Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 07

Э.Ухнаа, Б.Мөнхбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2015/0260/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

                   Прокурор: Б.Болд,

Ялтан: Б.Мөнхбаяр,                         

Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,                                    

        Нарийн  бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 17А дугаар шийтгэх  тогтоолтой Э.Ухнаа,  Б.Мөнхбаяр нарт холбогдох 201522000524 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Г.Баярдаваагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 7-р сарын 11-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Байчууд овогтой Энхтайваны Ухнаа, РД81071152 регистрийн дугаартай.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 9-р сарын 25-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Тайж овогтой Баярмагнайн Мөнхбаяр, РФ84092574 регистрийн дугаартай.

Э.Ухнаа нь 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах White house зочид буудлын 102 тоот өрөөнд ажлаа хийж байсан иргэн С.Оюунгэрэлийг хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн, Б.Мөнхбаяртай бүлэглэн согтуугаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний шөнө 00 цагт иргэн С.Оюунгэрэлтэй уулзахын тулд түүний төрсөн хүү 7 настай Н.Төгсбатыг Мөрөн сумын 13-18-10 тоот гэрээс нь барьцаалан авч улмаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн заналхийлж, бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.Мөнхбаяр нь согтуугаар Э.Ухнаатай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 31-ний шөнө 00 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-18-10 тоотоос 7 настай Н.Төгсбатыг барьцаалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17А дугаар шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ухнаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, Шүүгдэгч Байчууд овогт Энхтайваны Ухнааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн, барьцаалах гэмт хэргийг насанд хүрээгүй хүнийг мэдсээр байж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн амь биед нь заналхийлж, бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Тайж овогт Баярмагнайн Мөнхбаярыг барьцаалах гэмт хэргийг насанд хүрээгүй хүнийг мэдсээр байж, амь биед нь заналхийлж, бүлэглэн үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч Э.Ухнаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Ухнааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, 112 дугаар зүйлийн 112.2.4, 112.2.5, 112.2.6, 112.2.8-д зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.4, 112.2.5, 112.2.8-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Ухнаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан 2/ хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Ухнаад оногдуулсан 5/ тав/ жил 1/нэг/сарын хорих ял, шүүгдэгч Б.Мөнхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Ухнаагийн цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг, шүүгдэгч Б.Мөнхбаярын цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ухнаа, Б.Мөнхбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Баярдаваа давж заалдах гомдолдоо: ...Ялтан Б.Мөнхбаяр нь ялтан Б.Ухнаатай бүлэглэн хүнд гэмт хэрэг буюу ЭХ-н 112 дугаар зүйлд заасан хүн барьцаалах гэмт хэргийг үйлдэж байгаагаа мэдээгүй, өөрөөр хэлбэл энэ үйлдэлд шууд санаатай хэлбэрээр оролцоогүй болох нь сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Мөнхбаяр, Ухнаа нарын, хохирогч Оюунгэрэлийн мэдүүлгээр нотлогдож байдаг. Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гипотез буюу нөхцөл заасан хэсгийг ... иргэнээс мөнгө, бусад эд хөрөнгө гаргуулах буюу өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл үйлдэл гүйцэтгүүлэхээс татгалзуулах болзол тавьж .... гэж томьёолсон байгаа бөгөөд Мөнхбаяр нь хохирогч Оюунгэрэлийг урьд өмнө танихгүй, түүнтэй холбоотой ямар нэгэн үйлдэл гүйцэтгүүлэх, гүйцэтгүүлэхээс татгалзуулах үндэслэл шалтгаан байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь хүн барьцаалах үйлдлийг шууд санаатай буюу ЭХ-н 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар ... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Энэ хэрэгт ялтан Мөнхбаяр нь хуульд томьёолсон санаа зорилгоор хандаагүй, санамсар болгоомжгүй байдлаар хандсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байдаг тул Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 17А дугаар шийтгэх тогтоолын Мөнхбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Э.Ухнаа нь 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах White house зочид буудлын 102 тоот өрөөнд иргэн С.Оюунгэрэлийг хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн, Н.Төгсбатын  бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Э.Ухнаа, Б.Мөнхбаяр  нар нь бүлэглэн согтуугаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний шөнө бэлгэвч аваад ирж уулз, хүнтэй ирвэл хүүг чинь ална гэж бусдаар үйлдэл гүйцэтгүүлэх зорилгоор болзол тавьж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнийг барьцаалсан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 -Хохирогч С.Оюунгэрэлийн ...Ухнаагийн утас руу залгаад хаана байгаа талаар асуухад "Ухнаа би байхын хувьд байна. Ирж хүүгээ авбал ав. Авахгүй бол би хүүг чинь ална. Ирэхдээ чи ганцаараа ир. Цагдаа дагуулж ирвэл би хүүг чинь ална шүү" гээд хаана байгаа газраа хэлж өгөхгүй байсан. ...Ухнаа чи ирэхдээ шалдан ирээрэй. Ирэхдээ зөндөө олон бэлгэвч авчираарай. Чи угаасаа гадаад, дотоодын зөндөө олон хүнтэй унтаж байгаа янхан минь тийм учраас бэлгэвч авчраарай. Би чамайг ирэхээр нь чинь шаачихаад шууд чамайг ална гэж байсан.

   ...Өнгөрсөн жил ...намайг багалзуурдаж боож авснаа гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд энүүгээр чамайг алахад ямар ч гарз байхгүй. Чи алуулах уу эсвэл хүчиндүүлэх үү би чамтай унтмаар байна гэсэн.  ...Би Ухнаагийн хажууд очоод гар нүүрийн алчуураа дэвссэн чинь л намайг дарж унаад миний өмдийг тайлаад учир зүггүй миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийгээд бэлгийн ажил хийж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н.Төгсбатын: ...Ухнаа намайг ээжийгээ олж өгөхгүй бол чамайг ална шүү гээд байсан. Бас "гарыг чинь нэмж таслана гээд намайг айлгаад байсан. ...Тэр залууг буулгачихаад урагшаа Соёмботой уул руу мотоцикльтой яваад уулын орой дээр гарсан. Би уулын орой дээр очоод энд юу байдаг юм гэсэн чинь Ухнаа энд сүнс байдаг гээд намайг айлгаад байсан. Ухнаатай хамт явсан залуу нь болохоор уулын хойно ар талд байдаг ус руу намайг шидчихье гээд байсан. Уулын орой дээр очоод байж байхад Ухнаа нь гутлын түрийнээсээ эвхдэг хутга гаргаж ирсэнээ чамайг ална шүү гэснээ миний хоолой дээр хутгаа тулгаад байсан. Тэгсэн Ухнаатай хамт явсан залуу нь намайг оршуулгын газар аваачаад хүлээд тавьчихъя гээд байсан. Тэгж байснаа тэр хоёр намайг дундуураа суулгаад хойшоо 5-р хороонд айлд очсон. Тэр айл руу явж байх замд намайг чимээгүй байгаарай орилж болохгүй шүү гэснээ Ухнаагийн нөгөө залуу нь миний хацрыг базаад амыг маань дараад байсан. ...Тэгснээ Ухнаа ээж рүү залгаад хаана байна гээд яриад байсан. Тэгснээ чи ирж хүүхдээ ав, хүүхдийг чинь явуулна. Харин чи өөрөө алуулна гэж яриад байсан. ...Намайг хойно тал дээр байж байхад Ухнаа миний хөл рүү өшиглөөд шанаа руу гараараа цохиод байсан. Ухнаатай хамт явсан залуу нь миний зүүн хацрыг маажчихсан. Тэр хоёр намайг ална, зүрхийг чинь сугалж авна, хоолойг чинь хэрчинэ, ус руу шиднэ, хоолойгоор нь уяа уяж байгаад жорлон руу хийнэ, оршуулгын газарт аваачаад тавьчихья, хүзүүг чинь мушгина гээд байсан. ...бохирын станцын цаад тал руу зугатаасан чинь тэр хоёр араас мотоцикльтой хөөж ирээд бариад авсан. Намайг барьж авангуутаа хурдан гүйдэг золиг бэ, алдаж болохгүй шүү гээд Ухнаа нөгөө залуудаа хэлж байсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14-р хуудас/,

 Гэрч М.Нарантуяагийн: ...Тэгэхээр нь дотогшоо яваад орсон чинь орон дээр Оюунгэрэл нэг залуутай бэлгийн харьцаанд орж байсан. Намайг оронгуут нөгөө залуу босож ирээд орон дээр өмдөө ч татахгүй над руу хараад зогсчихсон тэр байдлыг нь хараад би санаа зовоод буцаад гараад явчихсан. Оюунгэрэл хувцастайгаа байсан өмд нь өвдөг хүртлээ шувтарчихсан, нөгөө залуу нь гутлаа ч тайлаагүй өмдөө өвдөг хүртлээ шувталсан байсан. ...Оюунгэрэл хоёр давхарт гараад ирчихсэн уйлчихсан нөхөр Нямбуу нь бас ирчихсэн байсан. ...Ухнаа надад хутга тулгаж хүч хэрэглэж хүчиндсэн, цагдаад өгнө гэж хэлж байсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 415 тоот дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/, 

-Гар утсанд үзлэг хийж, бичлэг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9, 46-47-р хуудас/,  шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар Э.Ухнаа, Б.Мөнхбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч Э.Ухнаагийн хохирогч С.Оюунгэрэлийг хүчиндсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамаарч, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн Б.Мөнхбаярт холбогдох Н.Төгсбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг ...гэмтлийг Б.Мөнхбаяр учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Ухнаад холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Б.Мөнхбаяр нь хохирогч Н.Төгсбатыг ус руу шидчихье, оршуулгын газар аваачаад хүлээд тавьчихъя гэх зэргээр айлгаж, хацрыг нь базаж, амыг нь дарах, хохирогчийг барьж саатуулах зэргээр хүн барьцаалсан гэмт хэрэгт хамтран оролцсон нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн өмгөөлөгч Г.Баярдаваагийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Өмгөөлөгч Г.Баярдаваагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                       ШҮҮГЧИД                                                Ц.ТУЯА

                                                                          Б.СОСОРБАРАМ