Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00862

 

 

 

 

 

 

 

2025 10 10 103/ШШ2025/00862

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 0 дугаар хороо, Бага гүний 0 тоотод оршин суух******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.983.262,92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь 2024 оны 11 сарын 25-ны өдөр ******* банктай ЗГ-RC00095018-2024/11/25 тоот зээлийн гэрээ байгуулан 9.530.000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.******* нь ЗГ-RC00095018-2024/11/25 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 82 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.983.262,92 төгрөг, мөн 142.682 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* банкнаас авсан хэрэглээний зээлийн 7.983.262,92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.983.262,92 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.983.262,92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.682 төгрөгөөс 71.341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 71.341 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******оос 71.341 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО