Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 021

 

 Э.Амардаваад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2016/0110/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

           Ялтан: Э.Амардаваа,

Ялтны өмгөөлөгч: Г.Баянбилэг, Л.Цогтбаяр

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой, ялтан Э.Амардаваад холбогдох 201522000837 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 05-нд тєрсєн, 30 настай, эрэгтэй, ял шийтгэлгїй, Монголынхон овогт Эрдэнэсїрэнгийн Амардаваа /Регистрийн дугаар РЙ86050515/.

Ялтан Э.Амардаваа нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны єдєр Хєвсгєл аймгийн Тариалан сумаас Мєрєн сумын чиглэлийн замд 76-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хєдєлгєєний аюулгїй байдлын тухай хууль тогтоомж зєрчсєнєєс зам тээврийн осол гаргаж С.Эрдэнэсїрэн, Л.Янжмаа, Н.Пїрэвсїрэн нарын амь насыг хохироосон гэмт хэргийг їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Шїїгдэгч Монголынхон овогт Эрдэнэсїрэнгийн Амардавааг жолооч хєдєлгєєний аюулгїй байдлын тухай хууль тогтоомж зєрчсєний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг їйлдсэн гэм буруутайд тооцож, шїїгдэгч Э.Амардавааг Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.4-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хасч, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шїїгдэгч Э.Амардаваад оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Эрїїгийн хуулийн 88 дугаар зїйлийн 88.1.2-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хїчин тєгєлдєр болмогц эд мєрийн баримтаар хураагдаж ирсэн ВС ангиллын 877741 дугаартай жолоочийн їнэмлэхийг Хєвсгєл аймаг дахь Шїїхийн шийдвэр гїйцэтгэх албанд шилжїїлэхийг шїїгчийн туслах Б.Мєнхзоригт тус тус даалгаж, Эрїїгийн 201522000837 дугаар хэрэгт битїїмжилсэн эд хєрєнгєгїй, шїїгдэгч нь цагдан хоригдоогїй, бусдад тєлєх тєлбєргїй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хїчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргїїцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, шийтгэх тогтоол хуулийн хїчин тєгєлдєр болтол шїїгдэгч Э.Амардаваад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг єєрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Э.Амардаваа нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сумын чиглэлийн замд 76-36 УБЧ улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж уг ослын улмаас С.Эрдэнэсүрэн, С.Пүрэвсүрэн, Л.Янжмаа нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Миний үйлчлүүлэгч Э.Амардаваа нь ам бүл 4, эхнэр бага насны 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин суудаг. Э.Амардаваа нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэж гэм буруутай үйлдэл хийсэн ч гэсэн анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг болон ар гэрийнх нь нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Э.Амардаваа нь энэ хэргийн улмаас өөрөө хүндээр гэмтэж түүний биеийн эрүүл мэндийн байдал нь хүнд байдалтай байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж болохоор зохицуулалт байгаа тул дээрх зүйлийг журамлан миний үйлчлүүлэгч Э.Амардаваад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байна.

Э.Амардаваа нь “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогдсон байхад шүүх Э.Амардавааг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.3, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.5, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь заалт нь “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон” буюу нэг хүний амь нас хохирсон тохиолдлыг зүйлчилдэг бол мөн хуулийн 215.4 дэх заалт нь хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон тохиолдолд зүйлчилдэг.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т зааснаар “...хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж” болох бөгөөд оногдуулсан ял, гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн  өөрчлөх эрхгүй тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүх  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 гэсэн хуульд байхгүй зүйл, заалт  хэрэглэсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317.1.2, 319.1.2, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Э.Амардаваад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Э.Амардаваад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                                             З.ХОСБАЯР

                                                              Н.БАЯРХҮҮ