Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 603

 

                                                                        

 

 

 

 

 

Н.Батчулуунд холбогдох эрүүгийн

Хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

ялтан Н.Батчулууны өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Батчулуун, түүний өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Батчулуунд холбогдох эрүүгийн 201624000164 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сартуул овогт Намдагийн Батчулуун 1977 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамж, 338 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЮ77081115/,

 

Н.Батчулуун нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд “Hyundai-Accent” загварын 56-42 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Цэцэгмааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Н.Батчулуунд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Батчулууныг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Батчулууныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Батчулуунд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдаж, Н.Батчулууны жолоочийн ¹10185 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.Болд /РД:СЧ57011573/-оос 1.036.500 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ /РД:ГО74021371/-д олгож, хохирогч, түүний төлөөлөгч нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шүүгдэгч Н.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Н.Батчулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бусдын биед хүнд гэмтэл учруулсандаа чин санаанаасаа гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Батчулууны өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Батчулуун нь эхнэр, 2 хүүхдийн хамт /4 сартай, 5 настай/ амьдардаг, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн ба  эдгээр үндэслэлүүд нь ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогддог.

Иймд эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэргийн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Н.Батчулуунд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзуулж өгнө үү...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Н.Батчулуун нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд “Hyundai-Accent” загварын 56-42 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Цэцэгмааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Н.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим хадам аав Т.Болдын нэр дээр байдаг 56-42 НАА улсын дугаартай Х.Аксент загварын автомашинтай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас 17 руу урууддаг зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй замын нэг дүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай машиндаа хоёр зорчигчийн хамт явж байтал замын баруун гар талд замын хашлага дээр зогсож байсан цэнхэр өнгийн дээлтэй эмэгтэй хүн гэнэт зам руу нүүрээ дараад яваад ороод ирсэн. Тэгээд би тэр хүнийг 30 орчим метр зайнаас хараад тоормос гишгээд амжаагүй очоод машиныхаа жолооч талын урд буфер хэсгээр мөргөөд унагаасан юм. Машинаасаа буугаад иртэл уг хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд би цагдаа, түргэн дуудсан...” /хх-ийн 77-79/

хохирогч Г.Цэцэгмаа мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам дээр замын баруунаас зүүн тийшээ зам хөндлөн гарах гээд явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг жижиг ногоон өнгийн машин явж байсан. Тэгээд урд талаар нь амжих байх гээд хол явж байхад нь зам руу ортол их хурдтай ирээд намайг мөргөсөн юм. Тэгээд л би мөргүүлээд  ухаан алдсан байсан. Би эмнэлэгт cap хэвтээд гарсан. Толгойдоо болон хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Тухайн үед осолд орохдоо ганцаараа явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар таатай байсан...” /хх-ийн 14-15/,

гэрч Г.Лхагва-Эрдэм мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед найз Г.Батсайханы хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастын 15 дугаар автобусны буудал дээр зогсож байгаад такси барих гээд гар өргөтөл ногоон өнгийн Х.Аксент загварын автомашин зогссон. ...Уг машины урд нь Г.Батсайхан суугаад би хойд талд нь суугаад бид хоёр “11 дүгээр хороолол” гээд явсан юм.  Бид хоёрын сууж явсан ногоон өнгийн Х.Аксент загварын автомашин автобусны буудал хүрээгүй явж байгаад хүн мөргөсөн. Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 40-50 орчим км/цагийн хурдтай явж байхад машин замын баруун талд цэнхэр дээлтэй настай эмэгтэй зогсож байснаа гэнэт машин дөхөөд ирэнгүүт хүзүүгээрээ ороосон алчуураараа нүүрээ таглаад зам руу шууд гүйгээд ороод ирсэн. Тэгэнгүүт жолооч хараад л шууд тоормос гишгээд машин нь гулгаж очоод тэр хүүхнийг урд хэсгээр мөргөөд унагаасан. Тэр хүүхэн 20-30 орчим метр зайтай машин явж байхад л гэнэт ороод ирсэн. Тэгээд машинаас буугаад иртэл нөгөө мөргүүлсэн хүүхэн газарт хэвтэж байсан. Тэгээд л би утсаар цагдаа, түргэн дуудсан. Удахгүй түргэн, цагдаа ирсэн. Бид 2 цагдаад нэрээ тэмдэглүүлээд л явсан. Тухайн хүүхний зам руу орж ирсэн газарт явган хүний гарц байхгүй газар байсан. Миний харснаар уг хүүхэн замын хажууд зүгээр зогсож байгаад гэнэт нүүрээ хүзүүгээрээ тохсон алчуураар таглаад ирж явсан машины урд талаас гүйгээд ороод ирсэн юм...” /хх-ийн 20-21/,

