Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 671

 

Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул  даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор У.Дэндэвдорж,

Ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр,

Ялтан Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг,

Ялтан Б.Явуухулангийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ч.Баднайнямбуу,

Ялтан Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг, ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ч.Баднайнямбуу, ялтан Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2014260000399 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Керейхаражанауле овогт Хайсагийн Ермек, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математик-мэдээлэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24 дүгээр байрны 81 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тус хорооллын 24 дүгээр байрны 204 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД:ЧТ86111577/,

2. Шарнууд овогт Энхтүвшингийн Агар, 1987 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжны 59 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 15а-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЕ87110976/,

3. Хонгорынхон овогт Баатарын Явуухулан, 1983 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, 4 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдоржийн 7 дугаар гудамжны, 13 тоотод оршин суух,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хугацааны өмнө суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хугацааны өмнө суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:НЭ83120610/,

4. Боржигин овогт Баасангийн Энхболд, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28 дугаар гудамжны 479 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ84062817/,

5. Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын 14 дүгээр байрны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ88042931/,

6. Мэргэн овогт Энх-Амарын Уянга, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, авга эгч, түүний 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45 дугаар гудамжны 1-6 тоотод оршин суух  бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦБ87111001/,

1. Х.Ермек нь дангаараа давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 800.000 төгрөгөөр борлуулсан,

2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухуланд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

2014 оны 2 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгөөр борлуулсан,

Э.Агартай бүлэглэн, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2. Э.Агар нь Х.Ермектэй бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Х.Ермек, Б.Энхболд нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,

давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

3. Б.Явуухулан нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

Х.Ермектэй бүлэглэн давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж Х.Ермекэд худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон, Э.Уянгад дээрх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад оролцсон,

4. Б.Энхболд нь дангаараа 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан,

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэйгээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрх мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт борлуулахад хамжигчаар оролцсон,

5. Э.Уянга нь давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухулантай бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгийг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

6. И.Гомбо-Очир нь Б.Энхболдтой бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Х.Ермек, Э.Агар нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар, И.Гомбо-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар, Б.Явуухуланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар, Э.Уянгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.Агар, Х.Ермек нарын Б.Энхболдтой бүлэглэн И.Гомбо-Очирт “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан хэргээс Б.Энхболдтой бүлэглэсэн гэсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.Агарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, Х.Ермекийг ганцаараа болон урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан, урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, Б.Явуухуланг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан  үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Э.Уянгыг “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 4 удаагийн давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Б.Энхболдыг ганцаараа болон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,  И.Гомбо-Очирыг бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль.”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланд оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт тус тус оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар нарт тус тус оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт тус тус оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон Х.Ермекийн 460 хоног, Э.Агарын 370 хоног, Б.Явуухулангийн 331 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х.Ермекээс 1.500.000 төгрөг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “I phone 5S” гар утсыг улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар Х.Ермекээс хураан авсан Хаан банкны орлогын ордер 3 ширхэг, Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Г.Тайванбаатар, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Г.Анхбаяр нарын мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 7 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч  нар бусдад төлөх төлбөргүй, Б.Энхболд 168  хоног,  Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 182 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Х.Ермек, Б.Явуухулан, Э.Агар нарын эдлэх ялыг 2016 оны  8 сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ермек, Б.Явуухулан, Э.Агар нарт цагдан хорих, Б.Энхболд, И.Гомбо-очир, Э.Уянга нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэжээ.

Ялтан Х.Ермек гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. Э.Уянга нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Х.Ермек гэх хүнийг таних боловч түүнээс 300.000 төгрөг, 400.000 төгрөг, гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон мансууруулах бодис худалдан авсан зүйл байхгүй. Би эмээтэй хамт амьдардаг, тийм их мөнгө байхгүй. Б.Явуухулантай 2 удаа хэрэглэж үзсэн.” гэж удаа дараа мэдүүлсэн. Гэтэл шүүхээс Э.Уянгыг хилээр гарсан нь тогтоогдсон байхад намайг яллахын тулд түүнээс “хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө” гэж худал хэлж авсан мэдүүлгийг үндэслэж байгаа, Э.Уянгын “I phone 5S” загварын саарал өнгийн гар утас гэж худал мэдүүлсний дагуу миний өөрийн хэрэглэж байсан “I phone 5S” загварын хар өнгийн гар утсыг мансууруулах бодисоор сольсон хэмээн хурааж авсан бөгөөд уг утсыг миний утас болгон өөрчилж сүүлийн тогтоолуудад бичсэн байдаг боловч Э.Уянга хэзээ, хэнээс авсан болохыг тогтоолгүй, зөвхөн түүний анхны мэдүүлгийг үндэслэж байгаа тул Э.Уянгатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б.Явуухулантай үгсэн тохиролцож, зохион байгуулалтай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн бөгөөд түүнтэй нэг удаа уулзахдаа өөрт байсан “мөс” гэх зүйлийг бүжиглүүлдэг гэж хэлэхэд надаас гуйж авсан нь үнэн. Түүнээс бид хоорондоо ямар нэг байдлаар солилцсон зүйл байхгүй тул бидэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Агартай БНХАУ руу явсан нь үнэн ба бидний “Замын-Үүд”, “Эрээн”-ий боомтоор хил гарсан дардасыг үндэслэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Үүнийг хэрхэн нотолсон нь ойлгомжгүй юм. И.Гомбо-Очир гэх залууд саваагүй зан гарган “мөс” гэх зүйлтэй адилхан харагдсан “жамц” давсыг наргиан болгон өгсөн. И.Гомбо-Очир, Х.Ермекээс авч явдаг зүйл юу байсныг огт мэдэхгүй, хэрэглэж үзээгүй гэж удаа дараа мэдүүлдэг тул түүнтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнчлэн Б.Энхболд бид бие биенээ огт танихгүй. Гэтэл түүнийг надаас 800.000 төгрөгөөр мансууруулах бодис авсан гэж үзэж байна. Тэрээр 800.000 төгрөгөөр мансууруулах бодис авах байтугай хоёр хүүхдээ тэжээх гэж хэцүүхэн амьдардаг. Мөн “Чука” гэх хүн өгсөн зүйлийг хэрэглэж үзсэн гэж мэдүүлдэг. Огт хамаагүй энэ хүний уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие зүс таних залуу бааранд таараад “хэрэглэж үзээрэй, таалагдвал хэлээрэй” гээд “мөс” болон түүнийг хэрэглэдэг сав (бонго) гэх зүйлүүдийг өгсөн. Уг “мөс” гэх зүйлийг Б.Явуухуланг гуйхад нь өгч, үлдсэн тал хэсгийг нь Э.Агарын хамт анх удаа “Мөнгөн тойг” зочид буудалд борлуулах зорилгогүйгээр хэрэглэж үзэж байгаад цагдаа нарт баригдсан нь үнэн болно. ...Мөрдөн байцаалтын шатанд онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа өмгөөлөгчөөр хангаагүй, хэрэгт хөдлөшгүй нотлох баримт байдаггүй, зөвхөн Э.Уянга, Б.Явуухулан нарын анхны мэдүүлгүүдээр хэргийг нотлогдсон гэж үзэж 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, тохирох зүйл ангиар зүйлчилж өгнө үү...” гэв.

Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Х.Ермект холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, хөдөлбөргүй нотлогдсон тохиолдолд ял шийтгэл оногдуулах зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүд нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шийдвэр болж чадаагүй юм. Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаахад ямар ч нэмэлт ажиллагаа хийгдэж байгаагүй болно. Тухайлбал:

Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн Монгол Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан ба урьд нь анхан шатны шүүх уг үйлдлийг нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан юм. Мөн Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна. Энэ зүйл ангиар мөн хэрэгт цугларсан хөдөлбөргүй нотлох баримт байдаггүйг анхаарч үзнэ үү. Х.Ермек нь 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан, хэрэглэсэн үйлдэл нь нотлогддог ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болно. Энэ тухай Х.Ермек нь мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь нотлогдохгүй байх тул дээрх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Ермек нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамааруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Ермек, Э.Агар нар 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсан. Иймд энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Х.Ермек, Б.Явуухулан нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 2, 3 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах бодисыг 300.000 төгрөг, мөн “iphone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож 2 удаа борлуулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Мансууруулах бодисыг борлуулсан гэж яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан. Гэхдээ уг бодис болон гар утас, мөнгө зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Түүнчлэн шинжилгээнд ч өгөөгүй атлаа “Ice” гэх  мансууруулах бодис хэмээн тогтоож, яллаад байгаа нь эргэлзээтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар огт өөрөөр буюу эсрэгээр мэдүүлцгээдэг. Х.Ермек нь Б.Явуухулантай үгсэн тохиролцож, Э.Уянгад мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, 400.000 төгрөг, гар утас зэргийг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулсан гэснийг хүлээн зөвшөөрдөггүй, Х.Ермек нь Э.Уянгыг зүс танина. Гэхдээ түүнтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис өгөх гэж уулзаж байгаагүй гэдэг. Э.Уянга нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад баригдсан. Хэрэв “Х.Ермекээс давтан үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаж авсан” гэж хэлбэл мөрдөн байцаагч хошууч А.Амарбат “түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж гэрчлүүлсэн байсан. Э.Уянга нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Х.Ермекээс юу ч аваагүй. Худал гэрчилж чадахгүй. ...Явуухулан та хоёр зөв яриарай, Х.Ермекийг яллана. Та хоёрын хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж миний хажууд А.Амарбат байцаагч прокурортой ярьсан...” гэж мэдүүлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утас нь Х.Ермекийн утас байдаг. Х.Ермек нь Э.Агар, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож И.Гомбо-Очирт “Ice” гэх мансууруулах бодисыг борлуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Ермек нь И.Гомбо-Очиртой тоглож байгаад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис биш, харин давс булаалгуулсан гэдэг. И.Гомбо-Очир нь тухайн үед Х.Ермекээс юу авснаа мэддэггүй, гэр рүүгээ явах замдаа хаясан байдаг. Х.Ермек нь “Ice” гэх мансууруулах бодисыг Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод 800.000 төгрөгөөр борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Х.Ермек нь Б.Энхболд гэдэг хүнийг огт танихгүй. Тэр намайг ч танихгүй гэж мэдүүлдэг. Гэтэл Х.Ермекийг Б.Энхболдод 800.000 төгрөгөөр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Мансууруулах бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй, шинжилгээнд ч өгөөгүй байж “Ice” гэх мансууруулах бодис гэж тогтоож, яллаад байгаа нь эргэлзээтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар огт өөрөөр буюу эсрэгээр мэдүүлцгээдэг. Б.Энхболд нь “Чука гэх эмэгтэйгээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг авч хэрэглэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Иймд уг үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Х.Ермекийн 2014 оны 2 дугаар сард “Ice” гэх мансууруулах бодисыг Б.Явуухуланд борлуулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу. Мөн Х.Ермекэд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Хэрэгт зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлэг авагдсан нь ямар төрлийн, тухайлбал “Ice” гэх мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар хэрхэн, яаж нэвтрүүлснийг тогтоогоогүй байхад “Ice” гэх мансууруулах бодис гэж тогтоож байгаа нь эргэлзээтэй. Тэгсэн атлаа яллагдагч нарын өөрсдийн нь мэдүүлгээр яллаж, ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Ермекийн сэжигтнээр өгсөн “Намайг Мөрдөн байцаах газар 1 өрөөнд оруулж, том биетэй 3 залуугаар зодуулж, найз чинь хэргээ хүлээсэн, хэргээ хүлээ гэхээр нь хүлээсэн”, яллагдагчаар өгсөн “Нэг том биетэй залуу миний гарыг ард гавласан. Буудалд байхад цагдаа нар Гомбоо, Батболд нарын нэрийг хэлсэн. Би гар утсыг Жавхлан гэдэг хүнээс худалдаж авсан. Харин Уянгаас ямар нэгэн гар утас аваагүй”, Х.Ермекийн бусдаас худалдаж авсан хар өнгийн гар утасны баталгаа, 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 1.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэрч Ө.Алтанзагасын “2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүх хурал болсон. Б.Явуухулан нь гар утсаар байцаагчтай яриад байсан.” гэрч Х.Хайсагийн “Х.Ермек миний гар утсыг аваад Б.Явуухуланд өгсөн. Б.Явуухулан мөрдөн байцаагч А.Амарбаттай яриад байсан.” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаагч анх 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Э.Уянгыг, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Б.Явуухуланг гэрчээр тус тус байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.” гэснийг зөрчсөн. Дараа нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авч, Э.Уянга, Б.Явуухулан нарыг хүнд гэмт хэрэгт санаатай холбогдууллаа гэж Х.Ермек үздэг. Мөн Х.Ермекийг удаан хугацаагаар, хууль бусаар цагдан хорьсон. Энэ бүгдийг мөрдөн байцаагч хошууч А.Амарбат зохиомлоор хийсэн. ...Тухайлбал, Э.Агар, Б.Явуухулан, Х.Ермек нарт зохиомол хэрэг хүлээхийг удаа дараа шаардаж, айлган сурдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, хуурч мэхлэх замаар мэдүүлэг авах зэргээр шахаж, зодон, өрөө өрөө хэсүүлж, “Э.Агар хэргээ хүлээсэн, үйлдсэн хэрэг чинь нэгэнт тогтоогдсон тул Х.Ермекийг хэргээ хүлээ” гэх зэргээр албадан мэдүүлгүүд авч байжээ. Энэ тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэн хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч А.Амарбат мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Хурц нарыг шалгуулахаар гомдол гаргахад шалгаагүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” шаардлагыг хангасангүй. Тухайлбал, яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ялгаж салгасангүй. Х.Ермекэд холбогдох хэргийн “...Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэг талыг буюу хэт яллах талыг барьж, гүйцэд биш хийсэн” нь хэргийн байдалтай нийцээгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1, 321.1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үзэж байна. Х.Ермекэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсгүүдэд заасан “гэмт хэрэг гарсан байдал,  гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтооход зайлшгүй ач холбогдол өгч анхаарна уу.

Х.Ермек анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохиролгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, урьд нь тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй зэрэг байдлууд тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлж, нотлох баримт цуглуулахдаа ...хүнлэг бус, хэрцгий харьцаж …мэдүүлэг, тайлбар авсан гэж тус тус мэдүүлсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.4, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх заалтуудыг  тус тус зөрчжээ. Шүүх прокурорын яллах дүгнэлтийн дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн атлаа хэргийн зүйлчлэл тус бүрээр асуудлыг нэг бүрчлэн нягталж үзэлгүй, дутуу шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу Х.Ермекэд холбогдох хэргээс “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэйг анхаарч, бусад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Явуухулан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг хэрэгт холбогдох үндэслэл надад байхгүй. Үүнийг нотлоход 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр миний найз Х.Ермек гэх залуу надад бүжиглэдэг эм байна гэхээр нь нэг удаа авч хоёр удаа хувааж хэрэглэсэн. Ингэж хэрэглэхдээ найз Э.Уянгын хамт мөн хэрэглэсэн. Түүнээс уг зүйлийг бусдад борлуулсан, бусдаас авсан зүйл огт байхгүй. 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Х.Ермек, Э.Агар нар “Мөнгөн тойг” зочид буудалд “мөс” гэх мансууруулах бодис хэрэглэсэн байдаг. Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед миний бие 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Тагнуулын Ерөнхий газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байсан. Шалгагдаж байх хугацаанд А.Амарбат байцаагч Хорих 461 дүгээр ангид ирж уулзахдаа “Х.Ермекээс “I phone 4” загварын гар утас, 300.000 төгрөг, 400.000 төгрөгөөр худалдаж авсан, гэж хэлээд гүтгэчих, чи энэ хэрэгт зохиомлоор явж байгаа” гэсэн. ...А.Амарбат байцаагч уулзах бүртээ 1 юм уу, 2 хайрцаг тамхи авч ирээд зөвхөн Х.Ермекийг л надад гэрчлээд өг, чамд төвөг удахгүй гэж хэлээд юу бичсэн нь мэдэгдэхгүй цаасан дээр гарын үсэг зуруулдаг байсан. Би өөрийгөө огт буруугүй гэж хэлэхгүй, Х.Ермекээс “мөс” гэх мансууруулах бодис авч Э.Уянга бид хоёр хэрэглэсэн. Энэ бодисыг авахдаа хэн нэгэнд зарж борлуулсан, худалдаж авсан зүйл байхгүй. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл хүлээхэд бэлэн байна. Э.Уянга бид хоёр “мөс” гэх мансууруулах бодисыг бусдад худалдаж борлуулах зорилгогүйгээр хоёулаа хэрэглэдэг байсан бөгөөд Х.Ермек, Э.Агар нартай бүлэглэж, үгсэн тохиролцож, тэдний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй юм. Үүнийг гэрчлэх гол гэрч болох Э.Уянга нь шүүх хуралдаанд биечлэн оролцуулалгүйгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож, мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Явуухулангийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Явуухулан нь Х.Ермекээс нэг удаа “мөс” гэх бодисыг хууль бусаар олж авч, Э.Уянгатай хоёр удаа хэрэглэсэн байдаг бөгөөд үүнийг Х.Ермек, Э.Уянга нар нотолдог. Мөн Б.Явуухуланг Х.Ермектэй үгсэн тохиролцсон гэсэн байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал болон бусад нөхцөл байдлыг заавал нотлохыг шаарддаг бөгөөд Х.Ермек, Б.Явуухулан нар нь хэзээ, хэрхэн урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдсэн талаар нотлогдоогүй байна. Хэргийг зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр шийдвэрлэж ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.Явуухуланд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Явуухлангийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Х.Ермек нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Э.Уянга нь Бүгд Найрамдах Турк Улс руу явсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2 дахь хэсэгт зааснаар Э.Уянгыг шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр түүнийг байхгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Э.Уянга нь гэм буруутай асуудал дээр маргаж байгаа бусад шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд салшгүй холбогдолтой болно. Энэ нь хэргийг бүхэлд нь тал бүрээс нь бүрэн бодитой шудрагаар зөв шийдвэрлэхэд хууль зүйн хувьд саад болохуйц нөхцөл байдал үүсгэж байна. Иймд яллагдагч нэг бүрийг бүрэн оролцуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжийг олгох үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Э.Агар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анх Х.Ермек гэх найзтайгаа Бээжинд усан парк үзэж, өөрийн студид микрофон авахаар явсан. Бид буцаж ирэхдээ хил гаалийн шалгалтаар шалгуулаад нэвтэрэхэд хууль бус зүйл илрээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Х.Ермек бид хоёр “Мөнгөн тойг” зочид буудалд “мөс” гэх бодисыг хэрэглэж байгаад баригдсан. Байцаалт авахдаа танай найз Х.