| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00998/И |
| Дугаар | 103/ШШ2025/00839 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00839
| 2025 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00839 | Улаанбаатар хот |
2025 10 03 103/ШШ2025/00839
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* 3 дугаар хороо, ... дугаар байрны тоотод оршин суух, ******* *******,
******* ******* 4 дүгээр хороо, Рашаантын ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух ******* овгийн ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.*******, Т.******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус ******* Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 36 сарын хугацаатай зээл авсан байна. Анх зээлсэн 5,000,000 төгрөгийн 50 хувийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 2,500,000 төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 200,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 2,300,000 төгрөгийг одоо хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу Т.*******, Т.******* нараас 2,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Т.*******, Т.******* нарт холбогдуулан гаргасан 2,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж биелүүлэн тооцооны үлдэгдэлгүй баталгааны баримтыг ирүүлсэн нь үнэн болно гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,300,000 төгрөг /хоёр сая,гурван зуун мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 51,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 25,875 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