Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00136

 

Н.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 142/2016/0089/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                                 Н.М

            Ялтны өмгөөлөгч                           Д.Энхбаяр, П.Ган-Очир  

            Хохирогчийн хууль ёсны

                                    төлөөлөгч                 Ш.Э

            Хохирогчийн өмгөөлөгч               О.Сарантуул

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой Н.М-д холбогдох, 201614000094 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Н.М, ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлаг дизайны багш мэргэжилтэй, Баян-Өндөр сумын 2 дугаар сургуульд техникийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 27А-03 тоотод оршин суух, урьд 2011 оны 06 сарын 09-ний өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3.д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 11 сарын 09-ний 45 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 24 хоногийн ялын ялыг тэнсэн суллагдаж байсан, ГЙ81010814 регистрийн дугаартай, Ваандан овгийн Н.М.

 

Шүүгдэгч Н.М нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 1 дүгээр гудамжны 01 тоотод 2003 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн 12 настай Э.У-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ваандан овгийн Н.М-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3.т зааснаар шүүгдэгч Н.М-г 16 / арван зургаа / жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Н.М-н цагдан хоригдсон 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ногоон өнгийн нимгэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, яллагдагч Н.М-н хатаасан цусыг устгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1.д зааснаар шүүгдэгч Н.М-аас 1.100.000 / нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булаг багийн 6-02 тоотод оршин суух Ш.Э /РД:ФБ67071463, Утас:99551817/-т олгож, нэхэмжлэлээс 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.М давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Хх-ийн 49 дүгээр хуудсанд гэрч эмч Б.Мөнхмандахын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Э.У нь эх Эрдэнэбилэгийн хамт ирж үзүүлсэн. Үзлэгээр идээтэй ялгадас гарч байсан гэсэн мэдүүлэг бий. Хэрэв би хохирогч гэх Э.У-той бэлгийн харьцаанд орсон бол бэлгийн замын өвчин авах байсан байх. Байцаалтын үед удаа дараа шинжилгээ авч байсан. Шинжилгээний дүгнэлтүүдээр ямар нэгэн бэлгийн замын өвчин илрээгүй.

 

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 165 тоот дүгнэлтийн 8 дахь хэсэгт:

 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх шинж тэмдэггүй гэсэн дүгнэлт гарсан. Дээрх гэрчийн мэдүүлэг болон дүгнэлтүүдээр хүчирхийлсэн гэх хэрэг гараагүй гэж үзэж болохоор байна. Би мөрдөн байцаалтын шатанд эхнээс нь энэ хэргийг үйлдээгүй гэж удаа дараа хэлж мэдүүлж байсан.

 

Надад холбогдуулсан шалгасан хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Хавтаст хэрэгт Н.М гэм буруутай гэдгийг нотлох баримт хангалттай байхгүй байхад насанд хүрээгүй хохирогч Э.У-н мэдүүлэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Насанд хүрээгүй хохирогч охин Э.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт хохирогч охин хүчиндүүлсэний дараа биед болон хувцас /дотоож/ нь цус мэт зүйлээр бохирлогдоогүй. Эх Ш.Э дотоожийг үзэхэд цус гарсан зүйл байгаагүй гэж байгаа нь хохирогч охин тухайн өдөр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэг нь эргэлзээтэй юм.  Хохирогч охины дотоожийг хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлэхгүй, ээждээ тэр дор нь шууд хэлээгүй болон мөрдөн байцаагч энэ талаар ямар ч асуулт асуугаагүй байдаг.

 

Тухайн өдөр Ш.Э нь бусадтай нийлж архи уун согтуурч Амараа гэх хүнийг тосохоор Н.М хамт явахад хохирогч охин Болдбаатар гэх согтуу багштай хамт үлдсэн. Болдбаатар багш сурагч охидуудыг оролддог талаар гэрчүүд мэдүүлсэн байгаагаас үзэхэд уг хүнийг энэ хэрэгт шалгах үндэслэл тогтоогдож байна.

 

Хохирогч охин хэрэг гарсанаас хойш 39 хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан, хохирогчийн биед хүчиндүүлсэн гэх ул мөр илрээгүй, өмд хувцаснаас Х.М-н ДНХ бүхий үрийн шингэн тогтоогдоогүй, хохирогчийн бэлэг эрхтэнээс үнэртэй зүйл гарч шинжлүүлэхэд шинжилгээгээр бактер бүхий өвчин илэрсэн зэрэг нь энэ хэргийг Х.М үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

 

Х.М үнэхээр энэ хэргийг үйлдсэн бол адилхан илрэх байсан. Х.М-ас ийм өвчин илрээгүй нь энэ хэргийг үйлдээгүйг нотлох үндэслэл болж байх ба хохирогч өөр хүнтэй бэлгийн дарамтанд орсон байх боломжийг үгүйсгэхгүй юм.

 

Өвчтөний эмнэлгийн картанд зайлшгүй хийлгэх шаардлагатай эмчилгээ гэсэн бичилт байхгүй байхад сэтгэл заслын эмчилгээний зардал болох 1.060.000 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Дээрх 1.060.000 төгрөгний баримт нь зөвхөн эмчилгээний үнийн санал байх тул нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжгүй юм.

 

Иймд Н.М-д холбогдох хэргийг хянаж, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд:

 

            Ялтан Н.М нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 1 дүгээр гудамжны 01 тоотод 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 12 настай Э.У-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.У-н мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э, насанд хүрээгүй гэрч Ё.Эрдэнэсайхан, А.Амарсанаа, Б.Мөнхмандах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 165 дугаарт дүгнэлт, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.

 

            Ялтан Н.М-н “...гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн ялтны өмгөөлөгч Д.Энхбаярын “ ...Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд:

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.У-н “...М багшийн гэрт очоод унтаж байхад ...миний гараас нэг хүн татаад байхаар нь би хоёр дүүгээ бие засах гээд дуудаж байгаа юм болов уу гээд босоод ирсэн чинь М багш байсан. Намайг босгоод миний дүү Тэмүүжингийн хажуу талаар хэвтүүлсэн. Тэгээд миний дээрээс дарж байгаад өмдийг минь тайлаад ах нь чамайг гоё болгоод өгнө гээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Миний бэлэг эрхтэн аймаар өвдсөн. Би ахаа та болиочээ гээд үснээс нь зулгаагаад нүүр лүү нь цохиод уйлаад түлхээд боссон. Тэгээд би дүү нараа дуудаж сэрээсэн. Хоёр дүүгээ аваад М багшийн гэрээс гарах гэхэд М багш эндээ унтаж амар ах нь танай гэр лүү явлаа гээд бид нарыг гаргахгүй байсан. Би та намайг гаргахгүй бол би амиа хорлоно шүү гэж хэлсэн чинь юу гэж тэгж болдог юм бэ гэсэн. Би түүнд таныг ээжид хэлнэ дээ гэхэд ах нь тэгвэл шоронд орно Тэлмүүнээ чинь өнчин болно шүү дээ гэсэн. Би хоёр дүүгээ дагуулаад гэртээ ирэхэд ээж надаас яасан юу болсон юм бэ гэж асуухаар нь би яагаа ч үгүй М багш миний мөөмийг бариад байсан гэж хэлсэн. Түүнээс хойш миний доод хавиар өвдөөд хавдаад байсан. Тэгээд нэлээд удаан нууж байгаад ээждээ энэ хэргийн талаар хэлээд ээж цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17-18.р хуудас/

    

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э:

 

             “...2016 оны 01 сарын 10-ны орой гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад М, Болдбаатар, Дарханаас ирсэн Амараа нар ирж архи уусан. Би хүүхдүүдийнхээ хажууд архи уулгахгүй гэхэд М хүүхдүүд манай гэрт очоод кино үзээд байж байг гээд... хүүхдүүдийг М-х руу явуулсан... Би газарт гудас дэвсээд хэвтэж байгаад хэсэг унтсан байсан. Сэрээд харахад гэрт М байхгүй Болдбаатар, Дарханаас ирсэн Амараа гэх хүнтэй манай гэрийн буйдан дээр унтаж байсан. Би М-г бие засах гээд гарсан юм байх гэж бодоод орж ирэхийг нь хүлээгээд ирэхгүй болохоор нь арай хүүхдүүдийн араас согтуу байж очсон юм биш байгаа даа гэж бодоод босоод гутлаа өмсөх гээд сууж байхад гэрийн хаалга нүдээд манай гурван хүүхэд орж ирсэн. Охин У уйлж орж ирээд ээжээ би айгаад байна гэж хэлээд намайг тэврээд авсан.

 

            Би түүнээс яасан юу болсон гэхэд М ах миний мөөмийг барих гээд айлгаад байсан гээд хэсэг уйлж байгаад надтай хамт нэг оронд ороод унтсан... Тэр шөнөө миний охин цочиж сэрээд зүүдлээд хоносон. Маргааш өглөө нь би охиноосоо юу болсон талаар асуухад М ах миний мөөмийг барина гээд байсан. Би айж байна гэж хэлсэн... Би өглөө нь М-д чи яагаад хүүхэд айлгаад байгаа юм бэ гэхэд М би тоглоод мөөмийг нь барья гэсэн юм гэж хэлсэн.

 

