Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 29

 

Г.Шихихутаг нарт холбогдох захиргааны зөрчилтэй материалын талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг, О.Намжилдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутагийн давж заалдсан гомдлоор Г.Шихихутаг нарт холбогдох захиргааны зөрчилтэй материалыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.15, 77 дугаар зүйлийн 77.19 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Галбаатарын Шихихутаг, Тоост овгийн Очирын Намжилдорж нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож, Тайж овгийн Гансүхийн Билгүүн, Цэнгүүн овгийн Болд-Эрдэнийн Пүрэврагчаа нарт захиргааны арга хэмжээ авахаас татгалзаж, шийтгэврийг биелүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож, шийтгэврийн хувийг Г.Билгүүн, Б.Болд-Эрдэнэ, О.Намжилдорж, Г.Шихихутаг нарт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, Г.Билгүүн, Б.Пүрэврагчаа, О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь шийтгэвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг давж заалдсан гомдолдоо: Миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалт өгөхөөр Завхан аймагт ирэх үедээ санамсар болгоомжгүйгээс болж Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн зурагт самбарыг чулуу шидэж цоолсондоо уучлал гуйж байна. Иймд торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. Захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Завхан аймагт ирэх үедээ санамсар болгоомжгүйгээс болж нэр дэвшигчийн зурагт самбарыг чулуу шидэж цоолсондоо гэмшиж байна. Миний үйлдэлд оногдуулсан торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. Захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав, ээж хөдөө малчин, энэ мөнгийг төлөх амьдралын боломж муу байна. Тиймээс торгуулын хэмжээг бууруулж өгөөч гэж хүсч байна гэв. Захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав ээж маань ажилгүй, Тосонцэнгэл суманд байдаг торгуулийн хэмжээг багасгаж өгөөч гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Цагдаагийн газраас Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарыг тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн гэж тэдэнд захиргааны хариуцлага ногдуулахаар материалыг шүүхэд ирүүлжээ. Шүүх материалыг хянаж үзээд зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 2016 оны 6-р сарын 16-ны өдөр тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн болох нь материалд авагдсан Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Баасандорж нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Захиргааны хариуцлагыг 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульчилсан ба захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 16, 17 настай болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогджээ. О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын чулуу шидэж УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн сурталчилгааны зурагт хуудсыг гэмтээсэн үйлдэл нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.10, 77-р зүйлийн 77.15 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд захиргааны зөрчил гаргасан дээрх нэр бүхий хүмүүст Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.19 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу тус бүрийг 1.152.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй ба торгуулийн хэмжээ хүнд биш, тухайн зөрчилд тохирчээ. Түүнчлэн шүүх Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарын үйлдлийн улмаас сурталчлгааны зурагт хуудас гэмтсэн байдал материалд авагдсан Г.Баасандорж, Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын тайлбараар нотлохгүй байна гэж үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргасан О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Магадлалд шийтгэврийн тогтоох хэсгийн 4 дэх заалтанд шийтгэврийн хувийг ...Б.Болд-Эрдэнэ гэснийг Б.Пүрэврагчаа... гэж зөвтгөн тэмдэглэж байна. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь: 1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 21-ний өдрийн 87 тоот шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ ШҮҮГЧИД М.НЯМБАЯР Б.НАМХАЙДОРЖ Г.Шихихутаг нарт холбогдох захиргааны зөрчилтэй материалын талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг, О.Намжилдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутагийн давж заалдсан гомдлоор Г.Шихихутаг нарт холбогдох захиргааны зөрчилтэй материалыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.15, 77 дугаар зүйлийн 77.19 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Галбаатарын Шихихутаг, Тоост овгийн Очирын Намжилдорж нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож, Тайж овгийн Гансүхийн Билгүүн, Цэнгүүн овгийн Болд-Эрдэнийн Пүрэврагчаа нарт захиргааны арга хэмжээ авахаас татгалзаж, шийтгэврийг биелүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож, шийтгэврийн хувийг Г.Билгүүн, Б.Болд-Эрдэнэ, О.Намжилдорж, Г.Шихихутаг нарт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, Г.Билгүүн, Б.Пүрэврагчаа, О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь шийтгэвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг давж заалдсан гомдолдоо: Миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалт өгөхөөр Завхан аймагт ирэх үедээ санамсар болгоомжгүйгээс болж Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн зурагт самбарыг чулуу шидэж цоолсондоо уучлал гуйж байна. Иймд торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. Захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Завхан аймагт ирэх үедээ санамсар болгоомжгүйгээс болж нэр дэвшигчийн зурагт самбарыг чулуу шидэж цоолсондоо гэмшиж байна. Миний үйлдэлд оногдуулсан торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. Захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав, ээж хөдөө малчин, энэ мөнгийг төлөх амьдралын боломж муу байна. Тиймээс торгуулын хэмжээг бууруулж өгөөч гэж хүсч байна гэв. Захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав ээж маань ажилгүй, Тосонцэнгэл суманд байдаг торгуулийн хэмжээг багасгаж өгөөч гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Цагдаагийн газраас Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарыг тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн гэж тэдэнд захиргааны хариуцлага ногдуулахаар материалыг шүүхэд ирүүлжээ. Шүүх материалыг хянаж үзээд зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 2016 оны 6-р сарын 16-ны өдөр тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн болох нь материалд авагдсан Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Баасандорж нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Захиргааны хариуцлагыг 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульчилсан ба захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 16, 17 настай болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогджээ. О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын чулуу шидэж УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн сурталчилгааны зурагт хуудсыг гэмтээсэн үйлдэл нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.10, 77-р зүйлийн 77.15 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд захиргааны зөрчил гаргасан дээрх нэр бүхий хүмүүст Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.19 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу тус бүрийг 1.152.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй ба торгуулийн хэмжээ хүнд биш, тухайн зөрчилд тохирчээ. Түүнчлэн шүүх Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарын үйлдлийн улмаас сурталчлгааны зурагт хуудас гэмтсэн байдал материалд авагдсан Г.Баасандорж, Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын тайлбараар нотлохгүй байна гэж үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргасан О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Магадлалд шийтгэврийн тогтоох хэсгийн 4 дэх заалтанд шийтгэврийн хувийг ...Б.Болд-Эрдэнэ гэснийг Б.Пүрэврагчаа... гэж зөвтгөн тэмдэглэж байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 21-ний өдрийн 87 тоот шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Б.НАМХАЙДОРЖ