Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Уранчимэг нарын 10 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Т.Оргил-Очир,

Яллагдагч Б.Уранчимэгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,

Яллагдагч Д.Сарангийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Яллагдагч Б.Хишигсүрэн, Б.Эрдэнэбулган нарын өмгөөлөгч Л.Даваасүрэн,

Яллагдагч Л.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, 

Яллагдагч Ё.Цэцэгмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Яллагдагч Д.Дугаржавын өмгөөлөгч Г.Тунгалаг,

Яллагдагч Н.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, 

Яллагдагч С.Батбаярын өмгөөлөгч Н.Санчиндорж,

Хохирогч З.Ариунтуяа, Г.Бямбажав, Ч.Оюунбилэг, Ц.Эрдэнэбат, Д.Дариймаа, А.Цэдэнжав, Б.Байгалмаа,

Иргэний нэхэмжлэгч Капитал банкны төлөөлөгч Ж.Мөнхжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын гаргасан 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Очирсүрэнгийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот эсэргүүцлээр Б.Уранчимэг, Д.Саран, Б.Хишигсүрэн, Б.Эрдэнэбулган, Л.Пүрэвсүрэн, Ё.Цэцэгмаа, Д.Дугаржав, Н.Молор-Эрдэнэ, С.Тамир, С.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 20831293 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бошгот овогт Бумсүрэнгийн Уранчимэг, 1977 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-Эхийн 25-1559 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: /МЕ 77031203/,

 

- 2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсэн,

 

2. Боржигон овогт Долгорсүрэнгийн Саран, 1972 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай,  эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14-289б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЧЕ 72121908/,

 

3. Шар хоньт овогт Батаагийн Хишигсүрэн, 1973 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны 14/2и байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ПЭ 73022808/,

 

4. Элжигэн овогт Баттулгын Эрдэнэбулган, 1970 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14и-2-40 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

- 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /УС 70112012/,

 

5. Боржигон овогт Лхамаагийн Пүрэвсүрэн, 1956 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн 64 дүгээр байрны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 9 тоотод оршин суух, регистрийн дугаар: /ЕЙ 56030109/,

 

- 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7.500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 416 дугаар захирамжаар 7.154.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөгдсөн,

- 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

6. Чой овогт Ёндонжунайгийн Цэцэгмаа, 1970 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-7, эх, эгч, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 16-9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 12-232 тоотод оршин суух, регистрийн дугаар: /ХЗ 70122062/,

 

- 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

 

7. Залаат овогт Доржийн Дугаржав, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 5-153 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ФД83062518/,

 

8. Сартуул овогт Намхайнямбын Молор-Эрдэнэ, 1974 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 23в-39 тоотод оршин суух, регистрийн дугаар: /ИЛ 74011804/,

 

- 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

9. Наран овогт Содномнямын Тамир, 1986 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 56-10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /АЕ 86021064/,

 

10. Хэрээд овогт Содовын Батбаяр, 1961 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эх, нөхөр, хүү, ач охины хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 136-8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЧИ 61072606/.

 

1. Б.Хишигсүрэн нь яллагдагч Д.Эрдэнэбулгантай бүлэглэн:

 - 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг "барьцаанд тавиад бага хүүтэй зээл авч өгнө" гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар Б.Эрдэнэбулганы нэр дээр шилжүүлэн залилан авч, 135.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2011 оны 4 дүгээр сард Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар "Хас" банкинд барьцаанд тавьж, тус банкийг залилсны улмаас 52.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2010 оны 5-6 дугаар сард "жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо" гэж xyyрч мэхлэх аргаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлан Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас 107.630.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

ганцаараа, давтан үйлдлээр:

- “Худалдах, худалдан авах гэрээг” хуурамчаар үйлдэж ашиглан 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкинд барьцаанд тавьж, 40 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, 46.812.396 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдөр "Москва хороолол дахь өөрийн байраа хүнд түрээслүүлээд чиний машиныг барьцаанаас удахгүй гаргаж өгнө" гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн “Мерседес Бенз Е-320” загварын автомашиныг "Бичил Глобус" ХХК-нд барьцаанд тавиулан 2.500.000 төгрөгийг авч, зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс Б.Пүрэвсүрэнгийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин үүргийн гүйцэтгэлд хураагдаж, Б.Пүрэвсүрэнд 8.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан;

- 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр "би нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг, 100 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл авах гээд төсөл бичээд шалгарсан тул барьцаа хөрөнгө хэрэгтэй байна" гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Ш.Болормаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоот 2 өрөө орон сууцыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Буман дусал" Банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн барьцаанд тавиулж, 13 сая төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын дундуур 650.000 төгрөгийг буюу нийт 13.650.000 төгрөгийг залилан мэхлэж хохирол учруулсан;

- 2013 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэж, уг гэрчилгээг ашиглан "манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа, банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна" гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Б.Нямаагийн барьцаанд тавьж, 25.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2014 оны 2 дугаар сард "би 5 толгой, Оюу толгойд 2 орд газартай, урдаас бараа авчирч Номин, Замбала, Оргил гэх дэлгүүрт өгдөг, өөрийн хувийн компанитай" гэж хуурч мэхлэх аргаар итгэл үнэмшил төрүүлэн, бусдын өмчлөлийн Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 1716 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн ашиглаж, барьцаалан Н.Энхбаяраас 14 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2015 оны 4 дүгээр сард С.Баатарсүрэнд "Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 1 тэрбум 400 гаруй сая төгрөгийн тендер авсан" гэж хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл үнэмшил төрүүлэн, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн ашиглаж, нийт 113.340.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Хил хамгаалах ерөнхий газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан" гэж худалдах, худалдан авах хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл үнэмшил төрүүлэн Б.Байгалмаагаас 98.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 1716 дугаар байрны 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээн дээрх тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хохирогч Б.Баттөрд барьцаалан түүнээс хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 12 дугаар сард М.Урангоогийн Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 1716 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэж, барьцаалан Г.Гантөмөрөөс 25.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авсан;

- 2010-2012 оны хооронд "бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө" гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Б.Баярцэцэгээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 13.300.000 төгрөгийг, 3.500.000 төгрөгийг, 11.000.000 төгрөг буюу нийт 27.800.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2014 оны 4 дүгээр сард "бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө" гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Б.Мөнхжаргалаас 20 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 171/6 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг хуурамчаар гаргаж, 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Э.Батнавчаас 17.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сард С.Баттунгалагийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхоны 48 дугаар байрны 15 тоот байрыг “Гурван титэм" ББСБ-д 35 сая төгрөгийн барьцаанд тавьж, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

 

Н.Молор-Эрдэнэтэй бүлэглэн:

- 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Б.Отгонбаяраас хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Д.Сарантай бүлэглэн:

- 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мон сант Алдар" хадгаламж зээлийн хоршооноос 15 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2016 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Эксим финанс" ББСБ-аас хуурамч гэрчилгээ ашиглаж, 0088 УБВ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” загварын автомашиныг барьцаанд тавьж, 20.000.000 төгрөгийг залилан мэхлэж, бусдад нийт 822.232.396 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2. Б.Уранчимэг нь ганцаараа, давтан үйлдлээр:

- Л.Уранчимэгээс 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Алтны уурхайд хүнсний зүйл нийлүүлнэ" гэж итгэл эвдэх аргаар 1 тонн хиам захиалан авч, 1.087.430 төгрөгийн хохирол учруулсан;

