Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 28

 

Б.*******т холбогдох хэргийн талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.Нямбаяр н бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Б. Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* Хохирогч Б.******* Хохирогч Б.*******, Б.******* н өмгөөлөгч Ц.*******    Хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.******* Хохирогч Б.*******, хохирогч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар с 03-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.*******, Г.*******, хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.*******, хохирогч Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б., хохирогч Б.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.******* н давж заалдсан гомдлоор Б.*******т холбогдох 201513000113 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар с 24-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн сумд 1988 оны 10 дугаар с 20-нд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Санхүү эдийн засагч мэргэжилтэй, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст гэр бүл, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн гийн *******. Регистрийн дугаар /ИЮ-/ Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: овгийн гийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын биемахбодид гэмтэл учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 с хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 5 жил 1 с хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 5 жил 1 с хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг дурдаж, шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2016 оны 09 дүгээр с 02-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Д.гийн жолооны үнэмлэх, Д.гийн нэртэй худалдах худалдан авах гэрээг шүүгдэгч Б.*******т буцаан олгож, авто машины салхины шилний хагархай, цагаан ягаан өнгийн даавуун материалтай автомашины задарсан аюулгүйн дэр, авто машины хагарсан толь, саарал өнгийн салоны хуванцар хайрцаг, “” гэсэн бичигтэй саарал өнгийн гялгар уут, авто машины улаан өнгийн гэрлийн хагархай, цагаан өнгийн гутлын төмөр аралтай даруулга, машины салоны цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хэсэг зэргийг тус тус устгаж, 1-141 хүртэл дугаарласан хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргаж, Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хувьд ногдох эд хөрөнгөөс 2.400.000 төгрөгний үнэ бүхий “Samsung” маркын 48 инчийн 3D зурагт, 2.700.000 төгрөгний үнэ бүхий мебель хувцасны шүүгээ, 700.000 төгрөгний үнэ бүхий “Hair” маркын хөргөгч, 650.000 төгрөгний үнэ бүхий “Лисьва” маркын шарх шүүгээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 1.650.200 гаргуулж хохирогч Б.*******, Б.******* нарт 1.208.900 төгрөг, Б.*******т 441300 төгрөгийг тус тус олгож, Г.*******гийн нэхэмжилсэн түргэн үйлчилгээний цэгээс олох байсан орлого 24.316.893 төгрөг, бусад зардал 1.647.400 төгрөгийг, Б.*******, Б.******* н нэхэмжлэлээс 16.092.000 төгрөгийг, Б.*******ийн нэхэмжлэлээс 6.657.092 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгож, хохирогч Б., Д., Р., Р. нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, хохирогч Б.*******, Г.*******, хохирогч Д.******* хууль ёсны төлөөлөгч Ж.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхмэжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Б.******* давж заалдсан гомдолдоо: Б.******* миний бие энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийн болон ээж, дүүгийнхээ буяны ажилд зориулан гаргасан зардлыг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх бүрэн гүйцэт гаргаж өгөөгүйд маш их гомдолтой байна. Талийгаач н буяны болон эмчилгээний зардалд зориулж зайлшгүй гарсан 7.782.892 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.