Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 658

Д.Бат-Амгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

          Ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүх,

          Хохирогч Ж.Туяа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 2016 2502 1524 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хотгоод овгийн Даваасүрэнгийн Бат-Амгалан, 1979 оны 4 дүгээр сарын 20-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын хд37 дугаар байрны 109 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИВ79042010/,

Д.Бат-Амгалан нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн авто зогсоол дээр өөрийн эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн маргалдах явцдаа хохирогч Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утсыг авч шидэн санаатайгаар гэмтээж, 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Бат-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бат-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Амгаланг 1/нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний биечлэн эдлэх ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар тогтоон, Д.Бат-Амгаланд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone-5” загварын 1 ширхэг эвдэрсэн гар утсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг “Сиди” хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Д.Бат-Амгалан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Бат-Амгаланд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх заалтын дагуу мөн хуулийн 321 дугаар зүйлийн 321.1.1 дэх заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:

1. “Шүүгдэгч Д.Бат-Амгалан 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, хохирогч Ж.Туяагийн эзэмшлийн эд хөрөнгө болох “Iphone-5” загварын гар утсыг шидэн санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтаар үзлэг хийснээр тогтоогдон нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг цагаатгахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд:

Д.Бат-Амгалан нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “би 3 хүүхдээ паркт тоглуулаад цааш баярлуулахаар авч явах гэхэд Ж.Туяа нь өгч явуулахгүй гэж саад болсон. Ж.Туяаг дөхөж ирэх үед би гараараа цээжин тушаа тулж, өөртөө ойртуулахгүй гэж зай барьсан. Ж.Туяа уурлаж маргалдах үедээ намайг алгадаад байдаг. Тийм учраас гараараа зай барьж түлхсэн. Харин хоолойг боомилж, цохиогүй, намайг гүтгэж байна” гэж мэдүүлдэг.

Ж.Туяа нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “шууд багалзуурдаж аваад боосноос шалтгаалан хүзүү улайсан/хх-6/, зүүн талын шанаа эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохисон/хх-8/” гэж мэдүүлдэг.

А) Ж.Туяагийн мэдүүлэг зөрүүтэй байгаа нь шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 7098 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-13/-д хэсэг газрын үзлэгээр шанаа болон эрүү хэсэгт гэмтэл тогтоогдоогүй байгаагаас харагдаж байна.

B) Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Туяа нь гэмтсэн гэх орой шууд шүүх эмнэлэгт цаг алдалгүй очиж үзүүлсэн тухайгаа мэдүүлсэн. Тэгвэл хавтаст хэргийн 23 дугаар хуудаст авагдсан Ж.Туяагийн фото зургаар боомилсон, шанаа, эрүү рүү цохисон гэх шинж тэмдэг байхгүй. Харин Д.Бат-Амгалангийн гараараа цээжинд нь тулж зай барьснаас эгэм ясны 2 талд улайсан шинж тэмдэг илэрсэн байгаа нь Ж.Туяагийн мэдүүлэг эргэлзээ төрүүлж, Д.Бат-Амгалангийн мэдүүлэг үндэслэлтэй байгаа нь харагдаж байна.

C) Шүүх насанд хүрээгүй гэрчүүд болох Б.Анударь, Б.Лувсандорж нарын мэдүүлэг /хх-10-11/-т аав нь болох Д.Бат-Амгалангийн гэм бурууг нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн байцаагч насанд хүрээгүй гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...эцэг, эх хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах” бөгөөд тэдэнд эрх үүргийг нь тайлбарлан /гэр бүлийн гишүүн буюу эцгийнх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх/ өгч байцаалт аваагүй. Шүүх процессын алдаа гаргаж авсан мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцох нь буруу юм.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд:

Өмгөөлөгчийн зүгээс дараах 2 үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж байгаа юм.

А) Субъектив талын санаа зорилго байгаагүй гэж:

Д.Бат-Амгалан нь өөрийн охин Б.Анударийн гараас Ж.Туяагийн гар утсыг булаах үед охин Б.Анударь нь гараа чангалах үед хүчтэй татаж аль аль нь утсаа алдаж шидэгдсэн. Д.Бат-Амгалан нь охиноо хэрүүл маргаандаа оролцуулж бичлэг хийлгэж байгаад дургүйцэж, бичлэг хийхийг нь болиулах санаа зорилгоор утсыг нь булааж авах үйлдэл хийсэн нь мэдүүлгээс нь харагддаг.

B) Объект буюу бусдын эд хөрөнгө биш гэж:

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Бат-Амгалан, Ж.Туяа нар нь гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа хөдөлмөрлөж бий болгосон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 241 тоот 147.8 мкв хашаа, байшин, граж, Сэлэнгэ зочид буудлын ард байрлах дугуй засвар, цайз зах дээрх түрээсийн талбай зэргийг түрээсэлж орлого олдог байсан ба Ж.Туяа нь өмгөөлөгч Ц.Гансүхийн асуултад одоогоор албан ёсоор ажил эрхлээгүй түрээсийн орлогоор амьдарч байгаа тухайгаа мэдүүлсэн.

Д.Бат-Амгалан, Ж.Туяа нарын гэр бүл нь өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь салаагүй байгаа.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна” гэж заасан ба мөн зүйлийн 126.2.2 дахь хэсэгт “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгө” гэж хуульчилсан.

Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утас нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын “хөдлөх эд хөрөнгө”-д хамаарч байх тул энэ гэмт хэргийн объект буюу “бусдын эд хөрөнгө” биш юм.

Ж.Туяа нь Д.Бат-Амгалангийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж түүнийг нь шүүгч 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 101/Ш32016/14247 тоот захирамж гарган шийдвэрлэснийг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж оруулсан. Эндээс автомашин дундын хөрөнгө болж байгаа нь, “Iphone-5” загварын гар утсыг дундын эд хөрөнгө гэж үзэж байгааг нотолж байна.

Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн “объект”-ийн шинжийг агуулаагүй байхад гэм буруутай гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Ж.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Би энэ бүх шүүх хуралдаанаас хоёр зүйлийг л ойлгож байна. Энэ хүн хэзээ ч засрахгүй, дахиж бид дөрвийг хайрлахгүй юм байна гэдгийг ойлгож авсан. Д.Бат-Амгалан нь намайг 15 жилийн турш зовоож, хуурч байгаа. Д.Бат-Амгалан нь шүүх хуралдаан дээр ирээд л миний өөдөөс хараад худлаа ярьдаг...” гэв.

Хохирогч Ж.Туяагийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болсон хэргийн тухайд тодорхой байгаа. Өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Бат-Амгалан нь Ж.Туяагийн эрх чөлөөнд халдсан. Өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд дурьдагдсан зүйл өмнөх шүүх хурлуудад ч яригдаж байсан. Д.Бат-Амгалан нь урьд шалгагдаж байсан хэргүүддээ ийм байдлаар өөрийгөө өмөөрч, ял шийтгэлээс бултан зугтааж, хохирогчийг өнөөдөр хүртэл хохироосоор ирсэн. Д.Бат-Амгаланд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаа боловч гурван хүүхдээ бодоод давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд  өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...”, мөн зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “...Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ...” гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч Ж.Туяагийн тус шүүх хуралдаанд гаргасан “...Д.Бат-Амгаланд гомдолтой байна. ...190.000 төгрөгөөр “Iphone-5” загварын гар утас авч хүрэхгүй...” гэсэн тайлбар, ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүхийн “...гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байхад гэм буруутай гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол зэргээс үзэхэд Д.Бат-Амгалан нь гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Туяад учирсан сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг шүүх буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бат-Амгаланд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.Бат-Амгаланд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.