Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

П.Оюунбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан П.Оюунбаяр

Ялтаны өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Манхдахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 101/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Оюунбаярт холбогдох эрүүгийн 201505000036 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өндөр овогт Пүрэвдоржийн Оюунбаяр, Булган аймгийн Тэшиг суманд 1985 оны 9 дүгээр сарын 4-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, албаны офицер мэргэжилтэй, ам бүл 1, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 41 дүгээр байр, 36 тоотод оршин суух, гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ротын захирагч ажилтай байсан, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ГЙ85090415/

П.Оюунбаяр нь согтуурлын байдалд байхдаа 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 41 дүгээр байрны 36 тоотод бага насны буюу 9 нас 10 сартай хохирогч Ж.Лхагвасүрэнг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хүчиндсэн,

2014 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 41 дүгээр байрны 36 тоотод бага насны буюу 9 нас 10 сартай хохирогч Ж.Лхагвасүрэнг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж давтан үйлдлээр хүчиндсэн,

Мөн П.Оюунбаяр нь өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө болон 2014 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 41 дүгээр байрны 36 тоотод бага насны буюу 9 нас 10 сартай хохирогч Ж.Лхагвасүрэнг хүчиндэхдээ бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Оюунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар П.Оюунбаярт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, П.Оюунбаярыг бага насны буюу арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар П.Оюунбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар П.Оюунбаярыг арван таван жил зургаан сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 612 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Оюунбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргалсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар П.Оюунбаярын эзэмшлийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, П.Оюунбаярын эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан П.Оюунбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно гэв.

Ялтан П.Оюунбаярын өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хангаагүй гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн субъект нь “бэлгийн замын халдварт өвчтэй, энэ тухайгаа мэдэж байсан этгээд” байна. Тэгэхээр мөрдөн байцаалтын явцад түүнийг өөрийн өвчтэй байсан талаар мэдэж байсан эсэх тухай баримтыг бүрдүүлэхийг шаардаж байгаа юм. Хэргийн баримтаас үзэхэд П.Оюунбаяр нь бэлгийн замын халдварт өвчин туссан ч түүнийг эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Харин шүүгдэгчийн хувьд гагцхүү эмчилгээ хийлгэсэн учир эдгэрсэн гэж бодсон байдал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх үндэслэлгүй болгож байна.

Иймд Эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар яллаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Анхан шатны шүүхээс хэргийг үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

П.Оюунбаяр нь согтуурлын байдалд байхдаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө, мөн 2014 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу нийт 2 удаагийн давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 41 дүгээр байрны 36 тоотод бага насны буюу 9 нас 10 сартай хохирогч Ж.Лхагвасүрэнг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хүчиндсэн, уг гэмт хэргээ үйлдэхдээ насанд хүрээгүй хохирогч Ж.Лхагвасүрэнд бэлгийн замын халдварт тэмбүү өвчин халдаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ж.Лхагвасүрэн “...2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байхаа би яг өдрийг нь санахгүй байна нэг өдөр манайд хүмүүс ирээд би П.Оюунбаяр ахын амьдардаг өрөөнд ганцаараа ороод унтаж байтал П.Оюунбаяр ах шөнө хүмүүс унтсан байхад халамцуу орж ирээд хувцасаа тайлаад миний өвөр рүү орох гээд дайраад байсан, би хөнжлөө татаад автал миний хөнжлийг хуу татаж аваад өөрөө хөнжил авч нөмрөөд миний хажуугаар хэвтээд намайг тас тэвэрсэн, тэгээд би ээжийн дүү болох Х.Октябрь эгчийг дуудах гэтэл миний амыг дараад би чамайг хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн тэгээд миний араас түлхээд буйданд шахаад намайг оролдож байгаад өөрийнхөө оронд ороод унтаад өгсөн..., ...2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би П.Оюунбаяр ахын өрөөнд газар унтаж байсан ба нөгөө өрөөнд Г.Нямбаяр ах эхнэр хүүхдийн хамт унтаж байсан..., ...шөнө дунд би цаг хараагүй П.Оюунбаяр ах миний хоёр гарыг бариад миний дотоожийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийж хүчиндсэн, би орилох гэтэл миний амыг гараараа таглачихсан, тэгээд зөндөө удаан хүчиндсэн, миний эрхтэн өвдөөд зөндөө уйлсан, П.Оюунбаяр ах надад чамайг дуугай байхгүй бол би зүгээр байхгүй шүү дуугай бай гэхээр нь би уйлахаа больж чимээгүй болсон..., ...намайг хүчиндсэн үеэс хойш би шээхээр доошоо хорсож өвдөөд загатнаад байх болсон..., ...одоо миний бэлэг эрхтэн хорсон шээхэд өвдөнө, тойроод яр гарсан, тэр яр миний гар, нуруу, хөлөөр гарч эхэлсэн байна лээ...” /хх-ийн 1-р хавтас 12-17-р тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргалсайхан “...2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр манай охин хөдөөнөөс ирээд надад ээжээ П.Оюунбаяр ах намайг хүчиндсэн миний бэлэг эрхтэнээс юм гараад байгаа, одоо биеэр мөн юм гараад байгаа гэсэн..., ...би бол яг хэзээ хүчиндсэн эсэхийг мэдээгүй, миний охин Ж.Лхагвасүрэнгийн ярьсанаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүчиндсэн гэсэн...” /хх-ийн 1-р хавтас 20-22-р тал/,

Х.Октябрь “...2014 оны 11 дүгээр сард хөдөөнөөс аав, ээж хоёр ирээд нэг удаа өрөөнд нь Ж.Лхагвасүрэнг дүүтэй нь хонуулсан, дараа нь манай эгч Даваасүрэнгийн охин Пүүжээ, Цэцэгдэлгэр нар нь Говь-Алтай аймгийн анагаахын сургуульд суралцдаг ба хоёулаа сургуулиасаа 7 хоногийн чөлөө аваад ирсэн гээд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны үед манайд ирж хоносон..., ...П.Оюунбаяр руу залгаад чи өнөөдөр ирэх юм уу гэхэд би очихгүй гэхээр нь Ж.Лхагвасүрэнг дүүтэй нь хамт өрөөнд нь оруулаад унтуулчихсан юм, одоо бодож байхад энэ үед л болсон юм шиг байна..., ...би шөнө босч хаалгаа онгойлгож өгөхөд П.Оюунбаяр халамцуу орж ирж байсан...” /хх-ийн 1-р хавтас 27-28-р тал/,

Г.Нямбаяр “...хөдөө гадаанаас хүн ирчихсэн тохиолдолд хадам эгч Х.Жаргалсайхан нь П.Оюунбаярын өрөөнд хүүхдүүдийн хамт унтдаг байсан..., ...хадам эгч над руу залгаад П.Оюунбаяр нь Ж.Лхагвасүрэнг хүчиндсэн байна гээд П.Оюунбаяртай утсаар ярьсан...” /хх-ийн 1-р хавтас 29-30-р тал/ нарын мэдүүлгүүд,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №108, “...П.Оюунбаярын биед ил харагдах гэмтэл үгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, үзүүлэгч П.Оюунбаяр нь бэлгийн бойжил олсон байна, үзүүлэгч П.Оюунбаярын биед бэлэг эрхтэний арьсанд болон бэлэг эрхтэний толгой хэсэгт улаан гялгардуу өнгийн үүсгэвэр, тууралтуудтай байгаа нь П.Оюунбаяр нь бэлгийн замын халдварт өвчинтэй байх шинж тэмдэгтэй байна, П.Оюунбаярын биед цусан тэмбүү өвчний үүсгэгч серологийн 6 тоот шинжилгээнд титр 1:4 гарсан нь П.Оюунбаяр нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин тэмбүү өвчинтэй байна, бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь /тэмбүү, заг хүйтэн, трихомониаз гэх мэт/ зөвхөн бэлгэсийн замаар буюу хурьцал үйлдэх үед бусдад халдвар дамжиж тархахаас гадна мөн ахуйн замаар /ор хөнжлийн цагаан хэрэглэл, дотоож гэх мэт/ маш цөөн тохиолдолд халдварлаж болно, ихэвчлэн бэлгийн замаар өвчин халдварлагдана, насанд хүрсэн эрүүл хүн өөрийгөө арьс өнгөний халдварт өвчинтэй болсон байж магадгүй гэдгээ өөрөө ухаанаараа биед илэрч буй эмгэг шинж тэмдгүүдээр бэлэг эрхтэн орчим загатнах, бэлэг эрхтэн дээр тууралт, шарх үүсэх, бэлэг эрхтэний сүвээс эвгүй үнэртэй ялгадас гарах, үнэртэх гэх мэт мэдэж болно...” /хх-ийн 1-р хавтас 42-р тал/, №109 тоот “...үзүүлэгч Ж.Лхагвасүрэнгийн биед гэмтэл үгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, үзүүлэгч Ж.Лхагвасүрэн нь бэлгийн бойжилт олоогүй /хөх ургаагүй, умдагт үсжилтгүй, сарын тэмдэг огт ирээгүй гэх мэт/ байна, үзүүлэгч Ж.Лхагвасүрэнгийн биед гадна бэлэг эрхтэний их уруулын дотор хэсэгт 2 талдаа цайвар улаандуу гялтагнасан гүвдрүүт тууралт эмгэгтэй байгаа нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэгтэй болохыг тодорхойлж байна, Ж.Лхагвасүрэнгийн биед бэлгийн замын халдварт өвчин тэмбүү өвчинтэй байгаа нь серологийн 24 тоот шинжилгээгээр илэрсэн ба өвчлөөд даруй 2 сар гаруй болсон серологийн 24 тоот шинжилгээгээр цусан дахь тэмбүү өвчний үүсгэгч титр 1:128 гарсан нь удсан, архаг шинжийг харуулж байна, Ж.Лхагвасүрэнгийн охин хальс урагдсан шинэ сорвитой байгаа нь Ж.Лхагвасүрэн нь бэлгийн харьцаанд ороод удаагүй байгаагаар тодорхойлогдоно, Ж.Лхагвасүрэнгийн биед бэлгийн замын халдварт өвчин тэмбүү өвчин илэрсэн нь зөвхөн бэлгэсийн замаар халдварладаг ба нэн даруй эмчлүүлэх шаардлагатай...” /хх-ийн 1-р хавтас 48-р тал/ шинжээчийн дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “...насанд хүрээгүй Ж.Лхагвасүрэн нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...”, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “...Пүрэвдоржийн Оюунбаяр нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, Пүрэвдоржийн Оюунбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 1-р хавтас 50, 54-р тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Батбаяр /хх-ийн 1-р хавтас 55-р тал/, П.Оюунбаярын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар сэжигтэнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 67-68-ртал/ болон гэрч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Д.Чанцал /хх-ийн 2-р хавтас 142-143-р тал/, тус эмнэлгийн амбулаторийн тасгийн арьсний их эмч А.Уранчимэг /хх-ийн 2-р хавтас 159-160-р тал/ нарын мэдүүлэг хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 7-10-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл зөв анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял, ял эдлэх дэглэм нь ялтны үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэрэг хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд ялтан П.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэдийгээр П.Оюунбаяр нь давтан үйлдлээр бага насны буюу өөрөө хэлбэл 14 насанд хүрээгүй Ж.Лхагвасүрэнг хүчиндсэн хэдий ч хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т “...энэ хэргийг...” гэж Эрүүгийн хуулийн 126.2-т заасан хэргийн хүндрүүлэн үзэх нөхцөлүүдийг дурдсан, “...онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол...” гэж тухайн хэргийн онц хүндрүүлэх нөхцөлүүдийг зааж оногдуулах ял шийтгэлийг тодорхойлон өгчээ.

Дээрхээс үзвэл П.Оюунбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар 126.2.3-т заасан хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн нь тухайн зүйл хэсгийнхээ хамгийн хүнд ялтай хэсэгт багтсан гэж ойлгох бөгөөд харин үүнийг нь түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх П.Оюунбаярт Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамласан, П.Оюунбаярыг Эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн, уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл хэсгийг хэрэглэж П.Оюунбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй зэрэг нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 101/А дугаар шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн...” гэсний дараа “...13...” гэснийг хасч,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...13 дугаар зүйлийн 13.2-д заасныг баримтлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар...” гэснийг “...248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаах...” гэснийг “...өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх замаар бусдад халдаасан...” гэж,

3 дахь заалтад “...4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар П.Оюунбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Оюунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан П.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Б.НАМХАЙДОРЖ