            Би тэр үед М-г У-н мөөмийг барья гэж хэлсэн юм байна гэж бодоод л өнгөрсөн... Гэтэл энэ явдлаас хойш 4 хоногийн дараа У хичээл тараад ирэх үедээ доголоод ирсэн... Сүүлдээ бэлэг эрхтэн нь хавдсан байхаар нь эмчид очиж үзүүлэхэд бэлгийн харьцаанд орсон байна гэсэн. У-с би ээждээ үнэнээ хэл гэхэд У уйлаад М ах эртээд шөнө согтуу байхдаа миний өмдийг тайлаад цээжин дээр дарсан. Би орилоод нүүрийг нь самардсан гээд уйлаад байсан. М ах намайг ээждээ хэлэх юм бол танай гэрийнхэнд ямар нэг муу юм болно шүү гээд байхаар нь айгаад хэлээгүй гээд байсан. Тэгэхээр нь би нэг юм болох нь болсон юм байна гээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21.р хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч Ё.Э: “...Бид нар Тэлмүүнээ ахын гэрт байхад М багш орж ирээд нөтөө асаагаад кино үзэж байсан. Тэр үед бараг шөнө 12 цаг болж байсан байх. Намайг унтаж байхад миний дүү Тэмүүжин сэрээсэн. Сэрээд босоод ирэхэд М багш газар цохиод нүднээс нь нулимс гарахгүй байж Тэлмүүнээ чинь өнчин үлдэнэ. Ах нь шоронд явна гээд байсан. У аниа би гэртээ харимаар байна гэсэн чинь М багш У аниаг тэвэрч аваад чи эндээ унт ах нь танай гэр лүү явъя гээд байсан. У аниа тавиач гээд түлхээд бид хэд гэрээс нь гарсан. У аниа мөөмөө дараад левчикээ тайлагдсан байхад нь Сайханаа энийг хийгээд өг дөө гээд надаар хийлгэсэн. Бид нар айсандаа хамаг хурдаараа гэр лүүгээ гүйсэн. Гэртээ ороод У аниа ээжид М багш намайг айлгаад мөөм барина гээд дайраад байсан гэж хэлсэн. У аниа уйлаад хэсэг байж байгаад унтсан. Үүнээс хойш Тэлмүүнээ ахын гэрт очоод тоглож байсан чинь М багш согтуу хэвтэж байгаад надаас танай гэрт хэн хэн байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь ээж, У аниа хоёр байна гэсэн чинь М багш танай У надтай ирж унтахгүй юм байхдаа гээд байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-24.р хуудас/

 

            Гэрч А.Амарсанаагийн “...Эрдэнэчимэг, М нар хүүхдүүдийг орой 22 цаг болж байхад М-н гэр лүү явуулсан. Хүүхдүүд явсны дараа архи ууж байгаад нэг мэдсэн чинь би унтсан байсан. Шөнө хүн яриад байхаар нь сэрсэн чинь Эрдэнчимэг хүүхдүүдтэйгээ ярьж байсан. Би сэрээд яасан бэ гэхэд Эрдэнэчимэг цаад М чинь хүүхдүүд айлгасан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33.р хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч М.Тэлмүүний “...Манай гэрт У, Сайханаа, Тэмүүжин бид 4 байсан. Аав гаднаас орж ирээд бид нартай тоглоогүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Мөнхмандахын “...2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэчимэгийн У гэж 12 настай эмэгтэй хүүхэд эхийнхээ хамт ирж үзүүлсэн. Э.У-д охидын үзлэг хийсэн. Үзлэгээр У-н гадна бэлэг эрхтэний хөгжил зөв, хөх 1 дүгээр зэргийн хөгжилтэй, менстрац нь ирээгүй байсан. Бэлгийн зүүн талын уруул хавдсан идээтэй ялгадас гарч байсан. Бэлгийн их уруул бага уруул хучиж байрласан, хумин буюу охин хальс нь навчин хэлбэртэй, 11 цагийн орчимд 0,3 см хуучин урагдалттай байсан....Охин хальсны урагдалт нь 48 цагийн дотор эдгэрдэг... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49.р хуудас/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 465 дугаартай “...Магадлуулагчийн биед гэмтэл тогтоогдоогүй, охин хальс хуучин урагдалтай, жирэмслээгүй, бэлгийн замын халдварт өвчингүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх шинж тэмдэггүй, магадлуулагч нь бэлгийн бойжилт олоогүй байна... гэсэн дүгнэлт,

 

            Э.У-н төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 13-14.р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд энэ нь ялтан болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж байна.

 

            Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр ...насанд хүрээгүй хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй, охин хальс хуучин урагдалтай... бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэггүй, хохирогчийн өмсөж байсан гэх өмднөөс эр бэлгийн эс илрээгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг боловч хохирогч хүчиндүүлсэн гэдгээ тухайн үед хэлээгүй, 34 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд охин хальсны урагдлын эдгэрэх хугацаа буюу сорвижих хугацаа нь хальсны онцлогоос хамаарч харилцан адилгүй байх боловч дунджаар 12- 20 хоногт бүрэн соривждог. Охин хальс урагдсанаас хойшхи 12-оос дээшхи хоногийг хуучин урагдалд тооцдог... гэсэн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлын талаар насанд хүрээгүй хохирогчийн  мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн “М багш намайг унтаж байхад өмдийг минь тайлж миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтээ хийсэн” гэх мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр Н.М нь бага насны өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хохирогч Э.У-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүч хэрэглэн хүчиндсэн гэдэг нь мөн нотлогдож байна.

 

            Хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдол бүхий байдлыг шалгасан, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, ялтны гэм буруугийн байдалд тохирсон ял оногдуулжээ.

 

            Иймд ялтан Н.М, ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.М, ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА                                                                                            

 

 ШҮҮГЧИД                                                        З.ХОСБАЯР

 

                                                                              С.ЦЭЦЭГМАА