсүүдийг нь автомашинд суулгаад шууд госпиталд аваачиж хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х140-141/,
иргэний нэхэмжлэгч Д.Ноённямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 20-65 ЦАБ улсын дугаартай автомашинд суусан ба тэвшний урд талын хэсэгт сууж явсан. Ингээд явж байтал гэнэт автомашин донслоод толгойн ард хэсэгт цохигдож, ухаан алдсан, нэг мэдсэн чинь би гадаа газар хэвтэж байсан. Босоод харсан чинь миний сууж явсан “Зил 131” загварын автомашин онхолдчихсон, дотор нь байсан ахлагч нарын зарим нь босчихсон, зарим нь ёолоод хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х143/,
иргэний нэхэмжлэгч Э.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” автомашин дотор сууж явсан. Бид нар хөдлөөд хэсэг яваад, гадаа жоохон бүрэнхий болсон байхад гэнэт манай автомашин замын хажуу руу өнхөрчихсөн. Манай автомашин хэд хэдэн удаа газар бүтэн эргэсэн ба дотор нь сууж явсан ахлагч нар бүгд ийш, тийш шидэгдсэн. Нэг мэдэхэд би газар уначихсан, манай автомашин онхолдоод дээшээ харчихсан, дотор нь байсан хүмүүс энэ тэнд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х145/,
иргэний нэхэмжлэгч Д.Батбилгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би цувааны эхний автомашинд сууж явсан. Тэгээд 52-н даваа даваад явж байтал гэнэт л тоос манараад, автомашин бүтэн эргэсэн. Тэр үед нь би шидэгдсэн. Шидэгдсэний дараа би ойр хавиа харахад ахлагч нар нэг нэгэн дээрээсээ уначихсан, энд тэнд байсан. Тэгэхлээр нь би ухаан алдсан зарим ахлагч нарыг татаж, автомашинаас гаргасан. Энэ үед цувааны арын автомашины хүмүүс ирж, онхолдсон автомашин дотроос ахлагч нарыг гаргасан.” гэх мэдүүлэг /хх1, х147/,
иргэний нэхэмжлэгч Б.Базаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 20-65 ЦАБ дугаартай “Зил 131” загварын автомашины ачаан дээр 20 алба хаагчийн хамт явсан. Автомашины ачаан дээр зүүн талд нь сууж явсан. Манай автомашин цувааны эхэнд явсан. Автомашины даргаар хошууч Дэлгэрмөрөн явсан. Автомашины жолоочийн нэрийг нь санахгүй байна. Гадаа бүрэнхий болох гэж байсан. Нэг мэдэхэд ухаан алдсан байсан. Нэг ухаан ороход түргэний автомашинд суучихсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х149/,
иргэний нэхэмжлэгч Д.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашинд суусан. Автомашины тэвшин дээр 21 алба хаагч суусан. Автомашины даргаар хошууч Дэлгэрмөрөн, жолоочоор дэд ахлагч Баянзул явсан. Бид нар дуулж явсан. 52-ын даваа өнгөрч яваад цуваа нэг зогсоод автомашинуудаа бүрдүүлээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд нэг их удаагүй нэг мэдэхэд автомашин хажуу тийшээ далийх шиг болсон. Ухаан ороход автомашинаас шидэгдээд шороон дээр уначихсан, миний сууж явсан автомашин замаас гараад онхолдсон байсан. Удалгүй түргэний автомашин ирээд эмч нар хүмүүсийг хүнд хөнгөнөөр нь ялгаад эмнэлгийн анхны тусламж үзүүлж байсан. Намайг автобусанд суулгаад эмнэлэг рүү явуулсан.” гэх мэдүүлэг /хх1, х152/,
иргэний нэхэмжлэгч Д.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өөдөөс ирж явсан жийп загварын автомашин 20-30 метрийн зайнаас гэнэт эсрэг урсгалаас сөрөөд өөдөөс ороод ирэхээр нь би баруун тийшээгээ жолоогоо дараад тоормос гишгээд баруун талын шороон хэсэг рүү ороход нөгөө автомашин хажуу талаар зөрж өнгөрөөд зүүн хойд талын дугуйг мөргөх үед автомашин шууд мөргөлтөөс болоод баруун гар тийшээгээ замаас гараад жалга руу ороод онхолдсон. Би нэг сэрэхэд автомашинаас шидэгдсэн шороон хэсэг дээр уначихсан байсан. Хүмүүс автомашины хажуу талд шороон хэсэг дээр уначихсан байсан. Тухайн үед хүмүүс орилолдоод байсан. Намайг хүн өргөөд автобусанд оруулж суулгасан. Биеийн байдал хүнд байсан хүмүүсийг түрүүлээд түргэн ирж авч явсан.” гэх мэдүүлэг /хх3, х79/,
гэрч Б.Дамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...52-ын давааг уруудаад Улаанбаатар хотын чиглэлд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд эсрэг урсгалтай 1 эгнээтэй замаар цуваа хэвийн замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэгээд би одоо нэрийг нь санахгүй байна /Говь гэсэн байх/ амралтын газрын яг халз хойд талд нь явж байсан ба тэр үед гадаа гэгээ тасраагүй байх үед гэнэт цуваа зогссон. Ингээд би юу болов яав гээд станцаар асуусан чинь надад хариу өгөөгүй. Би яараад цонхоороо шагайгаад харсан чинь урд талын автобусанд байсан алба хаагч нар урагшаа буугаад гүйж байсан. Ингээд би автомашинаасаа буугаад гүйгээд очсон чинь 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын дэд ахлагч Д.Баянзул жолоочтой автомашин замын баруун тал руу налуу хэсгийн газар руу онхолдож дээр нь байсан хүмүүс энд тэндгүй тарсан хашиграж орилсон байдалтай байхаар нь ахлах дэслэгч Ч.Энхболд 102, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Ингээд тэнд гэмтсэн хүмүүст бид нар буюу хамт явсан эмч нар тэдгээр хүмүүст эмнэлгийн анхны түргэн тусламж үзүүлэх арга хэмжээг шууд авсан. Ингээд тэнд нэлээн юм болсон ба би бүх гэмтсэн хүмүүсээ шалгаад тойроод явж байсан. Тэгээд манай эмч нар үзэж шалгаад явж байсан чинь Ганцэцэг овогтой Мөнх-Оргил нас барсан гэдгийг мэдсэн. Мөн Батхуяг овогтой Ариунбат нь бие нь их муу байна гэж байсан ба удалгүй нас барсан юм. Би тэнд хүмүүсээ шалгаад явж байсан чинь замын тэнд цэнхэр өнгийн жийп автомашин зогсож байсан ба ингээд тэр олон хүмүүсийн хэн нэгэн нь надад “тэр автомашин манай “Зил 131” загварын автомашиныг мөргөсөн автомашин шүү” гэж надад хэлсэн. Би тэр автомашин дээр яваад очсон чинь тэр автомашины зүүн талын хэсгийн газар нь мөргөлдөж их хэмжээгээр эвдэрч гэмтсэн байсан ба тэр үед цаана нь 4-5 хүн харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х157-158/,
гэрч Ц.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэнэт тас хийх чимээ гарсан, тэгтэл 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашин замын хажуу тал руу бүтэн эргээд уначихсан. Тэгээд автомашинаасаа буугаад хартал 71-05 СЭА улсын дугаартай Митсубуши загварын автомашин урсгал сөрөөд, бидний зорчиж явсан зорчих хэсэгт мөргөлдчихсөн зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх1, х159-160/,
гэрч А.Лхамдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би бага зэрэг зүйрмэглэж байсан. Тэгтэл гэнэт автомашинаас буугаарай болоод явчихсан. Гайхаад харсан чинь манай автомашин осолд орчихсон байсан. Тэгээд автомашинаасаа буугаад хартал Н.Цэдэнпүрэв ахын автомашин эсрэг талын урсгалд ороод зогсчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх1, х161/,
гэрч Ц.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энхбулаг амралтын орчим явж байсан чинь гэнэт “пис пас” гээд чимээ гараад зогсчихсон, би юу болсоныг ойлгоогүй, тэгтэл жолооч Цэндпүрэв буугаарай гэхээр нь би охин Мөнхцэцэг, Ц.Сугаржав, Лхамжавыг аваад автомашинаас буусан. Автомашинаас буугаад хартал манай автомашин эсрэг талын урсгалд ороод зогсчихсон, замын хажуу тал руу том ачааны цэргийн автомашин онхолдоод уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х162/,
гэрч Ц.Сугаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...21 цагийн үед Энхбулаг амралтын газрын урд талын замаар явж байсан чинь гэнэт өөдөөс бор өнгийн ачааны автомашин орж ирээд мөргөлдсөн. Манай автомашин мөргөлтөнд нь цохигдоод, хөндлөн шахагдаад зогсчихсон, харин нөгөө бор өнгийн ачааны автомашин хажуугаар зөрөөд өнгөрсөн. Ингээд автомашинаас буугаад хартал бор өнгийн ачааны автомашин замын хажуу тал руу онхолдсон байсан.” гэх мэдүүлэг /хх1, х163/,