******* 900.000 төгрөгийн хохирол төлж, үлдэгдэл 6.882.892 төгрөгийг нотлох баримт хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуульд зааснаар зайлшгүй гарсан бүх зардлыг шаардах эрхтэй гэж хуульчилсан байхад шүүх түүнийг хэрэгсэхгүй болгосон. Иймд надад учирсан бодит хохирол болох 6.882.892 төгрөгийг Б.*******аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн 2 хүний амь нас хохирч, 10 хүнийг бэртээж гэмтээсэн байхад шүүгдэгчид хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж, ялыг нь 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай гэж байхад бариач С.Санжаагийн судас шөрмөсний хагалгаа цаашид эрсдэл ихтэй бариач болгочих байх гэж зөвлөсний дагуу С.Санжаагийнд очиж бариулж эмчлүүлсэн зардал 640.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хэрэгтэй байна. Мөн хэргийн улмаас хохирсон ээж, дүү нхаа 49 хоногт буян хураахаар Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Хөвсгөлөөр дайран засал хийлгэх зорилгоор бөө Г., авга эгч Б., Б., Б. н хамт Завхан аймагт ирэхэд гарсан зардал 215300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахыг хүсч байна гэжээ. Хохирогч Б.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.******* нар нь давж заалдсан гомдолдоо: Шүүгдэгч Б.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2 хүний амь насыг хохироож, бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан байхад анхан шатны шүүх түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 5 жил 1 с хорих ялаар шийтгэж, хорих ялыг нь 2 жилийн хугацаагаар хойшлуулсанд хохирогч нар гомдолтой байгаа бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирогч Б.*******, Б.******* нарт учирсан гэм хорын хохирлоос 16.092.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуульд зааснаар хохирогч нас барсан үеийн зардал нь зайлшгүй зардал юм. Лам нарт мөнгө, мал өгч буяны ном хуруулаад баримт шаардах ёс байхгүй учир баримтыг нь аваагүй юм. Шаардлагатай бол лам нараас баримт гаргуулж, гэрч асуулгаж болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ. Хохирогч Г.******* болон хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.******* давж заалдсан гомдолдоо: 2015 оны 08 дугаар с 17-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.*******ын хэргийн хохирогч Г.******* би гэмтлийн улмаас болон охин П.Ариун-Эрдэнэд зарцуулагдсан эмчилгээний зардалд нийт 9.301.999 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч Б.******* бэлэн 3.150.000 төгрөг төлсөн. Завханаас Улаанбаатар хотруу явах зардалд 6.767.000 төгрөг өгсөн гээд нийт мөнгөн дүнд оруулсан байна. Завханаас Улаанбаатар хотруу явах зардал дундажаар 225.570 төгрөг болохоор 2 хүний зардал 451.140 төгрөг байх ёстой байтал зардалд 676.700 төгрөг гэж илүү оруулсан байна. Бид хоёр нийт 9.301.999 төгрөг өгөөд 5.475.299 төгрөгийг нэхэмжилж авах ёстой гэж үзэж байна. Тухайн үед энэ хүн согтуугаар жолоо барьж миний болон охины бие эрхтнийг ингэж хохироогоогүй бол би ажлаа хийгээд охин эрүүл, саруул явж байсан бол бидэнд ингэж их зардал гаргахгүй байх байсан. Бидний нэхэмжилсэн 5.475.299 төгрөгний хохирлыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Охин бид хоёрын нэхэмжилсэн 5.475.299 төгрөгний хохирлыг Б.*******аас гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсч байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид тухайн шүүгдгэч төлөх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжилсэн хохиролыг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед охин бид хоёр гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж бид хоёрыг 2 хүн сахиж байсан. Иймд нааш, цааш явж эм тариа, хоол унд зөөх зэрэг зайлшгүй явах шаардлагатай байсан учир машиндаа шатахуун хйиж байсан. Мөн миний бие удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахиж, байнгын