Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 661

 

Ц.Баярмагнайд холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Ц.Баярмагнай,

иргэний нэхэмжлэгч Т.Ганболд, түүний өмгөөлөгч С.Базарсад,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Т.Ганболдын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Баярмагнайд холбогдох 2016 2400 0399 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мужааныхан овогт Цолмонбаатарын Баярмагнай, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кабель холбооны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байр, 95 тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, /РД:ЗП85041536/;

Ц.Баярмагнай нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхжин худалдааны төвийн урд замд иргэн Ц.Батмэндийн эзэмшлийн 22-09 УНЛ улсын дугаартай, Тоёота, Ланд круйзер 105 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 25.7.2. “…тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.”, Мөн дүрмийн 7.12. “…жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. гэснийг зөрчиж, Г.Нямдаваагийн жолоодож явсан иргэн Т.Ганболдын эзэмшлийн 89-47 УНД улсын дугаартай Хьюндай Грейс загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, шууд зардлаар 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, жолооч Г.Нямдаваа, зорчигч Б.Өлзийбадрах, Б.Долгоржав нарын биед тус тус хүндэвтэр, зорчигч С.Эрдэнэбилэг, Х.Одгэрэл, Н.Банзрагч нарын биед тус тус хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Баярмагнайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мужааныхан овогт Цолмонбаатарын Баярмагнайг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 (зургаа) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 1.152.000 (нэг сая нэг зуун тавин хоёр мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт 12-84 УНҮ улсын дугаартай  Субару Форестер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, …мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, хэрэгт хураагдсан Ц.Баярмагнайн 382224 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар Ц.Баярмагнайгаас 352.964 (гурван зуун тавин хоёр мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг гаргуулж, хохирогч Б.Долгоржав (РД:АВ49030101, Архангай аймаг, Жаргалант сум, 5 дугаар баг, Баянцагаанд оршин суух хаягтай, утасны дугаар: 95916539), 296.220 (хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун хорь) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч (РД:АВ48031811, Архангай аймаг, Жаргалант сум, Баянцагаан  4 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух хаягтай, утасны дугаар: 95916539) нарт тус тус олгуулахаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3. дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Банзрагч 1.440.000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, тус хуулийн 292 дугаар зүйлийн 292.1. дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Ганболдын 1.473.650 (нэг сая дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Т.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар capын 24-ний өдрийн 122 тоот шийтгэх тогтоолын Иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт миний нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1.473.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тус шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход үндэслэсэн дүгнэлт, хуулийн үндэслэлүүд нь хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдалд нийцээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнд: A. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл нөхцөлийг тогтоосон журмыг хэрэглэх” заалтын талаар гаргасан Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохиролын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан зүйл заалтыг баримтална гэсний дагуу шийтгэх тогтоолын үндэслэл болсон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1 дэх хэсэгт заасан заалтын агуулга нь “бусдын эрх амь нас эрүүл мэнд нэр төр алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдлээр гэм хор учруулсан” этгээдэд хамаарах заалт байтал хохирогч Г.Нямдаваагийн буруугаас Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас бусдад гэм хор учирсан буюу бусдад гэм хор учруулсан мэтээр мэтээр авч үзсэн.

Б. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалд нийцэхгүй байна. Учир нь шийтгэх тогтоолын 7 дугаар талд: Жич: Х.Грейс маркын 89-47 дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг 45 км/цаг гэж тооцоолж гаргасан буюу хохирогч Г.Нямдаваа нь тохирох бага хурдтай, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад явж байсныг гэм хор учрахад хохирогчийн зүгээс хэтэрхий болгоомжгүй, үйлдэл эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

B.  Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 79 дугаартай  дүгнэлтээр “Хохирогч Г.Нямдаваа замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчөөгүй” гэсэн бол, Сонгино хайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 7 дугаар сарын 2-ны өдрийн дүгнэлтээр “замын хөдөлгөөний тодорхой дүрэм зөрчсөн гэх үндэслэлтэй боловч осол гарахад эдгээр нь нөлөөлөөгүй” гэж дүгнэсэн байтал  зөвхөн зөрчсөн гэсэн дүгнэлтийг нь иш татаж, Г.Нямдаваагийн  буруугаас гэмт хэргийн хохирол нэмэгдүүлсэн гэж үзсэнд гомдолтой байна.

Гэтэл дээр дурдсан үндэслэлгүй шийдвэр гаргахдаа уг гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэний нэхэмжлэгч Т.Ганболд миний хувьд Иргэний хуулийн 228.1 болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна гэж, мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /гэмтсэн эд хөрөнгийг засах/ зэргээр учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Гэтэл шүүхээс Ц.Баярмагнай нь замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчсөний улмаас иргэн Т.Ганболдод 3.204.000 төгрөгийн хохирол учруулсан байна, мөн энэхүү хохирол нь шүүхээс тогтоосон үйл баримтын хувьд нотлогдож байна гэж үзсэн атлаа иргэний нэхэмжлэгч надад учирсан бодит хохирол 1.474.000 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна.

 Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, 120 дугаар зүйл 120.1 дэх хэсгүүдийг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах хүсэлттэй байгаа тул давж заалдах шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Ганболдын өмгөөлөгч С.Базарсад тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн үнийн дүнгээс 50 хувийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэсэн хуулийн зүйл заалтыг харахад хуулийг  зөрүүтэй ойлгож, буруу хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн заалт нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын асуудал юм. Гэтэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа буюу зам тээврийн осол болчихсон, гэм буруутай этгээд тогтоогдсон асуудал юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зүйл нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас болоод гэм буруутай нь тогтоогдсон тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж байх ёстой. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолоор замын хөдөлгөөний дүрэм зөрчин, гэм буруутай нь тогтоогдсон Ц.Баярмагнай гэх этгээд байхад миний үйлчлүүлэгчийг буруутай мэтээр хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх “хайхрамжгүй хандсан нь хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн” гэж байна. Жолооч Нямдаваа “би 60 километр цагийн хурдтай явж байсан” гэж хэлдэг. Гэтэл тухайн хэргийн газрын үзлэг, хийсэн техникийн шинжээчдийн тооцоогоор 45 километр цаг гэж гарсан. Нямдаваа нь 2 дугаар эгнээнд явж байсан бөгөөд урд нь ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй сийрэг байсан. Иймд Нямдаваа бүхэл бүтэн цагаан зураасыг давж ирэн өөрийнх нь машиныг мөргөнө гэж бодохгүй. Тиймд Нямдавааг хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нямдавааг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар хоёр дүгнэлт гарсан бөгөөд эхнийх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэсэн. Хоёр дахь дүгнэлтэд тээврийн хэрэгслийн зорчигч тээвэрлэх журам зөрчсөн, гэхдээ энэ нь осол болоход нөлөөлөөгүй гэсээр байтал шүүх яагаад Нямдавааг буруутай мэт үзэж байна вэ гэдгийг ойлгохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулиар тодорхойлно гэсэн. Улсын дээд шүүхийн тайлбарт бусдын гэм буруутай үйлдлээс болж эд хөрөнгөөрөө хохирсон хүний эд хөрөнгийг бодит хохирлыг, олох ёстой орлогийг төлөх ёстой гэж заасан. Гэтэл Т.Ганболдын бодит хохирол нь 3.070.000 юм. Миний үйлчлүүлэгч олох ёстой орлого зэргийг шаардаагүй. Зөвхөн эвдэрсэн машинаа засаж авахыг л хүсэж байгаа. 2-3 жилийн өмнө энэ машиныг 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Т.Ганболдын эрх ашиг  хохирч байна. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Ялтан Ц.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан гэв.

ХЯНАВАЛ:

Ц.Баярмагнай нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхжин худалдааны төвийн урд замд иргэн Ц.Батмэндийн эзэмшлийн 22-09 УНЛ улсын дугаартай, Тоёота, Ланд круйзер 105 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 25.7.2. “…тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.”, Мөн дүрмийн 7.12. “…жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. гэснийг зөрчиж, Г.Нямдаваагийн жолоодож явсан иргэн Т.Ганболдын эзэмшлийн 89-47 УНД улсын дугаартай Хьюндай Грейс загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, шууд зардлаар 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, жолооч Г.Нямдаваа, зорчигч Б.Өлзийбадрах, Б.Долгоржав нарын  биед тус тус хүндэвтэр, зорчигч С.Эрдэнэбилэг, Х.Одгэрэл,  Н.Банзрагч нарын биед тус тус хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ялтан Ц.Баярмагнайн мэдүүлэгүүд /1хх 144, 149-150, 2хх 39/, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   хохирогч Б.Өлзийбадрах, Г.Нямдаваа, Б.Долгоржав нарын мэдүүлэгүүд /1хх-13, 41-42, 2хх-41, 1хх 70-71/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний нэхэмжлэгч Х.Одгэрэл, С.Цэцэгмаа, С.Эрдэнэбилэг, Н.Банзрагч, Т.Ганболд нарын мэдүүлэгүүд  /1хх-19-20, 1хх-26-27, 1хх-32-33 1хх 92-93, 1хх 61, 2хх 42/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагч Ц.Батмэндийн мэдүүлэг /1хх 103, 2хх 42/ болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5703, 5704, 5629, 5716, 5666, 5660, 5667 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 79 дүгээр дүгнэлт /1хх 136/, нэмэлт техникийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 225/, зам тээврийн осол, хэргийн гарсан үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 10/, Авто машин техникийн үнэлгээний тайлан /1хх 66/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 67/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Ц.Баярмагнайгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Иргэний хариуцагч Т.Ганболдын гаргасан: “…Ц.Баярмагнай нь замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчсөний улмаас иргэн Т.Ганболдод 3.204.000 төгрөгийн хохирол учруулсан байна, мөн энэхүү хохирол нь шүүхээс тогтоосон үйл баримтын хувьд нотлогдож байна гэж үзсэн атлаа иргэний нэхэмжлэгч надад учирсан бодит хохиролоос 1.474.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, 120 дугаар зүйл 120.1 дэх хэсгүүдийг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах хүсэлттэй байгаа тул ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү …” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянан үзвэл уг гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй байна.

Учир нь, 89-47 УНД улсын дугаартай “Хьюндай Грейс” загварын микро автобусыг жолоодон явсан Г.Нямдаваа нь “…Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн…; 21.1….Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байх үндэстэй боловч энэ нь осол гарахад нөлөөлөөгүй болно. Мөн: 89-47 УНД дугаартай Х.Грейс загварын тээврийн хэрэгслийн хурдыг тооцож гаргахад … 45 км/цаг /1 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас/ гэсэн Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтүүдээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын …журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг гарахад түүний гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь шалтгаант холбоогүй, тухайн гэмт хэрэгт гэм буруугүй нь нэгэнт тогтоогдсон байхад анхан шатны шүүх түүнд холбогдох дээр дурьдсан … дүрмийн заалт зөрчсөн гэх  захиргааны шинжтэй зөрчлийг уг гэмт хэрэгт хамаатуулан тайлбарлаж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт  “... гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно...” гэж заасныг үндэслэж, иргэний нэхэмжлэгч Т.Ганболдод учирсан эд хөрөнгийн хохирлын зарим болох 1.473.650 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах...” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус заасныг үндэслэн ялтан Ц.Баярмагнайгаас 1.473.650 төгрөгийг нэмж гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Ганболдод олгохоор зааж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.