Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00129

 

Д.Гантөгсөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                      Хэргийн индекс 142/2016/00113/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                          Т.Ганзориг

            Ялтан                                                 Д.Гантөгс

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолтой Д.Гантөгсөд холбогдох, 201614000339 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Гантөгсийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФА95062035 регистрийн дугаар, Халх овогт Даваадоржийн Гантөгс.

 

Шүүгдэгч Д.Гантөгс нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын “Тамирын гурван чулуу” байрны орчим Б.Эрдэнэзаяатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Халх овогт Даваадоржийн Гантөгсийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар шүүгдэгч Д.Гантөгсийг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн баривчлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д заасныг журамлан шүүгдэгч Д.Гантөгсөд оногдуулсан 1 сар 15 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Д.Гантөгсөөс 80.000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-3-704 тоотод оршин суух Б.Эрдэнэзаяа /ФА94012939/-д олгож,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

 

Ялтан Д.Гантөгс давж заалдах гомдолдоо:

 

Даваадорж овогтой Гантөгс миний бие буруу зүйл хийснээ ихэд ухаарч надад цохиулсан Б.Эрдэнэзаяагийн өмнөөс маш их харамсаж байна. Энд байхад надад их хэцүү байна. Өдөр болгон дотор муухайрч, толгой өвдөж, унтаж ч чадахгүй сэтгэл санаа их хүнд байна. 09 дүгээр сарын 01-нээс “Олон улсын эдийн засгийн дээд сургууль”-д сурахаар төлөвлөж байсан. Мөн би Б.Эрдэнэзаяагийн бүх хохирол гомдлыг барагдуулж, тусалж дэмжиж байх болно. Б.Эрдэнэзаяа ч намайг уучилна гэдэгт найдаж байна. Намайг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа ойлгож ухаарсан, спортын мастер, Ази тивийн аварга болж байсан, цаашид сурч боловсрох хүсэлтийг минь харгалзан үзэж, хорьж шийтгэхээс өөр арга хэмжээ авч өгөөч ээ хэмээн та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Д.Гантөгс нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын “Тамирын гурван чулуу” байрны орчим иргэн Б.Эрдэнэзаяатай хувийн харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь

 

Хохирогч Б.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

...Гантөгс, Сүхбат хоёр бас л нэг нэгэндээ үг хэлээд муудалцаад байсан. Тэгж байснаа Гантөгс ямар ч үгийн зөрүүгүй намайг “чи” гэж хэлэнгүүтээ миний нүүр рүү 3, 4 удаа цохьсон тэгэхээр нь би газар унасан гэсэн /хх-ийн 5 дгаар хуудас/ мэдүүлэг,

 

...би Гантөгсөд хандаж чи Сүхбатыг түрүүлээд цохьсон биз дээ гэж хэлсэн чинь Гантөгс эргэж хараад миний нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохьсон. Тэгэхээр нь би доошоо нүүрээ дараад суусан чинь ард дагц хэсэг рүү дахиад 2 удаа цохьсон гэсэн /хх-ийн 12 дугаар хуудасны ар тал/ мэдүүлэг,

 

...Би тэр үед чи түрүүлж цохьсон ш дээ яаж байгаа юм бэ? гэж хэлтэл Гантөгс эргэж хараад намайг цохьсон. Би доошоо  суутал ар дагз руу хоёр ч удаа цохьсон гэсэн /хх-ийн 46 дугаар хуудас/ мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн “...яг юу ярьсан талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан юм яриад байсан. Тэгсэн чинь Гантөгс эргэж хараад Эрдэнэзаяагийн нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би очиж салгаад Гантөгсийг аваад явсан чинь Гантөгс надад хандаж “би Эрдэнэзаяагийн нүүрийг нь хараадахъя” гэхээр нь Гантөгсийг тавьсан чинь дахиж очоод Эрдэнэзаяагийн толгойны орой хэсэг рүү нь нэг удаа дахиад цохьсон гэсэн /хх-ийн 13 дугаар хуудас /мэдүүлэг,

 

Ялтан Д.Гантөгсийн мөрдөн байцаалтын болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

...Эрдэнэзаяа миний ард явж байгаад чи Сүхээг цохьсон энэ тэр гээд уур хүргээд хойноос үглээд байхаар нь эргэж хараад нүүр рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод, дагц руу нь нэг удаа алгадсан гэсэн /хх-ийн 6 дугаар хуудас/ мэдүүлэг,

 

...Сагс тоглож байхдаа маргасан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа цохьсон гэх мэдүүлэг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 502 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Д.Гантөгсөд холбогдох хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдол бүхий байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж ялтанд хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Хохирогч Б.Эрдэнэзаяа нь “...Миний биед учруулсан эрүүл мэнд, гоо зүй, сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй байгаа тул гомдолтой байна” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлж, анхан шатны шүүхээс оногдуулсан баривчлах ял нь түүний гэм бурууд тохирсон байх тул ялтан Д.Гантөгсийн “...гэм буруугаа маш их ойлгож ухаарсан, сургуульд сурч боловсормоор байна гэсэн их хүслийг минь харгалзан үзэж, хорьж шийтгэхээс өөр арга хэмжээ аваач ээ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Гантөгсийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Ялтан Д.Гантөгс хохирогч Б.Эрдэнэзаяад 80.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

           

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА                                            

                        ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА

 

                                                                                                            З.ХОСБАЯР