гэрч Б.Тэгшжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Борнуурын орчимд 4 эмч сургалтанд суугаад орой буцаж явахад зам дээр осол гарсан байсан. Цэргийн ангийн автомашин замаас гараад онхолдсон, гэмтсэн хүмүүс замын урд талаар унасан байдалтай байсан. Тэгээд тусламж үзүүлэхээр зогсоод осолд орсон хүмүүст ангилал хийхэд газар дээр 2 хүн нас барсан, 11 хүн хөнгөн, 2 хүндэвтэр гэмтэлтэй байсан.” гэх мэдүүлэг /хх1, х170/,
гэрч С.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нэг цэргийн автомашин замаас гараад онхолдсон, 1 жийп автомашин зам дээр зогсож байсан. 2 хүн нас барж, 19 хүн хүнд, хөнгөн гэмтэлтэй байсан.” гэх мэдүүлэг /хх1, х171/,
гэрч М.Мэндбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний урд явсан цувааны автомашин гэнэт зогссон, манай машин бас араас нь зогссон. Би машин дотроосоо харахад “Зил 131” загварын ногоон өнгийн автомашин замынхаа баруун гар тал руу онхолдсон байсан. Тэгээд автомашинаасаа буусан.” гэх мэдүүлэг /хх1, х172/,
гэрч Б.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ахмад Батболд над руу утсаар залгаад “...52-ын давааны орчимд цэргийн цуваа автомашинтай мөргөлдөж хүн гэмтэж, хүн нас барсан байна. Би хэргийн газар руу явлаа замын түгжрэл их байгаа болохоор Цэргийн эмнэлэг ороод хоёр түргэний тэргийг аваад шууд хэргийн газарт хүрээд ир” гэж хэлсэний дагуу цэргийн эмнэлэг орж 2 түргэний тэрэг дагуулаад урд гараад осол хэргийн газарт орой 22 цаг 30 минутын орчимд очсон. Очиход цэргийн “Зил 131” загварын автомашин онхолдсон, жийп загварын автомашин эсрэг урсгалд сөрөөд зогссон байсан. Эмч нар эмнэлгийн анхны тусламж үзүүлээд бие муу байсан хоёр хүнийг аваад явсан байсан, бусад гэмтсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлчихсэн, хоёр хүн нас барсан байдалтай хэргийн газарт байсан.” гэх мэдүүлэг /хх1, х175/,
гэрч Г.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгаас 4 зорчигч аваад Улаанбаатар хот орохоор явсан. Ингээд орой 20-21 цагийн орчимд 52-ын даваа өнгөрөөд зүүн урагшаа явж байсан. Миний урд ногоон өнгийн Берзентэн тентэй “Зил 131” загварын автомашин явсан. Автомашины тэвшин дээр цэргийн хувцастай цэргийн алба хаагч нар суусан харагдсан. ...урдаа явсан “Зил 131” загварын автомашиныг гүйцэж түрүүлэхээр жолоогоо зүүн гар тийшээгээ дараад эсрэг урсгалд ирж яваа автомашины хөдөлгөөнийг хартал хөх өнгийн Жийп загварын автомашин урсгал сөрөөд ирж байгаа харагдсан. Би тэгэхээр нь буцаад “Зил 131” загварын автомашины ард ороход миний урд явсан “Зил 131” загварын автомашин баруун гар тийшээгээ буюу замын баруун гар тал руугаа жолоогоо дарахад нөгөө эсрэг урсгалд өөдөөс орж ирсэн жийп загварын автомашин урсгал сөрсөн чигээрээ өөдөөс ирэхээр нь би шууд тормоз гишгээд эгнээндээ зогсох үед нөгөө жийп загварын автомашин чигээрээ орж ирээд “Зил 131” загварын автомашины зүүн хойд дугуй орчимд мөргөөд миний автомашины урд тулж ирээд зогссон. Миний нүдний буланд “Зил 131” загварын автомашин замын баруун талд замаас гараад онхолдож байгаа харагдсан. Би жийп загварын автомашин руу харахаасаа өмнө онхолдсон автомашин руу харахад зам дээр хэдэн хүн шидэгдсэн, автомашины ойролцоо хэдэн хүн шидэгдэж унасан байдалтай харагдсан.” гэх мэдүүлэг /хх1, х222-224/,
гэрч Ц.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дархан орохоор Тэмээтэй хөшөө өнгөрөөд явж байхад зам дээр осол болсон байсан. Замын хажуу талд цэргийн “Зил 131” загварын автомашин онхолдсон байдалтай талаар нэг хүмүүс шидэгдээд уначихсан, арын автобуснаас цэргүүд гүйж гарч ирж байсан. Тэгээд би шууд 102-т утсаар дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх1, х241/,
гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...52-ын даваа өнгөрөөд явж байхад 21 цаг болсон байсан. Давааг өнгөрөөд явж байхад би хойшоогоо эргээд зааланд сууж явсан алба хаагч нар руугаа хараад явж байхад манай жолооч “хөөе” гэж хэлэхээр нь эргээд харахад манай цувааны урд явсан “Зил 131” загварын автомашин баруун гар тал руугаа замаас гараад онхолдож байсан. Манай автобус тэр доороо зогсоод бид нар бүгд автобуснаас буугаад онхолдсон автомашин руу гүйсэн.” гэх мэдүүлэг /хх1, х249/,
гэрч Д.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...осол болсон газар очсон. “Зил 131” загварын автомашин замаас гараад онхолдсон. Жийп Л-200 загварын автомашин эсрэг урсгалд зогссон байсан. Цэргийнхэн хамгаалалт авсан байсан. 103-ын хүмүүс тусламж үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх2, х3/,
гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дуудлагыг орой хүлээн авч бүрэлдэхүүний хамт осол хэргийн газарт явж очсон. Үзлэг хийхэд гадаа харанхуй болсон байсан учир автомашины гэрэлд үзлэгийг хийсэн. Бид нарыг очих үед түргэн ирээд гэмтсэн гэх хүмүүсийг аваад явсан, нас барсан хоёр хүний цогцос байсан.” гэх мэдүүлэг /хх3, х46
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ариунбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний задрал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт /500мл/, аарцагны симфиз хэсгийн салсан хугарал, баруун 7-р хугарал, голтын холбоос дагасан цус хуралт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд шарх, хэвлийн, зүүн, баруун өвдөгт цус хуралт, 2 өвдөг, зүүн шилбэ, баруун гуя, сарвуу, баруун чих, чамархай, нуруу өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд юм. Үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 05.20 цагт үзлэг хийхэд нас бараад 7-8 цагийн хугацаа өнгөрсөн байжээ. Талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай байна.” гэх 1498 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х9-11/,
“...Талийгаачийн цогцост гавлын орой суурь ясны үйрч, салсан хугарал, их бага тархины зөөлөн бүрхүүлийн цус хуралт, тархины эдийн няцрал, голтын зөөлөн эд, үнхэлцэг хальсны цус хуралт, хуйхны шарх, зулгаралт, хамар, баруун хацар ясны бяцарсан хугарал, зүүн шилбэний дээд булууны мултрал, 2 зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хөмсөгний дээд зулгаралт, дух, баруун хацар, баруну чамархайд зулгаралт, шарх, хүзүү, баруун дал, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, авто ослын үед үүсэх боломжтой. Үхэлд хүргэх архаг эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. 3 дугаар бүлгийн цустай. Нас барах үедээ согтолтгүй байжээ.” гэх 1497 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х18-20/,
“...Ц.Баттөмөрт тархины эдийн цус харвалт, тархины няцрал, цээжинд дарагдсан зүүн уушигны доод дэлбэнгийн суурин сегмент, баруун уушигны их хэмжээний няцрал, баруун зовхины няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, зүүн шанаа, баруун бугалга, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархины эдийн цус харвалт, тархины няцрал гэмтэл нь хэрэг болох нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан “хүнд” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг одоогоор тогтоох боломжгүй.” гэх 761 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х26-27/,
“...Б.Далхжавт зүүн дух, чамархай хэсгийн үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархай хэсгийн тархины няцрал, нүүрний няцрал, зүүн шанаа, мөр, дал, баруун сарвуу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн дух, чамархай хэсгийн үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан “хүнд” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг одоогоор тогтоох боломжгүй.” гэх 759 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х42-43/,
“...С.Одсүрэнд духны өмнөд хананы хугарал, хоншоор ясны хугарал, тагнай ясны хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, гайморын хөндийн цусан хураа, нүүр, уруулын няцарсан шарх, нүүрний няцрал, зулгаралт, 2 нүдний салстын цус хуралт, 2 нүдний торлогийн хаван, 3 шүдний булгаралт, 1 шүд хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан “хүндэвтэр” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг одоогоор тогтоох боломжгүй. Дээрхи 3 шүдний булгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.51.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10 хувиар алдагдана.” гэх 760 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х58-59/,
