Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 016

 

Б.Зоригтбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2015/0271/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал

           Ялтан: Б.Зоригтбаатар,

           Ялтны өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Иргэний нэхэмжлэгч: Х.Доржсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч: В.Энхболд, Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 22А дугаар шийтгэх тогтоолтой, ялтан Б.Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 201522000597 дугаартай эрүүгийн хэргийг ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 25-ны єдєр Хєвсгєл аймгийн Шинэ-Идэр суманд тєрсєн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгїй,  Цагаангэрүүд овогт Батсүхийн Зоригтбаатар /Регистрийн дугаар РУ86012515/.

Б.Зоригтбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Арвин булаг” дэлгїїрийн урд засмал зам дээр эксэль маркийн машин жолоодож яваад Монгол Улсын замын хєдєлгєєний дїрмийн 7 дугаар зїйлийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зїїн гар тийш буюу эргэхдээ єєдєєс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж єгнє” гэсэн заалтыг зєрчиж єєдєєс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мєргєлдєн иргэн М.Чойжамцын бие махбодид “хүндэвтэр” зэргийн гэмтэл, иргэн Ч.Рэнчинханд,  Є.Цагаанбаатар нарын бие махбодид  “хїнд” зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 22А дугаар шийтгэх тогтоолоор Шїїгдэгч Цагаангэрїїд Батсїхийн Зоригтбаатарыг тээврийн хэрэгслийн хєдєлгєєний аюулгїй байдлын болон ашиглалтын журам зєрчих гэмт хэргийг їйлдсэний улмаас бусдын бие махбодид хїнд, хїндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг їйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.2-т зааснаар шїїгдэгч Б.Зоригтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаан/ сарын баривчлах ялаар шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Зоригтбаатарын цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 505 дугаар зїйлийн 505.1-д зааснаар шїїгдэгч Б.Зоригтбаатараас 3 340 272 тєгрєгийг гаргуулж, насанд хїрээгїй хохирогч Є.Цагаанбаатар, тїїний хууль ёсны тєлєєлєгч М.Уранбаярт,  хохирогч Ч.Рэнчинхандад 209 440 тєгрєгийг, хохирогч М.Чойжамцад 745 000 тєгрєгийг, иргэний нэхэмжлэгч Х.Доржсїрэнд 8 670 000 тєгрєгийг тус тус гаргуулж, насанд хїрээгїй хохирогч Є.Цагаанбаатарын хууль ёсны тєлєєлєгч М.Уранбаяр, хохирогч Ч.Рэнчинханд, М.Чойжамц, иргэний нэхэмжлэгч Х.Доржсїрэн нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бїрдїїлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  Эрїїгийн хэрэгт битїїмжлэгдсэн эд хєрєнгє, эд мєрийн баримтгїй, иргэний бичиг баримт ирээгїй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хїчинтэй болох бєгєєд давж заалдах гомдол, эсэргїїцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, шийтгэх тогтоол хуулийн хїчин тєгєлдєр болтол шїїгдэгч Б.Зоригтбаатарт урьд авсан батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээг єєрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Зоригтбаатар давж заалдах гомдолдоо: “Миний бие Батсүх овогтой Зоригтбаатар нь 2015 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 1260 ХӨВ улсын дугаартай эксель маркийн авто машинтай явж байгаад 2090 ХӨА улсын дугаартай Toyota премо маркийн авто машинд мөргүүлсэн. Уг ослыг зөвхөн миний 100 хувийн буруутай үйлдлээс болсон гэх хавтаст хэрэг үйлдээд шүүхэд шилжүүлсэн.

...Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Намайг зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байхад эгц урдаас ирж мөргөхөд намайг урдуур нь орсон гэж буруутгаж байгаад,

2. Маш хурдтай, 100 гаруй км цагийн хурдтай явж байгаад огт тоормос гишгэхгүй, миний машиныг талд нь ортол мөргөж, ертөнцийн зүгээр урагшаа явж байсан машиныг хойш нь харуулж орхичихоод 30-40 км цагийн хурдтай явж байсан гэж байгаад,

3. М.Чойжамц нь жолоодох эрхээ хасуулсан мөртлөө машин жолоодож явсан нь энэ хэрэгт хамаарахгүй гэсэнд нь,

4. Хоёр машин мөргөлдсөн А цэгийг анх мөргөлдсөн газар нь биш, мөргөлдсөний дараах тос нь гоожсон газрыг А цэг гэж тодорхойлсонд,

5. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа зэрэг гомдолтой зүйлүүд маш их байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний энэхүү гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна.”  гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж хавтаст хэрэгт авагдсан хэргийн хүрээнд шийдвэрлэлээ. Хэрэг нэг талд үйлчилж, нэг талыг буруутгах байдлаар бүрдсэн тул шүүх бас нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Шүүх хэргийн байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэг талыг барьж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдсан хэргийг ур чадвар, мэдлэгээ ашиглаж зөв дүгнэхийн оронд хэргийн хүрээнд мөрдөж хэрэг бүртгэсэн, мөрдөн байцаасан, прокурорын хэмжээнд сэтгэж шийдвэрлэлээ. Тэднээс илүү гарах зүйл даанч алга байна. Энэ хэрэгт авагдсан гэрэл зургын үзүүлэлт л үнэн бусад нь бодит байдалд нийцэхгүй байсан.  Гэрч болох Мөнхбатын “... зүүн гар тийш гэнэт эргэж уг осол болсон...” гэх мэдүүлэг нь уг хэргийн хохирогч Ч.Рэнчинхандын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би эксель машины арын суудалд сууж явсан,... нэг машин яах ийхийн зуургүй хурдан ирээд мөргөсөн,... зүүн гар тийш эргэх гээд гэрэл дохио өгөөд чиг чиг гээд дуугарч  байсан, машин зогсож байсан. Эсрэг урсгалаар нэг машин өнгөрөх боломжтой байсан...” гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа ба шүүх ямар нотлох баримтыг үнэлж шийтгэх тогтоол гаргасан нь ойлгомжгүй тул гомдол гаргаж байна.

... Иймд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Зоригтбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Арвин булаг” дэлгїїрийн урд засмал зам дээр Excel маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хєдєлгєєний дїрмийн 7 дугаар зїйлийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зїїн гар тийш буюу эргэхдээ єєдєєс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж єгнє” гэсэн заалтыг зєрчсөний улмаас  хохирогч М.Чойжамцын бие махбодид “хүндэвтэр” зэргийн гэмтэл, хохирогч Ч.Рэнчинханд,  Є.Цагаанбаатар нарын бие махбодид  “хїнд” зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хохирогч М.Чойжамцын: “... Замын уулзвар дээр очиход замын гэрэл дохио ажиллахгүй баруун зүүн гарынхаа дүрмээр зохицоод явж байсан. Тэгээд би уулзвар дээр түр зогсоод зам чөлөөтэй байхаар нь чигээрээ зам нэвтэрч гараад явж байтал миний урдаас гэрэл тусгаад машин ирж яваа харагдсан. Би хурдаа хасаагүй дүрмээрээ тэр машин надад зам тавьж өгөх ёстой учир хөдөлгөөнөө үргэлжлүүлж байтал огцом урдуур эргэх хөдөлгөөн хийж машин зогсоох арга хэмжээ авах завдалгүй мөргөлдсөн. Тэгээд нэг сэрсэн чинь намайг машин дотроос хүн гаргасан бололтой би машиныхаа хажууд сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

-Гэрч Т.Мөнхбатын: “... Арвинбулаг дэлгүүрийн арагшаа байдаг "Баянгол" нэртэй дэлгүүрийн тушаа явж байхад урдаас дээшээ өгсөөд нэг цагаан өнгийн машин өгсөж ирж яваа харагдсан намайг анх харахад тэр машин 6-р хороонд байдаг Аянчин дэлгүүр өнгөрөөд ирж явсан. Тэгээд явж байсан чинь миний урд талд явсан эксел Арвинбулаг дэлгүүрийн урд тушаа байх гарц руу орох гэсэн бололтой гэнэт зүүн гар тийшээгээ эргэтэл л урдаас өгсөж ирж явсан цагаан өнгийн машин ирээд мөргөчихсөн тэгсэн уруудаж явсан эксел маркийн машин мөргүүлсэндээ тэгдэг юм уу яадаг юм мэдэхгүй ирж явсан зүгрүүгээ хараад зогсчихсон. Би яг юунаас болж зам тээврийн осол гарсныг мэдэхгүй байна. Би бодохдоо эксель маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүйгээр урдуур нь ороод зам тээврийн осол гаргачихлаа гэж бодсон. Миний харсан өнцгөөс эксель зам тавьж өгөхгүйгээр нөгөө машины урдуур орчихсон.” гэсэн /хх-ийн 51-52-р хуудас/ мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн:

“…Рэнчинхандын биед дагзанд хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархай ясны цууралт, баруун зүүн шилбэнд цус хуралт зулгаралт, баруун мөр, дух, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.

...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна”  гэсэн 470 дугаартай  дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн:

“...Ө.Цагаанбаатарын биед дагз ясны цөмөрсөн хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тенториумд цус харвалт бүхий гэмтэл учирсан байна.

...Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн 489 дугаартай  дүгнэлт / хх-ийн 59-60-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн:

“...Чойжамцын биед баруун дунд чөмөг ясны сэлтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн өвдөгт шарх, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн 471 дугаартай дүгнэлт  /хх-ийн 65-66-р хуудас/,

- Зам тээврийн осол дээр тогтоосон  “...жолооч Б.Зоригтбаатар нь Монгол Улсын замын хєдєлгєєний дїрмийн 7 дугаар зїйлийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зїїн гар тийш буюу эргэхдээ єєдєєс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж єгнє” гэсэн заалтыг зөрчсөн”  гэсэн акт /хх-ийн 77-79-р хуудас/,

-Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн “...Б.Зоригтбаатар нь Монгол Улсын замын хєдєлгєєний дїрмийн 7 дугаар зїйлийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зїїн гар тийш буюу эргэхдээ єєдєєс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж єгнє” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 72-73-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул ялтан болон ялтны өмгөөлөгчийн “...М.Чойжамц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан, хурд хэтрүүлсэн, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэсэн давж заалдах гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Жолооч М.Чойжамц нь жолоодох эрхээ хасуулсан, жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон боловч энэ нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй болох нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  зам тээврийн осолд тавьсан акт, шинжээчийн  дүгнэлт зэргээр нотлогджээ.

Өөрөөр хэлбэл жолооч М.Чойжамцын үйлдэл нь Эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй биш тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

Б.Зоригтбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж,  ослын акт, хэргийн газрын үзлэг, бусад дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Ялтан Б.Зоригтбаатар болон түүний өмгөөлөгч Ц.Баасанбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 22А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                     Б.СОСОРБАРАМ