Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 26

 

Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нарт холбогдох

20207000 дугаартай нэгтгэсэн

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Б. Шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч Д.*******, шүүгдэгч Ц.*******, Г.******* нарын өмгөөлөгч М.*******, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ж.*******, хохирогч нарын өмгөөлөгч Б.******* нар /цахимаар/ шүүгдэгч Б.*******, Г.******* нарын өмгөөлөгч В.******* биечлэн оролцсон нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ж.*******, Ц.*******, Г.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.*******, В.*******, М.*******, Ж.*******, иргэний нэхэмжлэгч Л., түүний өмгөөлөгч Э. нарын давж заалдсан гомдлоор Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нарт холбогдох 20207000 дугаартай нэгтгэсэн эрүүгийн хэргийг 20 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. .    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, аймагт 968 оны 0 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, 8 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн дугаар хороо Орхоны дүгээр гудамж 8 тоотод оршин суух, урьд 996 оны 05 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Сум дундын шүүхийн 8 дугаар шийтгэх тогтоолоор 986 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 986 оны Эрүүгийн хуулийн 22 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан овгийн гийн *******. 2.    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, аймгийн Зүүн хараа суманд 972 оны 05 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын дүгээр багийн --0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ын *******. 3.    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн суманд 988 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхэд, хадам аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Тайж овгийн гийн ******* .    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, аймагт 986 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ийн *******. Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, Г.*******, Б.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Ж.*******, Б.*******, Г.******* Ц.******* нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар Ж.*******ийн хувьд ноогдох эд хөрөнгөөс нь 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар, Б.*******ын хувьд ноогдох эд хөрөнгөөс нь 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар, Ц.*******ын хувьд ноогдох эд хөрөнгөөс нь 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар, Г.*******т хувьд ноогдох эд хөрөнгөөс нь 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 0 жил сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.0, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Б.*******, Г.*******, Ц.******* нарт оногдуулсан 0 жил сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 29 хоногийг, Б.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 57 хоногийг, Ц.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 89 хоногийг, Г.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 29 хоногийг тус бүр ял эдэлсэн хугацаанд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “МАRK-II” автомашины үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нарт хувь тэнцүүлэн хувааж, тус бүрээс .250.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тус өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 97.3, 50 дугаар зүйлийн 50. дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.*******, Г.******* нараас нийт .26.500 төгрөг буюу тус бүрээс .708.833 төгрөг гаргуулж хохирогч П.т .727.000 төгрөг, хохирогч П.т .299.500 төгрөг, П.т 2.700.000 төгрөг, О.ид 3.000.000 төгрөг, Д.т 2.800.000 төгрөг, П.аад 2.600.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Л. нь 99.877.800 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэлгээтэй “Мустанг-5” маркийн мотоцикль ширхэг, шүүгдэгч Ц.*******ын нэг бүрийн үнэ 70.000 төгрөгийн үнэлгээтэй 0 тооны эм хонь, нэг бүр нь 80.000 төгрөгийн үнэлгээтэй 0 тооны эр ямаа, .00.000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэр, 380.000 төгрөгийн үнэлгээтэй хивс ширхэг, 980.000 төгрөгийн үнэлгээтэй хөргөгч ширхэг, 20.000 төгрөгийн үнэлгээтэй угаалгын машин ширхэг, 800.000 төгрөгийн үнэлгээтэй морь , 80.000 төгрөгийн үнэлгээтэй 2 тооны хонь, 70.000 төгрөгийн үнэлгээтэй 0 тооны ямаа, шүүгдэгч Ж.*******ийн эзэмшлийн 80.000 төгрөгийн үнэлгээтэй “G-mobail 3.99G” маркийн гар утас ширхэг, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 80.000 төгрөгийн үнэлгээтэй “Nokia Nseries” маркийн гар утас ширхэг, “LG” маркийн хөргөгч ширхэг, шарах шүүгээ ширхэг, 2 инчийн өнгөт телевизор ширхэг, “Sharp” маркийн систем хөгжим ширхэг, хөргөгч ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хохирол нөхөн төлөгдөж дуустал болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш хоногийн дотор иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.*******, Ц.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 ны 0 сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Г.*******, Ц.******* нарыг 202 оны 09 дүгээр сарын 0-нөөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхан гол багийн нутгаас тооны адууг Ж.*******, Б.******* нартай бүлэглэн хулгайлсан хэрэгт гэм буруутайд тооцож ял халдаасан нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгчид шүүгдэгч Ж.*******ийн зааж өгсөн адууг л туусан, түүнээс айлын бэлчээрт байсан адууг хууль бусаар туугаагүй, Ж.******* нь наад адуугаа дуугай туугаад яв, та нарын амьдрал миний гарт гэж тодорхой дарамт шахалт үзүүлдэг байсан. /х.х-267/-нд тодорхой байгаа болно. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт ямар үйлдэл, оролцоотой оролцсон эсэх нь нарийвчлан тогтоогдоогүй байна. Хаанаас ямар зүсмийн им тамга, тэмдэгтэй хэдэн тооны адуу тууж ирснээ ч сайн мэдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон гэх гэм буруутай үйлдэл нь эргэлзээтэй. Шүүгдэгч нар нь бөөгнөрсөн адуу байсан гэдэг болов ч хохирогчийн адуунууд нэг дор байсан гэдэг нь бодит амьдрал дээр ойлгомжгүй л зүйл л дээ. Миний үйлчлүүлэгч нар нь хулгайн адуунуудыг хүний үгэнд орж туусан, тэр үедээ хулгайн адуу гэдгийг мэдээгүй, Цагдаагийн Газарт ирсэн үедээ мэдсэн байдаг. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгч Г.*******, Ц.******* нарыг бусадтай бүлэглэж, олон тооны малыг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Иргэний нэхэмжлэгч Л.ийн өмгөөлөгч Э. давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг доорх үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Иргэний нэхэмжлэгч Л. нь шүүгдэгч Ж.*******тэй мал буюу адуу бэлтгэн нийлүүлэх гэрээг амаар байгуулж, гэрээний үнэнд 9.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн мал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэн асуудлын талаар иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Ж.******* нар нь хоорондоо маргахгүй байна” гэж тодорхойлсон атлаа иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Ж.******* нь Иргэний нэхэмжлэгч Л.эд эхлээд 2, дараа нь 25 тооны агтны адуу бэлтгэн нийлүүлсэн боловч эхний 2 адуунаас 7 адуу нь Ж.******* нарын хулгайлсан адуу байсны улмаас Дархан хот дахь мах бэлтгэн нийлүүлэх компаниас хураан авч, хохирогч нарт буцаан олгосон, дараагийн өгсөн 25 тооны адуу, мөн шүүгдэгч Ж.******* нарын хулгайлсан адуу байсны улмаас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д. хураан авч, хохирогч нарт буцаан олгосон нь хавтаст хэрэгт авагдсан 7 болон 25 тооны адууны гэрэл зураг, эм тамга, зүсний бүртгэл, гэрч Алагуулын мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, шүүгдэгч Ж.*******ийн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байна. Иргэний нэхэмжлэгч Л. нь шүүгдэгч Ж.*******эд агтны адуу нийлүүлэхээр шилжүүлсэн 9.000.000 төгрөгнөөс адууны үнэ болох 7.000.000 төгрөгний тооцоо л хийгдсэн гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын бие, биенээ дэмжсэн харилцан зөрүүгүй мэдүүлгүүдээр нотлогдож байна. Ж.*******эд нийт 6 тооны адуу нийлүүлсэн боловч тэдгээрийн 32 нь хулгайн адуу байсны улмаас буцаан хураагдснаас үзэхэд иргэний нэхэмжлэгч Л.эд учирсан хохирол нь хулгайн гэмт хэрэгтэй шууд бус шалтгаант холбоотой байна. Мөн шүүгдэгч Ж.******* нь хохирогч нарт өөрийн эзэмшлийн тооны адууг махлан заруулж, хохирогч нарын хохирлыг барагдуулсан бөгөөд энэ тооны адууг иргэний нэхэмжлэгч Л.ийн мөнгөөр авсан гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ж.******* нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Л.ийн 32 тооны адууг буцаан хураан авсан, Ж.******* нь Л.ийн мөнгөөр худалдан авсан тооны адуугаар хохирогч нарын хохирлыг барагдуулсан үйлдлүүд нь Ж.******* нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид бодит хохирол учирсан байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч Д.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 28 дүгээр зүйлийг зөрчиж гарсан байна. Шүүхийн шинэчилсэн байцаалтаар Архангай аймгийн Эрдэнэмандал суманд иргэнй нэхэмжлэгч Л.эд хүргэгдсэн 25 тооны адуу хэрхсэн талаар иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судалсан ба хэний эзэмшилд хаана, хэнд, хэзээ очсон талаар мөрдөн байцаалтанд шалгагдаагүй байсан. Иргэний нэхэмжлэгч Л. -р хавтас 9-95 хуудсанд “Ж.*******эд нийт 9.0 сая төгрөг өгсөн. 6 тооны адууг 22.20.000 төгрөгөөр авсан. Одоо үлдэгдэл 3.930.000 төгрөгийг Ж.*******ээс нэхэмжилж байна. 6-р хавтас 55-р хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “эхлээд 2 тооны адууг тус бүрээр нь зүсээр нь фото зургаар авч бэхжүүлсэн байх ба иргэний нэхэмжлэгч Л. нь эдгээр нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд манай агтны хашаанд байгаа Ж.*******ийн явуулсан 25-н адууны зураг байна, манай сумын хэсгийн төлөөлөгч эдгээр адууг хулгайн адуу, эзэд нь ирж байгаа гэж хэлсэн гэж мэдүүлсэн. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Гэтэл хохирогч нарын мэдүүлгээр нэг ч хүн Архангай аймгийн Эрдэнэмандал суманд очиж эдгээр адуунаас аваагүй байгаа юм. Эдгээр адууг иргэний нэхэмжлэгч Л. авсан, эсвэл Дарханы “Мах комбинат”-д тушааж мөнгийг авсан байх үндэслэлтэй байна. Нөгөө талаар эдгээр адуунуудыг шүүгдэгч Г.*******, Ц.******* нар нь тууж иргэний нэхэмжлэгч Л.эд аваачиж өгсөн ба Ж.******* Л.ийн өгсөн мөнгөөр уг адуунуудыг авсан уу, эсвэл хулгайн ямар адуу болохыг тогтоогоогүй байна. Иргэний нэхэмжлэгч Л.эд очсон 25-н тооны адууны талаар дээрхи зөрүүтэй мэдүүлэг баримтууд байхад шүүх хуралдаанаар бүрэн бодитой шинжлэхгүйгээр тогтоолыг гаргасан. Тогтоолын тодорхойлох хэсэгт 25-н тооны адууны талаар тусгаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар ... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож зохих журмын дагуу битүүмжилсэн, эсвэл хураан авсан байна гэж заасан. Гэтэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд хураан аваагүй, битүүмжлээгүй байхад шүүх тогтоолдоо уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараар хуваан төлүүлэх талаар заасан нь үндэслэлгүй байна. Дээрх байдлуудаас үзэхэд хэргийн талаар нотолвол зохих асуудлууд хангалттай нотлогдож чадаагүй байна гэжээ. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ж.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.******* нь Ж.******* нартай хамт явж байсан тул хулгайн гэмт хэрэг хамтран үйлдсэн байна. Мөн Б.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна гэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэргийн материалд цугларсан нотлох баримтаас харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80..3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь бусадтай бүлэглэн хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн субъектив талын санаа сэдэлт, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүдийг тогтоогоогүй. Хэрэв анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүгдийг гэм буруутай гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37., 35 дугаар зүйлүүдийг үндэслэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80..6 дахь хэсэгт зааснаар Б.******* бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх ямар шалтгаан нөхцөл байсныг тогтоосон зүйл хэрэгт байхгүй байна. Дээрхи нотолбол зохих асуудлууд тогтоогдоогүй эргэлзээтэй байхад Б.*******ыг бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг хийсэн гэж үзэж хорих ял халдааж, хүний эрхийг зөрчиж байгаа нь анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд нотолбол зохих асуудал нотлогдоогүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах эсхүл хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.*******ыг бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь эргэлзээтэй байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ж.******* давж заалдсан гомдолдоо: Би иргэний нэхэмжлэгч Л.эд өөрийнх нь мөнгөөр 6 тооны адууг Г.*******, Ц.******* нараар хүргүүлсэн. Л. хэлэхдээ манай адууны жүчээнээс 25-н тооны адууг Говь-Алтай аймаг руу хүргүүлсэн гэдэг боловч хохирогч нар аваагүй байдаг. Иймд 25 тооны адууны учрыг олж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн. Миний хувьд Ж.******* болон бусад хүмүүстэй нийлж хулгай хийж мөнгө төгрөг авах, өгөх талаар ямар нэгэн ярилцаж тохиролцсон яриа байхгүй. Харин Ж.******* хүнээс авсан адууг туулгаад ирье гэж 2 залуутай намайг аваад явсан. Би тухайн үед хулгайн юманд явж байна гэдгийг огт мэдээгүй. Миний мэдэхийн л Ж.******* 2-3-н жил агтны адуу авч байсан. Иймд надад оногдуулсан хорих ял хүндэдснийг харгалзан үзэж, энэ хэргийг шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ц.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би тухайн үед Ж.*******, Г.******* Б.******* нартай үгсэн тохиролцож малын хулгайн гэмт хэрэг хийгээгүй. 202 оны 9 сарын эхээр Ж.******* хүнээс хэдэн адуу авсан. Үүнийг туулцаад ир гэхээр нь явж байгаад аргамжаатай болон чөдөртэй байсан 2 адуун дээр очоод Ж.******* нэгийг нь унаж явсан. гэдэг найзаасаа адуу тууж ирсэн. Тэр тууж ирсэн адууг нь бид 2-ыг туугаад явж бай гэсэн. Тэр адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй байхад бүлэглэж хулгай хийсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Шүүгдэгч Г.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Намайг сумд гэртээ байхад Ж.******* ирээд баруун талаас гэдэг хүнээс адуу авсан. Тэр адууг цуг яваад туугаад ирье гэж Ц.*******, Б.******* нартай хамт яваад гэдэг хүний тууж ирсэн адууг туугаад явсан. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна гэжээ. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хулгайлагдсан гэх тооны адуунаас 25 тооны адуу ямар шалтгаанаар хаана очсон тухай хавтаст хэргийн материалд авагдаагүй байна. Иймээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай. Эдгээр 25 тооны адууны талаар судлаад үзэхэд 6 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан материалд иргэний нэхэмжлэгч Л.ийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдолд тодорхой байдаг. Энэ гомдол дээр Говь-Алтай, Завхан аймгийн Цагдаагийн хэлтсээс утсаар ярьж Ш. гэдэг хүнээр маллуулж байсан адуунаас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.ын хамт хүлээлгэн өгсөн гэсэн зүйл яригддаг юм. Үүнээс үзэхэд тэдгээр адууг иргэний нэхэмжлэгч Л.ийн малыг маллаж байсан Ш. гэдэг хүн авсан байна, харин эдгээр 25 тооны адууг Ш. гэх хүн алга болгосон юм уу, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д. нь алга болгосон юм уу, хулгайлагдсан эд зүйлийг яаж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байгаа юм. Хохирлыг тогтоохдоо тухайн адууны насыг харгалзаж үнэлгээг тогтоогоогүй, хулгайлагдах үедээ аль хэр хурдалж байсан адуу эсэхийг тогтоох хэрэгтэй, ямар угшилтай байсныг нь мөн тогтоох ёстой. Энэ хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсч байна гэв. Шүүгдэгч Ц.*******, Г.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нар нь энэ 2 хүнийг гэм буруутай болохыг нотлох эх сурвалжаа зааж чаддаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний нэхэмжлэгч Л., гэрч Алаг-Уул нарын мэдүүлгээр тухайн үед Ж.******* нь адууны наймаа хийдэг байсан нь харагдаж байгаа юм. Тухайн үед Ц.*******, Г.******* нар нь адууны наймаа хийе гэж бодож байсан бөгөөд, цагдаад очиход нь л хулгайн адуу гэдгийг мэдсэн байдаг. Иймээс эргэлзээтэй байдлаар энэ хэрэг шийдвэрлэгдсэн байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, Ц.*******, Г.******* нарт холбогдох хэргийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолбол зохих асуудлууд нь нотлогдоогүй байдаг. Хавтаст хэргээс харахад шүүгдэгч Б.*******ын хувьд бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн субьектив талын санаа зорилго, шалтгаан нөхцөл, бүрэлдэхүүн тогтоогддоггүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80..6 дахь хэсэгт зааснаар Б.******* нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх ямар шалтгаан, нөхцөл байсан талаар тогтоогоогүй, мөн зүйлийн 80..-т зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, түүнд нөлөөлөх хэр хэмжээ, нөхцлүүдийг тогтоогоогүй гэж үзэж байна. Хэрэв эдгээр нөхцлүүдийг тогтоосон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37., 35 дугаар зүйлийг журамлан, хорих ялын хэмжээг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулах ёстой байсан гэв. Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нар нь Архангай аймгаас адуу очиж аваагүй гэдэг. тооны адууны хохирогч нар нь тогтоогдсон, хавтаст хэрэгт байгаа, түүнээс гадна 25 тооны адууны асуудал яригдаад байдаг юм. Хавтаст хэрэгт авагдсан зүйлийг шалгалгүйгээр шууд шүүхэд шилжүүлж, шүүх түүнийг нь шинжлэн судлалгүйгээр эдгээр хүмүүст хорих ял халдааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дүгээр зүйлд заасан зарчим алдагдсан байна. Мөн шүүгдэгч Б.*******ын унаж явсан “Марк-2” маркийн машиныг Б.******* хулгайлж авч яваагүй эзэнд хэлээд айлд очъё гээд авч явсан байдаг. Гэтэл энэ машиныг хураан авсан тогтоол, шийдвэр хэрэгт алга. Тэгээд машины үнийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгч Ж.*******-д оногдуулсан хорих ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.******* нь анхнаасаа энэ хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлж, хохирлоо байгаа бүх эд хөрөнгөөрөө төлж барагдуулсан байдаг. Энэ хүн урд өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан боловч 986 оны Эрүүгийн хуулийн 8 дүгээр зүйлийн ё-д зааснаар ялтай байх хугацаа нь өнгөрсөн, мөн тэнсэн хянан харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй байдаг. Иймээс түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирлыг эдгээр хүмүүс хувааж төлөх ёстой байсан ч шүүгдэгч Ж.******* хохирлын төлбөрийн ихэнх хувийг төлсөн. Иймээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгаж шалгуулах хүсэлттэй байна гэв. Хохирогч нарын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч П., П., П., Т. нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эдгээр хохирогч нарт хохирол төлөгдөхөөр тогтоолд заагдсан бөгөөд хохирлууд давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө бүгд бүрэн төлөгдсөн байна. Үүнд: Хохирогч П.т .727.000 төгрөг, П.т .299.500 төгрөг , П.т 2.700.000 төгрөг төлөхөөс 2.600.000 төлөгдсөн, П.т 2.800.000 төгрөгний хохирлоос 2.700.000 төгрөг төлөгдсөн нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, эдгээр хүмүүсийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэв. Шүүгдэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэмандал сум-д иргэний нэхэмжлэгч Л.-д очсон 6 тооны адуунаас 25 тооны адуу хаашаа алга болсныг мөрдөн байцаалтаар тогтоолгомоор байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгаас бусдын тооны адууг хулгайлаагүй. Надад анхан шатны шүүхээс оногдуулсан 0 жил сарын хорих ял хүндэдсэн. Би хилсээр малын хулгайн гэмт хэрэгт хорих ял шийтгүүллээ. Үнэн зөвөөр хэргийг минь шийдвэрлэж өгнө үү. Биеийн байдал хүнд байна. Зүрх өвдөөд цагдан хорих байрны эмчийн хяналтанд байгаа гэв. Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. Надад оногдуулсан хорих ял хүнд байна. Би Ж.*******ийн гуйлтаар Говь-Алтай аймгаас тооны адуу туусан гэв. Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би малын хулгайн гэмт хэрэг үйлдээгүй учир үнэн зөвийг олж өгнө үү. Би Ж.*******ийн гуйлтаар л Говь-Алтай аймгаас адуу тууж Архангай аймаг хүргэсэн. Надад оногдуулсан хорих ял хүнд байна гэв. Прокурор Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, Г.******* нар нь бүлэглэн давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.*******, Ц.*******, Г.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
 ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Ж.*******, Г.*******, Ц.*******, Б.******* нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж 202 оны 9 дүгээр сарын 0-05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн нутгаас иргэн З.ын тооны адууг хулгайлж 700.000 төгрөгний, иргэн О.ийн тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгний, мөн 202 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө тус сумын Тээл багийн нутаг “Савираа” хэмээх газраас иргэн П.ийн 9 тооны адууг хулгайлж 6.300.000 төгрөгний, иргэн П.ийн 3 тооны адууг хулгайлж 6.500.000 төгрөгний, иргэн Ч.гийн 2 тооны адууг хулгайлж .00.000 төгрөгний, иргэн П.ийн тооны адууг хулгайлж 2.800.000 төгрөгний, иргэн Н.Бямбадоржийн 3 тооны адууг хулгайлж 3.00.000 төгрөгний, иргэн Т.ын тооны адууг хулгайлж 900.000 төгрөгний, иргэн Н.Батхишигийн тооны адууг хулгайлж 7.00.000 төгрөгний, мөн дээрх шөнө тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутгаас иргэн О.ийн 2 тооны адууг хулгайлж .000.000 төгрөгний, мөн иргэн П.ын тооны адууг хулгайлж 3.600.000 төгрөгний буюу нийт тооны адууг хулгайлж 39.000.000 төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын зарим ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, зарим ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлд ... ээдрээ төвөгтэй болон ихээхэн хэмжээний ажиллагаа бүхий хэргийн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын ажлын хэсэг явуулж болох ба түүнийг мөрдөн байцаах албаны дарга томилж тогтоол гаргана гэж, мөн ...тогтоолд бүх мөрдөн байцаагчид, түүний дотор хэсгийн ахлагч-мөрдөн байцаагчийг томилохоор, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28. дэх хэсэгт хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаалт явуулж анх хэргийг шалгаж эхэлсэн мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан байхад тухайн хэрэгт анх Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б. мөрдөн байцаалт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагааг тус аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Батмагнай дуусгаж, мөн энэ 2 мөрдөн байцаагчаас гадна уг хэрэгт мөрдөн байцаагчдын ажлын хэсгийг мөрдөн байцаах тасгийн даргын тогтоолоор байгуулаагүй мөртлөө хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Болдбаатар, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Амгаланбаатар, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлагч Л., мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С. нар нь тус тус мөрдөн байцаалт явуулж дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйл, 28 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчжээ. Дээрх алдааг мөрдөн байцаалтанд засах хэрэгтэй байна. -    Мөн шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нар нь 202 оны 9 дүгээр сарын 0-05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг, Тайшир сумаас тооны адуу хулгайлж, улмаар шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь дээрх адууг туун Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Л.-д (иргэний нэхэмжлэгч) хүргэж өгсөн байна. Дээрх тооны адуун дотроос 25 тооны адуу хаашаа зарагдсан, нядлагдсан нь тодорхойгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоох хэрэгтэй байна. Энэ тодорхойгүй алга болсон 25 тооны адуутай холбогдуулан иргэний нэхэмжлэгч Л., Алаг-Уул нарыг дахин байцаах шаардлагатай байна. -    Мөн шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь Архангай аймагт тооны хулгайн адууг тууж явахдаа хулгайн 2 мориор бусдаас БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль худалдаж авсан байдаг ба мотоциклийн тухайн үеийн үнэлгээг үнийн комиссоор тогтоолгох хэрэгтэй байна. -    Мөн аймгийн Хүрээмарал сумын иргэн Юндэнг гэрчээр асуух, гэрчээр асуухдаа: Шүүгдэгч Ж.******* нар нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир сумдаас хулгайлсан тооны адуун дотроос Архангай аймаг руу туугдахдаа замаасаа алга болсон “Хонгор азаргатай” адуу нь хичнээн тооны адуу байсан, зүс, им, тамга, насыг нь тодорхой асуух. Мөн тухайн үедээ Ж.******* нарын Говь-Алтай аймгаас авчирсан адуунуудыг хулгайн адуу гэж мэдсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. -    Мөн Говь-Алтай аймгаас хулгайлагдсан тооны адууны үнэлгээ бодитой биш тогтоогдсон байна. Зарим нэгэн ялангуяа /Зүүн аймгийн/ Сүхбаатар, Дорнодоос авчирсан адуунуудын удам угшил, хурдан гэдгийг нь баталсан хэрэгт тодорхой баримтгүй байхад зарим хохирогчийн аманд орсон үнээр адуунууыг хэт өндөр үнэлсэн байна. Энэ нь шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулахад чухал ач холбогдолтой юм. -    Мөн шүүгдэгч Ж.*******, Б.*******, Г.*******, Ц.******* нарын хэн нь зохион байгуулагч, хэн нь гүйцэтгэгч, хэн нь хамжигч болохыг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35./ -    Мөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат , Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат , нарыг олж гэрчээр асуух зайлшгүй хэрэгтэй байна. -    Мөн шүүгдэгч нарын малын хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан тогтоох хэрэгтэй байна. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80..3, 80..6/ Дээрх ажиллагааг мөрдөн байцаалтанд хийж гүйцэтгэвэл зохино. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, Ц.*******, Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч М.*******, Ж.*******, В.*******, иргэний нэхэмжлэгч Л.ийн өмгөөлөгч Э. нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 
 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Ж.*******, Г.*******, Ц.*******, Б.******* нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж 202 оны 9 дүгээр сарын 0-05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн нутгаас иргэн З.ын тооны адууг хулгайлж 700.000 төгрөгний, иргэн О.ийн тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгний, мөн 202 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө тус сумын Тээл багийн нутаг "Савираа" хэмээх газраас иргэн П.ийн 9 тооны адууг хулгайлж 6.300.000 төгрөгний, иргэн П.ийн 3 тооны адууг хулгайлж 6.500.000 төгрөгний, иргэн Ч.гийн 2 тооны адууг хулгайлж .00.000 төгрөгний, иргэн П.ийн тооны адууг хулгайлж 2.800.000 төгрөгний, иргэн Н.Бямбадоржийн 3 тооны адууг хулгайлж 3.00.000 төгрөгний, иргэн Т.ын тооны адууг хулгайлж 900.000 төгрөгний, иргэн Н.Батхишигийн тооны адууг хулгайлж 7.00.000 төгрөгний, мөн дээрх шөнө тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутгаас иргэн О.ийн 2 тооны адууг хулгайлж .000.000 төгрөгний, мөн иргэн П.ын тооны адууг хулгайлж 3.600.000 төгрөгний буюу нийт тооны адууг хулгайлж 39.000.000 төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын зарим ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, зарим ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлд ... ээдрээ төвөгтэй болон ихээхэн хэмжээний ажиллагаа бүхий хэргийн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын ажлын хэсэг явуулж болох ба түүнийг мөрдөн байцаах албаны дарга томилж тогтоол гаргана гэж, мөн ...тогтоолд бүх мөрдөн байцаагчид, түүний дотор хэсгийн ахлагч-мөрдөн байцаагчийг томилохоор, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28. дэх хэсэгт хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаалт явуулж анх хэргийг шалгаж эхэлсэн мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан байхад тухайн хэрэгт анх Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б. мөрдөн байцаалт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагааг тус аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Батмагнай дуусгаж, мөн энэ 2 мөрдөн байцаагчаас гадна уг хэрэгт мөрдөн байцаагчдын ажлын хэсгийг мөрдөн байцаах тасгийн даргын тогтоолоор байгуулаагүй мөртлөө хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Болдбаатар, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Амгаланбаатар, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлагч Л., мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С. нар нь тус тус мөрдөн байцаалт явуулж дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйл, 28 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчжээ. Дээрх алдааг мөрдөн байцаалтанд засах хэрэгтэй байна. -    Мөн шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нар нь 202 оны 9 дүгээр сарын 0-05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг, Тайшир сумаас тооны адуу хулгайлж, улмаар шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь дээрх адууг туун Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Л.-д (иргэний нэхэмжлэгч) хүргэж өгсөн байна. Дээрх тооны адуун дотроос 25 тооны адуу хаашаа зарагдсан, нядлагдсан нь тодорхойгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоох хэрэгтэй байна. Энэ тодорхойгүй алга болсон 25 тооны адуутай холбогдуулан иргэний нэхэмжлэгч Л., Алаг-Уул нарыг дахин байцаах шаардлагатай байна. -    Мөн шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь Архангай аймагт тооны хулгайн адууг тууж явахдаа хулгайн 2 мориор бусдаас БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль худалдаж авсан байдаг ба мотоциклийн тухайн үеийн үнэлгээг үнийн комиссоор тогтоолгох хэрэгтэй байна. -    Мөн аймгийн Хүрээмарал сумын иргэн Юндэнг гэрчээр асуух, гэрчээр асуухдаа: Шүүгдэгч Ж.******* нар нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир сумдаас хулгайлсан тооны адуун дотроос Архангай аймаг руу туугдахдаа замаасаа алга болсон "Хонгор азаргатай" адуу нь хичнээн тооны адуу байсан, зүс, им, тамга, насыг нь тодорхой асуух. Мөн тухайн үедээ Ж.******* нарын Говь-Алтай аймгаас авчирсан адуунуудыг хулгайн адуу гэж мэдсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. -    Мөн Говь-Алтай аймгаас хулгайлагдсан тооны адууны үнэлгээ бодитой биш тогтоогдсон байна. Зарим нэгэн ялангуяа /Зүүн аймгийн/ Сүхбаатар, Дорнодоос авчирсан адуунуудын удам угшил, хурдан гэдгийг нь баталсан хэрэгт тодорхой баримтгүй байхад зарим хохирогчийн аманд орсон үнээр адуунууыг хэт өндөр үнэлсэн байна. Энэ нь шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулахад чухал ач холбогдолтой юм. -    Мөн шүүгдэгч Ж.*******, Б.*******, Г.*******, Ц.******* нарын хэн нь зохион байгуулагч, хэн нь гүйцэтгэгч, хэн нь хамжигч болохыг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35./ -    Мөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат , Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат , нарыг олж гэрчээр асуух зайлшгүй хэрэгтэй байна. -    Мөн шүүгдэгч нарын малын хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан тогтоох хэрэгтэй байна. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80..3, 80..6/ Дээрх ажиллагааг мөрдөн байцаалтанд хийж гүйцэтгэвэл зохино. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, Ц.*******, Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч М.*******, Ж.*******, В.*******, иргэний нэхэмжлэгч Л.ийн өмгөөлөгч Э. нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35..2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, Ц.*******, Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч М.*******, Ж.*******, В.*******, иргэний нэхэмжлэгч Л.ийн өмгөөлөгч Э. нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт очтол шүүгдэгч Ж.*******, Б.*******, Ц.*******, Г.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд хэвээр үлдээсүгэй. 3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Б.НАМХАЙДОРЖ