Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 29

 

 

           

 

 

 

 

 

 

 

Л.Алтанцэцэгт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                           М.Гансувд

Ялтаны  өмгөөлөгч                          С.Сувдмаа, Г.Нацагдорж

Хохирогчийн өмгөөлөгч               Ц.Хүрэлбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Мөнх-Амгалан

Шүүгдэгч                                           Л.Алтанцэцэг

Нарийн бичгийн дарга                  Г.Сугармаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан болон түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гомдлоор эрүүгийн 2015 1900 0732 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ганцаараа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Өгөөмөрийн 6-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лүүлүүгийн Алтанцэцэг, /РД:МТ63020809/.

 

Шүүгдэгч Л.Алтанцэцэг нь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт иргэн П.Наранчимэгийг хуурч, мэхлэн, түүний итгэлийг эвдэх аргаар 20.000.000 төгрөгийг нь хүнд хүүтэй зээлүүлж, мөнгийг нь өсгөж өгнө гэх нэрийдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны 209 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Боржигон овогт Лүүлүүгийн Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанцэцэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Л.Алтанцэцэгт оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйийн 134.1 дэх хэсэгт зааснаар Л.Алтанцэцэгийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр 7-2 тоот 141.5 м/кв газрыг хохирогчид хохирол төлөгдтөл битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж,  

-Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,

-Л.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дахь хэсэгт зааснаар 20.000.000 төгрөг нэхэмжилснээс 2.700.000 төгрөг төлснийг дурьдаж, 17.300.000 төгрөгийг Л.Алтанцэцэгээс гаргуулж хохирогч Н.Мөнх-Амгаланд олгож,  

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “... Наранчимэг нь намайг Уламбаяраас очоод 5.000.000  төгрөг авч хүнд хүүтэй зээлүүлээд өгөөч гэснийг л авч хүнд хүүтэй өгсөн болохоос 20.000.000 төгрөгийг нэг өдөр бэлнээр аваагүй юм. Намайг 20.000.000 төгрөг нэг өдөр өөрөөс нь авсан гэж гүтгэж  мэдүүлэг өгсөн. Энэ нь доорх байдлуудаар үгүйсгэгдэх болно. -Наранчимэг нь мэдүүлэхдээ /хавтас хэргийн 17-р хуудсанд/ Алтанцэцэг нь надаас зээлж авсан 20.000.000 төгрөгнөөсөө тоёото карина маркийн машин авсан. Тэр машинаа охиныхоо нэр дээр шилжүүлсэн байсан гэж намайг гүжирдсэн. Гэтэл гэрч Д.Ганбаатар хавтас хэргийн 55-д мэдүүлэхдээ надаас наадмын үеэр 30 орчим насны залуу дүүдээ машин авч өгнө гэж 13-р хороололын Голомт банкнаас 7.600.000 авч бэлнээр худалдаж  авсан гэдэг. Би голомт банкинд ямар нэгэн дансгүй.

Гэрч /Наранчимэгийн дүү/ Батзориг нь 10.000.000 төгрөг Наранчимэг эгч 5,6 сард машин авна гэж 10.000.000 төгрөг зээлсэн гэсэн. 2015 оны хавар 4 сард нөхөр нь нас бараад дахин мөнгө асуухаар нь та нөгөө мөнгөө яасан бэ гэхэд хүнд хүүтэй зээлүүлсэн гэж хэлсэн болохоос энэ гэрч Алтанцэцэгт 20.000.000 төгрөг өгсөн гэсэн талаар гэрчлээгүй. /Хавтас хэргийн 57 хуудсанд/

Гэрч /Наранчимэгийн найз/ Р.Энхцэцэг хавтас хэргийн 60-р хуудсанд өгсөн мэдүүлэгтээ Алтанцэцэг эгч надад 2.500.000 төгрөгийг зээлүүлэхдээ  хүний мөнгө байгаа юм 8%-ийн хүүтэй зээлүүлээд өг гэсэн юм гэж хэлж байсан. Хүнээс 20.000.000 төгрөг зээл авсан талаараа хэлж байгаагүй надад хэний мөнгө гэж хэлээгүй гэж мэдүүлсэн атлаа шүүх хурал дээр Алтанцэцэг эгч надад мөнгө зээлэхдээ Наранчимэгийн мөнгө гэж хэлж байсан. 20.000.000 төгрөгний талаар би мэдэхгүй гэж урьд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгдөг ба 20.000.000 сая төгрөгийг гэрчлэж чадаагүй юм.

Гэрч Б.Дэлгэрмаа намайг 2014 оны 8 дугаар сарын эхээр ирэхэд Наранчимэг нь манай гэрт ирээд уулзахад Алтанцэцэг эгчид 20.000.000 төгрөгийг 8%-ийн хүүтэй зээлүүлсэн гэж хэлж байсан. Энэ мөнгийг бэлнээр өгсөн гэсэн. Гэтэл хавтас хэргийн 63 хуудсанд Наранчимэг надад мөнгө байгаа хүүтэй ломбард нээж зээлдүүлэх юмсан гэж хэлж байсан тэрнээс 20 сая төгрөг байгаа талаар хэлж байгаагүй, хэдэн төгрөг өгсөн, хэдэн төгрөг буцааж авсан талаар хэлж байсан уу? гэж асуухад тэрээр хариулахдаа Наранчимэг надад энэ талаар хэлж ярьж байгаагүй  мэдэхгүй байна гэжээ. Энэ гэрч нь Наранчимэг Алтанцэцэг хоёрыг мөнгө өгөлцөж авалцаж байхад дэргэд нь байгаагүй Наранчимэгээс сонссон зүйлээ хэлсэн. Шууд биш дамжмал байдлаар гэрчилсэн гэрч юм. Мөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

Гэрч Нарантуяа Наранчимэгээс 1 сая төгрөг зээл аваад өгсөн талаар хэосэн. Алтанцэцэг эгчид мөнгө өгч хүүтэй зээлүүлэх гэж байгаа юм гэхээр нь би зээлсэн мөнгийг нь өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэжээ. Түүнээс Наранчимэг Алтанцэцэг хоёрын маргаан бүхий 20 сая төгрөгний талаар гэрчлээгүй байна.

Гэрч Г.Сорцэнгэл хавтас хэргийн 67-р хуудсанд өгсөн мэдүүлэгтээ би 2014 оны 09 дүгээр сарын 30-ны үеэр Наранчимэгийн Анар 8 нэрийн хүнсний дэлгүүрт ажилд ороогүй байсан ба 2014 оны 10 сарын 03,04-ны үеэр ажилд орсон. Надаар дамжуулж мөнгө өгүүлж байгаагүй гэжээ. Гэтэл хавтас хэргийн 17 хуудсанд П.Наранчимэг хохирогчоор 2-р удаа байцаагдахад 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг дэлгүүрийн худалдагч Сорцэнгэлд өгсөн байсан гэж худал мэдүүлэг өгсөн байна. эдгээр мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан. Мөн 20 сая төгрөгний талаар шууд гэрчлээгүй дамжмал байдлаар гэрчилсэн байна.

Гэрч Баттөр Наранчимэг эгч Алтанцэцэг эгчид ломбард ажиллуулах гэж байгаа мөнгөө зээлсэн талаараа ярьж байсан гэж гэрчилсэн болохоос 20.000.000 төгрөг зээлснийг шууд гэрчлээгүй. Т.Ууганбаяр хэдэн төгрөг зээлүүлсэн талаар мэдэхгүй гэдэг.

Гэрч М.Батлут Алтанцэцэг эгч надаар 2014 оны 6-р сарын сүүлээр Анар дэлгүүрт бараа өгч явуулсан талаар гэрчилдэг. Энэ нь Алтанцэцэг миний өөрийн 2 сая гаруй төгрөгөөр өгч явуулсан бараа юм. Гэтэл энэ барааг Гал-Иш, Батмөнх 2той цуг авч очсон бараатай огт хамаагүй байхад түүнийг өөрийнхөө барааг өгсөн гэж гэрчүүд худал мэдүүлж байгаа би нийт 3 удаа бараа өгсөн болохоос 2 удаа өгөөгүй юм.

Гэрч И.Одончимэг нь гэрчлэхдээ Алтанцэцэг дэлгүүрт огт бараа авч ирж байгаагүй, зөвхөн өөрийнхөө мөнгөөр бараа авч өгч байсан гэсэн мэдүүлэг нь гэрч Гал-Иш, Батмөнх нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байдаг.

Гэрч Т.Батмөнх би 2014 оны 07 сарын 9-ны өдөр Нарантуул зах дээрээс бараа ачаад өгөөч гэхээр нь Стана маркийн тээврийн хэрэгслийг дүүргэж ачаад Төв аймгийн Заамар сумын Анар дэлгүүрт 7 сарын 10-ны өдөр буулгасан гэж гэрчилдэг. Гэтэл энэ мэдүүлгэнд шүүх ямар ч ач холбогдол өгөөгүй. Би хүнд юу гэж зах зээлийн үед зүгээр машин дүүрэн бараа авч өгөх бэ? Энэ мөнгө нь Наранчимэгийн 2014 оны 7 сарын 5-ны өдөр 100 гаруй грамм алт зарж өгсний мөнгө байсан.

Гэрч П.Мөнхбаяр мэдүүлэхдээ 2014 оны 04 сарын 20-иор манай эгч Наранчимэг Анар дэлгүүрийг худалдаж авахдаа Улаанбаатар хотод байгаа 2 өрөө байраа  барьцаанд тавьж 20.000.000 төгрөгний зээл авч дэлгүүрийнхээ урьдчилгааг  өгсөн. Үлдсэн 27-28 сая төгрөгийг  нь 2-3 таслаж өгсөн гэж мэдүүлсэн. Байраа барьцаанд  тавьж хүнээс мөнгө зээлж дэлгүүр авсан хүн  2 сарын дараа буюу 2014 оны 6 дугаар сард хүнд бэлэн 20 сая төгрөг зээлүүлж, дээр нь 27-28 сая төгрөгний үлдэгдэл мөнгө төлсөн гэдэг нь маш их хэмжээний мөнгө хүүлдэг хууль бусаар  олдог байх магадлалтай юм. Учир нь Алтанцэцэгт 20 сая төгрөг зээлэхдээ дэлгүүрийн орлого цалингаа хурааж байгаад өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Мөн Мөнхбаяр нь Гал-Ишээр татаж ирсэн барааг би цуглуулж ачуулж явуулсан. Алтанцэцэг зөвхөн машин олж өгсөн гэж худал гэрчилдэг. Гэтэл Мөнхбаяр нь тэр үед УБ хотод эмчлүүлж байгаад надад хагарах юм байгаа гээд 2-3 хайрцаг юм авч ирж явуулсан. Хэрвээ энэ хүн Пронтёр бараа авсан юм бол ямар мөнгөөр яаж авсан нь ойлгомжгүй. Энэ талаар асууж шалгуулах хүсэлт гаргасан боловч шалгах шаардлагагүй гэсэн хариу өгсөн. Иймд энэ хүний орлогыг шалгаж өгөөчээ гэж удаа дараа прокурорын газарт хүсэлт гаргасан боловч түүнийг шалгах шаардлагагүй гэж хариу өгсөн. 20 сая төгрөгний хувьд эгчээсээ сонссон гэж гэрчилдэг.