- Д.Гантуяагаас 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "уурхайд цэвэр ус нийлүүлнэ, мөнгө хэрэгтэй байна" гэж зээл гэх нэрийдлээр 30.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- С.Энхсайханаас 2008 оны 5 дугаар сарын 7-ноос 2008 оны 8 дугаар сарын 1-ний хооронд 4 удаагийн үйлдлээр нийт 142.000.000 төгрөгийг алтны уурхайд ус нийлүүлнэ гэж аваад, буцааж 63.000.000 төгрөг өгч 79.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- М.Мөнхбаяраас 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "алтны компанид гэрээ хийж нийлүүлэх газар байгаа" гэж Хүнд даацын автомашины 1200-Р-20 хэмжээтэй 64 ширхэг дугуйг хуурч мэхлэх аргаар залилан авч, 28.160.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Д.Өлзийбаяраас 2008 онд "алтны компанид цэвэр ус нийлүүлдэг" гэж итгэл эвдэх аргаар 80.000.000 төгрөгийг авч, 92.700.000 төгрөгийг буцаан өгөх нэрийдлээр "нөхөр хэрэгт холбогдсон, мөнгөний хэрэгцээтэй байна" гэж 5.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Т.Мөнхнарангаас 2008 оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 30-ны хооронд "алтны компанид ус нийлүүлдэг" гэж итгэл эвдэх аргаар 52 удаагийн үйлдлээр нийт 551.192.200 төгрөгийг зээлэн авч, 443.464.500 төгрөгийг буцаан өгөх нэрийдлээр 107.727.700 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- З.Ариунтуяагаас 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр "бизнесээ өргөжүүлнэ" гэж итгэл эвдэх аргаар 47.000.000 төгрөгийг зээлж авч, 10.800.000 төгрөгийг буцаан өгч байгаа нэрийдлээр 36.200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Э.Энхбатаас "иргэн Э.Хулангийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авна" гэж итгэл эвдэх аргаар 25.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Д.Халиунаагаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "усны наймаа хийдэг, ус авах мөнгөгүй болчихлоо" гэж итгэл эвдэх аргаар 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Ч.Гэрэлмаагаас 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7.490.000 төгрөгийг зээлэх нэрээр итгэл эвдэх аргаар залилан авч, 7.490.000 төгрөгийн хохирол учруулсан;

- н.Төмөрхуягаас 2008 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр "Олон улсын тусламжийн газарт будаа нийлүүлэх хэрэгтэй байна" гэж итгэл эвдэх аргаар 200 тонн цагаан будаа авч, 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- "Макс импекс" ХХК-иас 2010 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд итгэл эвдэх аргаар борлуулагч Б.Баттулгаас 48 тонн элсэн чихрийг итгэл эвдэх аргаар хуурч мэхлэн авч, 29.280.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Ч.Нэргүйгээс 2008 оны 6 дугаар сард тэтгэврийн зээлийг барьцаалан 2.000.000 төгрөг, мөн 2008 оны 9 дүгээр сард түүний орон сууцыг "Тэлмэн Хас" ББСБ-д барьцаалуулж 20.000.000 төгрөгийн зээл авахуулж, итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар нийт 50.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- С.Түмэндэмбэрэлээс 2008 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 22-ны хооронд 4 удаагийн үйлдлээр "алтны компанид бараа нийлүүлнэ" гэж итгэл эвдэх аргаар 56.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Ж.Мягмаржаваас 2008 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 6-ны хооронд "хамтдаа бизнес хийнэ" гэж итгэл эвдэх аргаар 23.300.000 төгрөгийг хуурч мэхлэн авч, 23.300.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Ч.Цэеннямбуугаас 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр "алтны уурхайд бараа нийлүүлнэ" гэж итгэл эвдэх аргаар 2.100.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Ц.Чулуунцэцэгээс 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр "усны наймаа хийж, алтны уурхайд нийлүүлдэг" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, итгэл эвдэх аргаар 2.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Г.Ариунаагаас 2008 оны 6 дугаар сарын 28-наас 10 дугаар сарын 1-ний хооронд нийт 14 удаагийн үйлдлээр "алтны уурхайд бараа нийлүүлж байгаа" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, итгэл эвдэх аргаар 117.400.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Н.Отгончимэг /иргэний нэхэмжлэгчээр Б.Оюунтуяа/-ээс "алтны уурхайд хүнсний бараа нийлүүлж байгаа" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, итгэл эвдэх аргаар 63.495.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Хаан банкны Мишээл тооцооны төвөөс 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хий гүйлгээгээр 112.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Ё.Цэцэгмаатай бүлэглэн, давтан үйлдлээр:

- Т.Ганчимэгээс 2011 оны 8 дугаар сард "түлшний наймаа хийдэг" гэж итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан /хохирогчоор З.Төмөрбаатар тогтоогдсон/;

- Ч.Оюунбилэгээс 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна" гэж итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 230.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Иргэн Д.Лхагванямаас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түлшний наймаа хийнэ гэж итгэл эвдэх аргаар 37.137.100 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Л.Пүрэвсүрэнтэй бүлэглэн, давтан үйлдлээр:

- Г.Бямбажаваас 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр "Н.Уранчимэгээс оффисын зориулалттай байрыг худалдан авна" гэж итгэл эвдэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 46 тоот 3 өрөө орон сууцыг Н.Уранчимэгт зээлийн барьцаанд тавьж, 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Н.Уранчимэгээс 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр "танай оффисыг Хаан банкны зээлээр худалдан авах гэж байна, урьдчилгаа мөнгө байршуулах хэрэг болоод байна" гэж итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг барьцаанд тавьж, 66.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Г.Дулмаагаас "байшин зарагдахаар мөнгийг нь өгнө" гэж итгэл эвдэх аргаар "Нет капитал" Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулж, 4.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад нийт 1.276.377.230 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 16 дугаар зүйлүүдийг зөрчиж, 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 105.000.000 төгрөгийн, 25.000.000 төгрөгийн, 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14.000.000 төгрөгийн, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 112.500.000 төгрөгийн буюу нийт 256.500.000 төгрөгийн хий гүйлгээ хийж, Ц.Даваа, М.Болорзаяа, Б.Туул нарыг банкны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт хатгаж, хатгагчаар хамтран оролцож 256.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

 

Д.Дугаржавтай бүлэглэн:

- Хаан банкны Сонсголон салбарын теллерээр ажиллаж байхдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 16 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Т.Мөнхнарангийн данс руу 88.000.000 төгрөгийг төлбөр хариуцагч этгээдгүйгээр хий гүйлгээ хийж, банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт хатгаж, хатгагчаар хамтран оролцож онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

3. Л.Пүрэвсүрэн нь ганцаараа:

- Г.Дулмаагаас 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр "байр чөлөөлөөд 14 хоногийн дараа буцаан өгнө" гэж итгэл эвдэх аргаар 12.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Б.Уранчимэгтэй бүлэглэн, давтан үйлдлээр:

- Г.Бямбажаваас 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр "Н.Уранчимэгээс оффисын зориулалттай байрыг худалдан авна" гэж итгэл эвдэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 46 тоот 3 өрөө орон сууцыг Н.Уранчимэгт зээлийн барьцаанд тавьж, 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Н.Уранчимэгээс 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр "танай оффисыг Хаан банкны зээлээр худалдан авах гэж байна, урьдчилгаа мөнгө байршуулах хэрэг болоод байна" гэж итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг барьцаанд тавьж, 66.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Г.Дулмаагаас "байшин зарагдахаар мөнгийг нь өгнө" гэж итгэл эвдэх аргаар "Нет капитал" Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулж, 4.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад нийт 148.000.000 төгрөгийн бую онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

4. Ё.Цэцэгмаа нь ганцаараа, давтан үйлдлээр:

- О.Пүрэвдоржоос 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "эксел загварын автомашиныг зарж өгнө" гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Д.Цэрэндэндэвээс 2011 оны 11 дүгээр сард "хямдхан түлш авч өгнө" гэж итгэл эвдэх аргаар 37.187.100 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Б.Бат-Эрдэнээс 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд зээлийн гэрээгээр халхавчлан 8.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3.300 ам.доллар буюу 4.578.024 төгрөг, нийт 12.578.024 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Д.Сарантай бүлэглэн:

- О.Магсараас "хямдхан байр олж өгнө" гэж итгэл эвдэх аргаар 2007 оны 11 дүгээр сард 7.100.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилан мэхлэж авсан;

- 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарт "АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна" гэж А.Цэдэнжаваас хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "зээл гаргаж өгнө" гэж С.Тамираас хуурч мэхлэх аргаар 7.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2014 оны 5 дугаар сард "хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ" гэж Б.Батсайханаас хуурч мэхлэх аргаар Хаан банкны дансаар дамжуулан 14.657.200 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "банкны зээл чөлөөлж өгнө" гэж Х.Гансүхээс 8.000.000 төгрөгийн зээл чөлөөлөн өгч, түүний барьцаа болгож Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг нь барьцаанд аван хуурч мэхлэх аргаар бусдад 107.000.000 төгрөгөөр худалдаж залилан мэхэлсэн;

- 2013 оны 10 дугаар сард Х.Гансүхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Гансүх нь миний нөхөр байгаа юм, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя" гэж хуурч мэхлэх аргаар Ц.Эрдэнэбатаас 60 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

- "Бармон" ХХК-ийн захирал Ш.Үнэнбатаас 2011 оны 6 дугаар сард "түлш олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар 100.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- "Монвет" ХХК-ийн менежер Г.Одмандахаас 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр "түлш олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар 180.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- "Зуншин" ХХК-ийн менежер Н.Алтанхуягаас 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "түлш олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар 95.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Голомт банкнаас 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Ё.Баярмаагийн нэрээр хуурамч иргэний үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэн хуурч мэхлэх аргаар лизингийн гэрээ байгуулж, 3.640.090 төгрөгийн хохирол учруулсан;

- Голомт банкнаас 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Д.Алтантуяагийн нэрээр хуурамч иргэний үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэн хуурч мэхлэх аргаар лизингийн гэрээ байгуулж, 3.640.090 төгрөгийн хохирол учруулсан;

 

Д.Саран, Д.Энхтуяа нартай бүлэглэн:

- Д.Хишигдэлгэрээс 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдөр "мөнгө зээлнэ" гэж итгэл эвдэн автомашин, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь барьцаанд тавиулж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Я.Батжаргалаас 2008 оны 11 дүгээр сард автомашин худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар “Ланд крузейр-80” загварын автомашиныг залилан авч, 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

 

Д.Гэрэлтсайхан, Д.Янжиндулам нартай бүлэглэн:

- Н.Гүрбазараас 2006 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Д.Гэрэлтсайханы түрээслэж байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 136 тоот байрны орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, хуурч мэхлэх аргаар 8.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Б.Уранчимэгтэй бүлэглэн:

- Т.Ганчимэгээс 2011 оны 8 дугаар сард "түлшний наймаа хийдэг" гэж итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Ч.Оюунбилэгээс 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна" гэж итгэл эвдэн итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 230.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Иргэн Д.Лхагванямаас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түлшний наймаа хийнэ гэж итгэл эвдэх аргаар 37.137.100 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад нийт 1.009.539.604 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

5. Д.Саран нь Ш.Одонтуяатай бүлэглэн:

- Ж.Цэндсүрэнгээс "ямааны өлөн гэдэс зарж мөнгийг дараа өгнө" гэж итгэл эвдэх аргаар 1.017.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Ё.Цэцэгмаа, Д.Энхтуяа  нартай бүлэглэн, давтан үйлдлээр:

- Д.Хишигдэлгэрээс 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдөр "мөнгө зээлнэ" гэж итгэл эвдэн автомашин, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь барьцаанд тавиулж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан;

- Я.Батжаргалаас 2008 оны 11 дүгээр сард автомашин худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар “Ланд крузейр-80” загварын автомашиныг залилан авч, 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

 

Ж.Отгонсүрэн, Д.Энхтуяа, Н.Нандинжаргал нартай бүлэглэн:

- Н.Гүрбазараас 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ж.Отгонсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 23 дугаар байрны 3 өрөө байрны хуурамч гэрчилгээ үйлдэн, ашиглаж хуурч мэхлэх аргаар 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Ё.Цэцэгмаатай бүлэглэн, давтан үйлдлээр:

- О.Магсараас "хямдхан байр олж өгнө" гэж итгэл эвдэх аргаар 2007 оны 11 дүгээр сард 7.100.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилан мэхлэж авсан;

- 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарт "АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна" гэж А.Цэдэнжаваас хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "зээл гаргаж өгнө" гэж С.Тамираас хуурч мэхлэх аргаар 7.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2014 оны 5 дугаар сард "хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ" гэж Б.Батсайханаас хуурч мэхлэх аргаар Хаан банкны дансаар дамжуулан 14.657.200 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "банкны зээл чөлөөлж өгнө" гэж Х.Гансүхээс 8.000.000 төгрөгийн зээл чөлөөлөн өгч, түүний барьцаа болгож, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг нь барьцаанд аван хуурч мэхлэх аргаар бусдад 107.000.000 төгрөгөөр зарж борлуулан залилан мэхэлсэн;

- 2013 оны 10 дугаар сард Х.Гансүхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг "Гансүх нь миний нөхөр байгаа юм, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя" гэж хуурч мэхлэх аргаар Ц.Эрдэнэбатаас 60 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

- "Бармон" ХХК-ийн захирал Ш.Үнэнбатаас 2011 оны 6 дугаар сард "түлш олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар 100.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- "Монвет" ХХК-ийн менежер Г.Одмандахаас 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр "түлш олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар 180.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- "Зуншин" ХХК-ийн менежер Н.Алтанхуягаас 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "түлш олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хуурч мэхлэх аргаар 95.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- Голомт банкнаас 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Ё.Баярмаагийн нэрээр хуурамч иргэний үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэн хуурч мэхлэх аргаар лизингийн гэрээ байгуулж, 3.640.090 төгрөгийн хохирол учруулсан;

- Голомт банкнаас 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Д.Алтантуяагийн нэрээр хуурамч иргэний үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэн хуурч мэхлэх аргаар лизингийн гэрээ байгуулж, 3.640.090 төгрөгийн хохирол учруулсан;

 

Ж.Отгонсүрэн, Б.Пүрэвжав нартай бүлэглэн:

- Б.Баттөрөөс 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Отгонсүрэнгийн банкны барьцаанд байсан байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, эрхийн бичиг зэргийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж барьцаанд тавьж, хуурч мэхлэх аргаар 5.000 ам.доллар буюу 5.820.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

Б.Пүрэвжав, Д.Нямсүрэн нартай бүлэглэн:

- Ч.Одонхүүгээс 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.Нямсүрэнгийн түрээслэж байсан байрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаанд тавьж, “Тоёота Лексус-450” загварын 17-00 УБН улсын дугаартай автомашиныг хуурч мэхлэх аргаар залилан авч, 18.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

 

И.Дэлгэрмаатай бүлэглэн:

- 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Голомт хотхоны нотариат дээр Б.Алтанзул, Д.Должинжав нарт "авто замын ажил олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн Д.Должинжаваас 15.9 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч, түүнд үлэмж хэмжээний хохирол учруулсан;

 

Б.Хишигсүрэнтэй бүлэглэн:

- 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглан Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мон сант Алдар" хадгаламж зээлийн хоршооноос 15 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Эксим финанс" ББСБ-аас хуурамч гэрчилгээ ашиглаж, 0088 УБВ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” загварын автомашиныг барьцаанд тавьж, 20.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

С.Батбаяр, С.Тамир нартай бүлэглэн:

- 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаар байрны 8 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан иргэн Ц.Гүнчин-Ишээс 40 сая төгрөгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан;

 

С.Тамиртай бүлэглэн:

- 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 1 тоотод Д.Баяржаргалаас "орон сууц худалдана" гэж итгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээлийн гэрээ байгуулж, 7.800.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан "Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж итгүүлэн Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас нийт 2.020.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан;

 

Д.Саран нь ганцаараа:

- Д.Дариймаагаас 2011 оны 11 дүгээр сард хуурамч газар эзэмших гэрчилгээ барьцаанд тавьж, зээл нэрийдлээр 3.500.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сард түүний эзэмшлийн 16-06 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Крузейр-80 загварын автомашиныг худалдан авна гэж хуурч мэхлэн нийт 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

- "Бичил глобус" ХХК-нд Д.Дариймаагийн эзэмшлийн 16-06 УНИ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр-80” загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан барьцаанд тавьж, 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Алтанзаяад Д.Дариймаагийн эзэмшлийн 16-06 УНИ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр-80” загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан давхар худалдах, худалдан авах гэрээ хийж, уг автомашиныг Б.Алтанзаяа нь Буянтогтохын Алтанзаяад 14.500.000 төгрөгөөр худалдаж, Буянтогтохын Алтанзаяад 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан;

- С.Алтанцэцэгээс 2011 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Гашуун сухайтын боомтоор самар гаргана гэж хуурч мэхлэх аргаар 15.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, ашиглаж Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мон Сант Алдар" хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж, 20.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2015 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарьд ордны гадаа "Нийслэлийн автозамын газраас захиалсан 560 сая төгрөгийн төсөвтэй замын нөхөөсний ажил байна, урьдчилгаа мөнгөө өгсөн хүнд ажил авч өгч чадна" гэж хуурч мэхлэх аргаар И.Дэлгэрмаагаас 13.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 0088 УБВ улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын автомашиныг "Дотно финанс" ББСБ-д барьцаалж, 15.000.000 төгрөгийг залилан мэхлэж, бусдад нийт 881.394.380 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

6. Д.Эрдэнэбулган нь Б.Хишигсүрэнтэй бүлэглэн:

- 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг "барьцаанд тавиад бага хүүтэй зээл авч өгнө" гэж итгүүлэн хуурч мэхлэх аргаар Б.Эрдэнэбулганы нэр дээр шилжүүлэн залилан авч, 135.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2011 оны 4 дүгээр сард Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар "Хас" банкинд барьцаанд тавьж, тус банкийг залилсны улмаас 52.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

- 2010 оны 5-6 дугаар сард "жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо" гэж хуурч мэхлэх аргаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлан Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас 107.630.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 294.630.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. Д.Дугаржав нь Хаан банкны тооцооны төвд ажиллаж байхдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 16 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж, 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкин дахь Т.Мөнхнарангийн 5026361122 дугаартай данснаас 10.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээг төлбөр хариуцагч этгээдгүйгээр хийж, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн;

Б.Уранчимэгтэй бүлэглэн Хаан банкны Сонсголон салбарын теллерээр ажиллаж байхдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 16 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Т.Мөнхнарангийн данс руу 88.000.000 төгрөгийг төлбөр хариуцагч этгээдгүйгээр хий гүйлгээ хийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдад нийт 98.500.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан;

Мөн төлбөр хариуцагч этгээдгүйгээр банк санхүүгийн баримт бичгийг ашиглах зорилгоор хуурамчаар давтан үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

8. Н.Молор-Эрдэнэ нь Б.Хишигсүрэнтэй бүлэглэн:

- 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Б.Отгонбаяраас хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

 

Н.Молор-Эрдэнэ нь ганцаараа:

- 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Ч.Оргилсайханаас хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Б.Доржгочоогоос хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Б.Болор-Эрдэнээс хуурч мэхлэх аргаар 2.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад нийт 92.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

9. С.Тамир нь С.Батбаяр, Д.Саран нартай бүлэглэн:

- 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаар байрны 8 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан иргэн Ц.Гүнчин-Ишээс 40 сая төгрөгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан;

 

С.Батбаяртай бүлэглэн:

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас “Тоёота Марк-Х зио” загварын автомашиныг 18.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, улмаар уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн "Үлэмж Их Оргил" банк бус санхүүгийн байгууллагад 8 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, үлэмж хэмжээний хохирол учруулсан;

 

Д.Сарантай бүлэглэн:

- 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 1 тоотод Д.Баяржаргалаас "орон сууц худалдана" гэж итгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээлийн гэрээ байгуулж, 7.800.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан "Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж итгүүлэн Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас нийт 2.020.000 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад нийт 60.320.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

10. С.Батбаяр нь С.Тамир, Д.Саран нартай бүлэглэн:

- 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаар байрны 8 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан иргэн Ц.Гүнчин-Ишээс 40 сая төгрөгийг залилан мэхлэж авсан;

 

С.Тамиртай бүлэглэн:

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас “Тоёота Марк-Х зио” загварын автомашиныг 18.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, улмаар уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн "Үлэмж Их Оргил" банк бус санхүүгийн байгууллагад 8 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилан мэхлэж, бусдад нийт 58.500.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Уранчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт тус тус зааснаар, Д.Дугаржавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б.Хишигсүрэн, Л.Пүрэвсүрэн, Ё.Цэцэгмаа, Д.Саран, Д.Эрдэнэбулган, Н.Молор-Эрдэнэ, С.Тамир, С.Батбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

             

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 537 дугаар захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д "онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох" гэж заасныг зөрчиж, нэр бүхий шүүгдэгч нарын сэтгэцийн байдлыг тодорхойлоогүй орхигдуулжээ. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар байцаан шийтгэх ажиллагаанд татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 558 дугаар шүүхийн тогтоолын "Тодорхойлох нь" хэсгийн 1, 3, 4 дэх заалтыг зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Хохирлын тооцоог хохирогч нэг бүрээр зөв тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг зөв үндэслэлтэй тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруу, түүнд тохирсон ял хариуцлагыг зөв үндэстэй тогтооход чухал ач холбогдолтой юм.

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 661 дүгээр шүүхийн тогтоолд дурдагдсан зарим ажиллагааг бүрэн бус хийсэн.

4. Эрүүгийн хэргүүдийг нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор тогтоол гаргахаар заасан байхад тогтоол үйлдээгүй байна. Мөн эрүүгийн 20831293 дугаар Б.Уранчимэг нарт холбогдох хэрэгт бусад эрүүгийн хэргүүдийг хэзээ, хэрхэн, яаж нэгтгэсэн эсэхийг нягтлан тогтоовол зохино. Хэргийг прокурорт очтол Б.Уранчимэг, Л.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, С.Тамир, Н.Молор-Эрдэнэ, Д.Дугаржав нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Саран, Б.Эрдэнэбулган, Ё.Цэцэгмаа, С.Батбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Оргил-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн захирамж нь хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаагүй буюу хэргийн жинхэнэ байдалд эрх зүйн зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ойлгомжгүй шийдвэр гарсан байна. Түүнчлэн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан "Шүүгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана" гэснийг 2 дахь удаагаа хэрэгжүүлэхгүйгээр буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй атал "хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1. Дээрх захирамжийн 1 дэх заалтанд "...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 537 дугаар захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй..." гэж заасан нь ойлгомжгүй, уг захирамжийн хэд дэх заалтуудад заагдсан яг ямар ажиллагааг хэрхэн хийж гүйцэтгээгүй гэж шүүхээс дүгнэсэн нь тодорхойгүй, учир нь мөрдөн байцаалтаар захирамжид заагдсан ажиллагаануудыг бүрэн хийж шалгасан гэж үзэж байна. Мөн уг заалтанд "...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д "онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох" гэж заасныг зөрчин нэр бүхий шүүгдэгч нарын сэтгэцийн байдлыг тодорхойлоогүй орхигдуулжээ..." гэжээ. Дээрх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан С.Тамир, С.Батбаяр нарын сэтгэцийн байдлыг тодорхойлсон талаар шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтийг тус хэрэгт хавсаргаагүй байсан боловч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр нотлох баримтаар гаргаж өгөхөөр төлөвлөж байсныг шүүх хэрэгжүүлэх бололцоогоор хангаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан "...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй" гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д "Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно" гэж заасны дагуу прокурор хуульд заагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс олгоогүй гэж үзэхээр байна. Мөн шүүгчийн захирамжийн дээрх заалтанд "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар байцаан шийтгэх ажиллагаанд татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байна" гэсэн нь ойлгомжгүй, шүүх ямар этгээдийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв шүүх тодорхой нэг этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт "Иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан "хэрэгт мөрдөн байцаагч ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэсэн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.

2. Захирамжийн 2 дахь заалтанд "...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 558 дугаар тогтоолын "Тодорхойлох нь хэсгийн 1, 3, 4 дэх заалтыг зохих ёсоор гүйцэтгээгүй байна..." гэж яг ямар үндэслэл, дүгнэлтээр зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй заалт болжээ. Өөрөөр хэлбэл, чухам ямар ажиллагааг мөрдөн байцаалтаар шалгаж тодруулаагүй, зохих ёсоор юуг хэрхэн шалгуулах гээд байгаа нь ойлгомжгүй, энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа болох нь тодорхойгүй, бүрхэг заалт болсон байна.

3. Захирамжийн 3 дахь заалтанд "...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 661 дүгээр тогтоолд дурдагдсан зарим ажиллагааг бүрэн бус хийсэн..." гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шүүгчийн захирамжинд дээрх шүүхийн тогтоолд дурдсан "зарим ажиллагаа" гэж чухам ямар ажиллагааг хэлээд байгаа, ямар үндэслэл, дүгнэлтээр энэхүү "зарим ажиллагаа"-г "бүрэн бус хийсэн" гэж үзэж байгаа болох нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

4. Захирамжийн 4 дэх заалтанд "Эрүүгийн хэргүүдийг нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор тогтоол гаргахаар заасан байхад тогтоол үйлдээгүй. Эрүүгийн 20831293 дугаартай Б.Уранчимэг нарт холбогдох хэрэгт бусад хэргүүдийг хэзээ, хэрхэн, яаж нэгтгэсэн эсэхийг нягтлан тогтоовол зохино" гэжээ. Гэтэл шүүхээс чухам эрүүгийн аль дугаартай хэргийг нэгтгээгүй буюу энэ талаар тогтоол үйлдээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн байцаагч, прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д "Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдүүдийн хэргийг нэгтгэнэ" гэж, 124.2 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг нэгтгэхдээ хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг нь онц хүндэд нэгтгэнэ" гэж заасныг тус тус үндэслэн эрүүгийн 20831293 дугаартай хэрэгт Б.Уранчимэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан бүх дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгуулсан талаар холбогдох тогтоолууд эрүүгийн хэрэгт бүрэн авагдсан байгаа болно. Хэрэв шүүх "эрүүгийн хэрэг нэгтгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор тогтоол гаргахаар заасан байхад тогтоол үйлдээгүй байна" гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасан "Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд тухайн ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан "хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд Б.Уранчимэг нарт холбогдох эрүүгийн 20831293 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 209 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Дариймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг шийдэгдэхгүй маш олон жил болж байна. 2004 онд анх үйлдэгдсэн гэмт хэрэг. 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах болгож өөрчилсөн. Тэнсэж, хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Анх 3-4 хүний 30.000.000-40.000.000 төгрөгийн хэрэгт холбогдож эхэлж байсан. Өнөөдөр 3-4 тэрбумын төгрөгийн, 70-80 хохирогчтой хэрэг болж өнөөдрийг хүрсэн нь хуулийн байгууллагын буруу гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаагч, прокурор нар Баянзүрх дүүргээс шилжүүлсэн миний хавтаст хэргийг 8 сар дарж байгаад 2012 оны 8 дугаар сард шүүх хуралдаанд болоход миний хавтаст хэргийг оролцуулаагүй аваад үлдсэн байсан. Тэр талаар Улсын Дээд шүүхээс миний хавтаст хэрэг хаана байгаа бол гэж лавлахад Сүхбаатар дүүрэгт байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд хэргийг тусгаарлаж шийдвэрлэж болно. Тэр хуулийн заалтыг огт хэрэглэдэггүй. Тус бүрт нь ял оногдуулах хуулийн заалт байхад энэ гэмт хэргийн хохирогчдын эрх ашгийг боддоггүй. Хохирогч нар ерөөсөө өмгөөлөгч авах чадвар байхгүй. Яллагдагч нар бүгд төлбөр өндөртэй өмгөөлөгч авсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч А.Цэдэнжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д.Саранд 40.000.000 төгрөгийг өгч залилуулсан. Миний бие өөрийн 40.000.000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулж Д.Саранд өгсөн. Төрийн банкны ажилтнууд байгууллагынхаа дотоод дүрэм, журмаа зөрчөөд итгэл эвдэн 40.000.000 төгрөгийг Д.Саранд гаргаж өгсөн. Тийм учраас энэ хэрэгт Төрийн банкийг татаж оролцуулахгүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг авсанд гомдолтой байна. Төрийн банкны ажилтнуудыг гэрчээр асуулгах явцад банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэдгээ зарим ажилтан нь хүлээн зөвшөөрсөн. Төрийн банкны гүйцэтгэх захирал Батсайхан банкны ажилтнуудын буруутай ажиллагаанаас болсон учраас тухайн ажилтнуудад сахилгын арга хэмжээ авсан. Энэ талаар мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүхэд бичгээр гомдол гаргаж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банкийг иргэний хариуцагчаар татуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Хишигсүрэн нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Хил Хамгаалах Ерөнхий газрын гэрээ, Хаан банкны дансны хуулгыг хуурамчаар үйлдэж 49.000 төгрөгийн үнэтэй 2000 уут цагаан будаа авч, нийт 98.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Бүтэн жил мөрдөн байцаалтын шатанд байхад нь хөөцөлдөж 6.000.000 төгрөг авсан. Нийт 156.000.000 төгрөгийн үндсэн хохирол учруулсан. Б.Хишигсүрэн тухайн будааг авахдаа ганцаараа аваагүй, өөрийн төрсөн дүү Уранбилэг, хүргэн Одгийв нартай нийлж авсан мөртлөө Уранбилэг, Одгийв нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн Б.Хишигсүрэнд 98.000.0000 төгрөгийн хохирлыг тооцсон. Тухайн хэрэгт оролцсон хүмүүсийг шалгаагүй. Б.Уранчимэг нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч Ч.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Б.Уранчимэгээс болоод миний эгч 5-6 жил хүнд өвчтэй байж байгаад 10 хоногийн өмнө нас барсан” гэв.

Хохирогч Г.Бямбажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 онд миний гэр бүл элэг бүтэн амьдарч байсан. Энэ гэмт хэргийн хохирлын улмаас манай нөхөр салсан. Би 3 хүүхдийнхээ хамт үлдсэн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Хохирогч З.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Уранчимэг 2008 оны 6 дугаар сард 47.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд араас нь хөөцөлдөж байгаад 9.000.000 төгрөгийг аваад 38.000.000 төгрөг үлдсэн” гэв. 

 

Хохирогч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “110 орчим сая төгрөгийн хохиролтой. Прокурорын эсэргүүцэл болон бусад хохирогч нарын саналыг дэмжиж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Капитал” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

Яллагдагч Н.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн гол нь гэмт хэрэг гараад байгаа нөхцөл шалтгаан нь хуурамч бичиг баримт үйлдэж байгаа этгээдийг олж авахад байгаа юм. Тэр хүнийг олбол дахин хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг гарахгүй” гэж үзсэн. Шүүхээс яг энэ үндэслэлээр буцаж байсан. Яагаад гэвэл Н.Молор-Эрдэнийн үйлдэлд 2 нотариат оролцсон. Энэ 2 нотариат яагаад үнэт цаасыг ялгахгүйгээр гэрчлэх ажиллагаа хийгээд байдаг юм бэ. Хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын байцаагч нар яагаад ялгахгүй байгаа юм бэ. Үнэхээр “үнэт цаасыг хуурамчаар үйлдээд байгаа юм бол нотариатууд, дүүргүүдийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байцаагч нарыг яагаад шалгаж болохгүй вэ” гэдэг үндэслэлийг би өмнө нь гаргаж байсан. Гэтэл 2014 оноос 2016 он хүртэл 52 хавтаст хэрэг болоод их хэмжээний мөнгөний хохирол гарсан. Энэ талаар ерөөсөө ажиллаагүй. Өмнөх 2 шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанууд хийгдэж байж дараагийн ажиллагаа хийгдэнэ. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Яллагдагч Б.Хишигсүрэн, Б.Эрдэнэбулган нарын өмгөөлөгч Л.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Захирамжид хохирлын тооцоог хохирогч тус бүрээр зөв тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох гэсэн заалт нь хуульд нийцсэн. Хохирогч нарын хохирлыг тус бүрээр тогтоох нь шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох, шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэлийг нь оногдуулах чухал ач холбогдолтой. Б.Хишигсүрэн бусдад учруулсан хохирлоо өөрөө сайн дураар нөхөн төлсөн. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг тогтоосон тооцоог хавсаргаагүй. Хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, хэдэн төгрөгийн хохирол төлсөн, одоо хэдэн төгрөгийн хохирол үлдсэн бэ гэдгийг яллах дүгнэлтэд хавсаргах ёстой байсан.  Б.Хишигсүрэн нарын үйлдсэн хэрэгт хуурамчаар баримт бичгийг үйлдсэн этгээдийг шалгах ёстой гэж үзэж байна. Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хүнийг шалган тогтоогоод энэ хэрэгт татан оролцуулах хэрэгтэй. Тэр хүмүүс хуурамч бичиг баримт үйлдээгүй бол шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үү. Энэ хэргийг тусад нь шалгах боломжгүй. Нэг мөр нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх нь зөв байх гэж бодож байна. Хэрэг шүүхэд шилжсэний дараа Б.Эрдэнэбулган цагдан хорих 461 дүгээр ангид 60 гаруй хоног хоригдож байгаа. Биеийн байдал нь муу, элэгний хатуурал, сахарын өвчтэй. Тус ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тийм учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад гаргаж өгнө үү. Шүүгчийн захирамжид Б.Эрдэнэбулганы үйлдлийг яллах дүгнэлтэд тодорхой тусгана гэж заасан боловч тусгаагүй. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Д.Сарангийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 2 дугаар сард шүүхэд хэрэг шилжээд хэргийн материалтай танилцахад хэргийн бүрдэл хангагдаагүй, хохирлын талаар тодруулах ёстой асуудал байна гэж хүсэлт гаргасан. Сая шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 537 дугаар захирамжид шүүгдэгч Л.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Д.Сарангийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан хүсэлтүүдэд заагдсан ажиллагаануудыг зохих ёсоор хийх нь зүйтэй гэж заасан. Прокурорын эсэргүүцэлд яг юуг хийлгэх нь тодорхойгүй байна гэж тайлбарлаад байна. Энэ нь үндэслэл муутай. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт хэргийн материалд авагдсан учраас үүнийг биелүүл гэж заасан нь нэгэнт хэргийн материалд тухайн хүсэлт нь байгаа учраас юу хийх нь ойлгомжтой гэж үзэж байна. Энэ хэрэг шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 537 тоот захирамжаар буцсан. Миний хүсэлтийн дагуу нэг ч хүнийг асуугаагүй, ямар ч ажиллагаа хийгдээгүй. Тийм учраас өмнө гаргасан шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна гэдэг нь үндэслэлтэй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруу, хохирлыг тооцоог шалгаж тогтоох ёстой. Д.Саран өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд 847 хоног хоригдсон. 24 сарын хугацаа дууссан байсан. Гэтэл үүнээс салъя гэсэн байдлаар хандаад байгаа болохоос энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэе гэсэн бодолгүй. Мөрдөн байцаагч хэргийн хугацаа дууссан гэх ганцхан тайлбар өгдөг. Хэргийн хугацаа дуусаад байгаа учраас дахиад Улсын ерөнхий прокуророос хэргийнхээ хугацааг сунгаж чадахгүй байна. Ямар ч байсан прокурорт шилжүүлнэ, прокурор шүүхэд шилжүүлнэ гэсэн ганцхан хуулийн чиг баримжаатай ажилладаг. Ийм үндэслэлээр хүмүүсийн гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэх боломжгүй. Шүүхээр шийдвэрлүүлэх боломжийн хэмжээнд мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан хугацаанд явуулж чадаагүй нь шүүгдэгч нарын гэм буруу биш. Мөрдөн байцаалтаар хийгдэх ёстой энэ ажиллагаануудыг бүрэн хийж, үндэслэлтэйгээр энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгчийн захирамжийн нэг ч заалтыг шалгаж биелүүлээгүй байж дахин яллах дүгнэлт бичсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийж, энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Д.Саран мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар 787 хоног хоригдсон. Шүүх шийдвэр гаргаснаас хойш 60 гаруй хоног өнгөрсөн. Биеийн байдал нь муу, нийт 847 хоног хоригдож байгааг нь харгалзаж үзэж, Д.Саранд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Л.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргаад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 537 тоот шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болсон. Би яллагдагч Л.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үүнтэй холбогдуулан хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4-т  өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын тус шүүхэд гаргасан хүсэлтэд заасан ажиллагаануудыг зохих ёсоор хийх нь зүйтэй гэсэн байдаг. Гэтэл эдгээр ажиллагаануудыг мөрдөн байцаагч, прокурор гүйцэтгээгүй. Мөрдөн байцаалт удааширч, удаа дараа буцаж байгаа асуудал нь мөрдөн байцаагч нар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой. Прокурор зөвхөн мөрдөн байцаагчийнхаа үгэнд ороод яллах дүгнэлт үйлдсэн байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлттэй байна” гэв.

 

Яллагдагч Ё.Цэцэгмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 209 тоот шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар сэтгэцийн дүгнэлтийг мөрдөн байцаах ажиллагааны явцад дуусгаж, танилцуулах ёстой гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулах ёстой байтал энэ заалтыг хангах боломжгүй болгосон. Хохирогч нарын хохирлын тооцоо зөрүүтэй байгаа. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч С.Батбаярын өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 209 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь дэмжиж байна. С.Батбаярын сэтгэцийн дүгнэлтийг гаргуулаагүй. Прокурор хянаад сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаагчид даалгасан. Мөрдөн байцаагч прокурорын хяналтын шатанд байх хугацаанд дүгнэлтийг гаргасан. Үүнийг яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хавсаргаагүй явуулсан. Өнөөдөр шүүх хуралдаанд прокурор энэ байдлаа тайлбарлахдаа анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед аваад очих байсан гэж тайлбарладаг. Энэ нь өөрөө байцаан шийтгэх ажиллагаагаар нотлох баримтын мөн чанараа алдаж байна. Мөрдөн байцаагч мөрдөн байцаах ажиллагаа явуулах тогтоол үйлдээд мөрдөн байцаах ажиллагаа явуулах ёстой. Тогтоол үйлдээгүй байж С.Батбаярын сэтгэцийн талаар дүгнэлт гаргуулсан нь нотлох баримтыг мөн чанараа алдаж байна. С.Батбаяр цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлэгдэж байгаа. Эрүүл мэндийн байдал нь муу байгааг нь харгалзан үзэж, бусдын батлан даалтад авах хүсэлттэй байна” гэв.

 

Яллагдагч Д.Дугаржавын өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг олон жил болж сунжирч байна. Хохирогч нар хохирч байгаа үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэрэг удаашрахад гол буруутан нь мөрдөн байцаах алба, прокурорын алба өөрсдөө мөн. Миний оролцсон шүүх хуралдаанаас дандаа үндэслэл бүхий шүүгчийн захирамж гарч, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Тэдгээр тогтоолуудын заалтыг биелүүлэхгүйгээр дараагийн яллах дүгнэлтийг оруулж ирдэг. Олон мөрдөн байцаагч, прокурор солигддог. Хамгийн сүүлд буцаасан шүүгчийн захирамжид зохих ёсоор ажиллагааг гүйцэтгээгүй гэж юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй гэж хэлээд эсэргүүцэл бичсэн. Зохих ёсоор гэдгийг шүүгч зохих ёсоор бичихээс өөр яаж бичих вэ. Тэр буцаасан бүх үндэслэлүүдийг бүгдийг нь бичих шаардлагатай юу гэвэл үгүй. Тухайн заалтыг тодорхой заасан байхад ажиллагааг хийж болно. Буцаасан бүх заалтууд нь үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийн бүх заалтууд үндэслэл бүхий биш байна. Эсэргүүцлийг хүлээн авахгүйгээр, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зөв байх. Зохих ёсоор гүйцэтгээгүй гээд байгаа ажиллагааны цаана Хаан банкны теллер Д.Дугаржавын хувьд 88.000.000 төгрөгийг иргэн Мөнх-Нарангаас Б.Уранчимэг нартай бүлэглэн банкны хууль тогтоомж зөрчих хэлбэрээр хохирол учруулсан уу гэдэг асуудал байж болох хэмжээнд шалгагдаад мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулаад иргэн Мөнх-Наранд хохирол учраагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэл байна гэж 80.000.000 төгрөгийн асуудалд дүгнэлт гарсан. Гэтэл прокурор нь хэрэгсэхгүй болгодоггүй, яллах дүгнэлтдээ оруулж ирдэг. Мөрдөн байцаагчаас прокурор луу хэрэг шилжээд яллах дүгнэлт үйлдэхийн өмнө тухайн прокурортой очиж уулзсан. 80.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүх рүү шилжүүлэнэ үү, тэгэхгүй бол шүүхээс дахиад буцна гэж хэлсэн. Мөн энэ талаар иргэний хариуцагчаар татагдсан Хаан банкны төлөөлөгч нар надтай адил зүйл ярьдаг. Мөрдөн байцаагч нь тийм шинжээчийн дүгнэлт байгаа юм уу гэж хэлдэг. Хэргээ бүрэн ойлгоогүй, судлаагүй байдаг. Д.Дугаржавын холбогдсон 2 дахь үйлдэл нь 10.000.000 төгрөгийн гэмт хэрэг. 10.000.000 төгрөгийг иргэн Мөнх-Нарангийн данснаас яаж авсан талаар гарын үсэгт шинжилт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ талаар хамгийн сүүлд Батсайхан мөрдөн байцаагчид хүсэлт өгөхөд одоог хүртэл энэ хүсэлт хэрэгт байхгүй байна. Б.Хишигсүрэн удаа дараа залилангийн гэмт хэрэг үйлдэж, бусдаас мөнгө авахдаа хуурамчаар бичиг баримт үйлдэж бусдад барьцаалдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гарахад маягт нь үнэт цаас мөн байна гэсэн. Тамгыг скайнердаж хуурамчаар хийж, гарын үсгийг хуурамчаар зурна. Энэ үнэт цаас залилан үйлдсэн этгээдийн гарт яаж орсон бэ. Эрх бүхий албан тушаалтнууд үнэт цаасыг өгөөд байгаа юм биш үү. Үүнийг шалгаагүй байж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж яаж шийдвэрлэх вэ. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зөв гэж үзэж байна” гэв.