эмчийн хяналтанд байсан учир хүнээр асруулах, асаруулж байсан хүнээ нааш, цааш зөөх зэргээр машинтай явах асуудал маш их байсан. Бид баримтан дээрээ машиныхаа дугаарыг бичиж баталгаажуулж өгсөн байгаа. Удаан хугацаанд хэвтэрт байсан болохоор хоол шингээх зорилгоор жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэж байсан. Тухайн үед би сэтгэл санаагаа тайвшруулах зорилгоор “” номын дэлгүүрээс ном худалдан авсан. Охин бид хоёрын эмчилгээ хийхэд гарсан шаардлагатай зардал болох 4.485.000 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү. Миний бие нь 10 сар гаруй хугацаанд эмчлэгдэж байсан учир ямар ч өрхийн орлого байхгүй бөгөөд ажил хийж байсан бол сард дундажаар 1.600.000 төгрөгийн орлоготой байх байсан. Үүнийг нотлох баримт болгон хар дэвтэр, түргэн үйлчилгээний цэгийн эзэн Отгон, түүний Хаан банкны 5011347751 тоот дансанд миний бие өнжөөд түрээс болон барааны мөнгө болох 500.000-600.000 төгрөг хийж байсан баримтууд нь байгаа. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нийт хохирол болох 29.792.192 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ. Хохирогч Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б. давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар с 03-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2015 оны 08 дугаар с 17-ны өдрийн 19 цагт автын ослын улмаас нас барсан Г. нөхөр болох Б.Бат-Эрдэнийн хохирлыг бүрэн барагдуулаагүй байна. Шүүгдэгчээс хүний алтан амь эрсдэснээс гарсан зардал болох 21.105.000 төгрөг нэхэмжилснээс 17.301.448 төгрөгийг нөхөн гаргуулах, миний төрсөн ах Б.Бат-Эрдэнийн охин Б.*******ийн нурууны гэмтэж бэртэсний эмчилгээний зардал 6.882.892 төгрөгийг бүрэн гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ. Хохирогч Г.******* давж заалдсан гомдолдоо: Г.******* миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар с 03-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд: 2015 оны 08 дугаар с 17-ны өдөр шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас миний биед ууцны 3-р нугламын их биеийн дарагдсан хугарал, баруун талын умдаг ясны дээд, доод салааны зөрөөтэй, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, зүүн хөлийн шагай орчмын зулгаралт, баруун гуяны цус хуралт зэрэг хүндэвтэр гэмтэл авч 3 с хугацаанд хэвтрийн дэглэм сахиж хүний асаргаанд эмчилгээтэй байсан. Миний охин П.Ариун-Эрдэнэ 02 настай бөгөөд гэмт хэргийн улмаас дагзны ясны шугаман хугарал, дагзны зөөлөн эдийн няцрал гэсэн хүнд гэмтэл авсан ба 2015 оны 08 дугаар с 17-ны өдөр гэмтэл авснаасаа хойш өнөөдрийг хүртэл хүний асаргаанд байсаар байна. Миний охин Улаанбаатар хотын эх нялхасын эмнэлэгийн мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг бөгөөд сар тутам эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь бүрэн эдгэрээгүй, толгой нь байнга өвдөж, үнэхээр дарамттай, хүнд хэцүү байна. Цаашид ч эрүүл өсч, торниж сайн сайхан амьдрана гэхэд эргэлзээтэй байна. Б.******* нь нэхүүлж шаардуулж байж 3.150.000 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь утас, тээврийн болон өмгөөлөгчийн зардалд зарцуулаад дууссан. Мөн бид нараас баримтаар баталгаажуулж чадаагүй маш их зардал гарсан. Тухайлбал: өвчтэй байхад охин бид хоёрыг нөхөр болон эгч нар маань ажлаа хийж чадалгүй ээлжлэн асарч байсан үеийнх нь авах ёстой байсан цалин орлогыг нь ч нэмж нэхэмжлээгүй шүү. Зөвхөн миний түрээсээр ажиллуулдаг байсан түргэн үйлчилгээний цэгийн сард олдог орлого болох 1.600.000 төгрөгийг л нэхэмжилсэн. Энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б.******* ч хохирол төлөх тал дээр ямар ч санаачлага гаргадаггүй. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эдгээр байдалд дүгнэлт хийлгүй хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Би хэдийгээр дээрх зардлуудын талаар нотлох баримт бүрдүүлж өгч чадаагүй ч гэсэн хүний амьдралд наад захын өвчин зовлон тохиолдоход ямар хэмжээний зардал гардаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Ийм байхад Б.******* нь надад учруулсан гэм хороо ухаарч ойлгоод өөрийн санаачлагаараа хохирлоо барагдуулаагүй, барагдуулна ч гэж хэлдэггүй. Харин хууль, шүүхийн өмнө гэмээ ухаарсан шинжтэй хүний дүр үзүүлдэг. Иймд би цаашид охиныхоо эрүүл мэндийг бүрэн эдгэрч, хэвийн байдалд ортол өөрөөс гарах зардлаа цаг тухайд нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэх болно. Миний охин эдгэрэх хүртэл миний гомдол барагдахгүй. Шүүх хохирогч н гомдол барагдаагүй байхад ялтны хувийн болон хэргийн байдалд тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлт өгч чадаагүй. Эрүүл явсан 8 хүнээс 2 хүн нас барж 6 хүний биед хүндэвтэр болон хүнд гэмтэл учирч эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч цаашдын амь нас эрүүл мэнд баталгаагүй байхад /миний охины/ ялтны гэм бурууд тохирохгүй ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.******* согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шинжээч эмчийн 2015 оны 09 дүгээр с 07-ны өдрийн 7809 тоот дүгнэлтээр “Б.*******ын цусанд 4,5 промилл спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсоор байхад ялыг нь хүндрүүлээгүй нь ялтанд оногдуулсан ялын хэмжээнээс тодорхой харагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 гэдэг зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай байхад шүүхээс Б.*******т хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан нь шударга үнэнд нийцэхгүй байна гэжээ. Хохирогч Б.*******, Б.******* н өмгөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 с 17-ны өдөр буюу авто аваарь гардаг өдөр шүүгдэгч Б.******* тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад 2 хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулинд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс түүнд 5 жил 1 с хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд зааснаар үнэн зөв гаргаж өгөөгүй. Хохирогч Б.*******, Б.******* н нэхэмжилсэн 16.092.000 төгрөгний оршуулгын зардлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Энэ бол Иргэний хуульд зааснаар зайлшгүй гарах зардалд тооцогддог юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач н буяны 21, 49 хоногуудад зарцуулсан зардал болох нь тогтоогдож байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд цуглуулж өгсөн баримтаар 34.292.745 төгрөгний зардал гарсан болохыг прокурор яллах дүгнэлтэндээ дурдсан байдаг. Гэтэл үүнээс 15.092.000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв. Хохирогч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.*******т оногдуулсан ял бага байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас түүнд учирсан хохирол буюу дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эмчилгээний зардал, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалд сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардлыг төлөх ёстой юм. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарснаас хойш ч гэсэн эгч, дүү хоёрт маань өвчин илэрсээр байгаа. Бид дүүгийнхээ “MRI” шинжилгээ хийлгэх шаардлагатай мөнгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулах хүсэлтэй байна. Эгч маань дахиж хүүхэд төрүүлэх боломжгүй, ганц хүүхэдтэй хүүхдийг нь бас өвчтэй болгочихлоо. Бид байдаг бүхнээ зарж, өр зээл тавьж хөхүүл хүүхэдтэй эгчийгээ эмчлүүлж байгаа. Тэгэхдээ бид нар энэ хүмүүстэй бараг муудалцаж байж л хэдэн төгрөг авсан. Хоёр хүний амь эрсдүүлж, олон хүн, хүүхдийн эрүүл мэндийг хохироочихоод одоо өөрийнхөө хүүхдийн эрхийг ярьж ял эдлэхгүй байгаад үнэхээр гомдолтой байна гэв. Хохирогч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргийн улмаас миний хөл хугарч, хагалгаа хийлгэх ёстой байсан боловч бариачид бариулаад