Энэ барааны эх үүсвэрийн мөнгө нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Наранчимэг нь надад 7 сая шахам төгрөгний алт өгч явуулсан. Наранчимэг надруу утсаар яриад энэ мөнгөндөө бараа аваад ир гэж хэлсэн учир би барааг нь авч Гал-Иш жолоочтой очсон. Энэ асуудлыг авч очсон жолооч нь гэрчлээд байхад прокурор шүүхээс энэ бараанд ямар ч ач холбогдол өгч хэний юуний мөнгөөр авсан бараа байгаад дүгнэлт огт хийгээгүй. Энэ  хоёр барааны падаан нь он сар өдөртэйгөө надад байгаа. Энэ барааг авахад би Нарантуул захын Хаан банкнаас өөрийнхөө данснаас 7 сая төгрөг бэлнээр авч бараа авсан. Энэ дансны хуулгыг хавтас хэрэгт хавсаргасан байхад түүнд ямар ч ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй.

Гэрч Гал-Иш Алтанцэцэг нь 2014 оны 6-р сарын сүүлчээр Пронтёр битүү машинаар Нарантуул захаас гурил будаа, чихэр жимс, Барс 2 захаас ус ундаа, архи пиво зэргийг миний машинаар дүүрэн ачиж ирж буулгасан. Ачааны хөлс болох 250.000 төгрөгийг дэлгүүрийн худалдагч нь өгсөн гэж мэдүүлдэг. Энэ Гал-Иш, Батмөнх, нар мэдүүлсээр байтал хохирогч Наранчимэг гэрч Баттөр, Мөнхбаяр, Одончимэг нар нь манай дэлгүүр гадны машинаар огт бараа татаж байгаагүй гэсэн нь гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байна.

Мөн хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй.

Тухайлбал Дэлгүүрээ 2014 онд худалдан авсан мөртлөө 2013 онд авсан гэж мэдүүлсэн, Алтанцэцэг 20.000.000 төгрөгийг 2013 оны 06 сарын 20-ны өдөр дэлгүүрийнхээ хажууд машин дотроо сууж байгаад өгсөн, 2015 оны 11 сарын 18-ны өдөр хохирогчоор байцаагдахдаа 2014 оны 06 сарын 20-ны өдөр дэлгүүрийнхээ хажууд гудамжныхаа үзүүрт нөхөр Бат-Оршихын хамт машин дотроо 20 сая төгрөг бэлнээр тоолж өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байцаалтандаа 2014 оны 07 сарын 20-ны өдөр 20 сая төгрөгийг Заамар суманд байдаг гэрийнхээ гадаа машин дотроо сууж байгаад нөхөр Бат-Оршихын хамт тоолж өгсөн зөрүүтэй байна. Машиныг Наранчимэгтэй би хамт машинтайгаа цуг явж байгаад 5.000.000 төгрөгөө нэхээд байхаар нь Энхцэцэгийнд дагуулж очсон чинь гэрт нь ороогүй машинд үлдсэн. Цааш яваад Очир-Ундраа дэлгүүрийн гадаа очоод дэлгүүрт нь орж юм өрөндөө өгсөн гэж гүтгэж хууль шүүхийн байгууллагад удаа дараа өөрт ашигтайгаар худал мэдүүлэг өгсөөр байгаад гомдолтой байна.

Би өөрөө өгсөн бол бичиг баримтаа өгнө. Энэ үед охиныхоо машиныг таксинд явах гээд хэд хоног унахаар авч ирсэн байсан. Би юу гэж охиныхоо  машиныг  түүний нэр дээр бичиг баримт нь байхад өрөнд өгөх юм бэ? Энэ машиныг эзнийх нь зөвшөөрөлгүй ямар ч бичиг баримтгүй авч явсан байхад мөн бид удаа дараа прокурор цагдаад гомдол гаргахад ямар ч арга хэмжээ аваагүй ба энэ машиныг харин Наранчимэгт хадгалуулахаар прокурорын тогтоол гарсан байсныг дээд шатны прокурорт нь гомдол гаргаж байж машиныг авсан. Би өөрөө өрөндөө өгсөн бол ингэж гомдол гаргахгүй шүү дээ.