“...Б.Буян-Өлзийд бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 752 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х72/,
“...Ц.Пүрэвдаваад тархины доргилт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 757 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х81/,
“...А.Бат-Эрдэнэд тархины доргилт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 751 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х91/,
“...Б.Бат-Эрдэнэд тархины доргилт, ар нурууны зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 763 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х99/,
“...Н.Мөнх-Эрдэнэд хуйхны няцрал, зулгаралт, баруун чамархай, баруун өвдөг, ар нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 756 тоот шинжээчийн дүгнэлт /хх2 х107/
“...Б.Базаржавт тархины доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 764 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х117/
“...М.Эрдэнэжаргалд тархины доргилт, хуйх, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 767 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х126/,
“...Д.Адьяад тархины доргилт, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 765 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х136/,
“...Г.Батсайханд тархины доргилт, хуйх, хүзүү, баруун тохойн зөөлөн эдийн зулгаралт, бүсэлхий нурууны няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 758 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х145/,
“...Э.Энхсайханд дух, уруул, зүүн мөр, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 754 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х156/,
“...Т.Баатархүүд тархины доргилт, дух, бүсэлхий нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 753 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х165/,
“...Ц.Эрдэнэбулганд бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй эдгэрнэ.” гэх 750 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х173/,
“...Д.Батбилгүүнд тархины доргилт, хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 749 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х182/,
“...Г.Гантулгад тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 748 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х191/,
“...Д.Ноённямд тархины доргилт, хуйх, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 755 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х198/,
“...П.Дэлгэрмөрөнд тархины доргилт, баруун бугалга, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүү, мөр, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 747 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х206/,
“...Б.Баасандоржид тархины доргилт, хуйхны няцрал, 2 өвдөгний зулгаралт, бүсэлхийн нурууны булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 762 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х214/,
“...Д.Баянзулд бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, шилбэний зулгаралт, зүүн ташаа орчмын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх 746 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х236/,
“...Асуултын 1, 2 , 3-д нийлүүлж хариулахад хэргийн материалд авагдсан осол хэргийн газарт үүссэн хоорондоо 1.42 м зайтай тоормосны гэх мөр нь “Зил 131”, Митсубуши Л200 загварын автомашинуудын мөртэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Митсубуши Л200 загварын пикап автомашины зүүн урд дугуй хагарсан, обудны ирмэг сэтэрч зурагдсан: хаймар дугуйн хажуу хацар хэсэгт цоорч зүсэгдсэн: урд бамбайн зүүн булан: зүүн их гэрэл: зүүн их гэрэл, дохионы гэрэл хагарсан: зүүн урд далбаа, дотор хаалт, зүүн урд хаалга, зүүн урд багана хонхойж, зүсэгдэж, урагдаж, үрчийж, будаг ховхорч, халцарсан, зүүн гадна толь хугарсан: урд салхины шил зүүн талдаа цуурч, цацарч, хонхойж хагарсан: жолооны хүрдний голд байрлах аюулгүйн хийн дэр задарсан эвдрэл гэмтэлтэй явах боломжгүй байна. “Зил 131” загварын ачааны автомашин асах, явах боломжгүй, бүхээг: капот: тэвш: толь: голын тэнхлэгийн дугуй хийлэгчийн крант, хаалт салсан: хагас голын 3 шпильк хугарсан: зүүн хойд тоормозны тэлэгч гэмтсэн: зүүн хойд нум салсан: зүүн хойд дагуу гар гулзайж, цөнгөөрөө хугарсан: хойд кардан гол сугарч үзүүрээр сэтэрсэн: зүүн голын, хойд дугуйн хаймар хажуу хацар хэсэгт зүсэгдэж, цоорсон: урд салхины шил, арын шил, зүүн хаалганы буудаг шил хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материалаас “Зил 131”, Митсубуши Л200 загварын автомашинуудын зогсоох арга хэмжээ авсаныг нотлох баримт тогтоогдохгүй байна. 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” ачааны автомашины зүүн хойд дугуй, голын болон хойд тэнхлэгийн эвдрэл гэмтлүүд нь ослын үед буюу мөргүүлэх үед үүссэн байна. 71-05 СЭА улсын дугаартай Митсубуши Л200 загварын автомашины зүүн урд, зүүн талд үүссэн гэмтлүүд нь урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед буюу ослын үед үүссэн байна.” гэх 4301 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х246-249/,
“...Шинжилгээнд хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт зураг №43, 46, 48, 51-д харуулсан дугуйн мөрүүд нь ямар загварын, ямар автомашины дугуй мөр болохыг тогтоох боломжгүй. Харин нэг тэнхлэгийн дугуй хооронд 140 см орчим, дугуйн өргөн 18 см байгаа нь хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэнд харуулсан дугуйн мөрүүд нь бага оврын ачааны болон, суудлын автомашин байж болно. 71-05 СЭА улсын дугаартай МЛ200 загварын автомашин, 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашинуудын дугуйнууд нь хэргийн газрын үзлэг гэрэл зурагт авагдсан дугуйн мөрүүдтэй тохирох эсэхийг тогтоох боломжгүй.” гэх 4276 тоот шинжээчийн дүгнэлт /хх3, х8/,
“...71-65 СЭА улсын дугаартай Л-200 загварын автомашины жолооч Н.Цэдэнпүрэв нь Монгол Улсын ЗХД-ийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь Монгол Улсын ЗХД-ийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал; Мөн “Цуваа” гэж ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно; Иймд 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь жолооны эрхээ хасуулсан, В ангилалтай байсан нь уг зам тээврийн осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь 71-65 СЭА улсын дугаартай Л200 загварын автомашины жолооч Н.Цэдэнпүрэв нь эсрэг урсгал сөрж явсан улмаас чигээрээ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсанаар уг зам тээврийн осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн. Жолооч Н.Цэдэнпүрэв нь эсрэг урсгал сөрж яваагүй бол уг зам тээврийн осол хэрэг гарахгүй байсан.” гэх 809 тоот шинжээчийн дүгнэлт /хх3, х40-41/,
“...2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №809 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. 71-65 СЭА улсын дугаартай Л200 загварын автомашины жолооч Н.Цэдэнпүрэв нь Монгол Улсын ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь Монгол Улсын ЗХД-ийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;” гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 21.3. “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангилалын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил 131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь эрхээ хасуулсан, “В” ангилалтай байсан, тусгай зориулалтын автомашин жолоодож явсан нь тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 71-65 СЭА улсын дугаартай Л200 загварын автомашины жолооч Н.Цэдэнпүрэв нь Монгол Улсын ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан байна.” гэх 158 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х78-81/,