гайгүй болсон. Бариачид бариулсан төлбөр болох 640.000 төгрөгийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн хамаатан садны зарим хүмүүс надтай хамт бариачид намайг цуг очиж бариулж байсан, тэр хүмүүс ч мэдэж байгаа. Мөн өр зээл тавьж байж, талийгаач н буяны ажилд мөнгө зарцуулсан. Гандан-хийдэд ном уншуулсан баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байхад сайн дураараа гаргасан зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв энэ хэрэг гараагүй бол ийм зардал биднээс гарахгүй байх байсан. Хоног хураахад гарсан зардал 215.300 төгрөгийг мөн хассан байсан. Би ээжийнхээ 49 хоногийг хураах гэж Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгаар дайрч эгчийгээ аваад Хөвсгөл аймгаас бөө хүн аваад Завхан аймагт ирсэн. Тухайн үед гарсан бензин, хоол хүнсний зардлыг шүүх бас л хассан. Хэрэв ийм хэрэг гараагүй байсан бол энэ зардал гарахгүй байх байсан. Ээж, дүү хоёроо алдчихаад бид сэтгэл санааны хувьд хүнд байхад баримт цуглуулж явах боломж байгаагүй юм. Миний хувьд хаягдсан, мартагдсан эмчилгээ, эм тариатай холбоотой баримтууд үүнээс ч илүү олон байгаа. Миний нэхэмжилсэн 7.782.000 төгрөгнөөс 900.000 төгрөгийг л өгсөн. Үүний 600.000 төгрөг нь эмчилгээнд гарсан зардлын мөнгө байсан. Одоо миний бие их ядардаг, тэнгэр муудахад хөл өвддөг, бие өвдөж нүүр, биеэр юм гардаг болсон. Өмнө нь хоёр ч ажил хийдэг байсан, одоо тэр ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Амиа алдсан ээж, дүү хоёроо босгож чадахгүй ч ядаж өөрсдөөсөө гаргасан зардлаа бид нөхөн төлүүлж авмаар байна гэв. Хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргээс хохирсон эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтэж байхад нь сахиж би ээлжийн амралтаа сунгасан, хажуугаар нь эм тариа, хоол хүнс авах, хоёр хүнийг эмнэлэгт хүргэх, хоол цайг нь зөөх гээд таксигаар л явдаг. Тухайн үед авсан бензинийхээ баримтыг нь цуглуулж өгсөн. Гэтэл энэ баримтыг хуульд нийцэхгүй, хэрэгт хамааралгүй баримт гэж үзээд анхан шатны шүүх авч хэлэлцсэнгүй. Мөн охинд маань томографийн шинжилгээ хийлгэж эмчилгээнд нь 4.0 сая төгрөг шаардагдсан түүнийг л нэхэмжилсэн. Гэтэл шинжилгээний хариуг эмнэлэгээс гуйж авсан байна гэж үзээд шүүх шүүгдэгчээс гаргуулахаас татгалзаж энэ мөнгийг хассан. Хүүхэд маань Улаанбаатар хотод эх нялхасын эмнэлэгийн эмчийн хяналтанд байж сар бүр үзүүлдэг, 3 сар болоод хэвтдэг. Бензин авахдаа машиныхаа дугаарыг бичүүлээд авч байсан, хүнсний зүйлсийг аваад г үсэг зуруулж байсан. Мөн шүүгдэгчээс 2 тор хүнсний зүйл өгч байсан, түүнийгээ хоёр зуу гаруй мянган төгрөг гэж үнэлээд төлбөрөөс хассан байсан. Гэтэл бидний худалдаж авсан зүйл яагаад үнэлэгддэггүй гэдгийг гайхаж байна. Шүүгдэгч Б.*******ын ар гэрийнхэн өөрсдөө санаачлагаараа ярьж тусалдаггүй, цагдаа шүүх дээр ирэх болохоор л нэг ярьдаг. Үүнээс гадна манай ажиллуулдаг ТҮЦ-ний хар данс, захиалсан барааны дүн, банкнаас ирсэн хуулга байсаар байхад олох ёстой орлогыг нөхөн төлбөрт оруулж тооцохгүй байгаад гомдолтой байна гэв. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргаагүй юм. Үйлдсэн хэрэгтээ шүүгдэгч чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа удаа дараа шүүх хурал дээр илэрхийлж байгаа. Шийтгэх тогтоол дээр хэргийн материалд нотлох баримтаар өгсөн материалыг хуудас хуудсаар нь үнэлж нотлох баримтаар үнэлэх боломжгүйг нь шүүх хасч хэрэгсэхгүй болгосон. Тухайлбал ТҮЦ-ний орлогын мөнгийг гаргасангүй гэж байна, ажиллуулж байсан байж болно. Үүнтэй холбогдсон баримтыг хохирогчийн зүгээс хүн амын орлогын татвар төлсөн баримт зэргийг гаргаж өгөх үүрэгтэй, гаргаж өгөөгүй тохиолдолд түүнийг шүүх шийдвэрлэх боломжгүй байдаг. Хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.*******ийн нэхэмжилсэн 4.0 сая төгрөгний эмчилгээний зардал гэдгийг амаар тайлбарлаж байгаагаас биш баримтаар хэрэгт гаргаж өгсөн зүйл байдаггүй юм. Хохирогч Б.*******т 900.000 төгрөг өгсөн байдаг, шүүхийн шийтгэх тогтоолд 441.300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч энэ мөнгийг төлсөн. Хохирогч Б.******* өнөөдрийг хүртэл бие нь муу байгаа гэж байгаа ч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Хохирогч Б.*******, Б.******* н хувьд мөрдөн байцаалтын шатанд нэгэнд нь 10.704.450 төгрөг, нөгөөд нь 10.505.000 төгрөг өгсөн. Шүүхийн шийдвэрээр 1.208.920 төгрөгийг энэ хоёр хүнд хувааж төлөхөөр заасны дагуу хохирогч Б.*******ын данс руу нийлбэрээр нь шүүгдэгчээс шилжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хавтаст хэргийн материалд авагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг шийтгэх тогтоолд заасны дагуу төлсөн байгаа. Хохирогч н шүүгдэгчээс нэхэмжилж байгаа бусад зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хохирогч нараас гаргаж өгсөн баримт нь тамга тэмдэгтэй, хэрэгт хамааралтай байвал шүүгдэгчээс түүнийг төлье гэсэн байр суурьтай байгаа юм. Иргэний хуульд зааснаар цаашид гарах зардлаа жичдээ нэхэмжлэх эрхтэйг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь хэсэгт мөн заасан байгаа. Тиймээс иргэний журмаар жич нэхэмжлээд явах боломжтой. Хуулинд 03 хүртэл насны хүүхэдтэй хүнд ял хойшлуулах тухай заасан байгаа, шүүгдэгч Б.******* 1 ой гарантай, 2 ой гарантай 2 хүүхэдтэй юм. Иймээс хорих ялыг нь 2 жилийн хугацаагаар хойшлуулах заалттай учраас анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулаад хорих ялыг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж байгаа байдлыг нь харгалзаж анхан шатны шүүх хорих ял оногдуулаад түүнийгээ 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг буруутгах боломжгүй юм гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би 1 ой, 2 ой гарантай 2 хүүхэдтэй. Энэ хүмүүсийн хохирлыг чадах чинээгээрээ төлөх болно. Та бүхнээс уучлалт гуйж байна гэв. Прокурор Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдэд заасны дагуу хохирогч н гаргаж өгсөн баримтуудыг тал бүрээс нь бодитой байдлаар, нэг бүрчлэн үнэн зөв үнэлж, хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нь хойшлуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учир, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчид, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Б.******* нь 2015 оны 8 дугаар с 17-ны өдрийн 19 цагийн орчим Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь хэсэгт заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ улсын дугаартай “Ниссан теано” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Р., Д., Б., Р. нарыг суулган Завхан аймгийн сумын Товцог багийн тэжээлийн фондын хэсгийн 9-р гудамжинд замын хөдөлгөөн эхлэх болон үргэлжлүүлэхдээ уг гудамжинд зогсож байсан улсын дугаартай “Аксент” маркийн машиныг мөргөж, хөдөлгөөнд аюул саад учирсан гэдгийг мэдсээр байж жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авалгүйгээр уг гудамжинд зогсож байсан иргэн Г.Дэжидпил, Б., П.Ариунэрдэнэ, Г.*******, Б.******* нарыг дайрч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а дахь хэсэгт заасан, мөн дүрмийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “... жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас талийгаач Г.Дэжидпил, Б. н амь насыг хохироож, хохирогч П. биемахбодид хүнд, хохирогч Г.*******, Б.*******, Р.Энхоргил, Д., Б. н биемахбодид хүндэвтэр, хохирогч Р.гийн биемахбодид хөнгөн зэргийн гэмтлүүдийг учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Б.*******, Б.*******, Г.*******, Ж.*******, Б.*******, Б., Д., гэрч Д., А., Б., С., М., Б., О., Ш., Г., П. н мэдүүлгүүд, талийгаач Б., Г.Дэжидпил н цогцсонд хийсэн шинжээчдийн 2015 оны 9 дүгээр с 23-ны өдрийн 201500017, 201500018 дугаартай дүгнэлтүүд, хохирогч П. бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээчийн 2015 оны 9 дүгээр с 10-ны өдрийн 12934 дугаартай дүгнэлт, хохирогч Г.*******, Б.*******, Р., Б., Д. н бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээчийн 2015 оны 9 дүгээр с 8-ны өдрийн 12933 дугаартай, мөн шинжээчийн 2015 оны 9 дүгээр с 18-ны өдрийн 1060 дугаартай, мөн шинжээчийн 2015 оны 10 дугаар с 04-ний өдрийн 14257 дугаартай, мөн шинжээчийн 2015 оны 10 дугаар с 04-ний өдрийн 14263 дугаартай дүгнэлтүүд, хохирогч Р.гийн бие махбодид гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээчийн 2015 оны 10 дугаар с 06-ны өдрийн 201500291 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр с 25-ны өдрийн дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын согтуурлын зэргийг тогтоосон 2015 оны 9 дүгээр с 07-ны өдрийн 7809 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Шүүгдэгч Б.******* нь 03 хүртэлх насны 2 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан түүний охин Р.гийн 8101000018/03 дугаартай төрсний, хүү Р.ын 8001000104 дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна гэж үзээд түүнийг шүүхээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлүүдийг учруулсан, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 с хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд ногдуулсан 5 жил 1 с хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчид оногдуулсан 5 жил 1 с хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосныг буруутгах боломжгүй байна. Хохирогч Б.******* нь давж заалдсан гомдолдоо ...миний бие гэмтлийн улмаас ээжийнхээ, дүүгийнхээ буяны ажилд зориулан гаргасан зардлыг шүүх бүрэн гүйцэд гаргаж өгөөгүйд маш их гомдолтой байна. Буяны болоод эмчилгээний зардалд нийт 7.782.892 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.******* 900.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6.882.892 төгрөгийг нь шүүх тухайн шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсний тухайд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тухайн хохирогчийн гаргаж өгсөн баримтуудыг бүх талаас нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдэд заасны дагуу бодит байдлаар тодорхой, дэлгэрэнгүй байдлаар тайлбар хийж дүгнэсэн байна. Шүүхийн энэ хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэл муутай гэж үзэх боломжгүй байна. ¬-Мөн хохирогч Б.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.******* нар нь давж заалдсан гомдолдоо: Шүүхээс Б.*******т оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Амь хохирогч н ар гэрийнхэнд учирсан гэм хорын хохирол 16.092.000 төгрөгний нэхэмжлэлийг шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсний хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар нь 34.291.745 төгрөг 76 мөнгө нэхэмжилж, хохиролд холбогдох 141 ширхэг баримтыг тусгайлан хавтаслаж ирүүлсэн материалд анхан шатны шүүх дүгнэлт хийжээ. Дээрх 34.291.745 төгрөг 76 мөнгөнөөс талийгаач Г.Дэжидпил, Б. нарыг оршуулахтай холбогдсон 20.997.300 төгрөгний зардал гарсан байна. Шүүгдэгч Б.******* нь нас барсан хохирогч нарыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд 21.105.000 төгрөг төлсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1.208.900 төгрөгийг хохирогч Б.*******, Б.******* нарт төлөхөөр заагдсан төлбөрийг хохирогч н гомдлоор давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед буюу 2016 оны 6 дугаар с 22-ны өдөр төлж хохирлыг барагдуулсан байна. Тухайн шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******, Б.******* нарт нийт 22.313.900 төгрөг төлсөн. Харин хохирогч Б.*******, Б.******* н нэхэмжлэлээс огт баримтгүй 16.092.000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна. -Мөн хохирогч Б.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.******* н шүүгдэгч Б.