Би энэ хэрэгтэй холбогдуулан дахин шалгуулах хүсэлтээ прокурорт удаа дараа гаргаж, дээд шатны прокурорт гомдлоо гаргасан боловч миний гомдлыг авч хэлэлцээгүй энэ хэргийг дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн явдалд гомдолтой байна. Иймд Наранчимэг бидний дунд 20 сая төгрөгний зээлийн асуудал огт болоогүй, ийм баримт ч үйлдээгүй байхад анхан шатны шүүх, прокурор ийм эргэлзээтэй хэргийг нарийн шалгаж дүгнэлт хийхийн оронд хэт нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Бидний хооронд бэлнээр нэг өдөр 20 сая төгрөгийн зээлийн асуудал явагдаагүй мөн энэ нь шууд ямар нэг нотолгоогоор нотлогдоогүй байхад дамжмал байдлаар шүүх нотлож надаас гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд энэ хэргийг нотлогдохгүй байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байна.

Шүүгдэгч Л.Алтанцэцэг нь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт “хүнд 8 хувийн хүүтэй зээлүүлж, мөнгийг нь өсгөж өгнө” гэх нэрийдлээр хуурч, итгэл эвдэн, залилан мэхлэн П.Наранчимэгээс  20.000.000 төгрөгийг нь авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;  

 Хохирогч П.Наранчимэгийн хэрэгт бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд  2015 оны 10-р сарын 11, 11-р сарын 18,12-р сарын 04, 2016 оны 2-р сарын 7-ны өдрүүдэд өгсөн  мэдүүлгүүд /хх-ийн 7, 14-18, 136-138/,

Л.Алтанцэцэгээс П.Наранчимэгийн Хаан банк дах 5084051020 тоот данс руу 2014 оны 8-р сарын 22-ны өдөр “хүү” гэж 1.500.000 төгрөг, 2014 оны 9-р сарын 30-ны өдөр “зээл” гэж 700.000 төгрөг шилжүүлсэн Л.Алтанцэцэг, П.Наранчимэг нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримтууд /хх-ийн 42, 43, 108/,

Гэрч Р.Энхцэцэгийн “...2014 оны 09 сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг аваад 8 хувийн хүүтэй зээлж аваад 2014 оны 12 сарын 25-ны өдөр буцаан хүүтэй нь өгсөн... Алтанцэцэг гэж эгч надад хэлэхдээ хүн хүүтэй мөнгө зээлүүлээд өгөөч гэж хэлж өгсөн талаараа хэлсэн” гэсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Алтанцэцэг надад мөнгө зээлэхдээ Наранчимэгийн мөнгө гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 10, 60, 140,2-р хх-7/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн “2014 оны хавар Наранчимэг, Алтанцэцэг нарыг танилцуулсан, 2014 оны 6 сард тэд нар хоорондоо танилцаж сүрхий болсон байсан...2014 оны 8 сарын эхээр ирэхэд Наранчимэг манайд ирээд уулзахад Алтанцэцэг эгчид 20.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж хэлж байсан ба дараагаас нь буюу Алтанцэцэг эгчид зээлүүлсэн 20.000.000 төгрөгийг өгөхгүй байна чи хэлээд өгөлдөө гэж хэд хэдэн удаа надад ирж хэлдэг байсан би Алтанцэцэгт Наранчимэгээс авсан мөнгийг нь өгөлдөө яагаад өгөхгүй байгаа юм гэхэд Наранчимэг бид хоёрын хоорондын яриа чамд хамаагүй ямарч байсан авсан юм чинь мөнгийг нь өгнө дөө гэж хэлж байсан...2014 оны өвөл..Наранчимэг Алтанцэцэг зээлсэн мөнгийг нь өгөхгүй байхаар нь Алтанцэцэгийн унаад яваад байдаг саарал өнгийн карина маркын тээврийн хэрэгслийг авчихсан талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/

  Гэрч У.Баттөрийн “...2014 оны 6,7-р сарын үед  шиг санагдаж байна. Алтанцэцэг эгч надад Наранчимэгээс ломбард ажлуулж хүүтэй мөнгө хүнд зээлүүлэх гэж 20 сая төгрөг авсан гэж өөрөө хэлж байсан. Сүүлд нь Наранчимэг эгч Алтанцэцэг авсан 20 сая төгрөгөө өгөхгүй байна гээд л яваад байдаг”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 68, 141/, болон  шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Алтанцэцэг нь гэм буруугийн асуудлаар маргасан учир түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн нь зөв байна.

