Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 602

 

 

 

 

 

 

 

 

 

А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар эсэргүүцлээр А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт холбогдох 201626010874 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн, 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эмэг эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 23-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП93012037/,

 

2. Тахилт овогт Баярмагнайн Бат-Эрдэнэ, 1994 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 63-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФА94012010/,

 

3. Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгэ, 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-8а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙС95062913/;

 

А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд иргэн С.Жанцансэнгэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

С.Жанцансэнгэ нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд иргэн А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Бат-Эрдэнийг зодож бие махбодид нь “тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамар, хамрын зүүн сүвний доор, хүзүү, баруун шуунд зулгаралт, хамар, хүзүү, баруун бугалга, тохойн хонхорт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, С.Жанцансэнгэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, А.Билгүүн болон шүүгдэгч С.Жанцансэнгэ нарыг тус бүрт нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Билгүүн болон шүүгдэгч С.Жанцансэнгэ нарт тус бүрт нь холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтууд нь шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргах байтал 107 тоот шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж заасан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 107 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр А.Билгүүн, С.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шийтгэх тогтоол гаргах байтал 107 дугаартай шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай нь нотлогдсон тохиолдолд шүүхээс шийтгэх тогтоол гаргана” гэж заасан байтал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 107 дугаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Иймд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна”, мөн зүйлийн 290.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж хуульчлан заасан байхад анхан шатны шүүх А.Билгүүн, Э.Жанцансэнгэ нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тэдний гэм буруугийн асуудлыг шүүгчийн захирамж гарган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.

Иймд дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: