Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2025/00374

 

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2025/00374

Говьсүмбэр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагчГовьсүмбэр аймаг, ..........сум, ........дүгээр баг ........ тоотод оршин суух .........овогт ....... /РД:.............., утас:........./

 

Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат, хүсэлт гаргагч .......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ....... шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... миний бие 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа САА-н саалийн механикжсан фермд үхэрчнээр ажиллаж байсан ба энэ хугацаанд ажилласан жилээ тогтоолгох гэсэн боловч Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Зүүнхараа САА-д ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй учир шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн. Иймд С.Эрдэнэбат намайг 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа САА-н саалийн механикжсан фермд үхэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ..........ад өгсөн зөвлөмж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь САА-н даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №375 дугаартай, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №75 дугаартай, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №226 дугаартай, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №17 дугаартай тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч ........ дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

1986 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Зүүнхараа САА-д үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газраас .........ад өгсөн зөвлөмж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь САА-н даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №375 дугаартай, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №75 дугаартай, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №226 дугаартай, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №17 дугаартай тушаалуудын хуулбар зэргээр, ......... овогт ..........ыг /РД:МИ65061616/-г 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Зүүнхараа САА-д ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Учир нь ............ын 443540 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт нэр хаягийн болон тамга, тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилгүй, мэдээллийг бүрэн агуулсан байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно. Хөдөлмөрийн дэвтэрийг анх нээхдээ 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн гэж бичигдсэн боловч Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь САА-н даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №375 дугаартай, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №75 дугаартай, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №226 дугаартай, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №17 дугаартай тушаалуудын хуулбар, гэрчийн мэдүүлэг зэргээр ажиллаж байсан гэх байдал нь нотлогдож байна гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ....... овогт ..............ыг /РД:............../-г 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Зүүнхараа САА-д үхэрчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч .........ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ   Н.АРИУНЖАРГАЛ