Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00134

 

                                            

                               М.Төрмөнх, Н.Марал, Э.Наранбаатар,

                                      Н.Номинцацрал нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 142/2016/0156/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Т.Ганзориг

            Ялтан                                                 Э.Наранбаатар, Н.Номинцацрал

            Ялтан Н.Номинцацрал,

            Н.Марал нарын өмгөөлөгч           Р.Бямбажав

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолтой М.Төрмөнх, Н.Марал, Э.Наранбаатар, Н.Номинцацрал нарт холбогдох, 201614000095 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Н.Номинцацрал, Э.Наранбаатар нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Булган аймаг, Хутаг суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг 48-19 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ФЯ95062101 регистрийн дугаартай, Гөрөөчин овогт Нансалдулмын Номинцацрал.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмээ, өвөөгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг багийн 1-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФБ00271642 регистрийн дугаартай, Боржигон овогт Нармандахын Марал.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 13-а-13 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж , Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай захирамжаар 8 сар 1 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ТГ90092917 регистрийн дугаартай, Авгачууд овогт Энхтайваны Наранбаатар.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай,эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Шинэ тосгоны 9-24 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 05 дугаар сарын 31-нд тэнсэн суллагдсан, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 04-нд суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 1396-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09 нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 8 хоногийг хорих ялаас өршөөн суллагдсан, ФА88120290 регистрийн дугаартай, Бэсүүд овогт МаналжавынТөрмөнх.

 

Шүүгдэгч М.Төрмөнх, Э.Наранбаатар, Н.Номинцацрал, Н.Марал нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 24 минутанд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говийн нар” хүнсний дэлгүүрийн лангуунаас бэлэн 350.500 /гурван зуун тавин мянга таван зуу/ төгрөг хулгайлсан. Мөн шүүгдэгч М.Төрмөнх нь дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс оргон зайлж мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүмүүн-тус” эмийн сангийн лангууны араас Самсунг галакси жи-5 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Гөрөөчин овогт Нансалдулмын Номинцацрал, Боржигон овогт, Нармандахын Марал, Авгачууд овогт Энхтайваны Наранбаатар, Бэсүүд овогт Маналжавын Төрмөнх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М.Төрмөнхийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар М.Төрмөнх, Э.Наранбаатар, Н.Номинцацрал, Н.Марал нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч М.Төрмөнхийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Төрмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Төрмөнхөд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Э.Наранбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Номинцацралд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Н.Маралд оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Төрмөнхийн цагдан хоригдсон 99 ерэн ес хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Номинцацралаас 88.600 /наян найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж  хохирогч С.Хүрэлхүүд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Маралын хууль ёсны төлөөлөгч Б.Нармандахаас 87.600 /наян долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч С.Хүрэлхүүд тус тус олгож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж шүүгдэгч Э.Наранбаатар, Н.Номинцацрал, Н.Марал нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Төрмөнх, Н.Наранбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1.д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Маралд оногдуулсан 2 жил хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг хууль ёсны төлөөлөгч Б.Нармандах болон  Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төрмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Маралд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Наранбаатар, Н.Номинцацрал нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч М.Төрмөнх, Э.Наранбаатар, Н.Номинцацрал нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Н.Номинцацрал давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Нансалдулам овогтой Номинцацрал нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би 2 нас 10 сартай хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг. Одоо жирэмсэн 37-38 долоо хоногтой. Ургийн ус багадалттай, хоёр хөлөөр хавантай, ургийн хүзүүгээр хүй нэг ороосон оноштойгоор төрөхийн өмнөх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүг минь төрсөн эгч минь харж байгаа. Эгч бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Миний хүүг асарч халамжлах хүнгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаан болтол батлан даалтанд гаргаж хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

 

Ялтан Э.Наранбаатар давж заалдах гомдолдоо:

 

Энхтайван овогтой Наранбаатар миний бие 1990 оны 09 дүгээр сарын 29-нд төрсөн. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говийн нар” хүнсний дэлгүүрийн лангуунаас мөнгө хулгайлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ээж Энхтайван нь Солонгос улсад ажиллаж байгаа. Эгч Оргилмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод “зүрхний” маш хүнд хагалгаанд орсон. Миний бие эгчийгээ асран халамжилж орон гэрээ хардаг.

 

Хийсэн хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан М.Төрмөнх, Э.Наранбаатар, Н.Номинцацрал, Н.Марал нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Говийн нар” хүнсний дэлгүүрийн лангуунаас 350.000 төгрөг хулгайлсан,

 

Ялтан М.Төрмөнх нь дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр оргон зайлж мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүмүүн тус” эмийн сангийн лангууны араас “Самсунг галакси жи-5” маркийн гар утас хулгайлж хохирогч Б.Энхтуяад 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

 

Энэ нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч С.Хүрэлхүүгийн дэлгүүрийн лангуун доороос орлогын мөнгөө алдсан талаарх мэдүүлэг, хохирогч Б.Энхтуяагийн эмийн сангийн лангууны баруун хойд талын тавиур дээр тавьсан гар утсаа хулгайд алдсаныг М.Төрмөнх хулгайлж авсан байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ө.Жидвийлхам, С.Цэрмаа, Ч.Наранцэцэг, Т.Бурмаа нарын мэдүүлгүүд, М.Төрмөнхийг Цагдаагийн ерөнхий газрын санд эрэн сурвалжилсан талаарх баримтууд, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, М.Төрмөнхөөс бор өнгийн “самсунг галакси жи-5” маркийн гар утас хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Н.Номинцацрал, Э.Наранбаатар нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

 

Ялтан Э.Наранбаатарт анхан шатны шүүхээс ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд хуульд заасан ял оногдуулсан байх тул ялтан Э.Наранбаатарын “Оногдуулсан хорих ялыг минь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү”  гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

 

Ялтан Н.Номинцацрал 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй болсон байдал, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Ш.Янжинлхамыг төрүүлсэн, мөн 3 настай хүү Б.Билгүүнбаяр нарын хамт амьдардаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1.д зааснаар Н.Номинцацралд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан Н.Номинцацралын давж заалдах гомдлыг хүлээн авч, ялтан Э.Наранбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Н.Номинцацрал хохирлын 88.600 төгрөгийг хохирогч С.Хүрэлхүүд төлсөн болохыг дурьдсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                                                 З.ХОСБАЯР

 

                                                                                                                        С.ЦЭЦЭГМАА