| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03852/И |
| Дугаар | 191/ШШ2025/08872 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08872
2025 10 20 191/ШШ2025/08872
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 1С блок 4 дүгээр давхарт 40 м.кв талбайтай өрөө орон сууц, мөн 1С блок 2 дугаар давхарт 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг хөрөнгө оруулагчид шилжүүлэн өгөх, Г.*******тай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт орон сууц захиалгын гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК биелүүлж, орон сууц захиалгын гэрээг Г.*******тай байгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч орон сууц захиалан бариулах гэрээг нэхэмжлэгч талын нэр дээр байгуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хариуцагчид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 1С блок 4 дүгээр давхарт 40 м.кв талбайтай өрөө орон сууц, мөн 1С блок 2 дугаар давхарт 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг хөрөнгө оруулагчид шилжүүлэн өгөх, Г.*******тай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 663,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зүйлийн 106.6-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 1С блок 4 дүгээр давхарт 40 м.кв талбайтай өрөө орон сууц, мөн 1С блок 2 дугаар давхарт 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг хөрөнгө оруулагчид шилжүүлэн өгөх, Г.*******тай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* ******* ******* ХХК-аас 663,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА