Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 302/ШШ2025/00510

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч К.С, хариуцагч Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дах хэсгийг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс 10,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ********* өмчлөлийн газрыг, мөн 10,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн *********** өмчлөлийн газрыг, мөн блокоор барьсан 2 өрөө байшинг тус тус нэхэмжлэгч К.С, С.Б нарт үлдээж, хариуцагч Б.С-д 16,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн **** БӨТ улсын дугаартай, STEYR маркийн, 1999 онд үйлдвэрлэсэн 2012 онд орж ирсэн, бор ногоон өнгөтэй, ачааны зориулалттай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.С-аас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.С-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК