Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 0013

 

                                     Д.Цагаанхүүд холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0068/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Cувдаа

           Ялтан                                                        Д.Цагаанхүү

           Ялтны өмгөөлөгч                                     М.Найдан

            Нарийн бичгийн дарга                            Э.Цэнгүүн нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Цагаанхүүд холбогдох 201606000099 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Цагаанхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Хутаг-Уул овогт Дондолын Цагаанхүү, 1973 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган аймгийн Баян-Агт сумын 3 дугаар багт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2.б, 239 дүгээр зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 211.2, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 24 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 24 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 26 хоногийн хорих ялын зарим болох нэг жилийг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ЛЕ73051016 регистрийн дугаартай,

         Д.Цагаанхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн Бургас хорооны 04-03 тоотод оршин суух хохирогч Ч.Дагцалмааг гэрт нь үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрч, хохирогчид хүч хэрэглэн хурьцал үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хутаг-Уул овогт Дондолын Цагаанхүүг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдыг хүч хэрэглэж хүчиндсэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

      Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан  03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялын зарим болох 2 /хоёр/ жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар баримтлан шүүгдэгч Д.Цагаанхүүд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Цагаанхүүгийн цагдан хоригдсон 113 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүгээс 90.000 /ерөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Дагцалмаад /РЖ61010409/-т олгож, үлдсэн 125.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь энэ хэрэгтээ холбоотой гаргасан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зуйлийн 88.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан эрээн өнгийн өмд, ногоон өнгийн подвалк, цайвар ягаан өнгийн дотоож, бор хүрэн өнгийн малгайтай куртик, саравчтай малгай, шаргал өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн майк, хар эрээн өнгийн срочкон цамц, ногоон өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн өмд, цэнхэр өнгийн дотоож зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цагаанхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

     Ялтан Д.Цагаанхүү давж заалдах гомдолдoo: “...хохирогч Ч.Дагцалмаа нь эмчид үзүүлсэн зүйл байхгүй, намайг хүчиндсэн гээд байгаа боловч ямар нэг нотлох баримт байхгүй. Шүүхийн шинжилгээгээр үтрээнээс эр бэлгийн эс ялгараагүй талаар албан ёсны дүгнэлт гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар ял төлөвлөж ирүүлсэн нь учир дутагдалтай байна. Миний бие шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчид ямар нэг хүч хэрэглээгүй, бэлгийн харьцаанд ороогүй учир энэ зүйл ангийг дахин шалгаж өгнө үү...” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Цагаанхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт хохирогч Ч.Дагцалмаагийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч түүний бие махбодид “зүүн бугалга, дал, өвдөг, шилбэ, шагайн үе, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүх Д.Цагаанхүүгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт хорих ял оногдуулж, нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шийтгэх тогтоолд хорих ялын хугацааг 2 жил 01 сар, 01 жил, 03 жил 01 сарын гэх мэт өөр өөр бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Ялтан Д.Цагаанхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧИД                                               Ц.ТУЯА      

                                                                                                  С.УРАНЧИМЭГ