 

Яллагдагч Б.Уранчимэгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Цэцэгмаа болон Л.Пүрэвсүрэн нарт холбогдох хэрэгтэй нэгтгэхээс өмнө анхан шатны шүүхээс удаа дараа буцсан. Тогтоолд заасан заалт, 2 удаа бие дааж гаргасан шүүгчийн захирамжид орсон заалтууд мөн. Тийм учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн зарим заалтууд тодорхойгүй байна. Энэ тохиолдолд хийх ажиллагааг нь бичээгүйгээс болоод би хүлээн авах боломжгүй, эсэргүүцэл бичсэн гэдэг. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хэдэн ч удаа буцааж болохыг хуулиар хориглоогүй. Өмнөх шүүгчийн захирамжид байгаа хүчин төгөлдөр заалтыг биелүүлээгүй тохиолдолд буцаах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Зарим яллагдагчийн сэтгэцийн байдлыг шалгуулалгүй орж ирээд үүнийгээ нөхөн гүйцэтгэсэн мэтээр шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж байгаа тохиолдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зөвшөөрөөгүй. Тухайн материалыг хүлээж аваад мөрдөн байцаалтаас ирсэн, хэргийн бүрдэлт хангагдсан гэж үзээд шүүх хуралдааныг явуулсан тохиолдолд шийдвэр гаргаж байгаа шүүгч өөрөө хууль зөрчсөн асуудал болно. Эрүүгийн хэргийг нэгтгээд улмаар шүүхийн шатанд хэлэлцээд нэгтгэсэн хэрэг дээр байцаан шийтгэх ажиллагааны дутууг нөхөн гүйцэтгүүлэх ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгчийн захирамжид 2014 оны 1, 2 дугаар шүүхийн 2 тогтоол, өмнө өөрийнх нь гаргасан шүүгчийн захирамжид дурдсан хохирлын тооцоог хохирогч нэг бүрээр зөв тогтооё. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял хариуцлагыг зөв үндэслэлээр тогтоох нь ач холбогдолтой гэсэн заалт аль ч захирамжид байгаа. Б.Уранчимэгийн хэрэгт холбогдсон Энхсайхан, Мөнх-Наран, Ариунаа нар удаа дараагийн үйлдэлтэй. Мөнх-Нарангийн хувьд 52 удаагийн үйлдлээр 107.000.00 төгрөг, Энхсайханы хувьд 4 удаагийн үйлдлээр 72.000.000 төгрөг, Ариунаагийн хувьд 14 удаагийн үйлдлээр 117.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокурор дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нар мэдүүлэхдээ “эхний 10 удаагийн үйлдлээр залилсан, дараагийн 5 үйлдэлд намайг залилсан гэж ойлгоогүй. Би амьдралынх нь хүнд байдлыг ойлгоод мөнгө өгсөн гэж зөрүүтэй мэдүүлдэг. Энэ тохиолдолд шүүх мэдүүлэгт үндэслээд хохирлын тооцоог хасаад тогтоогдсон хэмжээгээр ял хариуцлага оногдуулах боломжтой гэсэн байдлаар шийдэхгүй. Нэгэнт хохирлыг тооцож, тогтоох байгууллага байгаа. Зөв тогтоосон эсэх асуудалд прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйл зааснаар зөв дүгнэлт хийж, мөрдөн байцаалт явуулсан хэрэг үү. Хуулийн шаардлага хангасан яллах дүгнэлт оруулж ирмээр байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан нь үндэслэлтэй байна. Тоочиж бичээгүйн төлөө шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэх  боломжгүй гэж үзэж байна. Б.Уранчимэгийн хэрэгт 5 дахь яллах дүгнэлт орж ирж байна. Хохирлын тооцоог яллах дүгнэлтээр хавсаргаж оруулж ирдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлгээс зөрүү гарч ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалтаас шилжиж ирсэн хэргийн хувьд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаж шилжүүлээд байгаа тохиолдол, шүүхээс буцааж байгаа эрх зүйн баримт бичгүүд хууль зүйн үндэслэлтэй. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд өмгөөлөгч нарын яриад байгаа үндэслэлүүдээр дахин энэ хэрэг буцвал яах вэ гэх асуудал яригдана. Б.Уранчимэг 28 үйлдэлд холбогдсоноос 2008 оны 20 үйлдэл байгаа. 1.000.000-4.000.000 төгрөгийн хохирлууд төлөгдсөн. Эрх зүйн дүгнэлт хийхэд нөлөөлөх нөхцөл байдал үүссэн байхад яг анхны яллах дүгнэлтээ хуулж бичих маягаар оруулж ирсэн. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6 дахь хэсэгт "онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг заавал хийлгэнэ” гэж заасныг зөрчиж, нэр бүхий шүүгдэгч нарын сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар байцаан шийтгэх ажиллагаанд татан оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нь  үндэслэлтэй байх бөгөөд Д.Саран, Ё.Цэцэгмаатай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарт "АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна" гэж А.Цэдэнжаваас хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд Төрийн банкны ажилчдын үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг шалгаж, иргэний хариуцагчаар татах асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Прокурор нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын тооцоог нягтлан үзэж, хохирлын хэмжээг хүн бүрээр гаргаж, яллах дүгнэлтэд хавсралт болгон үйлдэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага, агуулгад нийцнэ.

 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 4 дэх заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн 2, 3 дугаар заалтуудыг хүлээн авч, шүүгчийн захирамжийн 2, 3 дахь заалтуудын хувьд өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтаар зохих шалгалт хийсэн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Яллах дүгнэлтэд Д.Дугаржавыг төлбөр хариуцагч этгээдгүйгээр банк санхүүгийн баримт бичгийг ашиглах зорилгоор хуурамчаар давтан үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулсан байх боловч түүний хэргийн холбогдлыг бичихдээ хэзээ, хаана, ямар баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ямар хэмжээний хохирлыг хэнд учруулсан талаар бичилгүй орхигдуулсан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг нэг бүрчлэн тусгах.

 

Хаан банкны дансны гүйлгээнүүдтэй холбоотойгоор Д.Дугаржавын гарын үсгийн шинжилгээг хийлгэх нь зүйтэй.

 

Мөн яллах дүгнэлтэд Н.Молор-Эрдэнийг:

- 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Ч.Оргилсайханаас хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Б.Доржгочоогоос хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан;

- 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр орон сууцны хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, Б.Болор-Эрдэнээс хуурч мэхлэх аргаар 2.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч, бусдад нийт 92.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулахдаа хаана, ямар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, хэний орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдсэн талаар тодорхой тусгаагүй байна. Иймд дурдсан нөхцөл байдлыг яллах дүгнэлтэд тодорхой болгож оруулах.

Түүнчлэн яллах дүгнэлтэд байгаа зарим хэргийн холбогдлын үйл баримтыг бичсэн хэсгийн утга, агуулга ойлгомжгүй байгаад анхаарч, ойлгомжтой байдлаар бичиж яллах дүгнэлтэд оруулах шаардлагатайг тэмдэглэж байна.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дүгээр сарын 5-ны өдрийн 209 дүгээр захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

         2. Прокурорын эсэргүүцлийн 2, 3 дугаар заалтуудыг хүлээн авч, 1, 4 дүгээр заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.                             

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

                                         

                        ШҮҮГЧИД                                                         Ц.ОЧ

                                                                                            

                                                                                                 Т.ӨСӨХБАЯР