Шүүгдэгч  Л.Алтанцэцэг, өмгөөлөгч С.Сувдмаа нарын  давж заалдах гомдлын  талаар:

Хохирогч П.Наранчимэгийн “Энэ 20 сая төгрөг нь миний цалингийн 3 сая төгрөг, тухайн үед ажиллуулж байсан дэлгүүрийн орлогын мөнгө 7 сая төгрөг, Батзоригоос тухайн үед машин авна гээд зээлж байсан 10 сая төгрөг гээд дээрх мөнгө бүрдсэн юм “гэх мэдүүлэг /хх-17/, 2013-2015 онуудын Хаан  банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримтууд /хх-2-52/,

Гэрч Н.Мөнх-Амгалангийн  “...Манай ээж Наранчимэг “Өрмөн уул” ХХК-д дээж авагчаар ажилладаг. Заамар сумын Хайлааст 3-р багт 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 3,4 жил шахам ажиллуулж байна. Дэлгүүр бараа 60-70 сая төгрөгний үндсэн эргэлтийн бараатай” гэх /хх-54/,

Гэрч А.Батзоригийн “...2014 оны хавар 5,6-р сард  10 сая төгрөг машин авна гээд мөнгө дутаад гэж зээлсэн” гэх  /хх-57-58/,

 Гэрч И.Одончимэг “ ...Би Наранчимэг гэдэг хүний Анар дэлгүүрт 2014 оны 6-р сараас эхлэн худалдагчаар ажиллаж байна...Зундаа өдөр 700.000-1.000.000 төгрөг гаран янз бүр, өвөлдөө өдөртөө 400.000-600.000 төгрөгний орлого ордог байсан” гэх /хх-144/,

Гэрч У.Баттөр “...Бараагаа татахдаа доод тал нь 8.000.000-16.000.000 төгрөгийн бараа татдаг байсан” гэх  /хх-141/,

“Өрмөн уул групп” ХХК-ний 2015.12.09-ны өдрийн албан бичиг, зэрэг баримтуудаар хохирогч П.Наранчимэг нь бусдад 20.000.000 төгрөг зээлүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй байсан болох нь тогтоогдож байх тул Л.Алтанцэцэгийн “...хохирогч 20 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэргүй байсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Алтанцэцэгээс “...Наранчимэг Улаанаа буюу Уланбаяр гэх хүнээс 5.000.000 төгрөгийг авахуулж энэ мөнгийг би авч хүнд хүүтэй зээлүүлсэн” гэх боловч хохирогч П.Наранчимэгийн “... Худлаа. Тэр хүнээс мөнгө авахуулж байгаагүй” гэх /хх-137/,  гэрч Б.Уламбаярын “...Л.Алтанцэцэг гэдэг хүнийг танихгүй...Би Наранчимэг гэх хүнд  5.000.000 төгрөг өгч байгаагүй,...би хүнд 5.000.000 төгрөг зээлж байгаагүй, манай дэлгүүрээс  ...төгрөг авахаар хүн ирж байгаагүй...намайг хүмүүс нэрээр минь дуудахгүй Улаанаа гэж дууддаг” гэх  мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.  /хх-ийн 171/,

