| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00709/И |
| Дугаар | 303/ШШ2025/00685 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 19*******0 онд төрсөн. ******* настай, 8 дугаар ангиа төгсөөд, Техник мэргэжлийн сургуульд 1988 оны 06 дугаар сард суралцаж төгсөөд, 1988 оны 0******* дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын буудлын барилга дээр ажиллаж байгаад, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторт шавар будагчнаар ажиллаж байгаад, хүүхэд харах чөлөө аваад, эргээд ажилдаа ороогүй. Тэгээд Богд сум руу шилжээд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар 2 жил ажилласан. Иймд улсад ажилласан дээрх хугацааг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр тушаал, мөн тус газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаар тушаал, түүний хавсралт, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13/*******65 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч Н.*******гийн талаарх ХААТР-1 маягт, гэрч , нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Н.*******гийн 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч Н.******* нь 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь ТМС төгсөж ирсэн ажилчдыг ажилд хуваарилах тухай БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр тушаал, аж ахуйн тооцооны үр дүнгийн шагнал олгох тухай БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаар тушаал, түүний хавсралт, ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг болон 1991-1992 онуудад авч байсан цалинг сар бүрээр нь олгож тэмдэглэсэн тухай 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5.Харин хүсэлт гаргагч Н.*******гийн 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.
6.Иймд хүсэлт гаргагч Н.*******гийн 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******гийн 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА