| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01284/И |
| Дугаар | 103/ШШ2025/01130 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/01130
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/01130 | Улаанбаатар хот |
2025 11 25 103/ШШ2025/01130
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,914,469.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Голомт банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банктай ЗГ-R000542817-2025/01/29 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,740,000 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь ЗГ-R000542817-2025/01/29 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 60 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,914,469.87 төгрөг, мөн 205,582 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* би Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 11,914,469.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,914,469.87 төгрөг /арван нэгэн сая, есөн зуун арван дөрвөн мянга, дөрвөн зуун жаран есөн төгрөг, наян долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 102,790 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 102,790 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