*******т оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна гэсний тухайд шүүх Эрүүгийн хуулинд заасан ял шийтгэлийг хуулийн дагуу оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээр хойшлуулсныг буруу гэж үзэх боломжгүй юм. -Мөн хохирогч Г.*******, хохирогч Д.******* хууль ёсны төлөөлөгч Ж.******* нар нь давж заалдсан гомдолдоо ... эмчилгээний зардалд 9.301.999 төгрөг, түргэн үйлчилгээний цэгийн үйл ажилагаанаас сард 1.600.000 төгрөгийн орлого олдог, нийт 24.316.893 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нотлох баримт бүрдээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 гэдэг зүйл, анги маань 5-10 жилийн хорих ялтай байхад шүүхээс Б.*******т хамгийн доод хэмжээгээр ял оногдуулаад, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан нь шударга үнэнд нийцэхгүй байна гэсний тухайд хохирогч Г.*******, П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.******* н эмчилгээний зардалтай холбогдуулан хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас 3.150.000 төгрөгний баримт нь хуулинд заасан шаардлагыг хангасан учраас шүүгдэгч Б.******* нь энэ мөнгийг төлж барагдуулсан байна. Харин үлдэгдэл 6.151.999 төгрөгийн баримт нь хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учраас шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгожээ. -Мөн хохирогч Г.******* нь түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанаас сард 1.600.000 төгрөгний орлого олдог гэсэн нэхэмжлэл гаргасан боловч энэ байдлаа нотолж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Татв Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан иргэний үүргээ биелүүлж татвар ногдох зүйл болох орлогоо үнэн зөв тодорхойлж, татвараа хуулинд заасан хугацаанд нь төлж байсан баримтаа ирүүлээгүй байх тул тухайн хохирогчийг сард 1.600.000 төгрөгний орлого олдог байсан нь нотлогдохгүй байна гэж үзэж нийт олох ёстой орлого 24.316.893 төгрөгний нэхэмжлэлийг нь анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэх боломжгүй байна. -Мөн шүүгдэгч Б.*******т оногдуулсан ял шийтгэлийн хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулжээ. Ял шийтгэл хөнгөдөөгүй байна. -Мөн талийгаач Г. нөхөр Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б. давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Гомдол гаргасан Б. нь энэ хэргийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш учраас Б.ийн гомдлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй байна. -Энэ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.*******ын 4.5 промилл спиртийн агууламж бүхий согтолтын хүнд зэрэг нь нөлөөлж, улмаар согтууруулах ундааны зүйл ихээхэн хэмжээтэй хэрэглэсэн үедээ улсын дугаартай, “Ниссан теана” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь хэсгийн “... жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт ... жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хэрэг учралын газарт иргэн Г.Дэжидпил, Б. н амь насыг хохироож, хохирогч П.******* биемахбодид хүнд, хохирогч Г.*******, Б.*******, Р., Б., Д. н биемахбодид хүндэвтэр зэргийн, хохирогч Р.гийн биемахбодид хөнгөн зэргийн гэмтлүүдийг тус тус учруулжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар с 03-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.*******, хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.*******, хохирогч Г.*******, хохирогч Б.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.******* н давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.ийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар с 03-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.*******, хохирогч П.******* хууль ёсны төлөөлөгч Ж.*******, хохирогч Г.*******, хохирогч Б.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.******* н давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.ийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Б.НАМХАЙДОРЖ