Ермек хэргээ хүлээсэн, чи хэргээ хүлээ гэх зэргээр дарамталж, хүчээр тулган байцаалт авсан. Тэр үед мансуурсан байсан учир юу ч ойлголгүй гарын үсэг зураад хоригдсон. Мөн Гомбо-Очир, Энхболд гэх хүмүүсийг танихгүй. Тэд шүүх хурал бүр дээр намайг танихгүй, хар тамхи борлуулаагүй гэдэг бөгөөд хэрэгт холбогдсон үеэс хойш танилцсан. Мөн “Мөнгөн тойг” зочид буудлын ширээн дээр байсан “мөс” гэх бодисыг газар унахад нь буцааж тавина гээд өмднийхөө халаасанд хийсэн байсан. 30 минутын дараа цагдаа орж ирсэн. Түүнчлэн мансууруулах бодис хадгалсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Ялтан Э.Агарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Агарыг Х.Ермектэй бүлэглэн, борлуулах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор БНХАУ-ын хилээр гарч, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд гэм буруутай хэмээн ял халдаасан нь учир дутагдалтай хэмээн өмгөөлөгчийн зүгэээс үзэж байна. Учир нь энэ талаарх хөтөлбөргүй нотлогдсон нотлох баримт хэрэгт цугларсан баримтад байдаггүй бөгөөд ялтан нарын мэдүүлгээс үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь учир дутагдалтай юм. Э.Агар нь Х.Ермектэй БНХАУ руу хамт явсан нь үнэн. Гаалийн шалгалтаар Э.Агар нар нь хилийн ямарваа зөрчилгүй нэвтэрсэн байгаа нь хилээр мансууруулах бодис оруулж ирээгүйг нотлож байгаа хэмээн үзэх үндэслэлтэй. Түүнийг зөвхөн Х.Ермектэй хамт Хятад улс руу явсан гэдэг үндэслэлээр мансууруулах бодисыг олж авч хил нэвтрүүлсэн гэж ял халдаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “...яллагдагч нар өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Ермек болон Э.Агар нарын хэлж ярьж байснаас өөр нотлох баримт байхгүй. Х.Ермек, Э.Агар нар нь өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг мөрдөн байцаалтад дарамт шахалтан доор мэдүүлсэн хэмээн удаа дараа мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх мэдүүлгээс зөвхөн дээрх тэдний эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн хэмээн үзэж байна. Э.Агар нь Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож И.Гомбо-Очирт “мөс” гэх мансуурууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, нотолгоо болохгүй. Х.Ермек, Б.Энхболд, И.Гомбо-Очир нарын мэдүүлэгт Э.Агарын оролцооны талаар тодорхой мэдээлэл эх сурвалж байхгүй байдаг, анхан шатны шүүхээс Э.Агарыг энэ үйлдэлд ямар оролцоотой оролцсон нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байгааг анхаарч үзсэнгүй. Энэ талаарх Э.Агарын мөрдөн байцаалтад өгсөн “...Х.Ермек намайг өөрийнхөө байранд хүрээд ирээч гэхээр нь 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очиход гарч ирээд “би энэ хүмүүст юм зарах гэж байна” гэж хэлээд 70-78 дугаартай “Benz” загварын саарал өнгийн машинтай залуучуудтай уулзсан, би хамт очоогүй сүүлд нь тэр тухай мэдсэн...” гэх мэдүүлгээр түүнийг Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцоод, “мөс” гэх мансууруулах бодис борлуулахад хамтран оролцсон гэж үзэхэд учир дутагдалтай байна хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэг болох үед Э.Агар 89981333 дугаарын гар утастай байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэргийн холбогдогч нартай холбогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ч энэ тухай дурдахдаа ...шүүгдэгч нар бие биенээ танихгүй огт холбогдож байгаагүй гэх боловч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өөр хоорондоо гар утсаар олон удаа мессэж бичсэн, залгасан нь нотлогдсон болно...” хэмээн дүгнэсэн байдаг. Э.Агарын нэрийг дурдаагүй ба тухайн үед  Э.Агар нь тэдний хэнтэй нь ч холбогдоогүй байдаг нь дээрх үйлдэлд оролцоогүйг нотолж байна хэмээн гэж үзэж байна. Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, гэмт үйлдэлд гэм буруутай хэмээн ял халдаасан нь учир дутагдалтай хэмээн үзэх үндэслэлтэй. Тухайн үед “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Б.Цэцэгмаа, Т.Цэрэнпагма, Н.Занабазар гэх нэр бүхий залуус уг өрөөнд байсан байдаг ба хэрэгт авагдсан нотлох баримтаар зочид буудалд болсон үйл баримтын талаар гэрчээр авагдсан Б.Оргил, Б.Цэцэгмаа, Т.Цэрэнпагма, Н.Занабазар нарын мэдүүлэгт тухайн өрөөнд байсан хүмүүс бүгд нийлээд “мөс” хэмээх мансууруулах төрлийг бодисыг бүгд хэрэглэж үзсэн талаараа мэдүүлсэн байдаг ба уг бодисыг борлуулах буюу худалдах үйлдэл байгаагүй болохыг бүгд мэдүүлж нотолсон байгаа нь Э.Агар нар нь бусдад мансууруулах төрлийн бодисыг зарж борлуулсан гэх нотлох баримт байхгүйг гэрчүүд нотлосноороо хэргийг холбогдогч нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтойг харуулж байна. Иймд Э.Агарт холбогдох үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан давж заалдах гомдолтой танилцсантай холбогдуулан хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь үндэслэлтэй юм гэж үзэж байна…” гэв.

Ялтан Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э.Агар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдээгүй нь нотлогддог. Анхан шатны шүүхээс Э.Агарыг, Х.Ермектэй хамт хил нэвтэрсэн болохоор мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг зөөвөрлөсөн, дээрх бодисыг хил нэвтрүүлсэн олж авсан, хадгалсан, борлуулсан гэж дээрх зүйл ангиудаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа болно. Харин Э.Агар нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр тус тус ямар ч зөрчилгүй, гэмт хэрэг үйлдэж гараагүй нь хилээр гарсан дардас тэмдэгээр нотлогддог. Гэтэл шүүх Э.Агарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хил нэвтрүүлэхдээ хилийн шалган нэвтрүүлэх албаны хяналт, шалгалтаар илрүүлэх боломжгүй хууль бус арга хэрэглэсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Иймд Э.Агарт дээрх зүйл ангиудаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгч нарыг өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай гэж үзэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор 4 удаагийн үйлдлээр, харин 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор 3 удаагийн үйлдлээр, Э.Уянга нь Х.Ермек, Б.Явуухулан нараас олж авсан, хадгалсан, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор 4 удаагийн үйлдлээр гэж шийтгэх тогтоол тус бүрт өөр өөр дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Мөн Э.Уянгын 500.000 төгрөгөөр авсан гэх 1 үйлдэл нь огт дурдагдаагүй, хавтаст хэрэгт хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн эсэх нь ойлгомжгүй байна. Э.Уянгын төлбөрийн хэрэгсэл болгосон гэх саарал өнгийн “I phone 5S” загварын саарал өнгийн гар утас нь Х.Ермекийн хэрэглэж байсан гэх “I phone 5S” загварын хар өнгийн гар утас болон өөрчлөгдсөн. Хэрэгт авагдсан гар утас худалдан авсан баримтаас үзэхэд Х.Ермекийн өөрийнх нь  худалдан авсан гар утас байдаг. Мөн хавтаст хэрэгт 8 удаагийн яллах дүгнэлт авагдсан байх ба эхний яллах дүгнэлт нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэх зэргээр цаг хугацааг маш тодорхой бичиж байсан бол дараа дараагийн яллах дүгнэлтүүдэд хугацаа нь 2-3 дугаар сар гэх зэргээр тодорхойгүй болж өөрчлөгдсөн. Э.Уянгыг анхан шатны шүүхээс борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан  гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийг зөрчсөн, хэт нэг талыг барьж  шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхээс гаргасан өмнөх магадлалд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн байгаа. Иймд тайлбар хэлэх нь илүүц бөгөөд шийтгэх тогтоолын хувьд шүүх хуралдааны явцад үйлдэл тус бүрээр мэдүүлгээ өгсөн. Шийтгэх тогтоолд Х.Ермек, Э.Агар нарын үйлдэл холбогдолд нэгтгэн дүгнэлт өгсөн ба Б.Явуухуланд ял шийтгэл оногдуулахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Гэхдээ Б.Явуухулангийн үйлдлийг үндэслэх хэсэгтээ дүгнэлт хийсэн байгаа тул зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн  284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах алдаа зөрчил тогтоогдлоо.

            Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгож тэдгээрийн агуулга зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлага хангагддаг учиртай.

Гэтэл Нийслэлийн Прокурорын газраас Б.Явуухуланг 2 удаагийн давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 300.000 төгрөг, мөн “I phone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж, Х.Ермект худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцсон, Э.Уянгад дээрх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Явуухуланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг баримтлан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн”, 297.1.2 дахь хэсэгт “нотлогдсон гэмт хэрэг нэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ...”, 297.3 дахь хэсэгт “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан ял сонссон бол түүний аль хэсэгт нь цагаатгагдаж, аль хэсэгт нь шийтгүүлснийг шийтгэх тогтоолд нэгбүрчлэн заана.”, 297.5 дахь хэсэгт “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино.” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

            Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан давж заалдах гомдлын “...хэргийн зүйлчлэл тус бүрээр асуудлыг нэг бүрчлэн нягталж үзэлгүй, дутуу шийдвэрлэсэн...” гэх хэсгийг хүлээн авч, Х.Ермек, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Э.Агар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг, Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ч.Баднайнямбуу, Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Э.Агар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ш.Бадмаараг, Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ч.Баднайнямбуу, Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

3.  Хэргийг шүүхэд очтол Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт урьд авсан цагдан хорих, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУУЛ                                   

            ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                    Н.БАТСАЙХАН