Шүүгдэгч Л.Алтанцэцэгээс хохирогч надад  20 сая төгрөгийг  “бэлнээр бус” 2 удаа алт өгснийг бусдад худалдаж, тэр  мөнгөөр  дэлгүүрт нь  хүнсний барааг татсан  гэх боловч хохирогч П.Наранчимэгийн  мэдүүлэг, гэрч С.Гал-Иш, гэрч У.Баттөр, гэрч  П.Мөнхбаяр нарын мэдүүлэг болон тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, /хх-ийн 148-149, 167-168/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гомдлын үндэслэл нь үгүйсгэгдэж байх бөгөөд харин Л.Алтанцэцэг 2.700.000 төгрөгийн үнэ бүхий тахианы мөч, гуя, набор, чихэр  зэрэг барааг  өөрийн мөнгөөр худалдан авч  дэлгүүрт заруулахаар буулгасан байна.

Хохирогч  П.Наранчимэг 2015 оны 10-р сарын 11-ний өдөр байцаагдахдаа “... 2013 оны 6-р сарын 20-ны өдөр дэлгүүрийнхээ хажууд машин дотроо сууж байгаад Алтанцэцэг эгчид өгч байсан” гэж мэдүүлсэн байх боловч  /хх-7/, 2015 оны 12-р сарын 04-ны өдөр байцаагдахдаа “...Мөрдөн байцаагчийн авсан анхны тайлбарын 2014 он гэхийг би андуурч хэлсэн үү, байцаагч андуурч бичсэн юм болов уу буруу бичсэн байна” гэсэн мэдүүлгээр оны зөрүүг арилгасан байх /хх-17/ бөгөөд дээрх мэдүүлгээс  хойш хохирогч нийт 4 удаа байцаалт өгөхдөө хэргийн нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлснээс гадна Төв аймгийн Цагдаагийн газарт хандсан өргөдөлд тодорхой дурьдагджээ /хх-5/.

Үүнээс үзвэл “хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй” гэх  гомдол үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдлын талаар  шүүгдэгч Л.Алтанцэцэгээс;

2015 оны 10-р сарын 10-ны өдөр байцаагдахдаа “...2014 оны 6 сарын эхээр ... надад 100 гаруй грамм алт өгсөн ...зарсан ба 7 сая төгрөг болгосон...өөрөөсөө мөнгө 1.300.000 төгрөг нэмж бараа авч авчирч өгсөн, тэрний дараа 2014 оны 7-р сарын 10-ны үеэр ...169.7 грамм алтыг ...дахин өгсөн ... хүнд зарахад 10.041.000 төгрөг болгосон тэр мөнгөнд бас бараа аваад дэлгүүрт өгсөн, тэрний дараа Наранчимэг Улаанаа гэх хүнээс  5.000.000 төгрөг авахуулж энэ мөнгийг хүнд хүүтэй зээлүүлээд өг гэж өгснийг нь би аваад Амгалан, Цэцэгээ нарын хүмүүст зээлүүлсэн ба Цэцэг гэж хүнээс би зээлүүлсэн мөнгөө цувуулж аваад дуусгаж байгаа...Наранчимэгээс өөр мөнгө аваагүй” гэж/хх-8/

2015 оны 12-р сарын 31-ны өдөр байцаагдахдаа “...2014 оны 6-р сард надад 100 гаруй грамм алт өгч тэрийг нь ...урт цагаан дээр өгөөд ...бараа ав гэхээр нь би за гэсэн...мөнгө шилжүүл гэхээр нь өөрөөсөө 3 сая төгрөг өгсөн....Тэгчихээд дараа нь надад 100 гаруй грамм ... өгөөд тэрийг тушаагаад өөрийнхөө 3 сая төгрөгийг аваад илүүг нь Наранчимэгт өгөхөөр авч явсан. УБ хотод алтыг нь тушаахад 6-7 сая төгрөг болсон...тэр мөнгөнд тэр чигт нь Нарантуул захаас бараа аваад...худалдагч нарт хүлээлгэн өгсөн...2014 оны 7-р сарын 5-6нд дахин 100 гаруй грамм алт Наранчимэг өгч дахин хот орчихоод буцаад явах гэж байхад ...алт тушаасан мөнгөөрөө бараа аваад ирээч гэж Наранчимэг хэлсэн...барааг нь цуглуулаад...хүлээлгэж өгсөн...Тэрний дараа ...Улаанаа гэдэг хүнээс 5 сая төгрөг аваад хүнд 8 хувийн хүүтэй зээлчих гэсэн...” гэж /хх-73/

