Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 105

 

 Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

             Нарийн бичгийн дарга         Г.Намуунзул

 Прокурор                              Ч.Мөнхзул

 Ялтны өмгөөлөгч                 Т.Энхболд, М.Энхтуяа

 Ялтан                                    Г.Батбаатар, Б.Энхболд

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаагийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Батбаатарын давж заалдах гомдлоор Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нарт холбогдох эрүүгийн 201611000080 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Хальбин овогт Ганболдын Батбаатар /РД - ЖЭ87120373/.

Монгол Улсын иргэн, 1984 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Уурхайчидын 1-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 сарын 20-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан мөн шүүхийн 2013 оны 07 сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Батболдын Энхболд /РД - ЖЯ84120672/.

Монгол Улсын иргэн, 1985 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Танкийн 8-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Батхуягийн Ариунбат /РД - ЖЮ85021715/.

Г.Батбаатар нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гражид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын Тоёота Аллион маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гражид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн Тоёото Аллион маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболд, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын Тоёота Приус маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 64 дүгээр байрны зогсоолоос хохирогч Р.Очиржавын Тоёота Ланд-150 маркийн 5561 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж адууны 180 кг, үхрийн мах 170 кг хулгайлж нийт 1925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны гадна байрлах хохирогч П.Лхагвасүрэнгийн авто гражаас Тоёота-Ист маркийн 5030 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хөгжим, МР тоглуулагч, аккумлятор, арвын түлхүүр, отверк, бахь, 20 литрийн багтаамжтай төмөр канистр, данхрат тус бүр нэг ширхэгийг  хулгайлж нийт 262000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56 дугаар байрны гадна байрлах хохирогч Л.Баатарсүхийн авто гражаас Тоёота Приус-20 маркийн 6512 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, гастрол масло 3 литр, антиприсс 1 литр, МР тоглуулагч, түлхүүр багаж буюу дорцов, гар цүнх /эмэгтэй хүний/ зэрэг эд зүйл хулгайлж нийт 286500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айлын хохирогч Д.Баясгалангийн авто гражаас Хонда Одиссей маркийн 6070 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс LG брэндийн DVD тоглуулагч, холбогч утас, аккумлятор, эмийн сан, 4, 16 багтаамжтай плаш зэрэг эд зүйл хулгайлж нийт 265000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 27 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Б.Эрдэнэцэцэгийн Тоёота Аллион маркийн 1024 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 220000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Б.Энхболдтой бүлэглэн 2016 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Т.Мөнхжаргалын Тоёота Приус маркийн 6222 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 240000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Б.Энхболд нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гражид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын Тоёота Аллион маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гражид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн Тоёото Аллион маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Ариунбат нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын Тоёота Приус маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 64 дүгээр байрны зогсоолоос хохирогч Р.Очиржавын Тоёота Ланд-150 маркийн 5561 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж адууны 180 кг, үхрийн мах 170 кг хулгайлж нийт 1925000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 58 дугаар байрны гадна байрлах хохирогч П.Лхагвасүрэнгийн авто гражаас Тоёота-Ист маркийн 5030 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хөгжим, МР тоглуулагч, аккумлятор, арвын түлхүүр, отверк, бахь, 20 литрийн багтаамжтай төмөр канистр, данхрат тус бүр нэг ширхэгийг  хулгайлж нийт 262000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 56 дугаар байрны гадна байрлах хохирогч Л.Баатарсүхийн авто гражаас Тоёота Приус-20 маркийн 6512 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, гастрол масло 3 литр, антиприсс 1 литр, МР тоглуулагч, түлхүүр багаж буюу дорцов, гар цүнх /эмэгтэй хүний/ зэрэг эд зүйл хулгайлж нийт 286500 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айлын хохирогч Д.Баясгалангийн авто гражаас Хонда Одиссей маркийн 6070 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс LG брэндийн DVD тоглуулагч, холбогч утас, аккумлятор, эмийн сан, 4, 16 багтаамжтай плаш зэрэг эд зүйл хулгайлж нийт 265000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 01 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 27 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Б.Эрдэнэцэцэгийн Тоёота Аллион маркийн 1024 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 220000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Хонда пит маркийн 6822 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатартай бүлэглэн 2016 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны авто зогсоолоос хохирогч Т.Мөнхжаргалын Тоёота Приус маркийн 6222 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж нийт 240000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Б.Ариунбат нь урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57 дугаар байрны хойд талд байрлах авто гражид 2016 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Л.Энхболдын Тоёота Аллион маркийн 1855 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ар талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1470000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны баруун талд байрлах авто гражид 2015 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө нэвтэрч хохирогч Д.Дашдоржийн Тоёото Аллион маркийн 4922 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын их гэрэл, ард талын гэрэлтүүлэг, аккумлятор, 2 ширхэг толь, кен маркийн цохилттой дрилл, LGF маркийн гар утас, үүргэвч, Xonen гэх их гэрэл 2 ширхэг, мэдрэгчтэй дэлгэцтэй хөгжим, зөөврийн хард, ослын гурвалжин тэмдэг, галын хор, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 2010000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр Тоёота Приус маркийн 4574 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Г.Батбаатар, Б.Энхболд нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат хорооллын авто зогсоолоос 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Баасанжавын Тоёота Приус маркийн 1895 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж 480000 төгрөг, бусдад нийт 3960000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор: Хальбин овогт Ганболдын Батбаатар, Боржигон овогт Батболдын Энхболд, Бодонгууд овогт Батхуягийн Ариунбат нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Ганболдын Батбаатарыг 2 жилийн, Батболдын Энхболдыг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Батхуягийн Ариунбатыг 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Батбаатар, Б.Энхболд нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ял, ялтан Б.Ариунбатад оногдуулсан 1 жил  6 сарын хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлж, Г.Батбаатарын цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Энхболд, Б.Ариунбат нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Ариунбатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан Б.Энхболдын  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох "Хонда Пит" маркийн 68-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3000000 /гурван сая/ төгрөг, ялтан Б.Ариунбатын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох "Тоёота Приус-10" маркийн 45-74 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг ялтан нараас тус тус гаргуулж, улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Г.Батбаатараас нийт 1882750 /нэг сая найман зуун наян хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-16 тоотод оршин суух, Халх овогт Дашцэрэнгийн Дашдорж /ЖЕ88091290/-д 90000 /ерэн мянга/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 64-03 тоотод оршин суух Зээрднүүд овогт Рэгзэнгийн Очиржав /ЖЯ71022710/-т 962500 /есөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 13-45 тоотод оршин суух Хатиган овогт Түмэнжаргалын Мөнхжаргал /ЖЯ93111517/-д 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 36-18 тоотод оршин суух Боржигон овогт Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг /ЖЭ78041306/-т 110000 /нэг зуун арван мянга/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-79 тоотод оршин суух Боржигон овогт Дугаржавын Баясгалан /ЖЭ59010271/-д 132500 /нэг зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг 56-44 тоотод оршин суух Боржигон овогт Лувсангийн Баатарсүх /ЖЭ59062078/-д 233250 /хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун тавь/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг 58-29 тоотод оршин суух Шаргалзууд овогт Пүрэвийн Лхагвасүрэн /ЖЬ60021579/-д 74500 /далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 19-5 тоотод оршин суух Шаргалзууд овогт Дамдинсүрэнгийн Баасанжав /ЖЭ58102416/-т 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, ялтан Б.Энхболдоос нийт 1082500 /нэг сая наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 64-03 тоотод оршин суух Зээрднүүд овогт Рэгзэнгийн Очиржав /ЖЯ71022710/-т 962500 /есөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 13-45 тоотод оршин суух Хатиган овогт Түмэнжаргалын Мөнхжаргал /ЖЯ93111517/-д 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг тус тус олгон, хохирогч Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 250000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ялтан Б.Ариунбат төлөх төлбөргүйг дурдаж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дорцов 1 ширхэг, домкрат 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Ариунбатын эзэмшлээс Г-0614009933 дугаартай Хэрлэн сумын 3 баг Танкийн 8-15 тоотын 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, ялтан Г.Батбаатарын эзэмшлээс "Айрмедиа" кабелийн телевизийн станц, "чангхонг" гэх 32 инчийн зурагт, ялтан Б.Энхболдын эзэмшлээс "ХКС" гэх 42 инчийн зурагт, "Суеюу" гэх хоёр хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Г.Батбаатарын  ЖЭ87120373 регистрийн дугаартай, ялтан  Б.Энхболдын ЖЯ84120672 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Ариунбатын ЖЮ85021715 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг өөрт нь, 01093137 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг "Бичил глобус групп" ХХК-д, 00694508 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Оргилын Цэрэндолгор нарт тус тус олгож,  Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  299  дүгээр зүйлийн 299.3-т зааснаар   энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Энхболд, Г.Батбаатар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан Б.Ариунбатын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Б.Энхболд, Г.Батбаатар нарын эдлэх ялыг болон ялтан Б.Ариунбатын тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэжээ.

            Ялтан Г.Батбаатар давж заалдах гомдолдоо: Миний бие их буруу зүйл хийсэн бөгөөд түүнийгээ ойлгож маш их харамсаж байна. Хийсэн хэргийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг мэдэж байгаа боловч хохиролтой холбоотой асуудалд гомдолтой байна. Хохирогч Р.Очиржавын машинд адуу, үхрийн 180 кг, 170 кг мах байсныг зөвшөөрөхгүй байна. Машинд адууны хаа гуя, үхрийн хаа гуя гээд нийт 4 хөл мах байсныг өөрсдөө идсэн. Цагдаад баригдаж шалгагдахад гэрт мах байгаагүй. Иймд энэ асуудалд гомдолтой байна. Мөн ял хариуцлагын хувьд ар гэрт эхнэр, 3 хүүхэд үлдэж байгаа амьдарлын аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг минь өөрчилж баривчлах ялаар сольж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Батбаатар нь 2015 оны 12 сарын 03-наас 2016 оны 02 сарын 16-ны хооронд Б.Энхболд, Б.Ариунбат нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, 9 удаагийн үйлдлээр бусдад 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Б.Энхболд нь 2015 оны 12 сарын 03-наас 2016 оны 02 сарын 16-ны хооронд Г.Батбаатар, Б.Ариунбат нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, 9 удаагийн үйлдлээр бусдад 7158500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Б.Ариунбат нь 2015 оны 12 сарын 03-наас 2016 оны 02 сарын 16-ны хооронд Б.Энхболд, Г.Батбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, 3 удаагийн үйлдлээр бусдад 3960000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь эд зүйлээ хулгайд алдсан талаарх хохирогч нарын мэдүүлгүүд /1-р хавтасны 115-116, 120-121, 124-125, 128-129, 132-133, 136-137, 143-144, 147-148, 151-152 дугаар хуудас/, хулгайлагдсан эд зүйлүүдийг Г.Батбаатар, Б.Энхболд нарын эзэмшлээс хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хавтасны 61-82-р хуудас/, Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хавтасны 233-247, 2-р хавтасны 1-13-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх Г.Батбаатар, Б.Энхболд, Б.Ариунбат нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

            Хохирогч Р.Очиржавт учирсан хохирлын хэмжээ нь түүний мэдүүлгээр нотлогдсон /1-р хавтасны 124, 125-р хуудас/ тул “Хохирогч Р.Очиржавын адууны мах 180 кг, үхрийн мах 170 кг-ийг аваагүй. Тийм их мах байгаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул ялтан Г.Батбаатараас гаргасан “Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд үйлдлийг зөв зүйлчилсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Г.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Батбаатарын  давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                А.ЭНХБААТАР

                      ШҮҮГЧИД                          Б.СҮХГОМБО

Л.НАРАНБАЯР