| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01025/И |
| Дугаар | 305/ШШ2025/00844 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2025/00844
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *********** дүүргийн ***-р хороо, ********** байрандаа үйл ажиллагаа явуулдаг ****** Банк ХК-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******** баг, ******** оршин суух, Г овогт Т-н М-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 21,607,160 (хорин нэгэн сая зургаан зуун долоон мянга нэг зуун жар) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... ****** Банк нь харилцагч Т овогтой М-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1080094355 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 40,000,000 (дөчин сая) төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгож Т.М-н *********** харилцах дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 26,652,432 төгрөгийг төлсөн.
Т.М нь 1080094355 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацаа хэтэрсэн хоног: 288
Зээлийн үлдэгдэл: 18,666,667 төгрөг
Χγγ: 2,940,493 төгрөг
Нийт төлбөрийн үлдэгдэл: 21,607,160 төгрөг
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 21,607,160 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.М-н тайлбарын агуулга ...Миний бие ****** банкнаас цалингийн зээл авсан. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлөлт хийж чадаагүй бөгөөд одоогийн байдлаар 21,607,160 төгрөг байгаа үүнээс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны цалин буухаар төлж дуусгана. Дээрх хугацаанаас өмнө цалингаас бусад орлогоороо төлөх боломжтой ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Т.М нь нэхэмжлэгч ****** банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 21,607,160 (хорин нэгэн сая зургаан зуун долоон мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн үндэслэл тогтоогдож байх тул ****** банк ХК-н нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,986(хоёр зуун жаран таван мянга есөн зуун наян зургаа) төгрөгөөс 132,993(нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 132,993(нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг, хариуцагчаас 132,993(нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М нь нэхэмжлэгч ****** банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 21,607,160 (хорин нэгэн сая зургаан зуун долоон мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,986(хоёр зуун жаран таван мянга есөн зуун наян зургаа) төгрөгөөс 132,993(нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 132,993(нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг, хариуцагчаас 132,993(нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