Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01111

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01111

Улаанбаатар хот

 

 

 

2025 11 25 103/ШШ2025/01111

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхар, 1301а тоотод байрлах, Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,793,288.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 02 дугаар сарын 06ны өдөр L100072636 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 7808278887 зээлийн дансны дугаартай, 1,838,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 30 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5749867250 тоот дансанд, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 7100837537 зээлийн дансны дугаартай 10,390,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5749867250 тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.2025 оны 02 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,838,000 төгрөг, шимтгэл 36,760 төгрөг, үндсэн хүү 590,073.54 төгрөг, нийт 2,566,532,85 төгрөг,

2.2025 оны 02 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 10,390,000 төгрөг, шимтгэл 103,900 төгрөг, үндсэн хүү 2,668,493.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,862.03 нийт 13,219,255.62 төгрөг. Иймд зээлдэгч *******ээс үндсэн зээлийн төлбөрт 12,228,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,258,567.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,561.34 төгрөг, шимтгэл 140,660 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 15,793,288.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гантүшиг миний бие Покет ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,793,288.47 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,793,288.47 төгрөг /арван таван сая, долоон зуун ерин гурван мянга, хоёр зуун наян найман төгрөг, дөчин долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118,458 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 118,458 төгрөгийг тус тус гаргуулж Покет ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