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн маягт /хх2, х28-40, х44-56, х60-70, х73-79, х82-89, х92-97, х100-105, х108-115, х118-124, х127-134, х137-143, х146-154, х157-163, х166-171, х174-180, х183-189, х192-196, х199-204, х207-212, х215-221, х237-243/,
Зам тээврийн хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх1, х8-9/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх1, х11/,
Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х12-22/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх4, х47/,
Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х22, х27/,
Цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х24-26, х28-31/,
Ашид Билгүүн ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан /хх3, х12/,
Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх3, х22-23/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Ялтан Н.Цэдэнпүрэвийн үйлдсэн энэхүү гэмт хэрэг, ослын улмаас Зэвсэгт хүчний 084 ангийн 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил-131” загварын автомашинд зорчиж явсан 23 зорчигчоос хоёр хүн Б.Ариунбат, Г.Мөнх-Оргил нарын амь нас хохирсон, хоёр хүн Ц.Баттөмөр, Б.Далхжав нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, нэг хүн буюу С.Одсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирснаас гадна буса 18 зорчигч болох Б.Буян-Өлзий, Ц.Пүрэвдаваа, Л.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Базаржав, М.Эрдэнэжаргал, Д.Адъяа, Г.Батсайхан, Э.Энхсайхан, Т.Баатархүү, Ц.Эрдэнэбулган, Д.Батбилгүүн, Г.Гантулга, Д.Ноённям, П.Дэлгэрмөрөн, Д.Басандорж, Д.Баянзул нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, ялтан Н.Цэдэнпүрэвийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн, хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Н.Цэдэнпүрэвт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ялтан Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан “…эсрэг урсгалаас автомашины гэрэл гялбаад миний нүдний хараа цохигдсон. Би сандраад баруун гар тийшээ рулийг дарсан чинь том автомашины ар талын дугуй хэсэг рүү мөргөсөн. Би эсрэг урсгал руу ороогүй”, “...хэргийн газрын үзлэгийг дахих хийлгэх, Д.Баянзул нь уг гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг дахин шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Н.Цэдэнпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2-т заасан “…эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас уг осол гаргасан болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх нь энэ хэргийг дахин шийдвэрлэхэд ач холбогдолгүй,
мөн иргэний нэхэмжлэгч болох ЦАБ20-65 улсын дугаартай “Зил-131” загварын автомашиныг жолоодож явсан Д.Баянзул нь осол гарах үед бичиг баримтгүй, хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашиныг гурваас дээш жил жолоодож дадлагажаагүй, автомашин жолоодох эрхээ хасуулсан, “В” ангилалтай атлаа тусгай зориулалтын автомашин жолоодож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн боловч гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байгаа талаар удаа дараагийн 158, 809 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх4, х78-81, хх3, х40-41/ гарсны дагуу прокуророос Д.Баянзулд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Дээрх байдлаас үзэхэд Д.Баянзулын үйлдлээс болж энэхүү осол гарч, гэмт хэрэг үйлдэгдээгүй учраас өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан “жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан” гэх асуудлаар бусад этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд ялтан Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ц.ОЧ