Мөн тухайн өдөр  байцаагдахдаа мөрдөн  байцаагчийн “...таньд 2014 оны 7 сарын 16-ны өдөр 9.500.000 төгрөг, 2014 оны 7 сарын 18-ны өдөр ... 2,5 сая төгрөг, 2014 оны 07 сарын 24-ны өдөр ...1,4 сая төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 04-ны өдөр ... 3,7 сая төгрөг, 2014 оны 8 сарын 30-нд 700.000 төгрөгийн орлого орсон байна. Энэ ямар учиртай мөнгө таньд орсон болох талаар тайлбарлана уу” гэсэн асуултанд Л.Алтанцэцэгээс “... ямар учиртай мөнгө болохыг сайн санахгүй байна дараа тайлбарлая” гэж /хх-ийн 74/,

2016 оны 2-р сарын 22-ны өдөр байцаагдахдаа “...Би 2014 оны 6-р сарын 21-ний өдөр Нарантуул захын Хаан банкнаас өөрийнхөө данснаас 7.000.000 төгрөгийг бэлнээр авч ...бараа цуглуулж татсан...Наранчимэг над руу утасдаж бэлэн мөнгө байна уу гэхээр нь ...3 сая төгрөг гэж би байна гэж хэлсэн. Тэгээд намайг дуудаж би дэлгүүр дээр нь очиж Наранчимэгт 3 сая төгрөг бэлнээр өгсөн...алтыг нь тушааж 6 сая гаран төгрөг болж өөрт байсан мөнгөтэйгээ нийлүүлж дансандаа 8 сая гаран төгрөг хийсэн. Тэр мөнгөөсөө бараа авч татсан” гэж,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Улаанаагаас 5.000.000 төгрөг авах ёстой та очоод авчих гэхээр нь би очиж авсан...бараа аваад ирээч гэхээр нь би ...данснаасаа 7.000.000 төгрөг аваад бараа аваачаад өгсөн...Дараа нь 2014 оны 7-р сарын 9-нд ....та манай худалдагч руу яриад мөнгө аваад бараа аваад ир гэхээр нь худалдагч руу нь ярьсан чинь 2 740 000 төгрөг байна гэхээр нь би тэрийг нь аваад өөрөөсөө мөнгө нэмээд бараа авсан...Би мөнгө шилжүүлээгүй“ гэж, /2-р хх-1/ өөр өөрөөр тогтворгүй мэдүүлжээ.  

Үүнээс үзвэл  энэ хэргийн  хохирогч П.Наранчимэгээс  “бусдад  8 хувийн хүүтэй зээлүүлж, мөнгийг нь өсгөж өгнө” гэсэн  амлалтанд итгэж,  шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг  Л.Алтанцэцэг буцааж өгөхгүй гэсэн шууд санаатай  зайлсхийсэн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож  байна. 

Хэдийгээр хохирогч П.Наранчимэгээс 2014 оны 6-р сард Л.Алтанцэцэгт  мөнгийг зээлүүлсэн гэх боловч  банкны дансны шилжүүлгээр дансанд  нь 1 сарын хүү  гэж 2014 оны 8-р сарын 22-ны өдөр  1.500.000 төгрөг  орж ирснийг тооцоолж, 7-р сарын 24-ний өдрөөр тооцож өгөхийг хүссэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2014 оны 7-р сарын 24-ны өдрөөр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан заалтыг зөрчөөгүй,  уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, анхан шатны шүүхээс түүний  үйлдсэн хэргийг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Алтанцэцэг, өмгөөлөгч С.Сувдмаа нарын “...энэ хэргийг нотлогдохгүй байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.