| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00834/И |
| Дугаар | 103/ШШ2025/00798 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00798
| 2025 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/00798 | Улаанбаатар хот |
2025 09 25 103/ШШ2025/00798
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, ... дугаар байрны .тоотод байрлах, ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 336,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 336,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 336,500 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3.Хариуцагч Ж.******* 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч нь шүүх хуралдааныг өөрийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* ******* *******-ны нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 336,550 төгрөг /гурван зуун гучин зургаан мянга, таван зуун тавь/ гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 10,746 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