гэрч Г.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: “...Х.Аксент загварын автомашинд би урд нь суугаад манай найз Лхагва-Эрдэм хойд суудал дээр суугаад бид хоёр 11 дүгээр хороолол орох гээд явсан. ...40-50 км/цаг орчим хурдтай явж байхад машин замын баруун талд цэнхэр дээлтэй настай эмэгтэй зогсож байснаа гэнэт машин дөхөөд ирэнгүүт зам руу гүйгээд ороод ирсэн. Жолооч хараад шууд тоормос гишгээд машин нь зогсохгүй гулгаж очоод тэр хүүхнийг машиныхаа урд хэсгээр мөргөөд унасан. Тэр мөргүүлсэн хүүхэн 20-30 орчим метр зайтай машин явж байхад л гэнэт ороод ирсэн...” /хх-ийн 23-24/,

иргэний хариуцагч Т.Болд мөрдөн байцаалтын шатанд: “...Х.Аксент загварын 56-42 НАА улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг юм. Энэ машин нь 1994 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол Улсад орж ирсэн. Уг ослоос болж манай машинд эвдрэл, гэмтэл гараагүй. Миний хувьд хүргэн Н.Батчулуунаас ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжилэхгүй. Харин нөгөө мөргүүлсэн эмэгтэйн эмчилгээний зардлыг бид төлж барагдуулах болно. Би өөрөө тархиндаа цус харвасан гэртээ байдаг болохоор миний машиныг манай хүргэн Н.Батчулуун сүүлийн үед унаж байгаа...” /хх-ийн 28-29/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын Г.Цэцэгмаа нь F71-Оюуны хүндэвтэр хомсдол F07,2-Тархины доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй, Г.Цэцэгмаа нь F71-Оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь төрөлхийн байх боломжтой бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амбулаторын карт нээлгэж сэтгэцийн эмчийн хяналтад орж ХЧА-аа 80 хувиар тогтоосон группд байдаг талаар эмнэлгийн бичиг баримттай /карт/ байна. Харин F07.2-Тархины доргилтын дараах хам шинж эмгэг нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осолд орсноор шалтгаалан үүссэн байх боломжтой, Г.Цэцэгмаад зам тээврийн ослоос шалтгаалан F07.2-Tapxины доргилтын дараах хам шинж эмгэг үүссэн байх боломжтой, Г.Цэцэгмаа нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд хамарсан, мэдсэн сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай, Г.Цэцэгмаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 411 тоот дүгнэлт /хх-ийн 34-35/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…Г.Цэцэгмаагийн биөд суурь яс, зулай, дагз ясыг хамарсан цөмөрсөн хугарал хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, яс, шаант, тахилзуур ясны хугарал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд…” зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 2598 тоот дүгнэлт /хх-ийн 37/,

Техникийн шинжээчийн “Х.Аксент загварын 56-42 НАА улсын дугаартай автомашины жолооч Н.Батчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдын суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, явган зорчигч Г.Цэцэгмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмий-3.9.а-д заасан “Явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, Тоормасны мөр St=25.80 метр, Тоормасны идэвхижлийн коэффицент Кэ-1.1, Замын дугуйн барьцалдалын коэффицент (Тухайн нөхцөлд замы-гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, уруу гэсэн байх тул) ф-0.7-гаар авч үзнэ. V=/Kэ= км/цагийн хурдтай явсан болохыг тогтоосон шинжээчийн 201 тоот дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Н.Батчулууны гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Н.Батчулууны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч нарын шинжээчийн дүгнэлтүүдтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.  

 

Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Н.Батчулуун гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан болох нь Улаанбаатар хотын банкны мөнгөн шилжүүлэг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хохирол авсан “…хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хохиролд 2.500.000 төгрөгийг хүлээж авсан, …гомдолгүй, хөнгөл ял оногдуулж өгнө үү…” гэсэн хүсэлт, ялтан Н.Батчулууны өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

 

Хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэдэг нь гэм буруутай этгээд ямар нэгэн албадлага, шахалт шаардлагагүйгээр өөрөө санаачлан хохирогчид учирсан материаллаг хохирол буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, сэтгэл санааны хохирлыг арилгахад чиглэгдсэн уучлал гуйсан зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байхыг хамааруулан ойлгодог. Эдгээр байдлаас дүгнэхэд ялтан Н.Батчулуун нь гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзнэ.

 

Иймд ялтан Н.Батчулуун нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх Н.Батчулууны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан атлаа шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох ба хорих ялыг тэнссэн бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно” гэж заасныг дурдалгүй орхигдуулсан нь ноцтой зөрчил биш боловч цаашид анхаарвал зохино.

 

Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн дээрх заалтыг нэмж оруулахад ялтны эрх зүйн байдал дордохгүй, түүний ял шийтгэлд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.   

 

Иймд ялтан Н.Батчулуун, түүний өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ нарын “…хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: