Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 600

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг хэвээр үлдээж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийн 1, 2, 3 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ

                            ШҮҮГЧИД                                     Ц.ОЧ

                                                                                  Б.ЗОРИГ