| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00301/И |
| Дугаар | 306/ШШ2025/00294 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00294
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00294 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ......................... ХХК -ийг төлөөлж, ..... салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Б-д холбогдох
Хариуцагч: Д.А-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,149,739.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ ХК-ийг төлөөлж, .............салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Б, хамтран зээлдэгч Д.А нар нь Гэзэгт байгууллагад ачилт буулгалт болон бэлтгэгчийн албан тушаалд ажилладаг байсан. 2025 оны 02 сараас 2 уулаа ажлаасаа гарсан ба хувиараа тээвэрт яваа гэсэн. С.Б болон хамтран зээлдэгч Д.А удаа дараа очиж уулзсан боловч тээврийн орлого байхгүй гэх тайлбарыг байнга тавьсаар өдийг хүртэл төлсөнгүй. Имйд зээлийн гэрээнйий үүрэгт 10,149,739.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Б, Д.А нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Б, Д.А бид ........... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10.149,739.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч С.Б, Д.А нараас зээлийн гэрээний үүрэгт 10,149,739.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.Б, Д.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,345.82 төгрөгийн тавин хувь болох 88,672.91 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 88,672.91 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88,672.91 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................. ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,149,739.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б, Д.А нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,345.82 төгрөгийн тавин хувь болох 88,672.91 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 88,672.91 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88,672.91 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН