Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ялтан Г.Мөнхцэцэгийг хорих ял эдлэхээс

хугацааны өмнө тэнсэн суллах саналын тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Л.Цогтхүү,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Амарзаяагийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот эсэргүүцлээр Г.Мөнхцэцэгт холбогдох материалыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овогт Гансүхийн Мөнхцэцэг, 1984 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 13 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 cap 19 хоногийн зарим болох 7 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 13 жил 7 capын хугацаагаар тогтоосон, регистрийн дугаар: /СБ84010807/.

Нийслэлийн прокурорын газраас: Ялтан Г.Мөнхцэцэгийг эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын тогтоол үйлдэж, ялтны хувийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Мөнхцэцэг нь онц хүнд гэмт хэрэг үйлдэж, 13 жил 7 cap хорих ял шийтгүүлсэн, өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 cap хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдэлсэн байх боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор арилаагүй, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан нь хангалттай тогтоогдохгүй байх тул ялтан Г.Мөнхцэцэгийг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ялтан Боржигон овогт Гансүхийн Мөнхцэцэгийг эдлээгүй үлдсэн 2 жил 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Прокурор Т.Амарзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно", 74.3 дахь хэсэгт “Ялтан оногдсон ялынхаа дор дурдсан хувийг эдэлсэн тохиолдолд энэ хуулийн 74.1, 74.2-т заасан журмыг хэрэглэнэ", 74.3.3 дахь хэсэгт "Онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдэлсэн", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1261 дүгээр зүйлийн 1261.1 дэх хэсэгт "Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ялтан оногдуулсан хорих ялын тодорхой хувийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэж заасан байна. Ялтан Г.Мөнхцэцэг нь шүүхээс оногдуулсан 13 жил 7 сарын хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувь буюу нийт 10 жил 11 cap 17 хоногийн ял эдэлсэн, бусдад учруулсан хохирол болох 97,000 төгрөгийн төлбөрийг төлсөн, 2008 онд сахилгын зөрчил гаргаж шийтгүүлснээс хойш дахин зөрчил дутагдал гаргаагүй, анги байгууллагаас зохион байгуулсан зан чанар, ёс суртахууны сургалтанд тогтмол амжилттай оролцож, хамт олондоо үлгэр дуурайлал үзүүлэн "Өргөмжлөл", "Талархлын гэрчилгээ"-ээр шагнуулсан. Ял эдэлж байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд арьсан бүтээгдэхүүний оёдол, гар үдэлт чиглэлээр, 2014 оны 6 дугаар сард Барилгын засал чимэглэлчний 40 цагийн сургалтанд тус тус хамрагдаж чадамжийн гэрчилгээ, 2010 онд барилгын өрөгч угсрагчийн, 2015 онд барилгын засал чимэглэлчин, 2011 онд тогооч, нарийн боовчин, 2014 онд эсгүүрчин, оёдолчны мэргэжил эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу ангийн оёдлын цехэд оёдолчноор ажиллаж, шагналын 1 жил 10 cap 16 хоногоор шагнуулсан, хөдөлмөрт хандах хандлага сайн зэрэг нь түүнийг засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан ба дээрх хуулийн заалтыг хангасан гэж дүгнэхээр байна. Гэтэл шүүгчийн захирамжид: “Түүнийг засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан нь хангалттай тогтоогдохгүй” гэж яг ямар нөхцөл байдлаар тогтоогдохгүй байгааг дурьдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан "Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Улсын Дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжид "Засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан байх" нь үндсэн шалгуур болзол гэж ойлгох ёстой. Энэ болзол шалгуур нь ял эдлэх хугацаандаа хэдэн удаа урамшил, шагнал авсан, хөдөлмөрт хэрхэн ханддаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, хамт хорих ял эдэлж байгаа хүмүүстэйгээ харилцаж байгаа байдал, тэдэнд сайн талын нөлөө хэр үзүүлдэг зэрэг түүний зан төлөвийн эерэг хүнлэг байдалд өгөх үнэлгээгээр илэрнэ", харин гэм хор гэдэг нь "материаллаг болон материаллаг бус хор уршиг, хохирол төлбөртэй хамаарах өргөн ойлголт” бөгөөд хүнийг санаатай алсан, хүний аль нэг эрхтэнээс нь салгаж хүнд гэмтэл учруулсан зэрэгт дээр дурьдсан гэм хорыг арилгасан тухай ойлголт байхгүй тул үүнд гол төлөв "материаллаг хохирлыг арилгасан эсэхтэй холбож ойлгох нь зүйтэй" гэсэн бөгөөд ялтан Г.Мөнхцэцэг нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шийтгэх тогтоолд заасан оршуулгын зардал болох 97000 төгрөгийг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан болохыг ангийн даргын тодорхойлолт, хохирол төлбөр төлж барагдуулсныг баталгаажуулсан талаарх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14695 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа нь түүнийг гэм хорыг арилгасан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна", мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт "Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно", мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт "Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж тус тус заажээ.

"Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах" талаар эдгээр эрх зүйн зохицуулалт нь шүүхээс гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд л хамааралтай байна. Өөрөөр хэлбэл нэгэнт шүүхээс тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудлыг хэлэлцэхэд түүний урьд үйлдсэн гэмт хэрэг, ял шийтгэлийнх нь талаар дахин дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурьсан үндэслэлээр нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрий 41 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, прокурорын дүгнэлтийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.Цогтхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Г.Мөнхцэцэгийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар прокурор дүгнэлт бичсэн боловч анхан шатны шүүхээс дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс гэм хор арилаагүй, засарч хүмүүжсэн нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон учраас прокурор эсэргүүцэл бичсэн. Улсын Дээд шүүхийн зөвлөмж дээр “гэм хор” гэдэг бол материаллаг болон материаллаг бус хор уршиг юм. Хүнийг санаатай алсан, хүнд гэмтэл учруулсан бол дээр дурдсан хохирлыг төлөх тухай асуудал байхгүй. Ялтан Г.Мөнхцэцэг нь хохирол төлбөр 97.000 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул түүнийг гэм хороо арилгасан гэж үзэж байна. Засрал хүмүүжлээ зан байдлаараа харуулсан тул 1 жил 1 сар 16 хоногоор шагнуулсан. Шагналын хоног болон ялтны хөдөлмөрт хандах хандлага нь засрал хүмүүжлийг харуулж байгааг харгалзан хорих ангиас шагналын хоног олгодог. Тийм учраас түүнийг засарч хүмүүжиж байгаагаа зан байдлаараа харуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж прокурор дүгнэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Г.Мөнхцэцэг нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсаныхаа дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 13 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 cap 19 хоногийн зарим болох 7 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 13 жил 7 capын хугацаагаар тогтоожээ.

Дээрх байдлаас үзвэл Г.Мөнхцэцэг нь 2006 онд хүнд гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгүүлж, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно" гэжээ.

Анхан шатны шүүх дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Г.Мөнхцэцэгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хор арилаагүй, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан нь хангалттай тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийснийг буруутган авч үзэх үндэслэл байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Амарзаяагийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Амарзаяагийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

    

   ШҮҮГЧИД                                                    Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                 

Т.ӨСӨХБАЯР